Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Нэр дэвшигч Г.Амартүвшинд нэр хүндийг нь эргүүлж өгье, Ерөнхийлөгч өө

2020-6-17
0
ЖИРГЭХ

Ард түмэн төрийн эрх барих эрхээ дөрвөн жилд ганцхан удаа л эдэлдэг. Бусад үед нь өөрсдийн сонгосон төлөөллөөрөө дамжуулан хэрэгжүүлдэг. Яг долоо хоногийн дараа УИХ-ын наймдахь удаагийн сонгуулийн санал авах өдөр тохионо. Харин нэр дэвшигчид өөрийгөө таниулах сурталчилгааны хугацаа дуусахад зургаахан хоног дутуу байна. Гэтэл УИХ-ын сонгуулийн 29 дүгээр тойрог, Хан-Уул дүүргийн нэр дэвшигчид ч, санал өгөх сонгогчдод ч ойлгомжгүй асуудал үүсээд удлаа.

Учир нь тус тойрогт МАН-аас нэр дэвшигч Г.Амартүвшинг өөр улсын иргэншилтэй байж магадгүй, давхар иргэншилтэй байж магадгүй гэсэн мэдээлэл нийгмийн сүлжээгээр гарч байна.

Хамгийн сүүлд өчигдөр гэхэд л нэр дэвшигч Г.Амартүвшинг Монгол Улсын иргэншлээс гарах өргөдлөө өгч байсан тухай мэдээлэл гарсан билээ. Түүнд дурдсанаар бол Ганибалын Амартүвшин нэр дэвшигч 2013 оны арваннэгдүгээр сарын 6-ны өдөр Монгол Улсын иргэншлээс гарах хүсэлтээ гаргаж байжээ.

Өөрийнх нь зурагтай, өөрийнх нь гарын үсэгтэй адилхан гарынэ үсэгтэй энэхүү өргөдөл үнэн бодит эсэхийг мэдэхгүй. Ямартай ч нэр дэвшигчээс энэ тухай асуухаар очсон сэтгүүлчидтэй уулзахгүй, тайлбар хэлэхгүй машиндаа суугаад зугатаад явж байгаа нь мөн л сошиал сүлжээгээр цацагдсан. Магадгүй сонгуулийн энэ их ажлын хажуугаар элдэв асуултад хариулахгүй гэхдээ ингэж авирласан ч байж мэднэ. Угаас сонгуулийн сурталчилгааны үеийн гарсан мэдээлэл бүхэнд хариулт өгнө гэвэл нэр дэвшигч өөрийн бодлого, мөрийн хөтөлбөрөө сонгогчдодоо таниулах хугацаагүй болох биз. Гэхдээ нэр дэвшигч Г.Амартүвшингийн хувьд асуудал арай өөр. Монгол Улсад хууль зөрчөөгүй хэн ч ажиллаж амьдрах эрхтэй. Харин төрийн эрх барих дээд байгууллагад зөвхөн Монгол Улсын иргэн л нэр дэвших, сонгогдох бас сонгох эрхийг эдэлдэг. Гэтэл энэ удаагийн сонгуулиар урьд өмнө нь хэзээ ч гарч ирж байгаагүй том асуудал дэгдэж байна.

Нэр дэвшигч Монгол Улсын иргэншлээс нэрээ хасуулж байсан уу? Нэр дэвшигч дахин Монгол Улсын иргэн болсон уу? Нэр дэвшигч хууль бусаар давхар иргэншилтэй юм биш биз гэсэн олон асуулт хариултгүй хэвээр байна. Нидерландын иргэний гадаад пасспортын зураг гарч ирлээ, Монгол Улсын хилээр орж гарсныг огноолсон гадаадын иргэн гэсэн дардастай баримт гарч ирлээ, эцэст нь Монголын иргэншлээс татгалзсан өргөдөл гарч ирлээ. Хамгийн гол нь энэ бүхэнд холбогдсон нэр дэвшигч Г.Амартүвшин үгүйсгэсэн бодит тайлбарыг итгэл төгсөөр хийж чадахгүй байгаа нь эргэлзээг улам лавшруулаад байна. Ингэхээр Хан-Уулын иргэдийн сонголтыг эргэлзээгүй болгохын тулд эрхэм Ерөнхийлөгч үгээ хэлэх хэрэгтэй байна. Учир нь, Монгол Улсын иргэншлээс гарах, иргэншил авах энэ бүх эрх мэдэл ганцхан Монгол Улсын төрийн тэргүүнд л хадгалагддаг. Өчигдөр мэдээллийн сайтуудаар явуулсан баримтуудаас харвал нэр дэвшигч Г.Амартүвшин 2013 онд Монгол Улсын иргэншлээс гарах өргөдлөө өгч байсан байж болзошгүй байна.

Энэ үед Монгол Улсын төрийн тэргүүнээр Ц.Элбэгдорж ажиллаж байлаа. Гэхдээ Монгол төрийн архив байж л байгаа. Эрхэм Ерөнхийлөгч Х.Баттулга энэ бүхэнд цэг тавин үгээ хэлэх цаг нь иржээ. Энэ хүн Монголын иргэншлээс татгалзаж байсан уу, татгалзсан бол зарлиг нь хэзээ гарч байсан бэ? Дахиж иргэншил хүссэн үү? Хүссэн бол хэзээ ёсоор болгож байсан бэ гээд энэ бүх асуултын хариултыг эрхэм Ерөнхийлөгч Та хэлэх цаг иржээ. Эс бөгөөс төр самуурахын эхлэл энэ болох гээд байна. Энэ сонгуулийн үр дүнгээр хоёр том нам адил хэмжээний суудал авлаа гэж бодъё. Бас нэр дэвшигч Г.Амартүвшин олонхийн саналаар сонгогдлоо гэж таамаглая. Яг энэ үед түүний энэ иргэншлийн асуудал дахин босч ирвэл яах вэ.

Сонгуулийн хугацаанд түүнийгээ сайтар далдлаж байгаад санал авчихвал яах вэ. Сонгогдсоных нь дараа хөдөлшгүй баримтууд ил гарч иргэншлийн асуудалтай хүнд итгэл хүлээлгэсэн болж таарвал яах вэ? Тэгвэл төрийн эрхийг, Засгийн газар байгуулах эрхийг аль нам нь авах вэ гээд асуудлууд ард ардаасаа ундрах гээд байгаа тул эрхэм Ерөнхийлөгч та энэ бүхэнд цэг тавих хэрэгтэй байна. Нэр дэвшигч Г.Амартүвшин Монгол Улсын иргэншлээс хэзээ нэгэн цагт татгалзаж байсан уу? Нэр дэвшигч Г.Амартүвшин Монгол Улсын иргэншлийг дахин сэргээсэн үү? Энэ хоёр асуултад эцсийн цэгийг эртхэн хатгая. Нэр дэвшигч Г.Амартүвшин гүтгүүлж буй эсэхэд цэг тавья. Нэр дэвшигч Г.Амартүвшинд нэр хүндийг нь эргүүлж өгье, Ерөнхийлөгч өө.

 

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ерөнхийлөгчийн санаачилгаар “Дэлхийн адууны өдөр”-ийг анх удаа тэмдэглэлээ
БНХАУ-ын дарга баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
"Дэлхийн адууны өдөрт"-т 12600 морьтон оролцож байна
Францын Ерөнхийлөгч Үндэсний их наадмын мэндчилгээ дэвшүүллээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • zochin (213.127.116.97)
    BI NEDERLAND ULSIIN IRGEN ,AMARTUBSHINGIIN PASPORT N UNEN BN HARIN HUGATSAAGIIN SUNGASAN ESHIIN N SHALGAH HEREGTEI YUM BN.
    2020 оны 06 сарын 17 | Хариулах
  • zochin (212.95.5.96)
    songuuliin xoroo namyn darga ni shalgadaggui
    2020 оны 06 сарын 17 | Хариулах
  • Зочин (64.119.20.122)
    Наадах чинь саяхан иргэншлээ сэргээсэн
    2020 оны 06 сарын 17 | Хариулах
  • Зочин (103.80.210.183)
    2 иргэншилтэй бол монголоос хасуулах ёстой хүн байна. ЛХАМ бурхан хүний тооноос хасаад өгөх биз ээ.
    2020 оны 06 сарын 17 | Хариулах
  • Зочин (103.80.210.183)
    сонгогдох бол гараад ирнэ. нэр мэр сэр хүнд мүнд сүр гээд юүхэв. хийсэн нь зургаараа л байгаа. тэнгэр үзэг.
    2020 оны 06 сарын 17 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ТАНИЛЦ: Халуун ус хязгаарлах байршлууд
    3 цаг 59 мин
  • Баяр наадмын өдрүүдэд ГССҮТ-д 2006 хүн яаралтай тусламж авчээ
    4 цаг 31 мин
  • УЛСЫН НАЧИН Б.ГОНЧИГСҮРЭНД "YAMAHA CRUX REV" МОТОЦИКЛ ГАРДУУЛЛАА
    4 цаг 38 мин
  • Өнгөрсөн зургаадугаар сар Украинд 2022 оноос хойших хамгийн цус асгарсан сар болжээ
    4 цаг 54 мин
  • 40 жилийн өмнө тэд арал булаацалдан дайтаж байсан бол өнөө шөнө ЦОМЫН төлөө тулалдана
    5 цаг 5 мин
  • Хүчирхэг баг супер одтой байх албагүй
    5 цаг 19 мин
  • Аймгийн начингаас Улсын заан болсон ЦОР ГАНЦ бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 15 баримт
    5 цаг 29 мин
  • ДАШТ: Испаний шигшээ баг финалд шалгарлаа
    9 цаг 8 мин
  • Англи vs Аргентин: Хөлбөмбөгийн ДАШТ-ий хагас шигшээ тулааныг бүү алдаарай
    9 цаг 38 мин
  • Үндэсний Их Баяр Наадмын өмнөхөн олон улсын брэнд олны анхаарлыг татаж чадлаа
    9 цаг 40 мин
  • Монгол наадам шинэ өнгө төрхтэйгөөр хөгжин тэлсээр байна
    22 цаг 10 мин
  • Шунхлай групп Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1 тэрбум төгрөгөөр мялаалаа
    Өчигдөр 18 цаг 04 мин
  • Балж гол үерийн түвшинг 30 см даван үерлэж байна
    Өчигдөр 17 цаг 24 мин
  • Баяр наадмын амралтын өдрүүдэд сонор сэрэмжээ бүү алдаарай
    Өчигдөр 12 цаг 09 мин
  • Хүнсний бүтээгдэхүүн, жимс жимсгэнэ зэрэг хурдан мууддаг ачааг тээвэрлэх зориулалттай тусгай хөргүүртэй усан онгоц ашиглалтад орлоо
    Өчигдөр 10 цаг 53 мин
  • Дэлхийн 16 орны төрийн тэргүүн баярын мэндчилгээ ирүүлжээ
    Өчигдөр 10 цаг 45 мин
  • ФОТО: 12 мянган морьтныг нэгэн дор цуглуулсан Дэлхийн адууны баяр
    Өчигдөр 10 цаг 28 мин
  • Өчигдөр орой 21:00 цагийн үед "Мөнх хотхон"-ы 7 давхрын тагтнаас бага насны хүүхэд унах эрсдэл үүсжээ
    Өчигдөр 10 цаг 01 мин
  • Ерөнхийлөгчийн санаачилгаар “Дэлхийн адууны өдөр”-ийг анх удаа тэмдэглэлээ
    Уржигдар 19 цаг 14 мин
  • БНХАУ-ын дарга баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
    Уржигдар 19 цаг 10 мин
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • Манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ?
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Аймгийн начингаас Улсын заан болсон ЦОР ГАНЦ бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 15 баримт
  • Хамгийн залуу начин болж хурдан удмын даага хөтөлсөн 21 хүчтэн
  • “Мөнхөд орших Монгол” төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээж, “үндэсний их баяр наадмын цогцолбор” төслийг танилцууллаа
  • ФОТО: Олны танил эрхмүүд
  • Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын хэсэг Хүй долоон худагт ажиллаж байна
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий шөвгийн найм: Дэлхийн аваргын төлөөх хамгийн чухал алхам
  • ФОТО: Төв цэнгэлдэхийн эргэн тойронд
  • “Total Eclipse of the Heart” дуугаараа дэлхийд танигдсан Бонни Тайлер 75 насандаа таалал төгслөө
  • Худалдаа Хөгжлийн Банк БНСУ-ын төрийн өмчит Экспорт-Импортын Банктай Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
  • Хязаалан: Төв аймгийн Бүрэн сумын уяач Х.Улам-Өрнөхийн хээр үрээ түрүүллээ
  • Аргентин vs Швейцар: Хагас шигшээд аль баг шалгарах вэ?
  • Монголбанк болон БНСУ-ын Төв банк хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргалаа
  • Үндэсний их баяр наадмын шагайн харваа насанд хүрэгчдийн багийн харваагаар үргэлжилж байна
  • И Тэ Жүн эмчийн дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
  • Байнгын асаргаанд байдаг 42 ахмад дайчинд тус бүр 5 сая төгрөгийн мөнгөн дэмжлэг үзүүллээ
  • Танилц: Цолоо ахиулсан болон шинэ улсын цолтой БӨХЧҮҮД
  • Манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ?
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • “Мөнхөд орших Монгол” төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээж, “үндэсний их баяр наадмын цогцолбор” төслийг танилцууллаа
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • БНХАУ-ын дарга баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
  • Зүүн Азийн орнуудад энэ зун агаарын температур олон жилийн дунджаас мэдэгдэхүйц өндөр байна
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий шөвгийн найм: Дэлхийн аваргын төлөөх хамгийн чухал алхам
  • “Total Eclipse of the Heart” дуугаараа дэлхийд танигдсан Бонни Тайлер 75 насандаа таалал төгслөө
  • Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын хэсэг Хүй долоон худагт ажиллаж байна
  • Аргентин vs Швейцар: Хагас шигшээд аль баг шалгарах вэ?
  • Techno: Наадам бол Монголчуудын бүх үеийг нэгтгэдэг баяр
  • ФОТО: Үндэсний бөх-2026
  • Фото: Хязаалан насны морьд гарааны зурхай руу хөдөллөө
  • Хүй 7 худагт түргэн тусламжийн 6 баг ажиллаж байна
  • ФОТО: Төв цэнгэлдэхийн эргэн тойронд
  • Том дайралтын өмнөх амралт: The MongolZ тэмцээнүүдийн завсарлагаар
  • БНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга баярын мэндчилгээ дэвшүүллээ
  • Хамгийн залуу начин болж хурдан удмын даага хөтөлсөн 21 хүчтэн
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ
  • Жоуи Честнат 10 минутын дотор 66 хотдог идэж дахин аваргаллаа
24 баримт
  • Аймгийн начингаас Улсын заан болсон ЦОР ГАНЦ бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 15 баримт
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • Манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК