Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ж.Хунан: Цахим орчинд хүний эрхийг хамгаалах хэрэгцээ, шаардлага байна

2020-6-11
0
ЖИРГЭХ

ХЭҮК-ын Хүний эрхийг хамгаалах асуудал эрхэлсэн гишүүний сонгон шалгаруулалтад оролцогчдын томилгооны сонсгол өнөөдөр боллоо.

Ажлын хэсгийн ахлагчаар Хууль зүйн байнгын хорооны ажлын албаны ахлах зөвлөх М.Үнэнбат, гишүүдэд Төрийн албаны зөвлөлийн гишүүн Д.Зүмбэрэллхам, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга О.Амгаланбаатар, Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Билгүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн Ажлын албаны хуулийн зөвлөх Б.Санжмятав, УИХ дахь цөөнхийн төлөөлөл, УИХ-ын гишүүний зөвлөх С.Амарсайхан, Монголын өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгч Б.Ганбаатар, “Нээлттэй нийгэм форум” ТББ-ын хуулийн хөтөлбөрийн менежер Б.Хишигсайхан, Хэвлэл мэдээллийн зөвлөлийн төлөөлөл, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш О.Мөнхсайхан нар ажиллаж байна.

Сонголд эхний хүнээр нэр дэвшигч Ж.Хунан оролцож, ажлын хэсгийн сонирхсон асуултад хариулт өглөө. Асуулт хариултаас товчлон хүргэж байна.

Ажиглагч: Хууль зүйн хүртээмжийн талаас нь авч үзвэл, хууль зүйн үйлчилгээг олон хүнд хүргэх, хэрэг маргааныг хянан хэлэлцэх байгаа шүүх засаглал, төрийн эрхийг хамгаалж байгаа асуудалд ямар алдаа дутагдал байна вэ?. Мөн таны үг, үйлдэл хоёр зөрж байсан тохиолдол бий юү. Яг ямар үед ийм зүйл гарч байсан бэ. Мөн өөрийн дагадаг зарчим, үнэт зүйлээсээ татгалзаж, нүдээ аньж өнгөрч байсан тохиолдол байдаг уу?

Ж.Хунан: Хууль зүйн хүртээмжийн асуудал шүүх, хуулийн байгууллагын аль алинд нь яригддаг. Хүний эрхийг сэргээж, хамгаалдаг бүхий л байгууллагад энэ асуудал яригдах ёстой. Хамгийн чухал нь шүүх засаглал. Шүүх хүртээмжтэй байх, төлбөрийн чадвартай, чадваргүй байхаас үл хамаарч иргэний эрхийг хамгаалдаг байх ёстой. Яг энэ асуудлаар НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн төслийн хүрээнд хууль зүйн туслалцаа авах төвүүдэд төвлөрч ажилласан. Гэхдээ үүгээр хязгаарлагдах ёсгүй. Хууль зүйн туслалцааг анхан болон ахисан шатных гэж байх ёстой.

Монгол Улсын хувьд хууль туслалцаа үзүүлдэг тогтолцоо, хүртээмж харьцангуй сайжирсан. Учир нь технологийн дэвшлийг ашиглаж, хууль зүйн туслалцаа авах боломж нээгдэж байна. Ялангуяа цахимаар шүүхэд хандах боломжтой боллоо. Энэ утгаараа ахиц дэвшил гарсан.

Хоёрдугаар асуултын хувьд зарим төлөвлөсөн ажил бусад хамтрагчийн хүчин зүйлээс хамаарч хэлсэн, ярьсан ажил хойшлогдох асуудал гардаг. Тухайн цаг үед хийх боломжгүй болсон ч дараа нь гүйцээж хийхийг эрмэлздэг. Энэ утгаараа миний үг, үйлдэл хоёр зөрөх нь ховор. Би ийм байдлыг ч хүлээн зөвшөөрдөггүй. Хийнэ гэсэн бол хийх ёстой гэсэн зарчмыг баримталдаг.

Гуравдугаар асуултын хувьд: Миний хувьд үнэт зүйл бол шударга ёс, хүний эрх. Хүн хүнээ хүндэлдэг, эрхэм чанарыг үнэлдэг байх ёстой. Би энэ үнэт зүйлээсээ татгалзаж байсан түүх байхгүй. Харин би бусдад түгээхийг хүссэн зүйлийг минь сонсохгүй, анхаарахгүй байвал чимээгүйхэн шиг ч гэсэн сурталчилж, түгээхийг хичээж ирсэн. Цаашид ч гэсэн энэ алхмаасаа ухрахгүй.

Ажлын хэсгийн гишүүн Б.Санжмятав: Та томоохон хуулийн төслийн зохицуулагч, удирдагчаар ажилласан юм байна. Төслөө дуусгасны дараа ийм ийм зүйл хийх ёстой гэж бодож санасан зүйл бий юү. Хэрвээ ХЭҮК-ын гишүүн болбол ямар асуудлыг нь хэрэгжүүлэх нь зүйтэй гэж бодож байна вэ?.

Ж.Хунан: Цаг хугацаа бол маш чухал зүйл. Төслийн хугацаанд төлөвлөсөн ажил багтахгүй байх тохиолдол гардаг. Миний хувьд аливаа зүйлийг төгс хийхийг хичээдэг. Энэ ч утгаараа НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлсэн хоёр төслөөс ч, Хуульчдын холбоонд ажиллаж байхдаа ч эхлүүлээд дуусгаж амжаагүй ажил байдаг. Хэрвээ би ХҮЭК-ийн гишүүн болбол эдгээр ажлыг үргэлжлүүлэх хүсэл байдаг. Яагаад гэвэл, тэр бүгдээрээ хүний эрхтэй холбоотой асуудал. Жишээлбэл, Хүний эрхийг хангах хөтөлбөр төсөл дууссанаас хойш 2013 оноос хойш “үхмэл” байдалтай байна. Учир нь энэ хөтөлбөр бол маш сайн хөтөлбөр.

Б.Чимэд багш энэ хөтөлбөрийг боловсруулж хийсэн.

Зарим зорилт нь биелэсэн, зарим нь дутуу байна. Хууль зүйн зөвлөгөө, туслалцааг үнэ төлбөргүй өгөх тогтолцоог сайжруулах боломж, шаардлага бий. Яагаад гэвэл, бидний байгуулсан хууль зүйн төвүүд нь зөвхөн гэмт хэргийн сэжигтэн, яллагдагч нарт хууль зүйн үнэ төлбөргүй туслалцаа үзүүлдэг. Уг нь бидний анх зорилт бол төлбөрийн чадваргүй иргэн, хохирогч, сэжигтэн, гэрч, яллагдагч гээд бүгдэд нь, цаашлаад иргэний болон захиргааны хэрэг дээр хууль туслалцаа үзүүлэх зохицуулалттай байсан. Үүнийг сайжруулж, хамрах хүрээг өргөтгөх шаардлага бий.

Хэрвээ сонгогдох юм бол, Хүний эрхийн үндэсний хөтөлбөр буюу хүний эрхийн бодлогын баримт бичгийг цогцоор нь төгөлдөржүүлж, хэрэгжүүлэх шатлал, алсын хараатай болгоход анхаарна. Дээр нь Гэмт хэргийн гэрч, хохирогчийг хамгаалах хуулийн хэрэгжилт доголтой байна. Үүнийг зөв голдиролд нь оруулах шаардлага бий. Түүнчлэн эрүүдэн шүүхтэй холбоотой асуудлыг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх ажлыг тогтмолжуулж, хүлээн зөвшөөрч болохгүй гэдгийг хуулийн байгууллагад хөндөж тавьдаг чиглэлд ажиллана.

Эдгээрээс гадна хүний эрхийн тогтолцоо зогсонги байдалтай байна гэж би дүгнэдэг. Учир нь яам, Тамгын газрын ажилтнуудад хүний эрхийн чиглэлийн сургалт заадаг байсан. Гэтэл энэ систем зогссон. Үүнээс болж иргэдтэй тулж харьцахдаа ёс зүйн болон харилцааны алдаа гаргах болсон.

Ажлын хэсгийн гишүүн О.Мөнхсайхан: 2020 оны хоёрдугаар сарын 26-ны өдөр Засгийн газраас цар тахлын талаарх худал, ташаа мэдээллийг цахим сүлжээ болон хэвлэл мэдээллээр санаатай болон санаандгүй түгээсэн. Өвчний голомтоос ирэхдээ аялалын түүхээ худал өгүүлсэн, оношлогоонд орохоос татгалзсан, мэдээлэл өгөхөөс татгалзсан, төрийн байгууллагын шаардлагыг биелүүлээгүй иргэн, албан тушаалтанд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага тооцож, буруутай этгээдийг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлах арга хэмжээ авахыг даалгасан. Тэгэхээр хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлах арга хэмжээ нь Монгол Улсын Үндсэн хууль болон Иргэний болон Олон улсын факт, бусад эх сурвалжийн ямар эх сурвалжийг хөндөж байна вэ. Хоёрдугаарт, энэ арга хэмжээнд тэр эрхийг зөрчсөн үү, үгүй юү. Зөрчсөн бол яагаад?

Ж.Хунан: Энд үзэл бодлоо илэрхийлэх, хувь хүний эрхийн асуудал яригдана. Дээр нь хувь хүний нэр төрийн асуудал хөндөгдөнө. Гэхдээ энд олон нийтийн эрүүл мэнд, амь настай холбоотой худал мэдээллийг тараах нь бүх нийтийн аюулгүй байдалд хүргэх эрсдэлтэй. Иргэнд эрүүгийн болон захиргааны хариуцлага тооцох нь зөвхөн хуулиар зохицуулагдана. Хуульд заасан заалтаар шалгагдах ёстой. хэрвээ тогтоогдох юм бол зохих хэмжээний хариуцлага хүлээх ёстой. Хулийн дагуу ял шийтгэсэн байхад хэвлэл мэдээллийн хэрэгслээр нэр, устай нь зарлах нь буруу зүйл.

Ажлын хэсгийн гишүүн Б.Ганбаатар: Монгол Улсад эрүү шүүлт бий гэж та бодож байна. Байгаа бол яаж таслан зогсоох вэ?.

Ж.Хунан: Аль ч тогтолцоонд эрүү шүүлт байдаг учраас энэ чиглэлээр тодорхой механизм ажиллуулдаг, ажиллуулахыг шаарддаг, урьдчилан сэргийлэхийг зорьдог. Монгол Улсад эрүү шүүлт байдаг гэдгийг өөрийн биеэр бодитоор хараагүй. Гэхдээ хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан бичлэгээс үзвэл, эрүү шүүлт яах аргагүй мөн байсан. Тиймээс ийм үйлдэл давтагдахгүй байхад анхаарч ажиллах ёстой. ХЭҮК нь Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнтэй болж болж байгаа. Энэ гишүүн маш сайн ажиллах байх гэж найдаж байна. Хамтран ажиллахад бэлэн. Өөрийн мэдэх, чаддаг бүхнээрээ дэмжиж ажиллах болно. 

Ийм хариу хариулт өглөө. Ингээд түүний боловсрол, мэргэжлийг танилцуулъя.

Мэргэжил, боловсрол:

  • 1999-2006 Унгар улсын Еөтвөш Лорандын нэрэмжит шинжлэх ухааны их сургууль – төр, эрх зүйн ухааны бакалавр, магистр
  • 1987-1997 Монгол-Оросын хамтарсан 3-р сургууль - Бүрэн дунд

Ажлын туршлага: 

  • ХЗДХЯ, мэргэжилтэн
  • НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, “Эрх зүйн чадавхийг нэмэгдүүлэх замаар ядуурлыг бууруулах нь” төсөл, “Хууль зүйн үйлчилгээний хүртээмж ба Хүний эрх” төслийн зохицуулагч
  • НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр “Эрх зүйн чадавхыг нэмэгдүүлэх замаар ядуурлыг бууруулах” төсөл зохицуулагч
  • Нээлттэй нийгэм форум, Эрх зүйн чадавхийг дээшлүүлэх нь төслийн Зөвлөх
  • “Партнерс форевер” хуульч
  • Монголын Хуульчдын холбоо, Ерөнхийлөгч
0
ЖИРГЭХ
Санал болгох
Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
Мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
С.Амарсайхан: Улс төрийн хэт их хийрхэл хууль, хүчний байгууллагын үнэлэмжийг бууруулж, төр, иргэний итгэлцлийг асар ихээр сулруулжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • news (127.0.0.1)
    Бүгдэд нь энэ өдрийн мэнд, та санхүүгийн бэрхшээлийг даван туулсан хэвээр байна уу, танд бөөрийг 760,000 доллараар зарж, эрүүл саруул байх боломж байна. Fortis эмнэлэг бөөрний хүнд донороос бөөрийг 760,000 долларын үнээр худалдаж авч байна, тэд хамгийн сайн эмчтэй, хүссэн зүйлээ авч, ядуурлаас ангид байхын тулд байгаа зүйлээ ашигласан, хэрэв та бөөрний өвчний улмаас бөөр шилжүүлэн суулгахыг хүсч байгаа бол тэд боломжтой. бөөр шилжүүлэн суулгахад тусална Хэрэв та бөөр худалдаж авах эсвэл зарахыг хүсвэл тэдэнтэй холбоо барьж болно Тэр ч байтугай бид танд визээ хагалгаанд орох болон мэс засал хийлгэсний дараа нэн даруй боловсруулахад зориулж мөнгөний тодорхой хэсгийг төлдөг Мэс засал хийвэл тэд танд үлдэгдэл бэлэн мөнгө өгнө Сонирхсон хүн эмнэлэгтэй холбогдож болно fortis.hospital.in@gmail.com
    2024 оны 06 сарын 12 | Хариулах
  • Зочин (83.20.250.164)
    Bololcootoi hun bn gol ni heltei zaluu hun baih heregtei
    2020 оны 06 сарын 12 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ТАНИЛЦ: Халуун ус хязгаарлах байршлууд
    6 цаг 55 мин
  • Баяр наадмын өдрүүдэд ГССҮТ-д 2006 хүн яаралтай тусламж авчээ
    7 цаг 26 мин
  • УЛСЫН НАЧИН Б.ГОНЧИГСҮРЭНД "YAMAHA CRUX REV" МОТОЦИКЛ ГАРДУУЛЛАА
    7 цаг 33 мин
  • Өнгөрсөн зургаадугаар сар Украинд 2022 оноос хойших хамгийн цус асгарсан сар болжээ
    7 цаг 49 мин
  • 40 жилийн өмнө тэд арал булаацалдан дайтаж байсан бол өнөө шөнө ЦОМЫН төлөө тулалдана
    8 цаг 0 мин
  • Хүчирхэг баг супер одтой байх албагүй
    8 цаг 14 мин
  • Аймгийн начингаас Улсын заан болсон ЦОР ГАНЦ бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 15 баримт
    8 цаг 25 мин
  • ДАШТ: Испаний шигшээ баг финалд шалгарлаа
    12 цаг 3 мин
  • Англи vs Аргентин: Хөлбөмбөгийн ДАШТ-ий хагас шигшээ тулааныг бүү алдаарай
    12 цаг 34 мин
  • Үндэсний Их Баяр Наадмын өмнөхөн олон улсын брэнд олны анхаарлыг татаж чадлаа
    12 цаг 35 мин
  • Монгол наадам шинэ өнгө төрхтэйгөөр хөгжин тэлсээр байна
    Өчигдөр 22 цаг 01 мин
  • Шунхлай групп Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1 тэрбум төгрөгөөр мялаалаа
    Өчигдөр 18 цаг 04 мин
  • Балж гол үерийн түвшинг 30 см даван үерлэж байна
    Өчигдөр 17 цаг 24 мин
  • Баяр наадмын амралтын өдрүүдэд сонор сэрэмжээ бүү алдаарай
    Өчигдөр 12 цаг 09 мин
  • Хүнсний бүтээгдэхүүн, жимс жимсгэнэ зэрэг хурдан мууддаг ачааг тээвэрлэх зориулалттай тусгай хөргүүртэй усан онгоц ашиглалтад орлоо
    Өчигдөр 10 цаг 53 мин
  • Дэлхийн 16 орны төрийн тэргүүн баярын мэндчилгээ ирүүлжээ
    Өчигдөр 10 цаг 45 мин
  • ФОТО: 12 мянган морьтныг нэгэн дор цуглуулсан Дэлхийн адууны баяр
    Өчигдөр 10 цаг 28 мин
  • Өчигдөр орой 21:00 цагийн үед "Мөнх хотхон"-ы 7 давхрын тагтнаас бага насны хүүхэд унах эрсдэл үүсжээ
    Өчигдөр 10 цаг 01 мин
  • Ерөнхийлөгчийн санаачилгаар “Дэлхийн адууны өдөр”-ийг анх удаа тэмдэглэлээ
    Уржигдар 19 цаг 14 мин
  • БНХАУ-ын дарга баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
    Уржигдар 19 цаг 10 мин
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • Манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ?
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Аймгийн начингаас Улсын заан болсон ЦОР ГАНЦ бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 15 баримт
  • Хамгийн залуу начин болж хурдан удмын даага хөтөлсөн 21 хүчтэн
  • “Мөнхөд орших Монгол” төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээж, “үндэсний их баяр наадмын цогцолбор” төслийг танилцууллаа
  • ФОТО: Олны танил эрхмүүд
  • Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын хэсэг Хүй долоон худагт ажиллаж байна
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий шөвгийн найм: Дэлхийн аваргын төлөөх хамгийн чухал алхам
  • ФОТО: Төв цэнгэлдэхийн эргэн тойронд
  • “Total Eclipse of the Heart” дуугаараа дэлхийд танигдсан Бонни Тайлер 75 насандаа таалал төгслөө
  • Худалдаа Хөгжлийн Банк БНСУ-ын төрийн өмчит Экспорт-Импортын Банктай Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
  • Хязаалан: Төв аймгийн Бүрэн сумын уяач Х.Улам-Өрнөхийн хээр үрээ түрүүллээ
  • Аргентин vs Швейцар: Хагас шигшээд аль баг шалгарах вэ?
  • Монголбанк болон БНСУ-ын Төв банк хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргалаа
  • Үндэсний их баяр наадмын шагайн харваа насанд хүрэгчдийн багийн харваагаар үргэлжилж байна
  • И Тэ Жүн эмчийн дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
  • Танилц: Цолоо ахиулсан болон шинэ улсын цолтой БӨХЧҮҮД
  • Байнгын асаргаанд байдаг 42 ахмад дайчинд тус бүр 5 сая төгрөгийн мөнгөн дэмжлэг үзүүллээ
  • Манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ?
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • “Мөнхөд орших Монгол” төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээж, “үндэсний их баяр наадмын цогцолбор” төслийг танилцууллаа
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • БНХАУ-ын дарга баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
  • ФОТО: Үндэсний бөх-2026
  • Зүүн Азийн орнуудад энэ зун агаарын температур олон жилийн дунджаас мэдэгдэхүйц өндөр байна
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий шөвгийн найм: Дэлхийн аваргын төлөөх хамгийн чухал алхам
  • “Total Eclipse of the Heart” дуугаараа дэлхийд танигдсан Бонни Тайлер 75 насандаа таалал төгслөө
  • Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын хэсэг Хүй долоон худагт ажиллаж байна
  • Аргентин vs Швейцар: Хагас шигшээд аль баг шалгарах вэ?
  • Techno: Наадам бол Монголчуудын бүх үеийг нэгтгэдэг баяр
  • Том дайралтын өмнөх амралт: The MongolZ тэмцээнүүдийн завсарлагаар
  • Фото: Хязаалан насны морьд гарааны зурхай руу хөдөллөө
  • Хүй 7 худагт түргэн тусламжийн 6 баг ажиллаж байна
  • И Тэ Жүн эмчийн дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
  • ФОТО: Төв цэнгэлдэхийн эргэн тойронд
  • БНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга баярын мэндчилгээ дэвшүүллээ
  • Шунхлай групп Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1 тэрбум төгрөгөөр мялаалаа
  • Хамгийн залуу начин болж хурдан удмын даага хөтөлсөн 21 хүчтэн
24 баримт
  • Аймгийн начингаас Улсын заан болсон ЦОР ГАНЦ бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 15 баримт
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • Манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК