Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Нэр бүхий улстөрчдийг цагдан хорьсон асуудлаар шүүхээс мэдэгдэл гаргалаа

2020-6-19
0
ЖИРГЭХ

УИХ-ын ээлжит сонгуульд нэр дэвшиж буй нэр бүхий иргэдийг шүүхийн шийдвэрээр цагдан хорьсон билээ. Уг асуудал нь нийгэмд талцал үүсгэж, шүүх эрх баригчдын  гар хөл боллоо гэх шүүмжлэл дагуулаад буй. Тэгвэл Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс дараах мэдэгдлийг гаргалаа.

Уг мэдэгдэлд "Албан тушаалын эрх мэдлээ хэтрүүлсэн, урвуулан ашигласан болон авлигын хэргийн явцад гарсан шүүхийн шийдвэртэй холбоотойгоор зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн цахим сүлжээгээр олон нийтэд бодит бус мэдээлэл түгээж, улс төржүүлж байгаа учраас энэхүү мэдэгдлийг гаргаж байна.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд “эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй тохиолдол”-уудыг хуульчлан заасан. Хуульд зааснаар эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдсан, хэрэг нь шүүхэд шилжсэн шүүгдэгч Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшсэн, эсхүл Улсын Их Хурлын гишүүн байхаас үл хамаарч бусдаас давуу эрх эдлэх тухай үндэслэл огт тусгагдаагүй байна. Улсын Их Хурлын гишүүн байсан, ээлжит сонгуульд нэр дэвшсэн, гишүүн болсон аль ч тохиолдол нь хуулиар тогтоосон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг өөрчлөх үндэслэл болохгүй, энэхүү ажиллагаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тодорхойлогдож, уг ажиллагааны журмыг өөр хуулиар тогтоож болохгүйг хатуу хуульчилсан тул төрийн өндөр албан тушаал хашиж байсан гэх нэр бүхий шүүгдэгч нар Монгол Улсын бусад иргэдийн адил хууль, шүүхийн өмнө ижил тэгш эрх, үүрэгтэй байх ёстой.

 

Улсын Их Хурлын тухай хуулийн “гишүүний бүрэн эрхийн баталгаа”, Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн нэр дэвшигчийн үйл ажиллагааны баталгаатай холбоотой зохицуулалтад шүүхээс эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааг саатуулах, таслан зогсоох нэг ч заалт тусгагдаагүй байгаа нь шүүхийн өмнө хүн бүр эрх тэгш байх Үндсэн Хуулийн зарчимд нийцэж байгаа болно. Иймээс төрийн өндөр албан тушаал хашиж байсан нэр бүхий шүүгдэгч нарт таслан сэргийлэх арга хэмжээг сонгон авч хэрэглэх, өөрчлөн тогтоох ажиллагаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу явагдсан болно.

 

Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт  “Зөрчил болон гэмт үйлдлийнх нь явцад, эсхүл хэргийн болон зөрчлийн газарт нотлох баримттай нь баривчилснаас бусад тохиолдолд нэр дэвшигчид холбогдуулан Сонгуулийн ерөнхий хорооны зөвшөөрөлгүйгээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх болон зөрчил шалган шийдвэрлэх дараах ажиллагаа явуулахыг хориглоно”, “эрүүгийн хариуцлагад татах буюу эрүүгийн хэрэг үүсгэх, баривчлах, саатуулах, албадан саатуулах, цагдан хорих”,”орон байр, албан тасалгаа, тээврийн хэрэгсэл болон биед нь үзлэг, нэгжлэг хийх.” гэж тодорхойлжээ.

 

Уг баталгаа нь сонгуульд нэр дэвшсэнээс хойш эрүүгийн хэрэг үүсгэх, түүнтэй холбоотой эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тодорхой ажиллагаа эхлүүлэхийг хориглож, ийнхүү эхлүүлэх тохиолдолд Сонгуулийн ерөнхий хорооноос зөвшөөрөл авах асуудалд хамааралтай байна. Харин нэр дэвшихээс өмнө мөрдөн байцаалт, прокурорын шатанд эрүүгийн хэрэг үүсгэж, түүнтэй холбоотой мөрдөн байцаалтын ажиллагаа нэгэнт явагдаж дууссан, шүүхэд хэрэг нь шилжиж ирсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжлэн явагдаж байгаа нэр дэвшигчийн хувьд хууль хэрэгжүүлэгчид “урьд эхэлсэн ажиллагаа”-ндаа зөвшөөрөл авах асуудлыг зохицуулаагүй.

 

Мөн халдашгүй дархан байх статусыг УИХ-ын гишүүнд хувь хүнийх нь хувьд бусдаас давуу эрх эдлүүлэхэд бус, парламентын гишүүнийх нь хувьд албаны эрх, үүргээ саадгүй хэрэгжүүлэх зорилгоор баталгаажуулж, ард түмнийг төлөөлөх үндсэн үүрэгтэй нь холбоотойгоор үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, шүүмжлэх, санал өгөх эрхийг нь хамгаалж олгодог. Зөвхөн эдгээр онцгой чиг үүрэг, үйл ажиллагааг явуулсныхаа төлөө хуулийн хариуцлага хүлээхгүй гэсэн хязгаар нь бусад гэмт хэрэг, зөрчил, захиргаа, иргэний маргаанд бусдын адил татагдаж, хариуцлага хүлээхэд хамгаалалт болдоггүй нь иргэд хуулийн өмнө эрх тэгш байх ардчилалын зарчимд суурилсан байдагт оршдог.

 

Улсын Их Хурлын гишүүн Ж.Эрдэнэбатын холбогдсон гэмт хэрэг нь “хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх” зарчмыг удирдлага болгосон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны нэг хэсэг юм.

 

Шүүх, шүүгчийн үндсэн чиг үүрэг нь шударгаар зөв эсхүл бурууг тогтоох ажиллагааг шуурхай бөгөөд шударга явуулахад чиглэсэн байдаг болно. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.6 дугаар зүйлд “Барьцааг мөнгөн хэлбэрээр авах, барьцааг өөрөө, эсхүл түүний өмнөөс бусад хүн, хуулийн этгээд гаргах, барьцааны хэмжээг холбогдсон гэмт хэргийн шинж, хувийн байдлыг харгалзан тогтоох”-оор хуульчилсан. Зарим шүүгдэгчид нь удаа дараа гэм бурууг нь дэнслэн шүүх шүүхийн хууль ёсны үйл ажиллагааг тасалдуулж, хүндэтгэлгүй хандаж, таслан сэргийлэх арга хэмжээний үүргээ биелүүлээгүйгээс үүдэн шат дараалан хүндрүүлсэн таслан сэргийлэх арга хэмжээ авсны эцэст цагдан хоригдсон болно. Барьцааны мөнгөний хэмжээ нь төрийн өндөр албан тушаалтны холбогдсон гэмт хэргийн шинж чанар, аюулынх нь хэр хэмжээтэй хамааралтай юм.

“Хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх” зарчмыг Монгол Улс Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульдаа тусган бэхжүүлж, хэм хэмжээ тогтоосныг шүүгч бүр чанд мөрдөж ажиллах үүрэгтэй бөгөөд энэхүү үүргээ хэрэгжүүлэхэд хэн ч хөндлөнгөөс оролцож, нөлөөлөхийг хуулиар хатуу хориглосон.

Гэтэл зарим улс төрийн хүчин, байгууллага, улс төрчид, хувь хүний зүгээс нэр бүхий шүүгдэгч нарыг бусдаас онцгой бүрэн эрхтэй мэтээр мэдэгдэл, шаардлага гаргаж, шүүгчийг хариуцлагад татахыг уриалж байгаа нь шүүх, шүүгчид нөлөөлөх хууль бус оролдлого юм. Иймд шүүх, шүүгчийн хараат бус байдалд нөлөөлж, олон нийтэд илт буруу ойлголт төрүүлэх, оролдлого гаргаж байгааг нэн даруй таслан зогсоохыг шаардаж байна.

Хэрэв шүүгчийн итгэл үнэмшил, шийдвэрт нөлөөлөх, нөлөөлсөн аливаа оролдлого гарсан тохиолдолд хэн байхаас үл хамааран хуульд заасан арга хэмжээг хэрэгжүүлж ажиллахыг үүгээр мэдэгдье.

СҮХБААТАР, ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ        

0
ЖИРГЭХ
Санал болгох
Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
Мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
С.Амарсайхан: Улс төрийн хэт их хийрхэл хууль, хүчний байгууллагын үнэлэмжийг бууруулж, төр, иргэний итгэлцлийг асар ихээр сулруулжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (24)

  • зочин (202.9.46.119)
    Туг тахихдаа айлын олон аавуудыг хэлмэгдуулж болохгуй ? Улсад учруулсан хохирол нь тодорхой, хохиролын унийн дун тодорхой, уйлдэл нь тодорхой байх естой. Ял тохохын тулд хэрэг зохиож болохгуй ээ. Дараа нь та нар адилхан уйлээ эдлэх цаг ирнэ. Амжилт , алдаа хоерыг нь адил тэнцуу дэнслээрэй. Мууг нь тууж яриад хэрэггуй
    2020 оны 07 сарын 04 | Хариулах
  • haha (202.126.88.33)
    хамгийн гол нь ЖДҮ-тэй холбогдсон гишүүдийг шалгая гээд УЙХ-ын халдахсгүй байдлын дэд хорооноос зөвшөөрөл хүсээд авч чадаагүй биз дээ, гэтэл эднийг огт зөвшөөрөл хүсэхгүйгээр шууд баривчилдаг наасан.
    2020 оны 06 сарын 22 | Хариулах
  • Эргэлзэж бн! (66.181.161.24)
    Яагаад яг одоо гэж... Эргэлзээ төрчихлөө. Ждү авсан өчнөөн саяын хадгаламжтай хувийн бизнес хийж үзээгүй гэнэт баяжсан нэр дэвшсэн хүмүүсийг хамт шалгавал итгэлээ ,60 тэрбумтай холбоотой бас бүх офшор данстай хүмүүсийг шалгавал итгэлээ!!! Би ийм хүмүүсийг хасаад цаана нь хүн үлдвэл саналаа өгнө. Би ирээдүйгээ үр хүүхэдээ эрүүл аюулгүй эрх чөлөөт шударга ардчилсан нийгэмд амьдраасай гэж хүсэж бэ. Эх орноо гэсэн сэтгэлтэй зөв шударга монгол иргэнийг өсгөж хүмүүжүүлж бгаа сарын 50к цалинтай ээж хүн бн би!!!
    2020 оны 06 сарын 22 | Хариулах
  • Зочин (150.129.141.159)
    Тэр бумын хадгамжтай төр бумын байшинтай тэр шүтээд бгаа улс төрчидөө бүгдийг нь баричлаарай
    2020 оны 06 сарын 21 | Хариулах
  • Иргэн (66.181.185.118)
    Гэмт хэрэгтнүүд байх ёстой газраа очсон л байна шүү дээ. Хийсэн хэргээ хүлээх ёстой. Эх орноо зарж идсэн хулгайчууд барьцааны мөнгө тэрбайтугайг төлөх юм бөйна шүү дээ
    2020 оны 06 сарын 21 | Хариулах
  • Зочин (66.181.161.45)
    Шүүх Монгол Улсын байгууллага. Үндсэн хуульд шүүх Монгол Улсын хуулийг мөрдөж шийдвэр гаргана гэсэн. Захиалга биелүүлснээ тайлбарлах гэж ч оролдоод хэний тархийг угаах гээд байнаа. Хууль шүүхийн дээр байх ёстой. Шүүгч захилагчийн доор ороод байна.
    2020 оны 06 сарын 20 | Хариулах
  • Зочин (66.181.161.88)
    Mongoliin shuux mongolchuuiig malaas for uzex yim aa. Ta nar deer neg udur shudarga shuux ochinoo
    2020 оны 06 сарын 19 | Хариулах
  • иргэн (64.119.19.171)
    Ард түмэн бол дэмжиж л байгаа ш дээ, Бүгд л алдаа хийсэн хүмүүс байгаа шүү..
    2020 оны 06 сарын 19 | Хариулах
  • Зочин (66.181.177.125)
    Ёстой хуцваа. Сонгуульд нэр дэвшихээс нь өмнө хорьж байхгүй яасан юм.
    2020 оны 06 сарын 19 | Хариулах
  • . Shuuh sain ajilj bn (202.55.188.43)
    Zov
    2020 оны 06 сарын 19 | Хариулах
  • Бодол (66.181.190.183)
    Ийм нөхцөл өөрт нь үүсвэл яаж тайлбарлахаа бодсон л байгаа даа.
    2020 оны 06 сарын 19 | Хариулах
  • Зочин (202.21.113.82)
    хулгай луйвраа илэрээд хуулийн хаалга татахаараа л хүний эрх 37 он коммунизм коммунист лалрууд ардчиллаа хамгаалья бла бла
    2020 оны 06 сарын 19 | Хариулах
    • иргэн
      Харин тийм,
      2020 оны 06 сарын 19
  • Зочин (202.9.40.113)
    SHVVX MANDTUGAI
    2020 оны 06 сарын 19 | Хариулах
  • зочин (203.91.115.55)
    хууль тайлбарлаад л мэдэгдэл гаргачдаг буянгууд юмдаа. шүүх ийм байхаар яанадаа. хэ хэ
    2020 оны 06 сарын 19 | Хариулах
    • иргэн
      Яачихаад байгаа юм, Эргэлзээ тайлагдаа, шүүх браво
      2020 оны 06 сарын 19
  • Зочин (202.179.21.235)
    Хэлмэгдүүлэлт, тийм л сайхан шударга юм бол ждү, 60тэрбум, хүчин, хар тамхи, авилгын хэргээ хурдан шийдээчээ...энгийн иргэдийг гэрлийн хурдаар эрх мэдэлтнүүдийг хайцаалаад байж бдаг газар гэдгийг чинь бүгд мэдэж бгаа шүү дээ
    2020 оны 06 сарын 19 | Хариулах
    • Yag zuw
      2020 оны 06 сарын 19
  • Зочин (64.119.20.112)
    SHUDRAGA SHUH MANDTUGAI BRAVO
    2020 оны 06 сарын 19 | Хариулах
  • Зочин (103.80.210.103)
    Хууль шүүхийн өмнө иргэн бүр эрх тэгш байх зарчимтай. Шүүх, шүүгч рүү дайрч буй зарим хүнд шүүгчид нөлөөлсөн гэж үзэж хуульд заасан хариулагыг нь тооцож ажиллах нь зүйтэй байна.
    2020 оны 06 сарын 19 | Хариулах
    • Ajaa taij
      1937 ond bas l iim tailbaraar hunii ug heleh uzel bodloo ilerhiileh erhiig daranguilj baisan baihdaa.
      2020 оны 06 сарын 19
  • Зочин (202.126.90.79)
    Urid ni shuui bhgui ene uyd horisond utga ni bna daa busad hereguuded yagaad gishuunii buren erh yariad bdag yum be shuud barij horij boldog l yum bna sh ter ene l hardlaga daguulaad bh shig bna hen negniig umuuruh shuuhiig harluulah gesen gui...
    2020 оны 06 сарын 19 | Хариулах
  • Тэнгэр (66.181.185.209)
    Баттулгын зарц нар худлаа хуц Эрдэнэбатыг сулла Нөгөө гурвыг пиардаж сурталчилгаа хийхээ зогсоо. Халуун тамд унана шүү мунхагууд аа Өнөөдрийн хэдэн төгрөг яахав
    2020 оны 06 сарын 19 | Хариулах
    • Erdenebat hujaa hulgaich 60 terbum
      2020 оны 06 сарын 19
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ТАНИЛЦ: Халуун ус хязгаарлах байршлууд
    4 цаг 0 мин
  • Баяр наадмын өдрүүдэд ГССҮТ-д 2006 хүн яаралтай тусламж авчээ
    4 цаг 31 мин
  • УЛСЫН НАЧИН Б.ГОНЧИГСҮРЭНД "YAMAHA CRUX REV" МОТОЦИКЛ ГАРДУУЛЛАА
    4 цаг 39 мин
  • Өнгөрсөн зургаадугаар сар Украинд 2022 оноос хойших хамгийн цус асгарсан сар болжээ
    4 цаг 54 мин
  • 40 жилийн өмнө тэд арал булаацалдан дайтаж байсан бол өнөө шөнө ЦОМЫН төлөө тулалдана
    5 цаг 5 мин
  • Хүчирхэг баг супер одтой байх албагүй
    5 цаг 19 мин
  • Аймгийн начингаас Улсын заан болсон ЦОР ГАНЦ бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 15 баримт
    5 цаг 30 мин
  • ДАШТ: Испаний шигшээ баг финалд шалгарлаа
    9 цаг 9 мин
  • Англи vs Аргентин: Хөлбөмбөгийн ДАШТ-ий хагас шигшээ тулааныг бүү алдаарай
    9 цаг 39 мин
  • Үндэсний Их Баяр Наадмын өмнөхөн олон улсын брэнд олны анхаарлыг татаж чадлаа
    9 цаг 40 мин
  • Монгол наадам шинэ өнгө төрхтэйгөөр хөгжин тэлсээр байна
    22 цаг 10 мин
  • Шунхлай групп Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1 тэрбум төгрөгөөр мялаалаа
    Өчигдөр 18 цаг 04 мин
  • Балж гол үерийн түвшинг 30 см даван үерлэж байна
    Өчигдөр 17 цаг 24 мин
  • Баяр наадмын амралтын өдрүүдэд сонор сэрэмжээ бүү алдаарай
    Өчигдөр 12 цаг 09 мин
  • Хүнсний бүтээгдэхүүн, жимс жимсгэнэ зэрэг хурдан мууддаг ачааг тээвэрлэх зориулалттай тусгай хөргүүртэй усан онгоц ашиглалтад орлоо
    Өчигдөр 10 цаг 53 мин
  • Дэлхийн 16 орны төрийн тэргүүн баярын мэндчилгээ ирүүлжээ
    Өчигдөр 10 цаг 45 мин
  • ФОТО: 12 мянган морьтныг нэгэн дор цуглуулсан Дэлхийн адууны баяр
    Өчигдөр 10 цаг 28 мин
  • Өчигдөр орой 21:00 цагийн үед "Мөнх хотхон"-ы 7 давхрын тагтнаас бага насны хүүхэд унах эрсдэл үүсжээ
    Өчигдөр 10 цаг 01 мин
  • Ерөнхийлөгчийн санаачилгаар “Дэлхийн адууны өдөр”-ийг анх удаа тэмдэглэлээ
    Уржигдар 19 цаг 14 мин
  • БНХАУ-ын дарга баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
    Уржигдар 19 цаг 10 мин
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • Манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ?
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Аймгийн начингаас Улсын заан болсон ЦОР ГАНЦ бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 15 баримт
  • Хамгийн залуу начин болж хурдан удмын даага хөтөлсөн 21 хүчтэн
  • “Мөнхөд орших Монгол” төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээж, “үндэсний их баяр наадмын цогцолбор” төслийг танилцууллаа
  • ФОТО: Олны танил эрхмүүд
  • Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын хэсэг Хүй долоон худагт ажиллаж байна
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий шөвгийн найм: Дэлхийн аваргын төлөөх хамгийн чухал алхам
  • ФОТО: Төв цэнгэлдэхийн эргэн тойронд
  • “Total Eclipse of the Heart” дуугаараа дэлхийд танигдсан Бонни Тайлер 75 насандаа таалал төгслөө
  • Худалдаа Хөгжлийн Банк БНСУ-ын төрийн өмчит Экспорт-Импортын Банктай Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
  • Хязаалан: Төв аймгийн Бүрэн сумын уяач Х.Улам-Өрнөхийн хээр үрээ түрүүллээ
  • Аргентин vs Швейцар: Хагас шигшээд аль баг шалгарах вэ?
  • Монголбанк болон БНСУ-ын Төв банк хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргалаа
  • Үндэсний их баяр наадмын шагайн харваа насанд хүрэгчдийн багийн харваагаар үргэлжилж байна
  • И Тэ Жүн эмчийн дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
  • Байнгын асаргаанд байдаг 42 ахмад дайчинд тус бүр 5 сая төгрөгийн мөнгөн дэмжлэг үзүүллээ
  • Танилц: Цолоо ахиулсан болон шинэ улсын цолтой БӨХЧҮҮД
  • Манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ?
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • “Мөнхөд орших Монгол” төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээж, “үндэсний их баяр наадмын цогцолбор” төслийг танилцууллаа
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • БНХАУ-ын дарга баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
  • Зүүн Азийн орнуудад энэ зун агаарын температур олон жилийн дунджаас мэдэгдэхүйц өндөр байна
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий шөвгийн найм: Дэлхийн аваргын төлөөх хамгийн чухал алхам
  • “Total Eclipse of the Heart” дуугаараа дэлхийд танигдсан Бонни Тайлер 75 насандаа таалал төгслөө
  • Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын хэсэг Хүй долоон худагт ажиллаж байна
  • Аргентин vs Швейцар: Хагас шигшээд аль баг шалгарах вэ?
  • Techno: Наадам бол Монголчуудын бүх үеийг нэгтгэдэг баяр
  • ФОТО: Үндэсний бөх-2026
  • Фото: Хязаалан насны морьд гарааны зурхай руу хөдөллөө
  • Хүй 7 худагт түргэн тусламжийн 6 баг ажиллаж байна
  • ФОТО: Төв цэнгэлдэхийн эргэн тойронд
  • Том дайралтын өмнөх амралт: The MongolZ тэмцээнүүдийн завсарлагаар
  • БНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга баярын мэндчилгээ дэвшүүллээ
  • Хамгийн залуу начин болж хурдан удмын даага хөтөлсөн 21 хүчтэн
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ
  • Жоуи Честнат 10 минутын дотор 66 хотдог идэж дахин аваргаллаа
24 баримт
  • Аймгийн начингаас Улсын заан болсон ЦОР ГАНЦ бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 15 баримт
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • Манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК