Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

С.Мөнгөнчимэг: Улс орнуудтай нийгмийн хамгааллын салбарт хамтран ажиллах гэрээ байгуулан ажиллаж байна

2020-6-04
0
ЖИРГЭХ

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Мөнгөнчимэгтэй  ярилцлаа.


-Сүүлийн үед залуучууд гадаадад  гарч ажиллах сонирхол давамгайлаад байгаа. Манай улсын хувьд гадаадад хөдөлмөр эрхлэх асуудлын талаар ямар эрх зүйн зохицуулалт хийж байна вэ?

Хоёр орны засгийн газар хоорондын гэрээний дагуу ажиллах хүч гаргах харилцаа нь  "Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай” хуулийн хүрээнд зохицуулагддаг. 2001 онд бие даасан хуультай болж, гадаадад ажиллах хүч зуучлах үйл ажиллагааг хууль эрхзүйн хүрээнд явуулж ирсэн. Өнгөрсөн хугацаанд энэ асуудалд ололт амжилт гарч байгаагийн зэрэгцээ янз бүрийн шалтгаантай зөрчил дутагдалтай тулгарч байна. Иймд манай яамнаас Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулийн шинэчилсэн найруулга, Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн төслийг боловсруулж байна. Уг хуулийн төсөлд гадаадад ажиллаж амьдарч буй иргэдийг эргэн суурьших боломжийг бүрдүүлэх, тэдгээрийн эрх, хууль ёсны эрх ашгийг хамгаалах, зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэхтэй холбоотой зохицуулалтуудыг оруулж байгаа.

Ер нь бол манай улсын иргэд 2 хэлбэрээр гадаадад хөдөлмөр эрхэлж байна. Нэгдүгээрт, хоёр орны засгийн газар хооронд байгуулсан гэрээний дагуу ажиллах хүч, дадлагажигчаар ажиллаж байна. Хоёрдугаарт,  хувиараа тухайн оронд очоод хөдөлмөр эрхэлж байна.  Салбарын яамны зүгээс иргэдээ аль болох албан журмынх нь дагуу гадаадад хөдөлмөр эрхлүүлэх зорилго тавьдаг. Яагаад гэвэл хоёр орны засгийн газар хоорондын гэрээний дагуу явж буй иргэд маань эрүүл мэнд болон нийгмийн хамгааллын асуудлаа тухайн орны  ажиллагсадтай ижил төвшинд шийдүүлэх, эрхээ хамгаалуулах боломжтой болдог. Одоогоор гадаадад ажиллах хүч гаргах гэрээтэй хоёр улс нь БНСУ, Япон.  БНСУ-д гэрээт ажилтан, Япон улсад дадлагажигч, гэрээт ажилтан  статустайгаар манай иргэд ажиллаж, хөдөлмөрлөж  байгаа. 

-Сая таны ярианд гэрээт ажилтан, дадлагажигч гэж дурдагдлаа.   Ялгааг нь тодотгож өгнө үү. Хүмүүс тэр бүр мэддэггүй байх?

Энгийнээр хэлэхэд дадлагажигч  нь  тодорхой мэргэжил эзэмшсэн, тухайн мэргэжлээрээ ажилласан туршлагатай, цаашид мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэх зорилготойгоор гадаадад очин, тухайн улсын мэргэшсэн мэргэжилтнийг дагалдан, удирдлага дор ажил хөдөлмөр хийхийг хэлнэ.

 Дадлагажигч нь  тухайн байгууллагын үндсэн ажилтан нь биш, тусгай ур чадвар эзэмших хөтөлбөрийн дагуу ажилладаг учраас  цалин хангамж нь арай бага байдаг талтай. 

Харин гэрээт ажилтан бол тухайн байгууллагынхаа үндсэн ажилтнаар ажиллаж,  тус улсынхаа иргэдтэй  адилхан цалин хөлс авч, хөдөлмөрийн, эрүүл мэндийн, нийгмийн даатгалын шимтгэл нь төлөгддөг гэж хэлж болно.

-Дадлагажигч, гэрээт ажилтнаар хэчнээн  монгол иргэн гадаадад   ажиллаж байгаа   тоо баримт бий юу?

-Япон улсын хувьд  сүүлийн 5 жилд 1700-аад иргэнийг  ур чадварын дадлагажигч ажилтнаар илгээсэн гэсэн тоон судалгаа байдаг. Одоогийн байдлаар Япон улсад дадлагажигч илгээхээр тусгай зөвшөөрлийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас  авсан 76 байгууллага үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр  байгууллагууд  барилга, оёдол, төмөрлөг, машин засвар, сэлбэгийн үйлдвэрлэл, электроник, хэвлэх үйлдвэр, хуванцар, зам гүүр, хөдөө аж ахуйн чиглэлээр ур чадварын дадлагажигч зуучилж байна.

БНСУ-ын тухайд сүүлийн 5 жилд нийт 5400-д иргэн хөдөлмөрийн гэрээгээр очин ажиллаж байна. БНСУ-руу ажилтан илгээх ажлыг Монгол талаас Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, нөгөө талаас БНСУ-ын Аж үйлдвэрийн хүний нөөцийн хэрэг эрхлэх газар удирдан зохион байгуулж байгаа. Өөрөөр хэлбэл БНСУ-руу ажиллах хүч илгээх ажлыг  хувь хүн,  аж ахуйн нэгж байгууллага хариуцдаггүй.  Зөвхөн хоёр улсын төрийн байгууллага болох дээр хэлсэн хоёр байгууллага  хэрэгжүүлж байна  гэсэн үг юм.

-БНСУ-д  ажиллах хүчин гаргах асуудлаар тодруулж асуумаар байна. Жилдээ нэг удаа бүртгээд, шалгалт аваад байдаг шүү дээ?

-Манай улсад БНСУ-руу ажиллах хүчин  гаргах тогтолцоо нь 2003 оноос эхлэн бүрэлдсэн байдаг. Монгол улсын иргэдийг БНСУ-д хөдөлмөр эрхлүүлэх тухайд Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, БНСУ-ын Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яам хоорондын " Хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох тогтолцоо"-ны дагуу ажилтан илгээх болон хүлээн авах Харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд зохицуулагдаж байна. БНСУ  нь аж үйлдвэрийн салбарт ажиллах ажилтныг манай орноос  гадна 13 улсаас авдаг юм билээ. Эдгээр улсад үйлчилдэг ерөнхий зарчим нь манайд адилхан үйлчилдэг гэж хэлж болно. БНСУ-д ажиллах иргэдийн бүртгэлийг жилд нэг удаа зохион байгуулж, бүртгүүлсэн иргэдээс солонгос хэлний түвшин тогтоох шалгалт авдаг. Хэлний шалгалтад тэнцэж, шаардлага хангасан иргэдийг БНСУ хөдөлмөрийн бирж дээрээ нээлттэйгээр байршуулж, аж ахуй нэгж, компаниуд нь  тэндээс  сонгон, ажиллах урилга өгснөөр ажил эрхлэх визийг БНСУ-ын ЭСЯ-наас олгодог юм. 

 

-Сүүлийн үед Япон улс ажиллах хүч Монгол улсаас авах талаар хуулиндаа өөрчлөлт оруулчихлаа. Энэ талаар яамны зүгээс хийж хэрэгжүүлж байгаа ажлуудын талаар танилцуулна уу?

-Таны асуултанд хариулахаас өмнө  Япон улсруу манайх хоёр  статусаар ажиллах хүч гаргаж байгаа гэдгийг дахин  тодотгож хэлье. Нэгдүгээрт, ур чадвартай дадлагажигч ажилтныг 1998 оноос эхлэн гаргаж эхэлсэн. Хоёрдугаарт, бидний хэлж заншснаар бол гэрээт ажилтан. Япон улс өнгөрсөн онд Гадаадын иргэн харьяатын багц хуулиндаа өөрчлөлт оруулж 9 орноос ур чадвартай ажилтан нэмж авахаар болсны нэг нь  манай улс юм. 

 Энэ хүрээнд манай яам “Ур чадвартай ажиллах хүчний тогтолцооны зохистой ажиллагааны үндсэн хүрээг хэрэгжүүлэх хамтын ажиллагааны санамж бичиг”-ийг 2019 оны 4 дүгээр сарын 17-нд Япон улсын Хууль зүйн яам, Эрүүл мэнд, хөдөлмөр, халамжийн яам болон холбогдох байгууллагуудтай байгуулсан.

14 салбарт гэрээт ажилтан илгээх, эхний ээлжинд энэ ондоо багтаан  хоол үйлдвэрлэл, зочид буудлын үйлчилгээний салбар, асаргаа сувилгааны чиглэл, агаарын тээврийн газрын үйлчилгээ гэх 3 салбарт ажиллах хүчийг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар хариуцан гүйцэтгэхээр болж байгаа. Харин мэргэжлийн болон хэлний шаардлага, шалгалтыг Япон тал өөрсдөө хариуцахаар болж байгаа.

-Монголчууд олон оронд ажиллаж амьдарч байгаа. Бусад оронд байгаа хүмүүсийн нийгмийн асуудалд яаж анхаардаг вэ?

-Мэдээж гадаадад ажиллаж амьдарч байгаа иргэдийнхээ нийгмийн баталгааг хангах асуудалд анхаарал хандуулж, тэдний нийгмийн хамгааллыг сайжруулах чиглэлээр улс орнуудтай нийгмийн хамгааллын салбарт хамтран ажиллах гэрээ байгуулан ажиллаж байна.

БНСУ, Польш, Унгар, Турк улстай гэрээ байгуулаад ажиллаж байгаа. Манай улсын иргэд хоёр улсад ажилласан жил, шимтгэл төлсөн хугацаагаа нэгтгэн тооцуулж, хоёр улсаас өндөр насны тэтгэвэр, зарим богино хугацааны тэтгэмж авах боломж бүрдэж байгаа юм.

Мөн Казакстан, Орос, Чех улсуудтай хэлэлцээрийн түвшинд,  Япон, Швед улсад   санал хүргүүлэн ажиллаж байна. Цаашид ч бид нэн тэргүүнд монголчууд олноор  ажиллаж амьдарч байгаа улс орнуудтай нийгмийн хамгааллын хэлэлцээр хийх ажлыг үргэлжлүүлэн ажиллана.

0
ЖИРГЭХ
Санал болгох
ТАНИЛЦ: Халуун ус хязгаарлах байршлууд
Баяр наадмын өдрүүдэд ГССҮТ-д 2006 хүн яаралтай тусламж авчээ
Шунхлай групп Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1 тэрбум төгрөгөөр мялаалаа
Баяр наадмын амралтын өдрүүдэд сонор сэрэмжээ бүү алдаарай
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ТАНИЛЦ: Халуун ус хязгаарлах байршлууд
    11 цаг 22 мин
  • Баяр наадмын өдрүүдэд ГССҮТ-д 2006 хүн яаралтай тусламж авчээ
    11 цаг 54 мин
  • УЛСЫН НАЧИН Б.ГОНЧИГСҮРЭНД "YAMAHA CRUX REV" МОТОЦИКЛ ГАРДУУЛЛАА
    12 цаг 1 мин
  • Өнгөрсөн зургаадугаар сар Украинд 2022 оноос хойших хамгийн цус асгарсан сар болжээ
    12 цаг 17 мин
  • 40 жилийн өмнө тэд арал булаацалдан дайтаж байсан бол өнөө шөнө ЦОМЫН төлөө тулалдана
    12 цаг 27 мин
  • Хүчирхэг баг супер одтой байх албагүй
    12 цаг 41 мин
  • Аймгийн начингаас Улсын заан болсон ЦОР ГАНЦ бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 15 баримт
    12 цаг 52 мин
  • ДАШТ: Испаний шигшээ баг финалд шалгарлаа
    16 цаг 31 мин
  • Англи vs Аргентин: Хөлбөмбөгийн ДАШТ-ий хагас шигшээ тулааныг бүү алдаарай
    17 цаг 1 мин
  • Үндэсний Их Баяр Наадмын өмнөхөн олон улсын брэнд олны анхаарлыг татаж чадлаа
    17 цаг 2 мин
  • Монгол наадам шинэ өнгө төрхтэйгөөр хөгжин тэлсээр байна
    Уржигдар 22 цаг 01 мин
  • Шунхлай групп Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1 тэрбум төгрөгөөр мялаалаа
    Уржигдар 18 цаг 04 мин
  • Балж гол үерийн түвшинг 30 см даван үерлэж байна
    Уржигдар 17 цаг 24 мин
  • Баяр наадмын амралтын өдрүүдэд сонор сэрэмжээ бүү алдаарай
    Уржигдар 12 цаг 09 мин
  • Хүнсний бүтээгдэхүүн, жимс жимсгэнэ зэрэг хурдан мууддаг ачааг тээвэрлэх зориулалттай тусгай хөргүүртэй усан онгоц ашиглалтад орлоо
    Уржигдар 10 цаг 53 мин
  • Дэлхийн 16 орны төрийн тэргүүн баярын мэндчилгээ ирүүлжээ
    Уржигдар 10 цаг 45 мин
  • ФОТО: 12 мянган морьтныг нэгэн дор цуглуулсан Дэлхийн адууны баяр
    Уржигдар 10 цаг 28 мин
  • Өчигдөр орой 21:00 цагийн үед "Мөнх хотхон"-ы 7 давхрын тагтнаас бага насны хүүхэд унах эрсдэл үүсжээ
    Уржигдар 10 цаг 01 мин
  • Ерөнхийлөгчийн санаачилгаар “Дэлхийн адууны өдөр”-ийг анх удаа тэмдэглэлээ
    2026-07-13
  • БНХАУ-ын дарга баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
    2026-07-13
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • Манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ?
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Аймгийн начингаас Улсын заан болсон ЦОР ГАНЦ бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 15 баримт
  • Хамгийн залуу начин болж хурдан удмын даага хөтөлсөн 21 хүчтэн
  • “Мөнхөд орших Монгол” төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээж, “үндэсний их баяр наадмын цогцолбор” төслийг танилцууллаа
  • ФОТО: Олны танил эрхмүүд
  • Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын хэсэг Хүй долоон худагт ажиллаж байна
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий шөвгийн найм: Дэлхийн аваргын төлөөх хамгийн чухал алхам
  • ФОТО: Төв цэнгэлдэхийн эргэн тойронд
  • “Total Eclipse of the Heart” дуугаараа дэлхийд танигдсан Бонни Тайлер 75 насандаа таалал төгслөө
  • Худалдаа Хөгжлийн Банк БНСУ-ын төрийн өмчит Экспорт-Импортын Банктай Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
  • Хязаалан: Төв аймгийн Бүрэн сумын уяач Х.Улам-Өрнөхийн хээр үрээ түрүүллээ
  • Аргентин vs Швейцар: Хагас шигшээд аль баг шалгарах вэ?
  • Монголбанк болон БНСУ-ын Төв банк хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргалаа
  • Үндэсний их баяр наадмын шагайн харваа насанд хүрэгчдийн багийн харваагаар үргэлжилж байна
  • ТАНИЛЦ: Халуун ус хязгаарлах байршлууд
  • Танилц: Цолоо ахиулсан болон шинэ улсын цолтой БӨХЧҮҮД
  • И Тэ Жүн эмчийн дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
  • Манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ?
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • “Мөнхөд орших Монгол” төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээж, “үндэсний их баяр наадмын цогцолбор” төслийг танилцууллаа
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • БНХАУ-ын дарга баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
  • ФОТО: Үндэсний бөх-2026
  • Зүүн Азийн орнуудад энэ зун агаарын температур олон жилийн дунджаас мэдэгдэхүйц өндөр байна
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий шөвгийн найм: Дэлхийн аваргын төлөөх хамгийн чухал алхам
  • “Total Eclipse of the Heart” дуугаараа дэлхийд танигдсан Бонни Тайлер 75 насандаа таалал төгслөө
  • Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын хэсэг Хүй долоон худагт ажиллаж байна
  • Аргентин vs Швейцар: Хагас шигшээд аль баг шалгарах вэ?
  • Techno: Наадам бол Монголчуудын бүх үеийг нэгтгэдэг баяр
  • Том дайралтын өмнөх амралт: The MongolZ тэмцээнүүдийн завсарлагаар
  • Фото: Хязаалан насны морьд гарааны зурхай руу хөдөллөө
  • Хүй 7 худагт түргэн тусламжийн 6 баг ажиллаж байна
  • И Тэ Жүн эмчийн дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
  • ФОТО: Төв цэнгэлдэхийн эргэн тойронд
  • БНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга баярын мэндчилгээ дэвшүүллээ
  • Шунхлай групп Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1 тэрбум төгрөгөөр мялаалаа
  • Хамгийн залуу начин болж хурдан удмын даага хөтөлсөн 21 хүчтэн
24 баримт
  • Аймгийн начингаас Улсын заан болсон ЦОР ГАНЦ бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 15 баримт
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • Манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК