Улаанбаатар
Өнөөдөр / 2026.03.27
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх шүүгч нарын хэрэг замхарсан уу. Эсвэл...?

2020-6-17
0
ЖИРГЭХ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн 2019 оны зургадугаар сард зарлиг гаргаж, 17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлсэн билээ. Гэхдээ эдгээр шүүгчдээс долоогийнх нь бүрэн эрхийг 2020 оны нэгдүгээр сарын 10-нд сэргээсэн юм. Тодруулбал,

1. Улсын дээд шүүхийн Иргэний танхимын тэргүүн Х.Сонинбаяр,

2. Улсын дээд шүүхийн Иргэний танхимын шүүгч П.Золзаяа,

3.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг,

4. шүүгч Д.Дэлгэрцэцэг,

5. Д.Байгалмаа,

6. Б.Нармандах 

7. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхжаргал нар эргэж ажилдаа орох боломжтой болсон. 

Өөрөөр хэлбэл, шалгалтын явцад давж заалдах шатны шүүхийн дээрх дөрвөн шүүгч Салхитын мөнгөний ордын маргалдагч талуудын гомдлыг хянаад анхан шатны шүүхэд буцаасан нь тогтоогдсон бол Х.Сонинбаяр, П.Золзаяа, Т.Энхжаргал  нарын гэмт хэргийн шинжтэй үйлдэл илрээгүй нь батлагдсан учраас ийн эрхийг нь сэргээсэн юм.

 

Тэгвэл уг хэрэгт Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын шүүгч Д.Цолмон, Г.Цагаанцоож, Ц.Амарсайхан, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Халиунбаяр, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Цолмонбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Сайханцэцэг нарыг буруутган яллах дүгнэлт үйлдэж, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хурал өнгөрсөн сард болсон юм.

Үүнээс өмнө шүүгч Ц.Амарсайхан нь хорь хадвараа эмчүүлэхээр гадаадад байгаа тул хэргийг тусгаарлаад байсан.

Тэгвэл өнгөрсөн сард болсон шүүх хурлаас шүүгдэгч Б.Цолмонбаатарыг гэм буруутай гэж нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 5 жилийн хорих ялаар шийтгэж, гэмт хэрэг үйлдэж олсон 60.000.000 төгрөгийг гаргуулж, улсын орлого болгох шийдвэр гаргасан юм.

Харин шүүгдэгч Э.Халиунбаярыг  өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн  үйлдэлд нь  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар  нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хорих ялаар мөн шийтгэсэн.

Түүнчлэн шүүгч Б.Сайханцэцэгийн хэргийг тусгаарлаж, Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын шүүгч Д.Цолмон, Г.Цагаанцоож нарыг цагаатгасан шийдвэр гаргасан.

Эдгээрээс гадна бүрэн эрхийг нь түдгэлзүүлмэгц ОХУ-аар дамжин АНУ-ыг зорьсон, нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч асан С.Төмөрбатыг эх оронд нь шилжүүлэн авах эсэхийг Америкийн шүүхэд хэлэлцэх мэдээлэл байсан ч одоогоор ямар ч мэдээлэл алга.

Тэгвэл үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх хэргээр дор дурдсан дөрвөн шүүгчийг АТГ-аас шалгаж байна. Тэдгээрт холбогдох хэргийг хэзээ боож, прокурорт шилжүүлэх нь тодорхойгүй байгаа юм.

Харин  

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч С.Амардэлгэр

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Төмөрбат үндэслэлгүй хөрөнгөжсөн

3. Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарантуяа

4. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяат нарыг үндэслэлгүй хөрөнгөжсөн болон бусад хэргээр шалгах ажиллагаа үргэлжилж байна. 

Үүнээс гадна цагаатсан Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын шүүгч Д.Цолмон, Г.Цагаанцоож нарын бүрэн эрхийг одоогоор сэргээх боломжгүй.

Учир нь анхан шатны шүүхээс ял авсан Э.Халиунбаяр, Б.Цолмонбаатар нар болон хэргийн бусад холбогдогчид давж заалдах шатны шүүхэд хандаад буй. Уг шүүхээс цагаатгасан хоёр шүүгчийг гэм буруутай гэж үзвэл, асуудал даамжрах нь тодорхой. Эсвэл гэм буруугүй гэж үзлээ ч Дээд шүүхийн шийдвэр хэзээ албажина, тэр цагт бүрэн утгаараа цагаадах юм.

Ийнхүү Салхитын мөнгөний ордын хэргийг шүүхдээ авлига авсан өгсөн, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх хэрэгт нэр холбогдоод байсан 17 шүүгчээс долоо нь гэм буруугүй болох нь тогтоогдсон. Харин үлдсэн 10 шүүгчээс хоёр нь цагаатгагдсан бол хоёр шүүгчийн хэргийг тусгаарлаж, үлдсэн дөрвөн шүүгчийн хэргийг АТГ шалгаж байна. Харин шүүгч С.Төмөрбат оргон зайлсан хэвээр л байна.

Хуулийн хаалга татсан шүүгч нарыг ямар ирээдүй хүлээж буйг, хэрэг хаашаа эргэх нь одоогоор тодорхойгүй. Хамгийн гол нь үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх шүүгч нарын хэрэг ямар учир шалтгааны улмаас бүтэн жилийн хугацаанд хуулийн байгууллагад гацав гэдэг оньсого хэвээр байна. 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Онцгой байдлын байгууллагаас зургаан хурандаа цолтон төрлөө
Э.Энхбаяр: Амжилтад хүрэхэд хурд, хүч хэрэгтэй бол, амжилтаа хадгалахад тэсвэр, хатуужил шаарддаг
Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн 7 боть эмхэтгэл хэвлэгдлээ
Ч.Дашням: Ахлагч бүрэлдэхүүн бэлтгэхдээ орчин үеийн техник, технологи ашиглах ур чадвар сургаж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • зочин (59.153.84.211)
    үндэслэлгүй хөрөнгөжсөн шүүгчийг "шүүгч" шүүгээд шудрага байна гэж итгэхүү ерөнхийлөгчөө. Ард иргэд юунд итгэж амьдрах юм Ерөнхилөгчөө.
    2020 оны 06 сарын 17 | Хариулах
  • БҮҮ хуурт (66.181.186.168)
    ШҮҮХ байгууллага бүхэлдээ дампуурсан. Гавъяат шүүгч нь АВЛИГА хуваагаад сууж байсан түүх байна. ОЛОН шүүгч сэг дээр шавсан шувууд шиг АВЛИГА хуваах гэж цуглаж байсан түүх байна. ИРГЭД сайн мэддэг болсон, шүүгч нар хэргийг уясаар хэрэгсэх хугацааг дуусгадаг зантай болсон. ТӨР засгаас хэдэн хүн сольсон болоод өнгөрсөн. ӨӨРЧЛӨЛТ хийгээгүй. ӨР, АВЛИГА цэцэглүүлэхэд МАН, АН ын үүрэг асар өндөр. СОНГУУЛ БОЛГОН ДЭЭР САЙХАН ЯРЬЖ, САЙХАН ХӨТӨЛБӨР ҮЗҮҮЛДЭГ ман, ан ЫН МӨРИЙН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖДЭГГҮЙ. хэрэгжсэн БОЛ МОНГОЛ ХӨГЖИХ БАЙЛАА. Ямар сайндаа 70 сая малтай монголд мах авах хүнд болсон. МАХны үнэ хаддаг болсон. ХЭДИЙГЭЭР хариуцдаг яам байдаг боловч, олигтой ажилладаг яам, тамгийн газар алга. ОДОО сонголт хийхдээ МАН, АН ыг өнжөөх хэрэгтэй.
    2020 оны 06 сарын 17 | Хариулах
  • Иргэн (66.181.161.64)
    Сонинбаяр мултардаг нь сонин. Захын хар авгай
    2020 оны 06 сарын 17 | Хариулах
  • Зочин (66.181.161.105)
    Дээд шүүхийн Иргэний танхимын хэдэн авгай (Амарсайхан, Сонинбаяр г.м.) нар нэгэн үе мөн ч дураараа дургисан даа!! Илтэд буруу шийдвэр гаргадаг байсан, одоо харахад нөгөө талаас юм авсан байдаг байж л дээ!?
    2020 оны 06 сарын 17 | Хариулах
  • Зочин (66.181.188.228)
    шүүгч байсан хүмүүс нотлох баримтаар шийддэг гэдгээ сайн мэдэж байгаа болохоор давж заалдаад байхдаа ч яахав дээ
    2020 оны 06 сарын 17 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Я.Содбаатар:Ерөнхий сайд Г.Занданшатарын хүсэлтийг Удирдах зөвлөл хүлээж авлаа
    3 мин
  • О.Сэлэнгэ: "Шударга ёсны андгай"-г өглөө бүр уншсан сурагч бусдыг дээрэлхэхгүй, энэрч хайрлана
    4 мин
  • Дотоод сонгуульдаа бүдэрсэн АН-ын 10 гишүүн
    7 мин
  • УИХ-ын ёс зүйгүй гишүүдэд хариуцлага тооцдог болъё
    1 цаг 23 мин
  • Алтай хотын иргэн Ш.Нинжбадгар тэмээний гаралтай түүхий эдэд суурилсан гар урлалын чиглэлээр өрхийн үйлдвэрлэл эрхэлж байна
    1 цаг 35 мин
  • “Рио Тинто”-гийн захиалгаар Ерөнхий сайд Г.Занданшатарыг унагаах гэж байна
    2 цаг 54 мин
  • А.Баяр: Төрийн далбаагаа даваа гаргийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагч хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ
    3 цаг 19 мин
  • Непалын шинэ Ерөнхий сайд, реппер Балендра Шах ард олондоо шинэ уран бүтээлээ цацжээ
    4 цаг 20 мин
  • Ирэх дөрөвдүгээр сард цаг агаар ЯМАР байх вэ?
    4 цаг 52 мин
  • Дайн эхэлснээс хойш Персийн буланд зургаан Азийн иргэн амь үрэгджээ
    5 цаг 14 мин
  • Доналд Трамп: Ираны шинэ дээд удирдагч Можтаба Хаменеиг ижил хүйстэн гэж Тагнуулын төв газар надад мэдээлсэн
    5 цаг 46 мин
  • Ормузын хоолойг хаасан гол хүн болох Ираны тэнгисийн цэргийн ахмад алагджээ
    6 цаг 51 мин
  • Зарлан мэдээллийн дуут дохиогоор гамшгаас сэргийлэх дадлага сургуулилт хийлээ
    6 цаг 53 мин
  • АНУ Ираны эрчим хүчний байгууламжуудад 10 хоногийн турш цохилт өгөхгүй
    7 цаг 2 мин
  • “Монгол хүн-Баялгийнхаа эзэн" Зөвлөлдөх санал асуулгын нэгдүгээр шат өнөөдөр орон даяар эхэллээ
    7 цаг 12 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    7 цаг 18 мин
  • Английн Премьер лиг шийдвэрлэх шатандаа орж, аваргын төлөө өрсөлдөөн улам ширүүсч байна
    7 цаг 22 мин
  • УЕФА Аваргуудын Лигийн шөвгийн найм 
    7 цаг 29 мин
  • Азийн хамгийн гайхалтай дэд бүтцийн нэг "Голын хурдны зам"
    7 цаг 34 мин
  • Дэлхийн театрын өдөр тохиож байна
    7 цаг 54 мин
  • World Poetry Day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • СТАТИСТИК: Наурызын баярын барилдааны "бүх цаг үе"-ийн шилдэг бөхчүүд
  • Бөхийн өргөөнд 44 дэх удаагаа түрүүлсэн О.Хангай аваргын талаарх 24 баримт
  • Фото түүх: Од мичид цуглуулахаар сансар огторгуйг зорьсон Ж.Гүррагчаа
  • Солонго нь бүтэн дугуй хэлбэртэй байдаг
  • Хаврын тухай хачирхалтай 24 баримт
  • Сүрьеэ өвчний улмаас 182 хүн нас баржээ
  • Д.Сумъяабазар: Д.Баясгалангаас 800 мянган доллар аваад Б.Энхбаярт аваачиж өгсөн зүйл байхгүй
  • Дэлхийн усны өдөр тохиож байна
  • Д.БАТСҮХ 240 КГ-ЫГ ӨРГӨСНӨӨР ДЭЭД АМЖИЛТ ТОГТООВ
  • Өнөөдрийн барилдаанд хэн ТҮРҮҮЛЭХ вэ?
  • ТЭСО-гийн царцаанууд Ардчилсан Намд үүрлэв
  • Дэлхийн театрын өдөр тохиож байна
  • Төрийн банк бизнес эрхлэгч ахмадуудыг дэмжих шинэ зээлийн бүтээгдэхүүн гаргалаа
  • Д.Баясгалан: Би Б.Энхбаяр гэж хүнтэй амьдралдаа уулзаж, гар барьж ч үзээгүй
  • ТАНИЛЦ: АН-ын аймаг, дүүргийн намын даргын сунгааны ялагчид
  • "Озеки" цолоо эргүүлж авсан Киришима Б.Лхагвасүрэн гэж хэн бэ?
  • Чуулганы ирц дээр МАН, АН-ын эвсэх үү?
  • Энэ амралтын өдрүүдээр ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
  • Д.БАТСҮХ 240 КГ-ЫГ ӨРГӨСНӨӨР ДЭЭД АМЖИЛТ ТОГТООВ
  • СТАТИСТИК: Наурызын баярын барилдааны "бүх цаг үе"-ийн шилдэг бөхчүүд
  • ГБХНХ-ын сайд Т.Аубакир: Одоогоор 135 мянган иргэн хувийн нэмэлт тэтгэврийн хэлбэрээр даатгуулагч болсон
  • Д.Баясгалан: Би Б.Энхбаяр гэж хүнтэй амьдралдаа уулзаж, гар барьж ч үзээгүй
  • Бөхийн өргөөнд 44 дэх удаагаа түрүүлсэн О.Хангай аваргын талаарх 24 баримт
  • Д.Сумъяабазар: Д.Баясгалангаас 800 мянган доллар аваад Б.Энхбаярт аваачиж өгсөн зүйл байхгүй
  • Хаврын тухай хачирхалтай 24 баримт
  • World Poetry Day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • МАН-ын дарга юм бол дарга шиг 68 гишүүнээ оруулаад ир
  • Өнөөдрийн барилдаанд хэн ТҮРҮҮЛЭХ вэ?
  • Төрийг хохиролгүй болгох ажлын хэсэг хагас жилийн хугацаанд 120 тэрбум төгрөгийн өр барагдуулжээ
  • Сүрьеэ өвчний улмаас 182 хүн нас баржээ
  • Солонго нь бүтэн дугуй хэлбэртэй байдаг
  • ТАНИЛЦ: АН-ын аймаг, дүүргийн намын даргын сунгааны ялагчид
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Төрийн банк бизнес эрхлэгч ахмадуудыг дэмжих шинэ зээлийн бүтээгдэхүүн гаргалаа
  • Б.Цогтгэрэл: Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн мэдээлэлд дурдсан гүйлгээ ХЗДХЯ-ны шилэн дансанд байсан боловч устгагдсан байна
  • “Рио Тинто”-гийн захиалгаар Ерөнхий сайд Г.Занданшатарыг унагаах гэж байна
  • Туулын хурдны замын анхны зураг төслийг 2014 онд боловсруулж, 2025 онд дахин шинэчлэн батлуулжээ
  • “Намайг дагуулаад яваач” жүжгийн тасалбар худалдаанд гарлаа
24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • "Озеки" цолоо эргүүлж авсан Киришима Б.Лхагвасүрэн гэж хэн бэ?
  • Д.Баясгалан: Би Б.Энхбаяр гэж хүнтэй амьдралдаа уулзаж, гар барьж ч үзээгүй
  • Хаврын тухай хачирхалтай 24 баримт
  • Сүрьеэ өвчний улмаас 182 хүн нас баржээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК