Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Үхэл, амьдралын заагийг холбогч хүрд атгаж буйгаа цаг ямагт сана!

2020-6-11
0
ЖИРГЭХ

Дарханы зам там боллоо. Дарханы зам үхлийн зам болсон. Замаа засаагүйгээс болж осол аваар гарлаа гэж иргэд уурсаж, цахим орчинд шуурч байна. Арга ч үгүй биз. Ганцхан жилийн дотор олон арван иргэн бэртэж, гэмтэн, амь насаа алдсан учир ийн уурсах нь аргагүй.

Хэдхэн хоногийн өмнө нь л гэхэд сонгуулийн сурталчилгаагаар явсан “Сахигтун Үндсэн хууль-19” эвслийн автомашин онхолдож, хоёр нь амиа алдсан харамсалтай хэрэг гарч, хоёр гэр бүл амьдын хагацал үзэв. Үнэхээр харамсалтай.

Гэвч бид эндээс юуг ойлгож авах вэ. Дарханы замыг засч, иргэдээ аюулгүй зорчуулах үүргээ биелүүлж чадаагүй салбар яамны цаашлаад салбар хариуцсан сайдын буруу!!!

Тэдэнтэй хариуцлага тооцож, ийм алдаа дутагдал цаашид гарахаас сэргийлэх учиртай.

Гэхдээ замын там болсныг, үхлийн зам болсныг мэдсээр байж хурд хэтрүүлж осол аваар гаргах нь хэний буруу вэ?.

Монголчуудыг эр зоригтой, авхаалж самбаатай гэдэг. Энэ нь үнэн. Гэхдээ там болсон зам дээр энэ тэнэг эр зоригоо гаргаж, хурд хэтрүүлж эс бөгөөс үзэгдэх орчин тааруу үед гэрлээ шилжүүлэхгүй бусдыг эрсдэлд оруулах нь зүйн хэрэг гэж үү.

Бид хэдхэн хоногийн өмнө Дарханы замаар явсан юм. Тоос шороо боссон энхэл донхол зам дээр жолооч нар хурд хэтрүүлэхээс эхлээд гэрлээ шилжүүлэх нь цөөн харагдсан. Ийм эрсдэлтэй нөхцөлд зарим нь замаасаа гарчих гээд, зарим нь бусадтай шүргэлдэх гэсэн дүр зураг олон харагдсныг нуух юун.

Яг энэ асуудлаар Тээврийн цагдаагийн албаны  Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч Ч.Чимэдбат “Автозам эвдрэлтэй, доголтой үед тээврийн хэрэгсэл хурдтай явах боломжгүй. Гэтэл жолооч нар хурд хэтрүүлэх, тээврийн хэрэгслийн бүрэн байдлыг хангахгүй байх нь ослын гол шалтгаан болж байна” гэсэн юм.

Та эндээс хоёр зүйл анзаарсан байх. Нэгдүгээрт, эвдрэлтэй зам гэдгийг мэдсээр байж хурд хэтрүүлдэг. Хоёрдугаарт, техникийн бүрэн бүтэн байдлыг хангадаггүй.

Угтаа бол хэчнээн сайхан толь шиг зам байлаа ч замын хөдөлгөөний дүрэм биелүүлдэггүй бол осол аваар гарахаа хүрвэл гарна.

Өнгөрснийг эргэн харая. Социализмын үед Монгол Улсын 21 аймаг, 360 гаруй сумыг холбосон засмал зам байтугай сайжруулсан замаар холбосон нь цөөн байв. Энэ үед осол аваар гардаг байсан уу гэвэл тийм. Гэхдээ маш цөөхөн. Тиймдээ ч “Осолгүй манлай жолооч” гэсэн цол хүртэл гарч, зам тээврийн дүрэм баримталдаг болохоо жолооч нар батлан харуулдаг байлаа.

Тэгвэл өнөөдөр дөрвөн дугуйтай, дөрвөлжин тэрэг хөлөглөсөн л бол үхлээс ч үл эмээн хаазаа гишгэх болсон. Энэ л бидний том алдаа, том дутагдал.

Зам тээврийн ослоор өнгөрсөн онд улсын хэмжээнд 561 хүн амиа алдаж, 3790 хүн бэртэж гэмтсэн статистик тоо баримт бий. Улмаар Цагдаагийн ерөнхий газраас урьдчилан сэргийлэх, иргэдэд ухуулах үүднээс “Яараад яахав дээ” аян өрнүүлж, зам тээврийн ослын тоог 18.3 хувиар бууруулж чадсан. Гэвч дахиад өсөх хандлагатай байна гэдгийг албаныхан толгой сэгсрэн өгүүлсэн юм.

Учир нь урин дулаан цаг ирж хөдөө гадаа зугаалах иргэдийн тоо олшрохын хэрээр согтууруулах ундаа уух, хол замд амралтгүй явах, хурд хэтрүүлэх, гэрлээ шилжүүлэхгүй байх зэргээс болж өөрийгөө болон бусдын амь насыг эрсдэлд хайнга, хариуцлагагүй үйлдэл давтагдах болж.

Бид аминдаа ийм л хайртай хүмүүс. Там болсон замаар зорчихдоо бүх бооцоогоо үхлийн талд дэнчин тавьж байгаа ч ухамсарлаж, ухаарах сөгөөгүй хурдаа нэмэн давхиж байна.

Ингэж болно гэж үү. Тиймээс та нэгийг бодоорой. Замыг там болгосон нь сайд, дарга нарын буруу. Гэхдээ хурдаа тааруулаагүй, гэрлээ шилжүүлээгүй, хариуцлагагүй яваа жолооч та бид гэсэн ч буруутай шүү.

Үхэл, амьдралын заагийг холбогч жолооны хүрд атгаж буйгаа цаг ямагт санаж, хайртай бүхнээ хамгаалаарай. Бас бусдын хайрыг ч гэсэн хүндэл.

Б.Лхам

0
ЖИРГЭХ
Санал болгох
Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
Мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
С.Амарсайхан: Улс төрийн хэт их хийрхэл хууль, хүчний байгууллагын үнэлэмжийг бууруулж, төр, иргэний итгэлцлийг асар ихээр сулруулжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Зочин (31.165.231.3)
    zamuud ni heterhii nariihan hajuugaar ni tohijilt eroosoo baihgui shoroo toos manaruulaad l davhij baigaa ulsad yaj hogjil oirtoj yhel bagasah um boldoo ...
    2020 оны 06 сарын 12 | Хариулах
  • МАН-ын авлигачид тахиа шиг донгодоцгоож эхэллээ. (103.111.68.3)
    Тагжгар тангад Говь-Алтайд Хүрэлсүхтэй цуг очоод бүх сумдыг ззасмал замаар холбоно гээд улиад явж байна.
    2020 оны 06 сарын 12 | Хариулах
  • Иргэн (66.181.161.96)
    Хүмүүс итгэдэг уруу татдаг ,хөөргөдөг Дархан ы таксинууд буруутай
    2020 оны 06 сарын 11 | Хариулах
  • Зочин (202.131.243.186)
    ЗАМАА ЗАСААГҮЙ ЯАМНЫ БУРУУ ЗОРЧИГЧДОД ЯМАРЧ БУРУУ БАЙХГҮЙ
    2020 оны 06 сарын 11 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ТАНИЛЦ: Халуун ус хязгаарлах байршлууд
    8 цаг 25 мин
  • Баяр наадмын өдрүүдэд ГССҮТ-д 2006 хүн яаралтай тусламж авчээ
    8 цаг 57 мин
  • УЛСЫН НАЧИН Б.ГОНЧИГСҮРЭНД "YAMAHA CRUX REV" МОТОЦИКЛ ГАРДУУЛЛАА
    9 цаг 4 мин
  • Өнгөрсөн зургаадугаар сар Украинд 2022 оноос хойших хамгийн цус асгарсан сар болжээ
    9 цаг 20 мин
  • 40 жилийн өмнө тэд арал булаацалдан дайтаж байсан бол өнөө шөнө ЦОМЫН төлөө тулалдана
    9 цаг 31 мин
  • Хүчирхэг баг супер одтой байх албагүй
    9 цаг 45 мин
  • Аймгийн начингаас Улсын заан болсон ЦОР ГАНЦ бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 15 баримт
    9 цаг 55 мин
  • ДАШТ: Испаний шигшээ баг финалд шалгарлаа
    13 цаг 34 мин
  • Англи vs Аргентин: Хөлбөмбөгийн ДАШТ-ий хагас шигшээ тулааныг бүү алдаарай
    14 цаг 4 мин
  • Үндэсний Их Баяр Наадмын өмнөхөн олон улсын брэнд олны анхаарлыг татаж чадлаа
    14 цаг 6 мин
  • Монгол наадам шинэ өнгө төрхтэйгөөр хөгжин тэлсээр байна
    Уржигдар 22 цаг 01 мин
  • Шунхлай групп Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1 тэрбум төгрөгөөр мялаалаа
    Уржигдар 18 цаг 04 мин
  • Балж гол үерийн түвшинг 30 см даван үерлэж байна
    Уржигдар 17 цаг 24 мин
  • Баяр наадмын амралтын өдрүүдэд сонор сэрэмжээ бүү алдаарай
    Уржигдар 12 цаг 09 мин
  • Хүнсний бүтээгдэхүүн, жимс жимсгэнэ зэрэг хурдан мууддаг ачааг тээвэрлэх зориулалттай тусгай хөргүүртэй усан онгоц ашиглалтад орлоо
    Уржигдар 10 цаг 53 мин
  • Дэлхийн 16 орны төрийн тэргүүн баярын мэндчилгээ ирүүлжээ
    Уржигдар 10 цаг 45 мин
  • ФОТО: 12 мянган морьтныг нэгэн дор цуглуулсан Дэлхийн адууны баяр
    Уржигдар 10 цаг 28 мин
  • Өчигдөр орой 21:00 цагийн үед "Мөнх хотхон"-ы 7 давхрын тагтнаас бага насны хүүхэд унах эрсдэл үүсжээ
    Уржигдар 10 цаг 01 мин
  • Ерөнхийлөгчийн санаачилгаар “Дэлхийн адууны өдөр”-ийг анх удаа тэмдэглэлээ
    2026-07-13
  • БНХАУ-ын дарга баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
    2026-07-13
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • Манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ?
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Аймгийн начингаас Улсын заан болсон ЦОР ГАНЦ бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 15 баримт
  • Хамгийн залуу начин болж хурдан удмын даага хөтөлсөн 21 хүчтэн
  • “Мөнхөд орших Монгол” төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээж, “үндэсний их баяр наадмын цогцолбор” төслийг танилцууллаа
  • ФОТО: Олны танил эрхмүүд
  • Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын хэсэг Хүй долоон худагт ажиллаж байна
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий шөвгийн найм: Дэлхийн аваргын төлөөх хамгийн чухал алхам
  • ФОТО: Төв цэнгэлдэхийн эргэн тойронд
  • “Total Eclipse of the Heart” дуугаараа дэлхийд танигдсан Бонни Тайлер 75 насандаа таалал төгслөө
  • Худалдаа Хөгжлийн Банк БНСУ-ын төрийн өмчит Экспорт-Импортын Банктай Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
  • Хязаалан: Төв аймгийн Бүрэн сумын уяач Х.Улам-Өрнөхийн хээр үрээ түрүүллээ
  • Аргентин vs Швейцар: Хагас шигшээд аль баг шалгарах вэ?
  • Монголбанк болон БНСУ-ын Төв банк хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргалаа
  • Үндэсний их баяр наадмын шагайн харваа насанд хүрэгчдийн багийн харваагаар үргэлжилж байна
  • И Тэ Жүн эмчийн дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
  • Танилц: Цолоо ахиулсан болон шинэ улсын цолтой БӨХЧҮҮД
  • Байнгын асаргаанд байдаг 42 ахмад дайчинд тус бүр 5 сая төгрөгийн мөнгөн дэмжлэг үзүүллээ
  • Манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ?
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • “Мөнхөд орших Монгол” төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээж, “үндэсний их баяр наадмын цогцолбор” төслийг танилцууллаа
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • БНХАУ-ын дарга баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
  • ФОТО: Үндэсний бөх-2026
  • Зүүн Азийн орнуудад энэ зун агаарын температур олон жилийн дунджаас мэдэгдэхүйц өндөр байна
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий шөвгийн найм: Дэлхийн аваргын төлөөх хамгийн чухал алхам
  • “Total Eclipse of the Heart” дуугаараа дэлхийд танигдсан Бонни Тайлер 75 насандаа таалал төгслөө
  • Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын хэсэг Хүй долоон худагт ажиллаж байна
  • Аргентин vs Швейцар: Хагас шигшээд аль баг шалгарах вэ?
  • Techno: Наадам бол Монголчуудын бүх үеийг нэгтгэдэг баяр
  • Том дайралтын өмнөх амралт: The MongolZ тэмцээнүүдийн завсарлагаар
  • Фото: Хязаалан насны морьд гарааны зурхай руу хөдөллөө
  • Хүй 7 худагт түргэн тусламжийн 6 баг ажиллаж байна
  • И Тэ Жүн эмчийн дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
  • ФОТО: Төв цэнгэлдэхийн эргэн тойронд
  • БНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга баярын мэндчилгээ дэвшүүллээ
  • Шунхлай групп Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1 тэрбум төгрөгөөр мялаалаа
  • Хамгийн залуу начин болж хурдан удмын даага хөтөлсөн 21 хүчтэн
24 баримт
  • Аймгийн начингаас Улсын заан болсон ЦОР ГАНЦ бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 15 баримт
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • Манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК