Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ө.Энхтүвшин: УИД-т гарсан галын шалтгаан, хохирлын хэмжээг яаралтай тогтоо

2020-6-10
0
ЖИРГЭХ

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин өнөөдөр цагдаа, онцгой байдлын байгууллага болон нийслэлийн удирдлагуудтай уулзалт зохион байгуулж Улсын их дэлгүүрт энэ сарын 07-нд гарсан галын шалтгаан, нөхцөл байдалтай танилцан тодорхой чиглэлээр үүрэг өглөө.

Тодруулбал, галын шалтгаан, хохирлын хэмжээг ойрын хугацаанд тогтоож, танилцуулахыг үүрэг болголоо.

Энэ үеэр ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр "УИД-т гал гарсан тухай дуудлага онцгой байдлын байгууллагад энэ сарын 7-ны 16.48 цагт ирсэн. Дуудлагын дагуу нийслэлийн онцгой байдлын 8 ангийн 230 алба хаагч ажиллаж, 21.30 цагт бүрэн унтраасан. Галын тархалтыг дуудлага ирснээс 40 минутын дараа зогсоосноор 6, 7 дугаар давхарт гарсан галыг 1-5 давхарт тархахаас сэргийлсэн" гэлээ.

Түүнчлэн дөрвөн цаг гаран ажиллаж галыг бүрэн унтраасан бөгөөд энэ хороонд байгууламжид байсан долоон хүнийг аварсан байна. Энэ үеэр онцгой байдлын хоёр алба хаагч хорт утаанд угаартсан бөгөөд нэн даруй эмнэлэгт хүргэсэн байна. Алба хаагчдын биеийн байдал хэвийн байгаа аж.

ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян “Энэ жил УИД-т НОБГ-аас төлөвлөгөөт шалгалт хийсэн. Шалгалтын үеэр галын аврах гарцыг хааж бараа хураасан, дохиолол нь гэрэлтүүлэггүй, гал түймэр гарсан үед хүний амь аврах зориулалтын гарц тодорхой болгоогүй, гал унтраах багаж хэрэгсэл хангалтгүй зэрэг зөрчил илэрсэн. Тиймээс албан шаардлага хүргүүлж, зарим зүйлсийг шалгалтын явцад залруулсан юм. Ер нь хүн ам олноор цуглардаг газрууд, гэр хорооллын айл өрх, үйлдвэр, худалдааны төвүүдэд шалгалт хийдэг. Нэг зүйлийг онцолж хэлэхэд хот төлөвлөхдөө гидрант буюу ус шахах хоолойг тусгадаггүй. Тиймээс өндөр орон сууц, худалдааны төвүүд заавал гаднаа гидранттай байх шаардлага тавьдаг болох нь зөв” гэсэн юм.

Гал гарсан шалтгааныг тогтоохоор Чингэлтэй дүүргийн цагдаагийн газрын алба ажиллаж байна. Тухайлбал, энэ сарын 8-нд 25 мөрдөн байцаагч, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 20 шинжээч, 20 прокурор хэргийн газарт үзлэг хийж эхэлжээ. Энэ үеэр эхний ээлжинд 240 түрээслэгч, 220 цэгт шалгалт хийсэн байна.

Одоо байгууламжийн 6, 7 дугаар давхар буюу гал гарсан хэсэгт үзлэг хийж байгаа бөгөөд угаарын хий бүрэн арилаагүй, гал унтраасан их хэмжээний ус хэвээр байгаа зэрэг нь хүндрэл үүсгэж байгааг Цагдаагийн ерөнхий газрын тэргүүн дэд дарга, хурандаа Р.Отгонжаргал танилцуулав.

Шадар сайд Ө.Энхтүвшин “Барилгын норм, дүрэм журмыг эргэж харах нь зөв. Тухайлбал, олон хүн ажилладаг, олон байгууллага түрээслэдэг газар хий хэрэглэхийг зөвшөөрөх эсэх, хэрэглэсэн тохиолдолд ямар хяналт тавих вэ гэдэгт анхаарах шаардлагатай. Улаанбаатар хотын төвийн ихэнх барилга 1940-1950 онд баригдсан. Тухайн үед гидрант төлөвлөөгүй. Тиймээс нийслэлд хэдэн гидрант байгааг тогтоох, шинэчлэх, стандартын шаардлагад нийцүүлэх, шинээр бий болгохыг цаашдын төлөвлөгөөндөө тусгах хэрэгтэй. Өндөр барилгад гарсан галыг унтраахад бусад улсад ашигладаг дэвшилтэт технологи нэвтрүүлэх, зориулалтын автомашин, өндрөөс гал унтраах, хайгуул хийх хүчин чадалтай нисгэгчгүй төхөөрөмж буюу дрон авах асуудлыг судалж, шаардагдах хөрөнгө оруулалтын тооцоог гаргах хэрэгтэй. Үүнийг улс, нийслэлийн төсөвт тусгах хэрэгтэй юм” гэлээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ерөнхийлөгчийн санаачилгаар “Дэлхийн адууны өдөр”-ийг анх удаа тэмдэглэлээ
БНХАУ-ын дарга баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
"Дэлхийн адууны өдөрт"-т 12600 морьтон оролцож байна
Францын Ерөнхийлөгч Үндэсний их наадмын мэндчилгээ дэвшүүллээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ТАНИЛЦ: Халуун ус хязгаарлах байршлууд
    8 цаг 24 мин
  • Баяр наадмын өдрүүдэд ГССҮТ-д 2006 хүн яаралтай тусламж авчээ
    8 цаг 56 мин
  • УЛСЫН НАЧИН Б.ГОНЧИГСҮРЭНД "YAMAHA CRUX REV" МОТОЦИКЛ ГАРДУУЛЛАА
    9 цаг 3 мин
  • Өнгөрсөн зургаадугаар сар Украинд 2022 оноос хойших хамгийн цус асгарсан сар болжээ
    9 цаг 19 мин
  • 40 жилийн өмнө тэд арал булаацалдан дайтаж байсан бол өнөө шөнө ЦОМЫН төлөө тулалдана
    9 цаг 30 мин
  • Хүчирхэг баг супер одтой байх албагүй
    9 цаг 44 мин
  • Аймгийн начингаас Улсын заан болсон ЦОР ГАНЦ бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 15 баримт
    9 цаг 54 мин
  • ДАШТ: Испаний шигшээ баг финалд шалгарлаа
    13 цаг 33 мин
  • Англи vs Аргентин: Хөлбөмбөгийн ДАШТ-ий хагас шигшээ тулааныг бүү алдаарай
    14 цаг 3 мин
  • Үндэсний Их Баяр Наадмын өмнөхөн олон улсын брэнд олны анхаарлыг татаж чадлаа
    14 цаг 5 мин
  • Монгол наадам шинэ өнгө төрхтэйгөөр хөгжин тэлсээр байна
    Уржигдар 22 цаг 01 мин
  • Шунхлай групп Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1 тэрбум төгрөгөөр мялаалаа
    Уржигдар 18 цаг 04 мин
  • Балж гол үерийн түвшинг 30 см даван үерлэж байна
    Уржигдар 17 цаг 24 мин
  • Баяр наадмын амралтын өдрүүдэд сонор сэрэмжээ бүү алдаарай
    Уржигдар 12 цаг 09 мин
  • Хүнсний бүтээгдэхүүн, жимс жимсгэнэ зэрэг хурдан мууддаг ачааг тээвэрлэх зориулалттай тусгай хөргүүртэй усан онгоц ашиглалтад орлоо
    Уржигдар 10 цаг 53 мин
  • Дэлхийн 16 орны төрийн тэргүүн баярын мэндчилгээ ирүүлжээ
    Уржигдар 10 цаг 45 мин
  • ФОТО: 12 мянган морьтныг нэгэн дор цуглуулсан Дэлхийн адууны баяр
    Уржигдар 10 цаг 28 мин
  • Өчигдөр орой 21:00 цагийн үед "Мөнх хотхон"-ы 7 давхрын тагтнаас бага насны хүүхэд унах эрсдэл үүсжээ
    Уржигдар 10 цаг 01 мин
  • Ерөнхийлөгчийн санаачилгаар “Дэлхийн адууны өдөр”-ийг анх удаа тэмдэглэлээ
    2026-07-13
  • БНХАУ-ын дарга баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
    2026-07-13
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • Манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ?
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Аймгийн начингаас Улсын заан болсон ЦОР ГАНЦ бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 15 баримт
  • Хамгийн залуу начин болж хурдан удмын даага хөтөлсөн 21 хүчтэн
  • “Мөнхөд орших Монгол” төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээж, “үндэсний их баяр наадмын цогцолбор” төслийг танилцууллаа
  • ФОТО: Олны танил эрхмүүд
  • Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын хэсэг Хүй долоон худагт ажиллаж байна
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий шөвгийн найм: Дэлхийн аваргын төлөөх хамгийн чухал алхам
  • ФОТО: Төв цэнгэлдэхийн эргэн тойронд
  • “Total Eclipse of the Heart” дуугаараа дэлхийд танигдсан Бонни Тайлер 75 насандаа таалал төгслөө
  • Худалдаа Хөгжлийн Банк БНСУ-ын төрийн өмчит Экспорт-Импортын Банктай Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
  • Хязаалан: Төв аймгийн Бүрэн сумын уяач Х.Улам-Өрнөхийн хээр үрээ түрүүллээ
  • Аргентин vs Швейцар: Хагас шигшээд аль баг шалгарах вэ?
  • Монголбанк болон БНСУ-ын Төв банк хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргалаа
  • Үндэсний их баяр наадмын шагайн харваа насанд хүрэгчдийн багийн харваагаар үргэлжилж байна
  • И Тэ Жүн эмчийн дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
  • Танилц: Цолоо ахиулсан болон шинэ улсын цолтой БӨХЧҮҮД
  • Байнгын асаргаанд байдаг 42 ахмад дайчинд тус бүр 5 сая төгрөгийн мөнгөн дэмжлэг үзүүллээ
  • Манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ?
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • “Мөнхөд орших Монгол” төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээж, “үндэсний их баяр наадмын цогцолбор” төслийг танилцууллаа
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • БНХАУ-ын дарга баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
  • ФОТО: Үндэсний бөх-2026
  • Зүүн Азийн орнуудад энэ зун агаарын температур олон жилийн дунджаас мэдэгдэхүйц өндөр байна
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий шөвгийн найм: Дэлхийн аваргын төлөөх хамгийн чухал алхам
  • “Total Eclipse of the Heart” дуугаараа дэлхийд танигдсан Бонни Тайлер 75 насандаа таалал төгслөө
  • Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын хэсэг Хүй долоон худагт ажиллаж байна
  • Аргентин vs Швейцар: Хагас шигшээд аль баг шалгарах вэ?
  • Techno: Наадам бол Монголчуудын бүх үеийг нэгтгэдэг баяр
  • Том дайралтын өмнөх амралт: The MongolZ тэмцээнүүдийн завсарлагаар
  • Фото: Хязаалан насны морьд гарааны зурхай руу хөдөллөө
  • Хүй 7 худагт түргэн тусламжийн 6 баг ажиллаж байна
  • И Тэ Жүн эмчийн дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
  • ФОТО: Төв цэнгэлдэхийн эргэн тойронд
  • БНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга баярын мэндчилгээ дэвшүүллээ
  • Шунхлай групп Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1 тэрбум төгрөгөөр мялаалаа
  • Хамгийн залуу начин болж хурдан удмын даага хөтөлсөн 21 хүчтэн
24 баримт
  • Аймгийн начингаас Улсын заан болсон ЦОР ГАНЦ бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 15 баримт
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • Манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК