Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Х.Мөнхзул: Гэмт хэргийн хохирогчид ээлтэй эрх зүйн орчныг бий болгоход хувь нэмрээ оруулсан

2020-6-10
0
ЖИРГЭХ

ХЭҮК-ын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүний сонгон шалгаруулалтад оролцогчдын томилгооны сонсгол өнөөдөр боллоо. Уг сонсгол хоёр өдөр үргэлжлэх юм.

Ажлын хэсгийн ахлагчаар Хууль зүйн байнгын хорооны ажлын албаны ахлах зөвлөх М.Үнэнбат, гишүүдэд Төрийн албаны зөвлөлийн гишүүн Д.Зүмбэрэллхам, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга О.Амгаланбаатар, Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Билгүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн Ажлын албаны хуулийн зөвлөх Б.Санжмятав, УИХ дахь цөөнхийн төлөөлөл, УИХ-ын гишүүний зөвлөх С.Амарсайхан, Монголын өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгч Б.Ганбаатар, “Нээлттэй нийгэм форум” ТББ-ын хуулийн хөтөлбөрийн менежер Б.Хишигсайхан, Хэвлэл мэдээллийн зөвлөлийн төлөөлөл, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш О.Мөнхсайхан нар ажиллаж байна.

Сонголд эхний хүнээр нэр дэвшигч Х.Мөнхзул оролцож, ажлын хэсгийн сонирхсон асуултад хариулт өглөө. Асуулт хариултаас товчлон хүргэж байна.

О.Мөнхсайхан: Та гурван байгууллагад оролцож байсан туршлагатай хүн байна. Нэгдүгээрт, удирдлагатайгаа санал зөрж байсан тодорхой жишээнээс дурьдана уу. Энэ асуудалд ямар хариу арга хэмжээ авсан бэ?.

Хоёрдугаарт, www.academic.edu.mn сайт дээр Монгол Улсын иргэний номыг зөвшөөрөлгүйгээр байршуулсан. Улмаар Монголын харилцаа, холбооны зохицуулах хорооноос уг вэб сайт руу Монголоос орох хандалтыг нь хааж байсан. Үүнд иргэний болон олон улсын факт дахь үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг зөрчсөн эсэх, факт тавигдсан шаардлагыг Монголын харилцаа, холбооны зохицуулах газраас хангаж ажилллаж чадсан эсэх талаар хариулт өгнө үү. Хэрэв та Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн байсан бол ямар арга хэмжээ авах байсан бэ?

Х.Мөнхзул: Хоёрдугаар асуултаас нь хариулъя. Үзэл бодлоо илэрхийлэх асуудлыг тодорхой хуулийн үндэслэлээр хязгаарлах ёстой. Үндсэн хууль болон Иргэний болон улс төрийн эрхийн конвенцид аливаа хүний эрхийг хязгаарлахдаа хуульд заасан үндэслэлээр хязгаарлана. Хязгаарлалтын хүрээ ардчилсан нийгмийн зорилго, шаардлагад нийцэх ёстой. Дээрх жишээний хувьд вэб сайтыг хаасан нь хүний эрхийг зөрчсөн гэж үзэж байна. Тиймээс хүний эрхийн зөрчил гэж үзээд зөрчигдсөн эрхийг сэргээж, хамгаалах асуудлыг хангаж ажиллана.

Дараагийн асуултад хариулъя. Мэдээлэлгүй байгаа асуудалд мэдрэмжтэй хандаж, зөвлөгөө туслалцаа үзүүлээгүй асуудалд эмзэг тусаж байсан. Жишээ дурдахад, тодорхой нэг өвчнөөр өвчилсөн хүүхдийн эрхийн асуудлыг гаргаж тавих нь Монголд ярих асуудал биш гэсэн асуудалтай тулгарч байсан. Тухайн үед ХЭҮК-т энэ чиглэлийн итгэлийг боловсруулахад оролцож, гаргаж тавьж байсан.

О.Амгаланбаатар: Та ХЭҮК-т олон жил ажилласан байна. Олон жил ажилласан хугацаанд хүний эрхийг дээрдүүлэх чиглэлээр ямар үр дүнтэй ажилласан бэ? Хоёрдугаарт, хийсэн ажлуудад тань ямар сургамж байна вэ. Аливаа асуудал сургамжид тулгуурлан бодлого, төлөвлөлт гардаг гэж ойлгодог. Хүний эрхийг хангах, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр ямар ажил хийх шаардлагатай вэ?

Х.Мөнхзул: Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийн үйл ажиллагаа анх батлагдах үеэс эхлэн оролцож, өөрийн тодорхой саналыг тусгуулж байсан. Мөн Монголд гэмт хэргийн хохирогчийн эрх зүйн хамгаалалтын асуудлыг хөндсөн хамгийн анхны судалгааг хийхэд оролцож, гэмт хэргийн хохирогчид ээлтэй эрх зүйн орчныг бий болгох ажлыг эхлүүлж ажилласан. Миний хувьд хүний эрх, жендерийн асуудлаар мэргэшин ажилладаг. Энэ хүрээнд Жендерт суурилсан хүчирхийлэл, Жендер ба хүний эрх, Гэр бүлийн хүчирхийлэл ба хүний эрх зэрэг гарын авлага боловсруулж, төрийн байгууллагын 400 гаруй сургагч багшийг бэлдсэн. ХЭҮК-ийн жил жилийн илтгэлүүдэд оролцож нийт 11 илтгэл бичихэд оролцсоноос дөрвийг нь бие даан боловсруулж ажилласан. ХЭҮК-ийн хяналт, шалгалт үйл ажиллагаанд тогтмол оролцож ажилладаг. Эмэгтэйчүүдийн асуудал ялангуяа ажлын байрны бэлгийн дарамтыг хуульчилж өгөх асуудлаар өөрийн үзэл бодлыг илэрхийлж байсан.

Ийм хариулт өглөө. Ингээд түүний ажлын туршлага, боловсролыг танилцуулъя.

Мэргэжил, боловсрол:

  • Монгол улсын их сургуулийн Хууль зүйн дээд сургууль, “эрх зүйч”, бакалавр 1993-1997 он
  • Хүмүүнлэгийн ухааны их сургууль, хүмүүнлэгийн ухааны бакалавр, “англи хэлний орчуулагч”, 2004-2007 он
  • Удирдлагын академи, төрийн алба, удирдлагын сургууль, “төрийн захиргааны менежмент”, 2015-2016 он
  • Удирдлагын академи, удирдахуйн ухааны сургууль, “төрийн удирдлагын магистр” 2016-2017 он

Ажлын туршлага:

  • 1997-1998 он Сонгинохайрхан дүүргийн шүүх “нарийн бичгийн дарга”
  • 1998-2009 Хүчирхийллийн Эсрэг Үндэсний Төв “хуулийн зөвлөх”, “эрх зүйн шинэчлэл хөтөлбөрийн зохицуулагч”
  • 2009-2020 Хүний эрхийн үндэсний комисс 

Б.Лхам

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ерөнхийлөгчийн санаачилгаар “Дэлхийн адууны өдөр”-ийг анх удаа тэмдэглэлээ
БНХАУ-ын дарга баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
"Дэлхийн адууны өдөрт"-т 12600 морьтон оролцож байна
Францын Ерөнхийлөгч Үндэсний их наадмын мэндчилгээ дэвшүүллээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (7)

  • G.Gankhyag (103.26.193.66)
    Munhzyl bol hunii erhiin chigleleer olon jil ajillasan mergeshsen, chadvarlag ajiltan tyl demjij bn.
    2020 оны 06 сарын 16 | Хариулах
  • С.Баасанбат (49.0.147.25)
    Мөнхзул иргэний нийгмийн байгууллага ХЭҮТ,болон ХЭҮК -д олон жил ажиллаж, хохирогч хамгааллын чиглэлээр практикт нүүр тулан хамгийн олон жил ажиллаж, мэргэжилтнүүдийг чадавхжуулах гарын авлага сургалтуудыг хийж, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн анхны төслийн ажлын хэсэгт ахлах зөвлөхөөр ажиллаж байсан гэх мэт арвин туршлагатай, яггүй чамбай, өндөр түвшинд бэлтгэгдсэн, ёс зүйтэй хуульч хүн, ХЭҮК -ийн гишүүнд яг тохирох хүн. дэмжиж байна.
    2020 оны 06 сарын 12 | Хариулах
  • Б.Алтанчимэг- Хүний хөгжил, нөхөн үржихүйн эрүүл мэнд эрхийн ТББ-уудын сүлжээ. (66.181.161.90)
    Мөнх зул нь хүнлэг, хүний эрхийн асуудлыг сэтгэл зүрхэндээ ойр хүлээн авч, шийдвэрлүүлэхийн төлөө төгсгөлийг нь үзэж чадах эрх зүйч, хуульч. Ажлын байрны бэлгийн дарамт, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх чиглэлд хамтран ажиллаж байсан уг хүнийг нь мэдэх тул ХЭҮК-ын гишүүнд тууштай дэмжиж байна.
    2020 оны 06 сарын 11 | Хариулах
  • Зочин (103.80.210.183)
    НӨГӨӨ ЧИМГЭЭГ ГАРГАЖ ИРЭЭГҮЙ Л БАЙГАА ШҮҮ ДЭЭ. ОЛОН ЖИЛ АЖИЛЛАСАН ГЭЭД ИХД ОРДОГ БОЛ ХЭН Ч ИХ ХУУРАЛД ОРЖ САНДАЙЛЖ СУУХЫГ ХҮСНЭ
    2020 оны 06 сарын 10 | Хариулах
  • Зочин (202.179.24.154)
    Хүний эрхийн чиглэлээр олон жил мэргэшин ажилласан, ТББ-д хуулийн зөвлөх хийж, эмзэг бүлгийн хохирогчийг төлөөлөн ажиллаж ирсэн Мөнхзулыг Комиссын гишүүн болвол хараат бус байж чаднаа
    2020 оны 06 сарын 10 | Хариулах
  • Зочин (66.181.191.41)
    Demjij baina aa
    2020 оны 06 сарын 10 | Хариулах
  • Zochin (202.9.46.133)
    Дэмжиж байна ааа
    2020 оны 06 сарын 10 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ТАНИЛЦ: Халуун ус хязгаарлах байршлууд
    8 цаг 24 мин
  • Баяр наадмын өдрүүдэд ГССҮТ-д 2006 хүн яаралтай тусламж авчээ
    8 цаг 56 мин
  • УЛСЫН НАЧИН Б.ГОНЧИГСҮРЭНД "YAMAHA CRUX REV" МОТОЦИКЛ ГАРДУУЛЛАА
    9 цаг 3 мин
  • Өнгөрсөн зургаадугаар сар Украинд 2022 оноос хойших хамгийн цус асгарсан сар болжээ
    9 цаг 19 мин
  • 40 жилийн өмнө тэд арал булаацалдан дайтаж байсан бол өнөө шөнө ЦОМЫН төлөө тулалдана
    9 цаг 30 мин
  • Хүчирхэг баг супер одтой байх албагүй
    9 цаг 44 мин
  • Аймгийн начингаас Улсын заан болсон ЦОР ГАНЦ бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 15 баримт
    9 цаг 55 мин
  • ДАШТ: Испаний шигшээ баг финалд шалгарлаа
    13 цаг 33 мин
  • Англи vs Аргентин: Хөлбөмбөгийн ДАШТ-ий хагас шигшээ тулааныг бүү алдаарай
    14 цаг 3 мин
  • Үндэсний Их Баяр Наадмын өмнөхөн олон улсын брэнд олны анхаарлыг татаж чадлаа
    14 цаг 5 мин
  • Монгол наадам шинэ өнгө төрхтэйгөөр хөгжин тэлсээр байна
    Уржигдар 22 цаг 01 мин
  • Шунхлай групп Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1 тэрбум төгрөгөөр мялаалаа
    Уржигдар 18 цаг 04 мин
  • Балж гол үерийн түвшинг 30 см даван үерлэж байна
    Уржигдар 17 цаг 24 мин
  • Баяр наадмын амралтын өдрүүдэд сонор сэрэмжээ бүү алдаарай
    Уржигдар 12 цаг 09 мин
  • Хүнсний бүтээгдэхүүн, жимс жимсгэнэ зэрэг хурдан мууддаг ачааг тээвэрлэх зориулалттай тусгай хөргүүртэй усан онгоц ашиглалтад орлоо
    Уржигдар 10 цаг 53 мин
  • Дэлхийн 16 орны төрийн тэргүүн баярын мэндчилгээ ирүүлжээ
    Уржигдар 10 цаг 45 мин
  • ФОТО: 12 мянган морьтныг нэгэн дор цуглуулсан Дэлхийн адууны баяр
    Уржигдар 10 цаг 28 мин
  • Өчигдөр орой 21:00 цагийн үед "Мөнх хотхон"-ы 7 давхрын тагтнаас бага насны хүүхэд унах эрсдэл үүсжээ
    Уржигдар 10 цаг 01 мин
  • Ерөнхийлөгчийн санаачилгаар “Дэлхийн адууны өдөр”-ийг анх удаа тэмдэглэлээ
    2026-07-13
  • БНХАУ-ын дарга баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
    2026-07-13
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • Манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ?
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Аймгийн начингаас Улсын заан болсон ЦОР ГАНЦ бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 15 баримт
  • Хамгийн залуу начин болж хурдан удмын даага хөтөлсөн 21 хүчтэн
  • “Мөнхөд орших Монгол” төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээж, “үндэсний их баяр наадмын цогцолбор” төслийг танилцууллаа
  • ФОТО: Олны танил эрхмүүд
  • Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын хэсэг Хүй долоон худагт ажиллаж байна
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий шөвгийн найм: Дэлхийн аваргын төлөөх хамгийн чухал алхам
  • ФОТО: Төв цэнгэлдэхийн эргэн тойронд
  • “Total Eclipse of the Heart” дуугаараа дэлхийд танигдсан Бонни Тайлер 75 насандаа таалал төгслөө
  • Худалдаа Хөгжлийн Банк БНСУ-ын төрийн өмчит Экспорт-Импортын Банктай Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
  • Хязаалан: Төв аймгийн Бүрэн сумын уяач Х.Улам-Өрнөхийн хээр үрээ түрүүллээ
  • Аргентин vs Швейцар: Хагас шигшээд аль баг шалгарах вэ?
  • Монголбанк болон БНСУ-ын Төв банк хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргалаа
  • Үндэсний их баяр наадмын шагайн харваа насанд хүрэгчдийн багийн харваагаар үргэлжилж байна
  • И Тэ Жүн эмчийн дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
  • Танилц: Цолоо ахиулсан болон шинэ улсын цолтой БӨХЧҮҮД
  • Байнгын асаргаанд байдаг 42 ахмад дайчинд тус бүр 5 сая төгрөгийн мөнгөн дэмжлэг үзүүллээ
  • Манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ?
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • “Мөнхөд орших Монгол” төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээж, “үндэсний их баяр наадмын цогцолбор” төслийг танилцууллаа
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • БНХАУ-ын дарга баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
  • ФОТО: Үндэсний бөх-2026
  • Зүүн Азийн орнуудад энэ зун агаарын температур олон жилийн дунджаас мэдэгдэхүйц өндөр байна
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий шөвгийн найм: Дэлхийн аваргын төлөөх хамгийн чухал алхам
  • “Total Eclipse of the Heart” дуугаараа дэлхийд танигдсан Бонни Тайлер 75 насандаа таалал төгслөө
  • Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын хэсэг Хүй долоон худагт ажиллаж байна
  • Аргентин vs Швейцар: Хагас шигшээд аль баг шалгарах вэ?
  • Techno: Наадам бол Монголчуудын бүх үеийг нэгтгэдэг баяр
  • Том дайралтын өмнөх амралт: The MongolZ тэмцээнүүдийн завсарлагаар
  • Фото: Хязаалан насны морьд гарааны зурхай руу хөдөллөө
  • Хүй 7 худагт түргэн тусламжийн 6 баг ажиллаж байна
  • И Тэ Жүн эмчийн дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
  • ФОТО: Төв цэнгэлдэхийн эргэн тойронд
  • БНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга баярын мэндчилгээ дэвшүүллээ
  • Шунхлай групп Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1 тэрбум төгрөгөөр мялаалаа
  • Хамгийн залуу начин болж хурдан удмын даага хөтөлсөн 21 хүчтэн
24 баримт
  • Аймгийн начингаас Улсын заан болсон ЦОР ГАНЦ бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 15 баримт
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • Манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК