Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Шүүхээс "Зарлан дуудах хуудас" авсан нэр дэвшигчид

2020-6-16
0
ЖИРГЭХ

УИХ-ын ээлжит сонгуулиар хэн нь илүү сайн пиардаж, олон санал цуглуулахыг харах уралдаан дуусахад наймхан хоног үлдлээ. Нэр дэвшигчдийн хувьд цар тахлын үеийн дэглэмийг баримталж, нарийн дэг журамтай зохион байгуулж байгаа гэх. Гэхдээ ойрын үед болох шүүх хурлын товуудаас харахад шүүхийн хаалга татах эрхмүүдийн цөөнгүй нь УИХ-д горилж буй нэр дэвшигчид байна. Тэдгээрээс танилцуулъя.


МОНГОЛ АРДЫН НАМ

Ж.Эрдэнэбат

УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат-Ерөнхий сайд асан тэрбээр 1462.82 га талбай бүхий ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг таван сая төгрөгөөр худалдан авч, улмаар “Алтай Констрашкн”-ы Х.Бат-Эрдэнэд нэг сая төгрөгөөр зарсан байж болзошгүй асуудлаар АТГ-аас шалгаж, улмаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс түүнийг энэ сарын 9-нд болсон шүүх хурлаар шүүхийн тусгай дансанд 10 тэрбум төгрөгийн барьцаа байршуулахаар шийдвэрлэжээ. Гэвч тэрбээр сүүлийн хоёр удаагийн шүүх хуралд өөрийн биеэр ирээгүйгээс гадна уг мөнгийг байршуулаагүй аж. Дээрх шалтгааны улмаас түүнд таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ сарын 16-ныг хүртэл цагдан хорих шийдвэр гаргасан юм. Тэрбээр энэ удаагийн сонгуульд Сэлэнгэ аймгийн 13 дугаар тойргоос нэр дэвшиж буй.


АРДЧИЛСАН НАМ

С.Эрдэнэ

УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэ

Намын дарга С.Эрдэнэ УИХ-ын ээлжит сонгуульд Баянгол дүүргийн 26 дугаар тойргоос нэр дэвшиж буй. Түүнийг охин Э.Золзаяагийн  нэр дээр Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас 12 тэрбум төгрөг авч хуучин элеватор шахсан гэх хэргээр АТГ-т мөрдөн шалгах ажиллагаа явуулж улмаар яллагдагчаар татсан гэх мэдээлэл бий.


Д.Эрдэнэбат

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат-

Түүнд холбогдох шүүх хурал өнөөдөр нийслэлийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болно. Д.Эрдэнэбатыг Аж үйлдвэрийн сайдаар ажиллаж байхдаа “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн хувьцааг худалдан авах Засгийн газрын эрхээс татгалзаж, “Монголын зэс” компанид олгох ажлыг зохион байгуулахад оролцсон хэмээн буруутган шалгаж буй. Тэрбээр энэ удаагийн сонгуульд Сэлэнгэ аймгийн 13 дугаар тойрогт нэр дэвшиж байгаа юм.


Д.Батбаяр

УИХ-ын гишүүн асан Кёкүшюзан Д.Батбаяр- Тэрбээр Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр тойрогт нэр дэвшиж байна. Кёкүшюүзан Д.Батбаяр, түүний гэргий Т.Баясгалан нарыг өөрсдийн болон хамаарал бүхий хүмүүсийнхээ байгуулсан компаниар дамжуулж дархан цаазат Богд хан уул болон Яармагийн дэнжид их хэмжээний газар авсан. Гэвч зориулалтын дагуу ашиглаагүй, орон сууцны хороолол барьсан, байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийлгээгүй, хууль зөрчсөн үндэслэлээр шалгаж байгаа. Мөн түүнийг УИХ-ын гишүүнээр ажиллаж байх үедээ  32 тэрбум төгрөгийн залилан хийсэн хэрэг АТГ-аар шалгуулж байв. Д.Батбаяр болон түүний гэргий Т.Баясгалан нарт өнгөрсөн хоёрдугаар сард хилийн хориг тавьсан билээ.

С.Баярцогт

Сангийн сайд асан С.Баярцогт. Тэрбээр энэ удаагийн сонгуульд Сэлэнгэ аймгийн 13 дугаар тойрогт нэр дэвшиж байна. Намдаа ялалт авчрах магадлал өндөр гишүүдийн тоонд багтаад байгаа юм. Түүнийг ЗГХЭГ-ын дарга, Сангийн сайд зэрэг албан тушаал хашиж байсан С.Баярцогтыг “Оюутолгой” төслийн хөрөнгө оруулалтын гэрээ байгуулахдаа эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан хэргээр шалгаж байгаа юм. Түүнд өчигдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хилийн хоригийг цуцалж, 10 тэрбумын барьцаа авах арга хэмжээ авсан.


Б.Бямбасайхан

АН-ын ҮБХ-ны гишүүн Б.Бямбасайхан. Түүний хувьд Дархан-Уул аймгийн 19 дүгээр тойрогт нэр дэвшиж байна. АТГ-аас Сангийн сайд асан С.Баярцогт болон Татварын ерөнхий газрын дарга асан Б.Ариунсан, "Эрдэнэс Монгол" компанийн Гүйцэтгэх захирал асан Б.Бямбасайхан нарыг Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээтэй холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн. Улмаар тэдэнд холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан өчигдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж шүүгчдэгч Б.Бямбасайханы хилийн хоригийг цуцалж, хоёр тэрбумын барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авсан билээ.


Да.Ганболд

АН-ын гишүүн Да.Ганболд: Оюутолгойн ТУЗ-ийн гишүүнээс Эрдэнэтийн 49 хувийг төлөөлж ирсэн Да.Ганболд энэ удаад Хөвсгөл аймагт АН-аас нэр дэвшиж байгаа. Түүнийг С.Баярцогт, Б.Бямбасайхан нарын хамт Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээтэй холбогдуулан шалгаж, шүүхээс тэдэнд холбогдох хилийн хоригийг цуцалж 10 тэрбум төгрөгийн таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн.


Э.Бат-Үүл

Хотын дарга асан Э.Бат-Үүл. Тэрбээр Хэнтий аймгийн 18 дугаар тойргоос сонгуульд горилж байна. Түүнийг хотын даргаар ажиллаж байхдаа эрх мэдлээ урвуулан ашиглаж Хөгжлийн банкнаас орон сууц барих зориулалтаар олгосон зээлийн хөрөнгөөс есөн тэрбум төгрөгийг “Бэрэн групп” рүү шилжүүлэх шийдвэр гаргуулсан гэх үндэслэлээр шалгаж буй. Э.Бат-Үүл болон түүний хүү Б.Чулуудай нарт холбогдох хэрэг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх энэ сарын 8-нд товлосон хугацаандаа эхэлсэн ч өмгөөлөгчдийн хүсэлтээр энэ сарын 29-ний өдрийг хүртэл хойшлуулаад байгаа юм.


МОНГОЛ АРДЫН ХУВЬСГАЛТ НАМ

Н.Энхбаяр

Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр- МАХН-ын дарга Н.Энхбаярын хувьд Баянгол дүүргийн 26 дугаар тойрогт нэр дэвшсэн ч СЕХ-оос нэр дэвших эрх олгоогүй билээ. Улмаар нэр дэвших эрхээ олж авахаар МАХН-ын дарга Н.Энхбаяр Сонгуулийн ерөнхий хороог хариуцагчаар татаж, шүүхэд нэхэмжлэх гаргасан юм. Түүний гаргасан нэхэмжлэлтэй холбоотой шүүх хуралдааны урьдчилсан хэлэлцүүлэг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд өчигдөр болсон. Одоогоор ямар шийд гарсан нь тодорхойгүй байгаа юм. Түүний хувьд хүү Э.Батшугарыг Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар тойрогт нэр дэвшүүлээд буй.

Б.Лхам

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ерөнхийлөгчийн санаачилгаар “Дэлхийн адууны өдөр”-ийг анх удаа тэмдэглэлээ
БНХАУ-ын дарга баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
"Дэлхийн адууны өдөрт"-т 12600 морьтон оролцож байна
Францын Ерөнхийлөгч Үндэсний их наадмын мэндчилгээ дэвшүүллээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (8)

  • Зочин (202.179.25.90)
    САЙН БАЙНА. ТӨРИЙН ТҮГЖИЛҮҮДИЙГ ТҮГЖИЛҮҮД ӨӨРСДӨӨ Л ЗАЙЛУУЛДАГ.
    2020 оны 06 сарын 16 | Хариулах
  • Зочин (192.82.64.108)
    Оюун-Эрдэнэ дараагийн ерөнхий сайд болохоор эргэлт буцалтгүй зүтгэж олон хүнийг шоронд хийж байгаа шүү.
    2020 оны 06 сарын 16 | Хариулах
  • Зочин (192.82.65.120)
    ЭНЭ БОЛ МАН БОЛОН ТҮГЖИЛ ОЮУНЭРДЭНЭ ХҮРЭЛСҮХ 2-Н НАЙРУУЛЖ БУЙ ХОР
    2020 оны 06 сарын 16 | Хариулах
  • Irgen (70.181.127.87)
    Shyyhed yallagdagchaar tatagsan neg devshihiig songuuliin nersees hasaj shyyhed uguh heregtei.yallagdagchiin asuudliig shiidsengyi daraa songoltoo hiih herevtei
    2020 оны 06 сарын 16 | Хариулах
  • Зочин (103.26.194.236)
    СЕХороо муу ажиллаж байна
    2020 оны 06 сарын 16 | Хариулах
  • Зочин (103.80.210.183)
    яагаад нэр дэвшүүлчих бэ? ялтангууд гэдгийн бүгдээрээ мэдэж байхад. дэвшүүлсэн нам сонгуулийн хороо муу ажиллаж байна. цусаа соруулж ханасаан ардууд цус сорогч вампир сарьсан багваахай нар
    2020 оны 06 сарын 16 | Хариулах
  • иргэн (202.70.34.70)
    Угаасаа хулгайчууд болон хужаа нар байна.
    2020 оны 06 сарын 16 | Хариулах
    • Хужаа нар хагийн их хүнийг хужаагаар нь дууддаг гэж байгаа шүү
      2020 оны 06 сарын 16
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ТАНИЛЦ: Халуун ус хязгаарлах байршлууд
    5 цаг 24 мин
  • Баяр наадмын өдрүүдэд ГССҮТ-д 2006 хүн яаралтай тусламж авчээ
    5 цаг 56 мин
  • УЛСЫН НАЧИН Б.ГОНЧИГСҮРЭНД "YAMAHA CRUX REV" МОТОЦИКЛ ГАРДУУЛЛАА
    6 цаг 3 мин
  • Өнгөрсөн зургаадугаар сар Украинд 2022 оноос хойших хамгийн цус асгарсан сар болжээ
    6 цаг 19 мин
  • 40 жилийн өмнө тэд арал булаацалдан дайтаж байсан бол өнөө шөнө ЦОМЫН төлөө тулалдана
    6 цаг 30 мин
  • Хүчирхэг баг супер одтой байх албагүй
    6 цаг 44 мин
  • Аймгийн начингаас Улсын заан болсон ЦОР ГАНЦ бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 15 баримт
    6 цаг 54 мин
  • ДАШТ: Испаний шигшээ баг финалд шалгарлаа
    10 цаг 33 мин
  • Англи vs Аргентин: Хөлбөмбөгийн ДАШТ-ий хагас шигшээ тулааныг бүү алдаарай
    11 цаг 3 мин
  • Үндэсний Их Баяр Наадмын өмнөхөн олон улсын брэнд олны анхаарлыг татаж чадлаа
    11 цаг 5 мин
  • Монгол наадам шинэ өнгө төрхтэйгөөр хөгжин тэлсээр байна
    23 цаг 35 мин
  • Шунхлай групп Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1 тэрбум төгрөгөөр мялаалаа
    Өчигдөр 18 цаг 04 мин
  • Балж гол үерийн түвшинг 30 см даван үерлэж байна
    Өчигдөр 17 цаг 24 мин
  • Баяр наадмын амралтын өдрүүдэд сонор сэрэмжээ бүү алдаарай
    Өчигдөр 12 цаг 09 мин
  • Хүнсний бүтээгдэхүүн, жимс жимсгэнэ зэрэг хурдан мууддаг ачааг тээвэрлэх зориулалттай тусгай хөргүүртэй усан онгоц ашиглалтад орлоо
    Өчигдөр 10 цаг 53 мин
  • Дэлхийн 16 орны төрийн тэргүүн баярын мэндчилгээ ирүүлжээ
    Өчигдөр 10 цаг 45 мин
  • ФОТО: 12 мянган морьтныг нэгэн дор цуглуулсан Дэлхийн адууны баяр
    Өчигдөр 10 цаг 28 мин
  • Өчигдөр орой 21:00 цагийн үед "Мөнх хотхон"-ы 7 давхрын тагтнаас бага насны хүүхэд унах эрсдэл үүсжээ
    Өчигдөр 10 цаг 01 мин
  • Ерөнхийлөгчийн санаачилгаар “Дэлхийн адууны өдөр”-ийг анх удаа тэмдэглэлээ
    Уржигдар 19 цаг 14 мин
  • БНХАУ-ын дарга баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
    Уржигдар 19 цаг 10 мин
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • Манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ?
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Аймгийн начингаас Улсын заан болсон ЦОР ГАНЦ бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 15 баримт
  • Хамгийн залуу начин болж хурдан удмын даага хөтөлсөн 21 хүчтэн
  • “Мөнхөд орших Монгол” төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээж, “үндэсний их баяр наадмын цогцолбор” төслийг танилцууллаа
  • ФОТО: Олны танил эрхмүүд
  • Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын хэсэг Хүй долоон худагт ажиллаж байна
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий шөвгийн найм: Дэлхийн аваргын төлөөх хамгийн чухал алхам
  • ФОТО: Төв цэнгэлдэхийн эргэн тойронд
  • “Total Eclipse of the Heart” дуугаараа дэлхийд танигдсан Бонни Тайлер 75 насандаа таалал төгслөө
  • Худалдаа Хөгжлийн Банк БНСУ-ын төрийн өмчит Экспорт-Импортын Банктай Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
  • Хязаалан: Төв аймгийн Бүрэн сумын уяач Х.Улам-Өрнөхийн хээр үрээ түрүүллээ
  • Аргентин vs Швейцар: Хагас шигшээд аль баг шалгарах вэ?
  • Монголбанк болон БНСУ-ын Төв банк хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргалаа
  • Үндэсний их баяр наадмын шагайн харваа насанд хүрэгчдийн багийн харваагаар үргэлжилж байна
  • И Тэ Жүн эмчийн дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
  • Байнгын асаргаанд байдаг 42 ахмад дайчинд тус бүр 5 сая төгрөгийн мөнгөн дэмжлэг үзүүллээ
  • Танилц: Цолоо ахиулсан болон шинэ улсын цолтой БӨХЧҮҮД
  • Манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ?
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • “Мөнхөд орших Монгол” төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээж, “үндэсний их баяр наадмын цогцолбор” төслийг танилцууллаа
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • БНХАУ-ын дарга баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
  • Зүүн Азийн орнуудад энэ зун агаарын температур олон жилийн дунджаас мэдэгдэхүйц өндөр байна
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий шөвгийн найм: Дэлхийн аваргын төлөөх хамгийн чухал алхам
  • “Total Eclipse of the Heart” дуугаараа дэлхийд танигдсан Бонни Тайлер 75 насандаа таалал төгслөө
  • Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын хэсэг Хүй долоон худагт ажиллаж байна
  • Аргентин vs Швейцар: Хагас шигшээд аль баг шалгарах вэ?
  • Techno: Наадам бол Монголчуудын бүх үеийг нэгтгэдэг баяр
  • ФОТО: Үндэсний бөх-2026
  • Фото: Хязаалан насны морьд гарааны зурхай руу хөдөллөө
  • Хүй 7 худагт түргэн тусламжийн 6 баг ажиллаж байна
  • ФОТО: Төв цэнгэлдэхийн эргэн тойронд
  • Том дайралтын өмнөх амралт: The MongolZ тэмцээнүүдийн завсарлагаар
  • БНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга баярын мэндчилгээ дэвшүүллээ
  • Хамгийн залуу начин болж хурдан удмын даага хөтөлсөн 21 хүчтэн
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ
  • Жоуи Честнат 10 минутын дотор 66 хотдог идэж дахин аваргаллаа
24 баримт
  • Аймгийн начингаас Улсын заан болсон ЦОР ГАНЦ бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 15 баримт
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • Манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК