Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Генерал Г.Ариунбуян: “Номин холдинг”-т галын аюулгүй байдал ханга гэж удаа дараа шаардлага хүргүүлсэн. Гэвч хүлээж аваагүй

2020-6-08
0
ЖИРГЭХ

Энэ сарын 7-нд Улсын их дэлгүүрийн 6, 7 дугаар шатснаас болж олон зуун түрээслэгчийн хохиролыг хэн нөхөн төлөх бэ, гал түймрийн гол буруутан хэн бэ гэдэг асуулт нийгэмд үүсээд байна. Түүнчлэн гал түймрийг унтраахаар ажилласан алба хаагчдын аюулгүй байдал, шаардлагатай тоног төхөөрөмжийн хүрээлцээний асуудал мөн сөхөгдсөн. Энэ талаар Онцгой байдлын ерөнхий газрын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын генерал Г.Ариунбуянтай ярилцлаа.


-УИД-ийн барилгад гарлаа. Гал түймрийг унтраахад нийт хэдэн алба хаагч ажилласан бэ?

-Галын голомтонд нийт 457 алба хаагч ажилласан. Үүнээс онцгой байдлын 257 аврагч, цагдаагийн 150 алба хаагч, үлдсэн нь Ус сувгийн удирдах газар, Төмөр замын гал унтраах ангийн аврагчид байсан. Түймрийг гал гарснаас хойш 40 минутын дтор галын тархалтыг зогсоож 21.40 цагт бүрэн унтраасан.

-Гал түймэр нийт хэр талбайг хамарсан юм бол?

-Дэлгүүрийн 6, 7 дугаар давхар тэр чигтээ өртсөн.

-Аврагчид маш хүнд нөхцөлд ажилласан. Хүндрэл бэрхшээл хэр гарсан бэ?

-Гал гарсан барилга нь дундаа цонх хэлбэртэй байснаас болж аврагчид утаанд угаартаж, хордох эрсдэл өндөр байлаа. Аврагчдын хувьд хувь хүний хамгаалах хэрэгсэл, тусгай зориулалтын хэрэгслээр хангагдсан байсан. Нөгөө талаасаа аврах ажиллагааны үед ус дамжуулах хоолой галд шатаж, цоорох, барилгын дамнуургын гулдмай төмөр дээрээс нурж аврагчдыг дарах, амь насыг нь эрсдүүлэх эрсдэл өндөр байсан.

-Нөхцөл байдлыг амжилттай давж гарлаа. Буруутан хэн бэ гэдэг асуулт нийгэмд үүсээд байна. Та юу гэж бодож байна вэ?

-Ерөөсөө л хувь хүний хариуцлагагүй, болгоомжгүй үйлдэлтэй холбоотой. Дээврийн засварын ажил хийх үедээ гал алдсан байж болзошгүй. Хэрвээ засвар хийх юм бол хөдөлмөрийн аюулгүй байдлыг мөрдөж ажиллах ёстой шүү дээ. Дөлөөр гагнуур хийсэн юм бол хажууд нь гал унтраагуур бариад зогсох боломж байсан. Анхнаасаа хөдөлмөрийн аюулгүй байдлаа хангасан, үгүй ядаж гал унтраагуур ойр байлгасан бол гал ийм хэмжээнд хүртлээ тархахгүй байсан. Маш олон түрээслэгчийн бараа материал шатсан. УИД-т 1000 гаруй хүн ажилладаг. Тэдний бараа материалыг хэн, яаж төлөх үү. Миний ойлгосноор “Номин холдинг” компани төлөх байх.

-Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа ноцто зөрчсөн үйлдэл байх нь. Уг нь түрээслэгч үүнд нь хяналт тавих ёстой биз дээ?

-Тэгэхгүй яах вэ. Тухайн түрээслэгч нь хяналт тавих ёстой.

-“Номин холдинг” компанид өмнө нь хөдөлмөрийн аюулгүй байдал хангах, галын ослоос урьдчилан сэргийлэх зэрэг шалгалт хийсэн юм уу. Шалгалт хийсэн бол яг ямар хариу гарч байсан юм бэ?

-Шадар сайд Ө.Энхтүвшиний удирдамжаар удаа дараагийн шалгалт хийсэн. Хоёр удаагийн шалгалтаар аврах гарц дээр бараа, материал хураасан. Гал унтраагуур байхгүй, доторх усан хангамж дутагдалтай, шаардлага хангахгүй зэрэг зөрчил илэрсэн. Энэ зөрчлөө арилга гэж шаардлага хүргүүлсэн. Удаа дараа шүү. Гэвч компанийн удирдлагын зүгээс төдийлөн анхаарал хандуулаагүй.

-Төлөвлөгөөт шалгалтад бүдэрсэн ААН-ийг зөрчлөө арилгатал үйл ажиллагааг нь зогсоох, акт бичих зэргээр арга хэмжээ авдаг. Ийм арга хэмжээ авсан уу?

-Энэ оны нэгдүгээр улиралд шалгалт хийж, зөрчлөө арилга гэж албан тоот явуулсан. Шалгалтын биелэлтийг ирэх намар шалгах ёстой. Хүлээлтийн байдалтай байх үед ийм зүйл боллоо.

-Газ дэлбэрсэн гэсэн. Хэдэн газ дэлбэрсэн юм бэ?

-Долдугаар давхарт нь маш олон хоолны газар үйл ажиллагаа явуулдаг юм байна. Барилгын баруун урд хэсэгт баллонтой газ дэлбэрсэн. Бусад баллоныг аюулгүй болгож амжаагүй бол барилга нурах эрсдэлтэй байсан.

-Тэгэхээр томоохон худалдааны төвүүд галын аюулгүй байдал хэр хангасан, нийтийн хоолны газрын газны хэрэглээнд томоохон шалгалтыг нэн даруй хийх хэрэгтэй гэдгийг энэ үйл явдал сануулах шиг боллоо. Төлөвлөгөөт шалгалт хэдий хэр хугацааны давтамжтай хийдэг юм бэ?

-Уг нь шалгалт тогтмол хийгддэг. Хамгийн гол нь тухайн ААН мэргэжлийн байгууллагаас өгсөн зөвлөмж, албан шаардлагыг хэрэгжүүлэх нь чухал. Бид барилгын дотоод хэсгийг усан хангамжтай болго, аврах гарц бэлд, бэлэн байлга гэдэг шаардлага тавихаар хөрөнгө мөнгөгүй гэдэг.

-Уг нь тодорхой хэмжээний ашиг олж байж ингэж хариуцлагагүй хандаж болохгүй юмсан.

-Хэлээд, шахаж шаардаад ч үг авдаггүй газар олон байна.

-Гал түймэр унтрааж байгаа байдлаас харахад шатны хэмжээ хэтэрхий богино юм шиг санагдсан?

-Хэлээд юү гэх вэ. Урт шат авах хэрэгтэй байна. Дээр нь технологийн дэвшлийг энэ салбарт түлхүү нэвтрүүлэх нэн шаардлага байна. ОХУ-д гэхэд дроноор гал түймрийг унтрааж байна. Энэ нь дроноо нисгээд араас нь усаа шахдаг. Ийм тоног төхөөрөмжтэй болохоор зорилт тавьсан.

-Зарим улс оронд бөмбөг шиг зүйл ашиглаж гал түймрийг унтрааж байгаа харагддаг.

-Шиддэг гал унтраагаар байдаг. Их дэлгүүрийн хувьд үүнийг ашиглах боломжгүй л дээ. Учир нь цонх хагарвал гал улам эрчтэй тархах эрсдэлтэй байсан. Тиймээс манай аврагчид гал түймэр унтраахын сацуу цонх хагарахаас сэргийлж, хамгаалалтын арга хэмжээ авсан. Хэрвээ аврагчид алдаа гаргаж цонх хагарсан бол доод давхрууд шатах эрсдэлтэй байсан. Намын байр шатсан даа. Түүн шиг зүйл болох байсан.

-Зөвхөн аврагчид алдаа гаргах бус, цонх гал түймэрт халж хагарах боломжтой биз дээ?

-Боломжтой. Тиймээс аврагчид цонхнуудаа хамт хамгаалдаг.

-Та түрүүн угаартах эрсдэлтэй байсан гэсэн. Ямар тоног төхөөрөмж сайжруулах шаардлагатай байна вэ. Шатнаас гадна?

-Хүн нэг бүрийн хамгаалах хувцсыг сайжруулах, хүчилтөрөгчийн аппаратны нөөц бүрдүүлэх шаардлагатай байна.

-Аврагчдын хувцас галд тэсвэртэй байж чадах уу?

-Зориулалтын хувцас учир асуудал байхгүй.

-Цар тахал дэгдсэнээс хойш иргэд УОК-т хандив өргөсөөр байна. Нийт хэдэн төгрөг цугларсан бэ?

-Нийт 3.1 тэрбум төгрөгийн мөнгөн тусламж, 3.4 тэрбум төгрөгийн эд барааны тусламж ирсэн. Үүнийг зохих шугмын дагуу зарцуулж байна.

-Төв аймгийн Батсүмбэрт гал гарах үеэр иргэд нисдэг тэрэг авахад зориулж 1.3 тэрбум төгрөгийн хандив өргөсөн. Гэвч энэ мөнгө хүрээгүй учир аврагчдын техник хэрэгсэл, хувцас хангамжийг сайжруулахад зарцуулсан гэсэн. Үүний дараа Францын Засгийн газраас хөнгөлөлттэй зээлээр нисдэг тэрэг авахаар болсон. Онгоц хэзээ ирэх вэ?

-Цар тахлаас болж хугацаа хойшилж байх шиг байна. Ирэх есдүгээр сард францын сургагч багш нар ирэх ёстой. Сургалт дууссны дараа онгоц ирнэ. Нийт гурван нисдэг тэрэг, нэг сургалтын нисэх онгоц авна.  

Г.Нацаг-Эрдэнэ

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
ТАНИЛЦ: Халуун ус хязгаарлах байршлууд
Баяр наадмын өдрүүдэд ГССҮТ-д 2006 хүн яаралтай тусламж авчээ
Шунхлай групп Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1 тэрбум төгрөгөөр мялаалаа
Баяр наадмын амралтын өдрүүдэд сонор сэрэмжээ бүү алдаарай
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (20)

  • зочин (185.22.173.83)
    онцгой байдлын аврагч гал сөнөөгч нар мэргэжлийн өндөр ур чадвар гаргаж хохирол багатай унтраасан даа аврагч гал сөнөөгчдийнхөө нийгмийн асуудлыг нь анхаарах хэрэгтэй дээ цалин хангамжийг нь нэмэх хэрэгтэй
    2020 оны 06 сарын 11 | Хариулах
  • Werty (59.153.113.30)
    Nomin zardal ihtei ashig barag oldoguil, tailan gargaad bdag, ene nosor tom uym avj yavah hetsuu bhoo.
    2020 оны 06 сарын 10 | Хариулах
  • зочин (202.179.26.148)
    төрийн байгууллага зөрчлийг арилгах шаардлага тавьсан, хэрэгжүүлэхгүй байна гэхийн, төр ийм хүчгүй байж болохгүй ээ. Сая Хан талст ХХК-ний 4 хүүхдийн асуудал дээр бас л МХГазар шаардлагна өгсөн, тоогоогүй гэхийн. Аж ахуйн нэгж байгууллагыг дийлэхгүй төр гэж байгаад яахийн, дараа нь баахан биеэ өмөөрсөн юм ярина. Энэнээсээ сургамж авч төрийн байгууллагууд арга барилаа өөрчил өө
    2020 оны 06 сарын 09 | Хариулах
  • Зочин (202.126.88.210)
    Nomin bainga xuuli zorchij tureeslegch naraas USA$$$ tureesiin tulburuuu avdg...tureesiin tulburuu Zaaval USA$$$$ xiix gereenii zaalttai,,, uuniig shalgaj Zogsoox xuch bna uuu Mongold?!!! Davrsan culgaichuud
    2020 оны 06 сарын 09 | Хариулах
  • zochin (66.181.161.79)
    ХУВЬЦААГАА ӨГӨХГҮЙ ГОЛОО ЦОХИОД БАЙЛ УУ ЮМ ХАРИУГАА АВДАГ ГЭДГИЙГ ГАНЦ ХАРУУЛАХ ШИГ БОЛЛОО ДОО
    2020 оны 06 сарын 08 | Хариулах
  • Зочин (66.181.161.127)
    Иргэний хуульд зааснаар Түрээслүүлэгч (Номин) нь түрээсийн байрны аюулгүй байдлыг хангах үүрэгтэй байдаг!! Түрээслэгч (лангууны эзэд) шатсан барааны хохирлоо Номингоос нэхэж авах ёстой!! Гүйцээ!!!
    2020 оны 06 сарын 08 | Хариулах
  • Зочин (122.201.19.99)
    Номин гэж бузарын компани дэн ганц ашиг харсаар бурхан гэсгээж бна нэг хүнд гэсэн буян болж бай
    2020 оны 06 сарын 08 | Хариулах
  • unen (217.30.64.210)
    Ganckhan ashig kharaad baikhaar ajil yavakhgui shuu dee...
    2020 оны 06 сарын 08 | Хариулах
  • зочин (66.181.190.86)
    Шатдаг, асдаг хөөсөнцөр хавтанг бүрмөсөн хоригло. Орон сууц, Цэцэрлэг, Сургууль, Дэлгүүр, ...Нийтийн үйлчилгээний барилгын гадна талын дулаалгад бамбар шиг асамхай, шатамхай хөөсөнцөр хавтан материал хэрэглэхийг хориглооч ээ. Амархан асдаггүй, шатдаггүй хөөсөнцөр гэж хууран мэхэлдэг нийлүүлэгч үйлдвэрийн, барилгын компанийн тусгай зөвшөөрлийг цуцлах, эздийг нь шийтгэх. Асдаггүй, шатдаггүй чулуун хөвөн хавтанг хэрэглээч ээ.
    2020 оны 06 сарын 08 | Хариулах
  • Generald (49.0.137.164)
    Nomin bol humuusiig shulah terendee het garshsan ulairsan Luiwarchid shuu dee ! Gudmand yawaa hun burees asuu ! Ymar hulhi we gedgiig heleed ogno !
    2020 оны 06 сарын 08 | Хариулах
    • Монгол
      Яг үнэн арай дэндүү шуналтай байсан юмаа . Хүнсний үнэ гэж хүн дийлж авахааргүй болгоод байсан
      2020 оны 06 сарын 08
  • Irgen (202.126.89.220)
    Tureeslegch nariin hohirol hen hariutsah bol... mash ih hohirch bgaa sh dee
    2020 оны 06 сарын 08 | Хариулах
    • Монгол
      Хохиролоо Номингоос л авах ёстой шүү дээ
      2020 оны 06 сарын 08
  • Хувьцаа эзэмшигчдэд 30 жил болж бхаг нэх мөнгө хялайлгадаггшй харамч нохойнуудынтэнгэр гэээж (202.9.40.162)
    Хувьцааны эзэмшигч
    2020 оны 06 сарын 08 | Хариулах
  • харамсалтай (66.181.186.168)
    НОМИНгийнхон 100 хувь буруутай юм байна.
    2020 оны 06 сарын 08 | Хариулах
  • иргэн (49.0.156.21)
    Их дэлгүүрийг дээрэмдэж авснаас хойш Номингийнхон асар ихээр баяжсан. Өнгөрсөн 30 жилд хувь нийлүүлэгчдэд сохор зоос ч хялайлгаагүй Хаяа нэг бага ч гэсэн хөрөнгө гаргаж бай гэсэн бурхны сануулга байх
    2020 оны 06 сарын 08 | Хариулах
    • Би
      Дээрэм хийх аюултайг сануулж байгаан
      2020 оны 06 сарын 08
  • mgl emegtei (77.87.228.70)
    huni ami uregdeegui n hamgiin chuhal shuu. Mongo hohirol yahaw dee daatgaltai l bsn bj taaraa
    2020 оны 06 сарын 08 | Хариулах
  • Зочин (203.91.112.133)
    Номин бол шилдэг татвар төлөгч компани. бас олон хүнийг ажлын байраар хангаж байна. Олон харилцагчийн бараа таваарыг борлуулж өгч байна. Үнэхээр амаргүй ажил шүү, Маш харамсалтай байна.
    2020 оны 06 сарын 08 | Хариулах
  • Хувьцаа эзэмшигч (66.181.185.149)
    Би 1бүр нь 1000 төг н үнэтэй 2ш хувьцаатай Энэ жил ч ноогдол ашиггүй Бас шатаж бна шүү Ха ха
    2020 оны 06 сарын 08 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ТАНИЛЦ: Халуун ус хязгаарлах байршлууд
    9 цаг 45 мин
  • Баяр наадмын өдрүүдэд ГССҮТ-д 2006 хүн яаралтай тусламж авчээ
    10 цаг 17 мин
  • УЛСЫН НАЧИН Б.ГОНЧИГСҮРЭНД "YAMAHA CRUX REV" МОТОЦИКЛ ГАРДУУЛЛАА
    10 цаг 24 мин
  • Өнгөрсөн зургаадугаар сар Украинд 2022 оноос хойших хамгийн цус асгарсан сар болжээ
    10 цаг 40 мин
  • 40 жилийн өмнө тэд арал булаацалдан дайтаж байсан бол өнөө шөнө ЦОМЫН төлөө тулалдана
    10 цаг 51 мин
  • Хүчирхэг баг супер одтой байх албагүй
    11 цаг 5 мин
  • Аймгийн начингаас Улсын заан болсон ЦОР ГАНЦ бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 15 баримт
    11 цаг 16 мин
  • ДАШТ: Испаний шигшээ баг финалд шалгарлаа
    14 цаг 54 мин
  • Англи vs Аргентин: Хөлбөмбөгийн ДАШТ-ий хагас шигшээ тулааныг бүү алдаарай
    15 цаг 24 мин
  • Үндэсний Их Баяр Наадмын өмнөхөн олон улсын брэнд олны анхаарлыг татаж чадлаа
    15 цаг 26 мин
  • Монгол наадам шинэ өнгө төрхтэйгөөр хөгжин тэлсээр байна
    Уржигдар 22 цаг 01 мин
  • Шунхлай групп Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1 тэрбум төгрөгөөр мялаалаа
    Уржигдар 18 цаг 04 мин
  • Балж гол үерийн түвшинг 30 см даван үерлэж байна
    Уржигдар 17 цаг 24 мин
  • Баяр наадмын амралтын өдрүүдэд сонор сэрэмжээ бүү алдаарай
    Уржигдар 12 цаг 09 мин
  • Хүнсний бүтээгдэхүүн, жимс жимсгэнэ зэрэг хурдан мууддаг ачааг тээвэрлэх зориулалттай тусгай хөргүүртэй усан онгоц ашиглалтад орлоо
    Уржигдар 10 цаг 53 мин
  • Дэлхийн 16 орны төрийн тэргүүн баярын мэндчилгээ ирүүлжээ
    Уржигдар 10 цаг 45 мин
  • ФОТО: 12 мянган морьтныг нэгэн дор цуглуулсан Дэлхийн адууны баяр
    Уржигдар 10 цаг 28 мин
  • Өчигдөр орой 21:00 цагийн үед "Мөнх хотхон"-ы 7 давхрын тагтнаас бага насны хүүхэд унах эрсдэл үүсжээ
    Уржигдар 10 цаг 01 мин
  • Ерөнхийлөгчийн санаачилгаар “Дэлхийн адууны өдөр”-ийг анх удаа тэмдэглэлээ
    2026-07-13
  • БНХАУ-ын дарга баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
    2026-07-13
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • Манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ?
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Аймгийн начингаас Улсын заан болсон ЦОР ГАНЦ бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 15 баримт
  • Хамгийн залуу начин болж хурдан удмын даага хөтөлсөн 21 хүчтэн
  • “Мөнхөд орших Монгол” төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээж, “үндэсний их баяр наадмын цогцолбор” төслийг танилцууллаа
  • ФОТО: Олны танил эрхмүүд
  • Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын хэсэг Хүй долоон худагт ажиллаж байна
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий шөвгийн найм: Дэлхийн аваргын төлөөх хамгийн чухал алхам
  • ФОТО: Төв цэнгэлдэхийн эргэн тойронд
  • “Total Eclipse of the Heart” дуугаараа дэлхийд танигдсан Бонни Тайлер 75 насандаа таалал төгслөө
  • Худалдаа Хөгжлийн Банк БНСУ-ын төрийн өмчит Экспорт-Импортын Банктай Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
  • Хязаалан: Төв аймгийн Бүрэн сумын уяач Х.Улам-Өрнөхийн хээр үрээ түрүүллээ
  • Аргентин vs Швейцар: Хагас шигшээд аль баг шалгарах вэ?
  • Монголбанк болон БНСУ-ын Төв банк хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргалаа
  • Үндэсний их баяр наадмын шагайн харваа насанд хүрэгчдийн багийн харваагаар үргэлжилж байна
  • И Тэ Жүн эмчийн дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
  • Танилц: Цолоо ахиулсан болон шинэ улсын цолтой БӨХЧҮҮД
  • Байнгын асаргаанд байдаг 42 ахмад дайчинд тус бүр 5 сая төгрөгийн мөнгөн дэмжлэг үзүүллээ
  • Манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ?
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • “Мөнхөд орших Монгол” төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээж, “үндэсний их баяр наадмын цогцолбор” төслийг танилцууллаа
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • БНХАУ-ын дарга баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
  • ФОТО: Үндэсний бөх-2026
  • Зүүн Азийн орнуудад энэ зун агаарын температур олон жилийн дунджаас мэдэгдэхүйц өндөр байна
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий шөвгийн найм: Дэлхийн аваргын төлөөх хамгийн чухал алхам
  • “Total Eclipse of the Heart” дуугаараа дэлхийд танигдсан Бонни Тайлер 75 насандаа таалал төгслөө
  • Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын хэсэг Хүй долоон худагт ажиллаж байна
  • Аргентин vs Швейцар: Хагас шигшээд аль баг шалгарах вэ?
  • Techno: Наадам бол Монголчуудын бүх үеийг нэгтгэдэг баяр
  • Том дайралтын өмнөх амралт: The MongolZ тэмцээнүүдийн завсарлагаар
  • Фото: Хязаалан насны морьд гарааны зурхай руу хөдөллөө
  • Хүй 7 худагт түргэн тусламжийн 6 баг ажиллаж байна
  • И Тэ Жүн эмчийн дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
  • ФОТО: Төв цэнгэлдэхийн эргэн тойронд
  • БНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга баярын мэндчилгээ дэвшүүллээ
  • Шунхлай групп Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1 тэрбум төгрөгөөр мялаалаа
  • Хамгийн залуу начин болж хурдан удмын даага хөтөлсөн 21 хүчтэн
24 баримт
  • Аймгийн начингаас Улсын заан болсон ЦОР ГАНЦ бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 15 баримт
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • Манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК