Улаанбаатар
Өнөөдөр / 2026.03.12
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“Улаанбаатар Элит”-ийн ахлах ангийнхан ЕБС-ийн сурагчдад гадаадад суралцахад нь бэлтгэх цогц сургалт үнэ төлбөргүй явуулна

2020-6-09
0
ЖИРГЭХ

“Улаанбаатар Элит” олон улсын дунд сургуулийн ахлах ангийн сурагчид COVID-19 цар тахлын хөл хорионы үеэр үе тэнгийнхээ сурагчдад цахимаар англи хэлний сургалт, сэтгэл судлалын цуврал сургалтуудыг зохион байгуулж явуулсан бол энэ удаа 10-12 дугаар ангийнхан “Elite hive academy” төсөл хэрэгжүүлэхээр болжээ.

Энэхүү төслийн хүрээнд гадаадын их, дээд сургуульд суралцах чин хүсэлтэй, хувийн болон улсын ерөнхий боловсролын сургуулийн 50 сурагчийг сонгон шалгаруулж, нэг сарын хугацаанд таван зорилго бүхий цогц сургалтыг ахлах ангийн сурагчид мэргэжлийн багш нарынхаа дэмжлэгтэйгээр заах юм байна. Үүнд англи хэлний шалгалт болох IELTS, TOEFL, мэргэжлийн хичээлийн SAT шалгалтуудад бэлтгэх, сайн эссэ бичих, CV-гээ бэлтгэхээс гадна сайн дурын ажил буюу нийгэмд чиглэсэн төсөл хэрэгжүүлэх зэрэг гадаадад их дээд сургуульд суралцахад шаардагддаг ур чадварыг хөгжүүлэх, шалгалтуудад бэлтгэхийг зорьжээ.

Сургалтын төвүүдэд 2-5 сая төгрөгийн үнэтэй байдаг энэ сургалтуудыг “Улаанбаатар Элит” олон улсын дунд сургуулийн ахлах ангийн сурагчид үнэ төлбөргүй явуулахаар санаачлан, сурах хүсэл эрмэлзэлтэй ч боломжгүй үе тэнгийнхээ найз нөхдөд боломж олгож, боловсролын тэгш хүртээмжийг хүүхдүүд өөрсдөө бий болгож байгаа нь өндөр ач холбогдолтой гэдгийг онцлох хэрэгтэй. Тиймээс төсөл санаачилсан сурагчидтай уулзаж ярилцлаа.

-Бусдадаа нөлөөлөх, боломжгүй сурагчдадаа боломж нээх маш чухал төсөл эхлүүлж байгаад баяр хүргэе. Юуны өмнө өөрсдийгөө танилцуулахгүй юу?

З.Зориглон: -Би “Улаанбаатар Элит” сургуулийн 12 дугаар ангийн сурагч, энэ жил төгсөж байгаа. Анх ангийнхаа нэг найзтайгаа ярилцаж байгаад энэ санаачилгыг эхлүүлэхээр болсон. Төгсөхөөсөө өмнө мэддэг, чаддаг зүйлсээ сурах хүсэлтэй ч боломжгүй байгаа бусдадаа зааж өгөхийг зорьж, мөн COVID-19 цар тахлаас шалтгаалан хүссэн улсдаа, хүссэн сургуульдаа сурч чадахгүй байгаа хүүхдүүдэд бэлтгэлээ сайн хийж сургуулиа сайжруулах боломж олгохыг хүсэж энэ төслийг санаачилсан. COVID-19 цар тахлын хөл хориог үр дүнтэй ашиглах маш сайхан боломж гэж бид анх ярилцсан. 

Манай сургуулийн багш нар, захирал маань сурагчидтайгаа маш ойрхон ажилладаг. Бидний үргэлж сонсож, дэмждэг, ийм зүйл хиймээр байна гээд төслөө санал болгоход ажил хэрэг болгох гэж дэмждэг, тусалдаг сургууль ховор шүү. Тиймээс бидэнд энэ боломжийг олгодог багш нартаа, сургуульдаа маш их баярлаж байна.

Т.Чинзориг: -Би сургуулийнхаа 11 дүгээр ангид суралцдаг. Анх 9 дүгээр ангид байхдаа улсын сургуулиас шилжиж ирсэн. Ангидаа 50 гаруй хүүхэдтэй байсан тэр үед “Улаанбаатар Элит” сургуульд ороод сурах орчин нөхцөл нь өөр, маш гоё байсан. Найзууд маань ч гэсэн ийм нөхцөлд, ийм хичээлүүд заалгасан бол ямар сайхан гэж бэ гэж боддог байсан. Харин одоо энэ боломжоос бага ч гэсэн үе тэнгийнхэндээ олгож, мэдлэгээ хуваалцах гэж байгаадаа их баяртай байна. Боломжгүйгээсээ болоод гадаад улсад сайн сургуульд сурч чадахгүй байгаа тийм хүүхдүүдэд тусалж чадна гэж итгэж байна.

Б.Одбаяр: -Би 11 дүгээр ангид суралцдаг. “Elite hive academy” төсөлд оролцож, үеийнхэндээ мэддэг чаддаг зүйлсээ зааж өгөх болсондоо их баяртай байна. Энэ төслийн явцад бид өөрсдөө хичээл заах учраас түүндээ бэлдээд өөрсдөө ч их зүйл сурах боломжтой. Хамгийн сайн сурах арга бол бусдад хичээл заах юм шүү. Мөн бидний дунд жишээ нь IELTS шалгалтаа өгөөгүй хүүхдүүд бий. Тиймээс өөрсдийнхөө мэдэхгүй зарим зүйлс дээр мэргэжлийн багш нартайгаа хамтраад заагаад явна.

Т.Нямсайхан: -Би мөн 11 дүгээр ангид сурдаг. Өмнө нь хөл хорионы үеэр улсын сургуулийн хүүхдүүдэд онлайнаар англи хэл заах “Spark online” төсөлд оролцож, хичээл заасан. Бусдадаа мэддэг зүйлээ заагаад урам авахаар улам хичээх юмсан гэж боддог юм билээ. Хүүхэд хүүхдээсээ илүү сайн сурч чаддаг. Тиймээс бидний төсөл үр дүнтэй болно гэдэгт итгэлтэй байгаа. 

М.Гарьд: -Би 10 дугаар ангийн сурагч. “Spark online” төсөл дээр мөн бизнесийн хичээл заасан. Онлайн хичээл танхимын хичээлээс их өөр санагдсан. 5-6 цаг суугаад хичээлээ бэлдээд заахад 20 хүүхдээс зарим нь идэвхтэй оролцохгүй байсан ч бусад нь анхааралтай сонсоод “Ямар гоё заадаг юм бэ. Маш сайн ойлгож авлаа” гээд хэлэхээр маш их урам авдаг юм билээ. Мэддэг зүйлээ бусдадаа зааж өгнө гэдэг маш гоё. Цаашид бизнесийн удирдлагаар сурна гэдэгтээ итгэлтэй болсон. Манай “Elite hive academy”-ийн сургалт үнэ төлбөргүй учраас олон хүүхдэд боломж олгож чадна гэж бодож байна.

Б.Удвал: -Би 12 дугаар ангиа төгсөж байна. Австралийн Күйнслэндийн их сургуульд суралцахаар болсон ч коронавирусээс шалтгаалаад намар сургуульдаа явах боломжгүй байгаа. Гэхдээ энэ үеэ ашиглаад бусдадаа гадаадын их, дээд сургуульд суралцахад нь тусалж байгаа энэ төсөл маш чухал гэж бодож байна.

Д.Молор: -Би мөн сургуулиа төгсөж байна. Цар тахал бидний боломжийг нэг талаар хааж байгаа мэт боловч бусад олон боломжийг өгч байна. Үүний нэг хэсэг болоод бидэн шиг гадаадын их, дээд сургуульд сурах хүсэлтэй ч сонгосон мэргэжлийн хичээлээс гадна бусад шаардлагатай зүйлсээ мэдэхгүй байгаа хүүхдүүдэд туслах боломжтой байгаад сэтгэл хангалуун байгаа. Бидний сургалтад хамрагдсан хүүхдүүдээс дэлхийд данстай томоохон их, дээд сургуульд элсэж чадвал бид тэр хүүхдийн амьдралд маш чухал өөрчлөлт хийх боломж бий болгож байна гэсэн үг. Энэ нь бидний төслийн үр дүн байх болно.

Э.Цэлмэг:-Би ”Улаанбаатар Элит” сургуулийн 12 дугаар ангийн сурагч. “Elite hive academy” төсөл зөвхөн энэ нэг сар хэрэгжээд зогсохгүй цаашид мөн үргэлжлэх боломжтой төсөл. Тиймээс энэ жил хөл хорионоос болоод гадаад улс руу явахгүй байгаа ангийнхан маань, мөн доод ангийн дүү нар маань цаашид улам өргөжүүлнэ гэдэгт нь итгэлтэй байгаа.

-“Elite hive academy” төслийнхөө талаар бусад сурагчдадаа илүү дэлгэрэнгүй танилцуулж, мэдээлэл өгье. Улсын сургуулийн хүүхдүүдийг сонгон шалгаруулна гэж байна. Ямар зарчмаар, яаж шалгаруулж авах вэ?

М.Гарьд: - Төслийн талаар танилцуулахад, гаднын их, дээд сургуулиудад элсэн ороход зөвхөн шалгалтын оноо хангалттай бус байдаг. Сайн, чадварлаг, онц сурдаг олон мянган хүүхэд байгаа. Тиймээс тухайн хүүхдийг таньж авахын тулд дүнгээс гадна олон чадварыг харгалзан судалдаг. Тэр талаар цогц мэдээллийг өгөх зоригоор энэ төслөө хэрэгжүүлж байгаа. Тиймээс төслийн хүрээнд гаднын их, дээд сургуулиудад элсэхэд үндсэн шаардлага болдог

  • IELTS, TOEFL шалгалтууд
  • SAT шалгалт
  • CV бичих
  • Эссэ бичих
  • Олон нийтийн ажил хийх

гэсэн шалгуурт тэнцэх бэлтгэлийг нь хангахад нь бусад сурагчдад туслах зорилготой. Олон нийтийн ажлын хүрээнд “Elite hive academy”-д суралцах хүүхдүүд маань манай багшлах  хүүхдүүдтэй хэдэн багт хуваагдаад өөрсдөө төслөө санаачилна. Санаачилсан төслүүдээ бүгд хамт хэрэгжүүлэх юм.

Б.Одбаяр: - Бидний явуулах сургалт дотроо бизнес, физик, хими, биологи, урлаг буюу арт гэсэн таван хичээлийн хүрээнд таван ангид хуваагдан явагдана. Хичээлүүдээ англи хэлээр мөн заагаад явна. Оролцож буй хүүхдүүддээ аль болох англи хэлний дадлага хийх боломжийг гаргаж өгөхийг зорьж байгаа. Энэ төсөлд манай 10, 11, 12-р ангийн 21 сурагч сайн дураар оролцож байгаа.

Т.Нямсайхан: -Онлайнаар сонгон шалгаруулалтаа хийнэ. Одоогоор 40 гаруй хүүхэд бүртгүүлчихсэн байна. Нийт бүртгүүлсэн хүүхдүүдээ онлайнаар шалгаруулахдаа асуултуудад хариулт авна. Тэндээс тухайн хүүхэд үнэхээр тууштай сурах хүсэл эрмэлзэл байна уу, гадаадад сурахыг хүссэн ч ямар бэрхшээл байна зэргийг нь харгалзаж, 100 хүүхдийг нь сонгоно. Тэр хүүхдүүдтэйгээ уулзаж, ярилцлага хийснээр 50 хүүхдийг нь эцэстээ сонгон сургалтанд хамруулна.

Б.Одбаяр: - Таван ангид хувааж сургалтаа явуулна гэж сая хэлснийг тайлбарлахад бидний сургалт онлайнаар биш танхимаар явагдана, Эдузон сургалтын төв болон манай сургууль дээр. Ингэхдээ Улсын Онцгой комиссоос өгсөн зөвлөмжийн дагуу нэг ангид 10-аас хэтрэхгүй хүүхэд суух бөгөөд ширээ хоорондын зай хоёр метр байх дүрмийг дагана. Сургалт зургаадугаар сарын 15-наас долдугаар сарын 10-ны өдөр хүртэл үргэлжилнэ. Өдөрт өглөө 09.00 цагаас 13.00 цаг хүртэл хичээллэнэ. Дундаа нэг удаагийн их завсарлагатай байхаар хуваариа төлөвлөсөн .

М.Гарьд: -”Spark Online” сургалтаар хүүхдүүдийг мөн сонгон шалгаруулан авч байсан.Бид бүх хүүхдэд харамсалтай нь хүрч чадахгүй. Хүсэлтээ явуулсан 200 гаруй хүүхдийн материалтай танилцаад 20-ийг нь шалгаруулж авч байсан. Энэ удаагийн сонгон шалгаруулалт нь ижил төстэй аргаар явагдана.

-Сургалтын хөтөлбөрөө хэрхэн бэлтгэх вэ?

Т.Нямсайхан: -Бид өөрсдөө боловсруулан бэлдэж байгаа. Бид мөн дараа жил өөрсдөө их дээд сургуулиудад элсэх тул бид мөн шалгалтандаа бэлдэх маш сайхан боломж олж авч байгаа.

-Олон нийтийн ажил буюу хүүхдүүд төсөл хэрэгжүүлнэ гэдэг нь сонирхолтой санагдлаа. Энэ хүрээнд юу зааж, сургаж, яаж ажиллах төлөвлөгөөтэй байна вэ?

Д.Молор:-Гадагшаа сургуульд тэнцээд, элсээд сурахад зөвхөн шалгалтын оноо, дүн хангалттай байдаггүй. Тиймээс олон нийтийн ажилд оролцох нь чухал. Бид шалгарсан хүүхдүүддээ зөвлөөд, хамт төсөл боловсруулж хэрэгжүүлнэ. Би БНХАУ-ын Tsinghua Их сургуульд сурахаар болсон, энэ сургууль 2020 онд чансаагаараа дэлхийд 23-р байранд эрэмбэлэгддэг сургууль. Энэ сургуульд элсэн ороход бидний өмнө нь хэрэгжүүлсэн төслүүд их хэрэг болсон гэж боддог. 

З.Зориглон: -Сургалтанд хамрагдах хүүхдүүдтэй хамт бид багт хуваагдаад төслүүдээ хэрэгжүүлнэ. Төсөл хэрэгжүүлэхэд мөн санхүүжилт хэрэгтэй. Бид тухайн төсөлдөө санхүүжилтээ босгохоор байгууллагуудаар уулзаж явна. Хүмүүстэй уулзаж хийж буй ажлаа танилцуулна, өөрийгөө, багаа, төслөө зөв илэрхийлнэ гэдэг бас сурах ёстой амаргүй ур чадвар.

-Санхүүжилт гэснээс “Elite hive academy” төслийг хэрэгжүүлэхэд мэдээж санхүүжилт хэрэгтэй байгаа байх. Үүнийг хэрхэн шийдэж байгаа вэ?

Т.Нямсайхан: - Төслийг хэрэгжүүлэхэд 7 сая гаруй төгрөгийн төсөв хэрэгтэй болсон. Үүнд мэргэжлийн багш нарын цалин, сурагчдад өгөх сургалтын хэрэгсэл, өдрийн завсарлагаанаар хэрэглэх цай кофе гэх зэрэг зүйлс багтсан. Сургууль маань дэмжиж болно гэсэн, гэхдээ энэ зардлыг бид заавал сургуулиас гаргахгүйгээр өөрсдөө босгохоор шийдсэн байгаа.

Т.Чинзориг: -Энэ зорилгоор бид одоогоор 18 компанитай очиж төслөө танилцуулж, уулзалт хийсэн. Одоогоор хариу хүлээж байгаа. Бидний өмнөх SPARK төслийг дэмжинэ гэдгээ Говь ХК, Голомт банк, Лэнд.мн бидэнд хэлж байсан. Энэ удаад мөн нийгмийн ийм ажилд туслах байгууллага байгаа гэдэгт итгэлтэй байна.

Б.Одбаяр: -Бид нийлээд ээж ааваасаа туслалцаа авч болох байсан. Гэхдээ ингэж амархан олохыг хүсээгүй. Өөрсдөө мөнгөө босгоод төслөө хэрэгжүүлэх нь бидэнд илүү чухал гэж үзсэн. Үнэтэй туршлага ч болно гэдэгт итгэж байна.

Д.Молор: - Бид сургуулийнхаа НҮБ-ын загвар хурал буюу EIMUN-ийг өнгөрсөн жил өвөрмөц шинэлэг хувилбараар маш сайн зохион байгуулсан. Англи хэлээс гадна Монгол хэл, Орос, Хятад хэл дээр нэгэн зэрэг явагдсан. Энэ хувилбараараа Монголд анхны удаа байсан болов уу. Мөн ОХУ-аас оролцогчид ирж оролцсон нь сонирхолтой болгосон. Мэдээж зөндөө бэрхшээл, алдаа оноо байсан, гэхдээ багаараа даван туулж чадсандаа их баяртай байдаг. Энэ туршлагаасаа, мөн сурсан мэдсэнээ хүүхдүүдэд хуваалцаж, бусдадаа өгөх нь сэтгэл хангалуун, аз жаргалтай байх тэр чухал мэдрэмжийг өгдөг.

-Сурагчдын зүгээс өөр төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх үү?

Т.Нямсайхан: - Бидний төлөвлөж байсан олон ажил цар тахалтай холбоотой хойшлогдсон. Нөхцөл байдал сайжрахаар бид үргэлжлүүлнэ ээ. Жишээлбэл бидний нэг чухал төсөл маань яг хэрэгждэгийн даваан дээр хөл хорионоос болоод зогссон. Энэ төсөлд бид бусад сурагчтайгаа нийлээд Улаанчулуутад байдаг “Вэлүү” сангийн үүсгэн байгуулсан цэцэрлэгийн хүүхдүүдэд зураг, дуу хөгжим, тооны хичээлийг англи хэлээр зааж, бяцхан хүүхдүүдэд ном уншиж, хамтдаа тоглож англи хэлийг заах байсан.

Т.Чинзориг: -Тус цэцэрлэгт хэд хэдэн удаа очиж хүүхдүүдтэйгээ уулзсан. Тэр жаахан хүүхдүүд маань хүлээж байгаа тул намраас хичээл орохоор бид төслөө хэрэгжүүлнэ гэж бодож байгаа.

Э.Цэлмэг: - Мөн Улаан-Үдэд очиж хүүхдүүдэд англи хэл заах гэж байсан. Манай сургуулийн НҮБ-ийн загвар хуралд оролцсон сурагчдад SPARK төслөө танилцуулсан. Энэ зун тэнд очиж хамтарч хэрэгжүүлэх байсан төслийг магадгүй дараа жил хөл хорио дуусахаар 10, 11-р ангийн хүүхдүүд маань үргэлжлүүлэх байх гэж найдаж байна. Бид SPARK төслөө анх Өвөрхангай аймагт хэрэгжүүлж байсан. Миний оролцож байсан энэ мэт төслүүд маань надад их сургуульд элсэн ороход тус болсон гэж боддог. Би Их Британи улсад Манчестерийн их сургуульд сурахаар болсон.   

З.Зориглон: - Одоо бидний хэрэгжүүлэх “Elite hive academy” сургалтад бусад сургуулийн 10, 11 дүгээр ангийн хүүхдүүд идэвхтэй оролцоосой гэж хүсэж байна. Яагаад гэвэл би өөрөө 12-р ангид ороод бэлдье, шалгалтуудаа өгье гэж хойшлуулсаар яваад цагийг нь тулгасан байсан тул бусад хүүхдийг ингэж битгий цаг алдаасай гэж хүсэж байна. Өөрсдийнхөө алдаан дээр биш миний алдаан дээр суралцаасай. 10 дугаар ангиасаа хойш сайн бэлдээд, шалгалтуудаа өгөөд 12 дугаар ангидаа сургуулиуддаа хүсэлтээ явуулаад хариугаа хүлээж байх ёстой үе юм шүү гэдгийг хэлмээр байна.

-Ярилцсан та бүхэнд баярлалаа. Төсөлд нь амжилт хүсье.

 

Дэлгэрэнгүй мэдээллийг:  https://www.facebook.com/EliteHiveAcademy/

 

Бүртгүүлэх бол:  https://forms.office.com/Pages/ResponsePage.aspx?id=40Vp0JDptkemiowwQjHV1OZ0n3UT_OlEoLNuErx3jDJUOVEwUE1YMjI5S1I5TjY2SVQzQzg0RkZPQy4u&fbclid=IwAR299TtuzwepI_czE1nukVWDNkEC-HEe2QA5HbCi-a9BhamhMxaHoQGnzRg

 

Утсаар мэдээлэл авах: 94205528, 88213434

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Улсын төсвийн хөрөнгө оруулалтын худалдан авах ажиллагааны талаар төр хувийн хэвшлийн хамтарсан уулзалт болно
Улаанбурхан өвчнөөр 26 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна
Дэд сайд С.Даваасүрэн Итали улсын Элчин сайдыг хүлээн авч уулзав
Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн хэсэгчилсэн их засварын ажил дууслаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (139.5.216.10)
    Сайхан сургалт санаачилсан хүүхдүүддээ баярлалаа!Та нар монголын ирээдүйг бүтээх хүмүүс шүү.Кунслэнд,Цинхуад тэнцсэн хүүхдүүд үнэхээр мундаг байна.
    2020 оны 06 сарын 11 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Дэлхийн хөлбөмбөгийн спортын түүхэнд анхны хар арьст хүн талбайд гарсан түүхэн өдөр
    21 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
    14 цаг 59 мин
  • Улсын төсвийн хөрөнгө оруулалтын худалдан авах ажиллагааны талаар төр хувийн хэвшлийн хамтарсан уулзалт болно
    15 цаг 21 мин
  • Улаанбурхан өвчнөөр 26 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна
    16 цаг 53 мин
  • “Монгол улс дахь олон улсын худалдааг дэмжих төсөл (ITDM)"-ийн удирдагч ноён Стефан Мозерыг хүлээн авч уулзлаа
    17 цаг 23 мин
  • Д.Мөнх-Эрдэнэ: Хар тамхины хэрэглээ үндэсний аюулгүй байдалд заналхийлэх хэмжээнд хүрсэн
    17 цаг 41 мин
  • Энэ долоо хоногт ГУРВАН барилдаантай
    17 цаг 56 мин
  • Дэд сайд С.Даваасүрэн Итали улсын Элчин сайдыг хүлээн авч уулзав
    17 цаг 57 мин
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн “Авдрыг нь аваад алтыг нь хаядаггүй” эшлэлийг хөрөнгийн зах зээлийн топ сувгууд онцолжээ
    17 цаг 57 мин
  • П.Наранбаяр: Сургуулийн зөв соёл хэрэгжсэн үед дээрэлхэлт эрс багасна
    18 цаг 25 мин
  • Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн хэсэгчилсэн их засварын ажил дууслаа
    19 цаг 22 мин
  • Иран улс газрын тосны чухал хоолой болох "Ормуз"-д тэсрэх бөмбөг байрлуулж эхэлжээ
    20 цаг 7 мин
  • Манай улс гадаадын 5856 иргэнд визийн зөвшөөрөл олгожээ
    20 цаг 17 мин
  • “Марш тусгай бэлтгэл-2026” эхэллээ
    20 цаг 51 мин
  • Хятад, Хойд Солонгос зургаан завсарлагааны дараа зорчигч тээврийн галт тэрэгний үйлчилгээгээ сэргээнэ
    20 цаг 58 мин
  • НҮБ: ОХУ Украины 20000 орчим хүүхдийг Орос, Беларусь руу хууль бусаар авсан
    21 цаг 30 мин
  • Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна
    21 цаг 38 мин
  • ЭЕШ-ын бүртгэл гуравдугаар сарын 20-нд дуусна
    21 цаг 50 мин
  • Майами Хитийн тоглогч Бам Адебайо нэг тоглолтод 83 авч домогт Коби Брайантын амжилтыг эвдлээ
    21 цаг 58 мин
  • ПАРАЛИМП: Б.Ганболд 16, Ц.Дашдорж 22 дугаар байр эзэлжээ
    22 цаг 11 мин
  • "Мартын 8"-ны тухай сонирхолтой 24 баримт
  • 8 хүн тутмын нэг нь гуравдагч хөхтэй байдгийг та мэдэх үү?
  • Дэвжээгээ ахлахаар болсон Манлай заан Б.Пүрэвсайханы тухай онцлох 24 баримт
  • Олны санааг амраасан О.Эрдэнэцогтын тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийн нөлөө бүхий 24 эмэгтэйг онцоллоо
  • Эрэн сурвалжлах сэтгүүлзүй үнэнийг илчилсэн баримтууд
  • 24 баримт: Хятад улс дэлхийн эрчим хүчний нийт хэрэглээний 1/4-ийг эзэлдэг
  • "Дөрөв дэх засаглалын төрсөн өдөр"-т зориулсан баримтууд
  • 60 гаруй сая долларын буяны хөрөнгө цуглуулж чадсан “We Are the World” дууны төрсөн өдөр
  • Хүн төрөлхтний бүтээсэн хамгийн хүчтэй цөмийн зэвсгийн талаарх 24 баримт
  • Нэг өдөр, олон түүх: Энэ өдөр Дэлхийн түүхэнд болсон онцлох үйл явдлууд
  • Танилц: "Мобиком"-ын 30 жилийн ойн "тусгай 4 бөх"-ийн санал асуулгад оролцох 16 хүчтэн
  • 2025 оны Багахангай дүүргийн Баяр наадамд хөлс гаргалгүй түрүүлсэн Ховд аймгийн Чандмань сумын харьяат Б.Дэнзэнсамбуу аймгийн арслан цолтойгоор бөхийн өргөөнд хоёр удаа л аймгийн начин цолтой бөхчүүдээр даваа авсан байна
  • Танилц: Улсын арслан Э.Оюунболдын АРВАН ХОЁР түрүү
  • Гурван жилийн дараа "Монгол бөхийн өргөө"-нд дахин түрүүлсэн Э.Оюунболдын тухай 24 баримт
  • Монголд бензиний үнэ өсөх үү?
  • Г.Занданшатар: Монгол Улс аялал жуулчлалын сэргэлтийн үзүүлэлтээр дэлхийн шилдэг 20 улсын тоонд багтлаа
  • Чансааг тэргүүлж буй шилдэг 24 аймгийн цолтон
  • 24 БАРИМТ: Улсын мөнгөөр эхнэрээ томилолтод авч явдаггүй байсан Ж.Батмөнх дарга
  • Үймээн, самуун ихтэй гуравдугаар сарын 10-ны ОНЦГОЙ өдөр
  • Танилц: "Мобиком"-ын 30 жилийн ойн "тусгай 4 бөх"-ийн санал асуулгад оролцох 16 хүчтэн
  • 2025 оны Багахангай дүүргийн Баяр наадамд хөлс гаргалгүй түрүүлсэн Ховд аймгийн Чандмань сумын харьяат Б.Дэнзэнсамбуу аймгийн арслан цолтойгоор бөхийн өргөөнд хоёр удаа л аймгийн начин цолтой бөхчүүдээр даваа авсан байна
  • Нэг өдөр, олон түүх: Энэ өдөр Дэлхийн түүхэнд болсон онцлох үйл явдлууд
  • Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ямар хөрөнгөтэй байсан бэ?
  • Мал үржүүлэг, технологийн ажил үйлчилгээний "шавхагдашгүй баялаг” ххк-ийн үйл ажиллагаатай танилцлаа
  • 8 хүн тутмын нэг нь гуравдагч хөхтэй байдгийг та мэдэх үү?
  • “Малколмын эргэн тойронд” инээдмийн цувралын бүтэлгүй аавын дүрийг бүтээсэн Брайн Кренстон гэж хэн бэ?
  • Дэвжээгээ ахлахаар болсон Манлай заан Б.Пүрэвсайханы тухай онцлох 24 баримт
  • Г.Занданшатар: Эдийн засгийн өсөлтийг иргэн бүрд хүртээх бодлогын тэргүүнд гэр бүл, эмэгтэйчүүд, хүүхэд байна
  • Дэлхийн нөлөө бүхий 24 эмэгтэйг онцоллоо
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Ц.Ганзориг: Шүүхээр гэм буруутай нь тогтоогдсон болон УИХ-ын чуулганы хуралдааны 70-аас доошгүй хувьд суугаагүй бол УИХ-ын гишүүнийг эгүүлэн татна
  • Энэ долоо хоногт ГУРВАН барилдаантай
  • Хүн төрөлхтний бүтээсэн хамгийн хүчтэй цөмийн зэвсгийн талаарх 24 баримт
  • "Дөрөв дэх засаглалын төрсөн өдөр"-т зориулсан баримтууд
  • ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНД МӨНГӨН УСНЫ ХЭРЭГЛЭЭГ ХАЛААД БАЙНА
  • Гурван жилийн дараа "Монгол бөхийн өргөө"-нд дахин түрүүлсэн Э.Оюунболдын тухай 24 баримт
  • "Оюутан цэрэг" хөтөлбөрийн бүртгэл маргааш дуусна
  • Н.Учрал: Төр ард түмний амьжиргаанд саад болдог бүдүүлэг хүнд суртлыг хална
  • Эрэн сурвалжлах сэтгүүлзүй үнэнийг илчилсэн баримтууд
24 баримт
  • Дэлхийн хөлбөмбөгийн спортын түүхэнд анхны хар арьст хүн талбайд гарсан түүхэн өдөр
  • Манжийн ноёрхлын эсрэг эцсийн "дусал цусаа зарж чадах" зоригтон Хотгойдын шадар ван Чингүнжав
  • 24 БАРИМТ: Улсын мөнгөөр эхнэрээ томилолтод авч явдаггүй байсан Ж.Батмөнх дарга
  • Монголд бензиний үнэ өсөх үү?
  • Үймээн, самуун ихтэй гуравдугаар сарын 10-ны ОНЦГОЙ өдөр
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК