зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.08.23
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

ЁЗСХБХ: Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ

2020-10-28
0
ЖИРГЭХ

Улсын Их Хурлын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны өнөөдрийн (2020.10.28) 09 цаг 05 минутад 81.8 хувийн ирцтэй эхэлж, Монгол Улсын 2021 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.

Төсвийн төслийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хийв.

Монгол Улсын Засгийн газраас коронавируст халдварт цар тахлаас урьдчилан сэргийлэх багц арга хэмжээний үр дүнд нэмэгдсэн төсвийн алдагдлыг бууруулах, төсвийн орлогын бааз суурийг нэмэгдүүлэх, цахим, ил тод, үр ашигтай төсвийн бодлого хэрэгжүүлэх, өрийг оновчтой удирдах, эдийн засгийн өсөлтийг баримтлахаар төсвийн төсөлд тусгасан.

Төрийн үйлчилгээг саадгүй, шуурхай хүргэх, бага зардлаар өндөр бүтээмж, үр ашигтай ажиллах бүхий л боломжийг ашиглах зорилгоор мэдээллийн технологийн хөгжилд суурилсан цахим төрийн үйлчилгээг нэвтрүүлэх ажлыг ирэх онд улам идэвхжүүлж, төрийн цахим үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэх юм байна. Энэ хүрээнд төрийн албан хаагчдын ёс зүй, сахилга хариуцлагыг дээшлүүлэх, төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилт дэвшүүлжээ. Хууль тогтоох дээд байгууллага буюу Улсын Их Хурал, түүний байнгын хороодын хэвийн үйл ажиллагааг хангахад шаардагдах зардлыг төрийн бусад байгууллагад тавьж байгаа шаардлагын нэгэн адил оновчтой, үр ашигтай хуваарилах зарчим баримталж төсвийн төсөлд тусгасан гэдгийг Сангийн сайд танилцуулгадаа дурдав.

Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороонд харьяалагддаг төсвийн ерөнхийлөн захирагчдын 2021 оны төсвийн төслийн талаарх Үндэсний аудитын газрын дүгнэлтийг Монгол Улсын Ерөнхий аудиторын орлогч бөгөөд тэргүүлэх аудитор О.Тэнгис танилцууллаа.

Төрийн албаны зөвлөлийн 2021 оны төсвийн нийт зарлага ба цэвэр зээлийг 3.0 тэрбум төгрөгөөр төлөвлөсөн нь 2020 оны тодотгосон төсвөөс 13.4 хувь буюу 0.5 тэрбум төгрөгөөр бууруулжээ. Урсгал зардал өмнөх оноос 0.5 тэрбум төгрөгөөр буурсан нь өөрчлөлтөд цалин, НДШ-ийн зардал 0.04 тэрбум, эд хогшил, урсгал засварын зардал 0.6 тэрбум, бусдаар гүйцэтгүүлсэн ажил, үйлчилгээний төлбөр хураамжийн зардлыг 0.05 тэрбум төгрөгөөр тус тус бууруулж, урсгал шилжүүлгийн зардал 0.2 тэрбум, бусад бараа үйлчилгээний зардлууд 0.04 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн байна.

Авлигатай тэмцэх газрын даргын 2021 оны нийт зарлага ба цэвэр зээлийн дүнг 29.8 тэрбум төгрөгөөр төлөвлөсөн  байна. Төсвийн төсөлд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 0.3 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй их засвар хийх, 0.9 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй тоног төхөөрөмж худалдан авах 2 төсөл, арга хэмжээний санхүүжилтийг бүрэн олгохоор төсөвлөжээ.

Нэгдсэн төсвийн төсөлд дараах дүгнэлтийг өгчээ.

• Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуулийн төслийг боловсруулахдаа Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022-2023 оны төсвийн төсөөллийн тухай хуульд заасан нийгмийн халамжийн болон хөрөнгө оруулалтын зардлын дүнг өөрчилсөн боловч орлого, зарлага, алдагдал, Засгийн газрын өрийн хэмжээг нэмэгдүүлэхгүй тооцсон байна. Цаашид жилийн төсвийн төслийг боловсруулахдаа дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд бүрэн нийцүүлж байх нь зүйтэй байна.

• Төсвийн байгууллагын сургалт семинар, хурал зөвлөгөөн, гадаад дотоод албан томилолтыг цахимаар зохион байгуулан, төрөөс иргэд, аж ахуйн нэгжүүдэд үзүүлдэг бүх төрлийн үйлчилгээ, тусгай зөвшөөрөл олголт, халамжийн цахим системийг бий болгож зардлыг бууруулах боломжтой байна.

• Дэлхий нийтийг хамарсан цар тахлын эрсдэл бүхий нөхцөлд хэрэгжих 2021 оны төсвийн төсөлд хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг ач холбогдол, зориулалт, хэрэгцээ, шаардлагаар нь эрэмбэлэн санхүүжүүлэх асуудлыг журамлан зохицуулах нь зүйтэй байна.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар болон тэргүүлэх аудитор О.Тэнгис нарын танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, хариулт тайлбар авав.

Төрийн албан хаагчдын сонгон шалгаруулалтын шалгалт болон төрийн худалдан авах ажиллагааг бүрэн цахимжуулах явцын талаарх Х.Баделхан гишүүний асуултад Төрийн албан зөвлөлийн дарга Б.Баатарзориг хариулахдаа, “Төрийн албан хаагчдын сонгон шалгаруулалтын ерөнхий шалгалтыг хүний нөлөөгүйгээр, шударга явуулах үүднээс 100 хувь цахимаар авдаг болсон. Ерөнхий шалгалт 11 дүгээр сарын 04-ний өдрөөс шалгалт эхэлж байгаа. Бэлтгэл ажил бүрэн хангагдсан бөгөөд нийт 16 мянга гаруй иргэн шалгалт өгөхөөр бүртгүүлсэн байна. Харин тусгай шалгалтын хувьд үе шаттайгаар цахим хэлбэрт шилжүүлж эхлээд байна” гэв. Харин худалдан авах ажиллагааг ирэх оноос бүрэн цахимжуулахаар бэлтгэл ажил хийгдэж байгааг Сангийн сайд хэллээ.

Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт Төрийн албаны тухай хуулийг шинэчлэн батлаад хоёр жил өнгөрч байна. Төрийн албыг ил тод, нээлттэй, шударга болгох, төрийн албан хаагчдыг тогтвортой ажиллах боломжийг энэ хуулийн хүрээнд бүрэн олгосон. Гэвч төрийн албан хаагчдын ёс зүй, хариуцлага хангалттай сайжрахгүй байна. Төрийн 180 гаруй үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлээд байхад төрийн албан хаагчдын орон тоо, зардал буурах ёстой гэдгийг хэлэв.

Тодорхой ажлуудыг эхлүүлсэн. Мэргэшсэн, чадвартай, иргэдийн итгэлийг хүлээсэн төрийн албыг бэхжүүлж, цахимжуулах үүднээс 2020 оныг төрийн албанд шийдвэрийн хэрэгжилтийг хангах жил болгосон. 2021 онд судалгаанд суурилсан төрийн албыг бэхжүүлэх зорилт тавьсан. 2022 оноос бодитой томоохон үр дүн гарна. Хүний нөөцийн мониторинг хийгдсэн. Төрийн албанд цахим шилжилтийг нэвтрүүлснээр чанар бүтээмжийн өөрчлөлт гарч байгаа. Төрийн албан хаагчдын цалингийн нэгдсэн системд одоогоор 2065 байгууллага холбогдсон байгааг Төрийн албаны зөвлөлийн дарга хариулав.

Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен, Б.Баярсайхан, Ш.Адьшаа нар орон нутагт ажиллаж байгаа төрийн албан хаагчдын ёс зүй, сахилга хариуцлагыг сайжруулах,  хавтгайрсан улс төржилт, ялгаварлан гадуурхалтыг арилгахад Төрийн албаны зөвлөлөөс санаачилгатай ажиллах шаардлагатай байгааг сануулав.

Төрийн байгууллагын Ёс зүйн зөвлөлийн ажиллах эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, үйл ажиллагааг нь нэгдсэн удирдлагаар хангах, төлөвшүүлэх,  төрийн албан хаагчдыг ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Улсын Их Хурал,  Төрийн албаны зөвлөл, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран “Итгэл даах төрийн албаны төлөө” уриатай виртуал зөвлөгөөнийг өнгөрөгч есдүгээр сард зохион байгуулсан. Төрийн албаны зөвлөлөөс өнөөдөр хуулиар хориглосон үйлдэл хийхээс сэргийлэх, ёс зүйг сахиж ажиллах зөвлөмжийг бүх төрийн байгууллагад хүргүүлнэ. Шаардлагатай зөвлөмж, мэдээллийг хоёр цагийн дотор цахимаар өгөх, 500 байгууллагад нэгэн зэрэг цахим сургалт зохион байгуулах нөхцөл боломжийг бүрэн хангажээ.

Байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт нь төрийн алба шударга, ёс зүйтэй, сахилга хариуцлагатай, тогтвортой, мэргэшсэн чадварлаг байхад чиглэгдсэн гээд “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлалд төрийн албанд ёс зүй, сахилга хариуцлагын оновчтой тогтолцоог бүрдүүлж, ёс зүйтэй төрийн албыг төлөвшүүлэх чиглэлээр ёс зүй, сахилга хариуцлагаар үлгэрлэсэн төрийн байгууллагын соёлыг хэвшүүлж, ёс зүйн алдаа гаргасан төрийн удирдах албан тушаалтан сайн дураараа ажлаасаа чөлөөлөгддөг хандлага, ёс зүйг төлөвшүүлэх зорилт дэвшүүлсэн. Энэ хүрээнд Улсын Их Хурлын намрын чуулганаар Төрийн албаны ёс зүй, сахилга хариуцлагын тухай хуулийн төслийг батлахаар төлөвлөсөн. Орон нутгийн сонгууль болсонтой холбоотойгоор ёс зүй, сахилга хариуцлагын талаар төрийн бүх шатны байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит байгууллагын албан хаагчдад зориулсан онлайн сургалтыг явуулна гэдгийг хэллээ.

Төрийн алба шударга, авлигагүй, мэргэшсэн болоход хариуцлагын тогтолцоог сайжруулах шаардлагатай. Намрын чуулганаар хэлэлцэх Төрийн албаны ёс зүй, сахилга хариуцлагын тухай хуулийн төслийг хэрэгжүүлэх санхүүжилтийн асуудлыг шийдэх ёстой. 2019 онд 427 албан хаагч хууль бусаар ажлаас халагдаж, үүнээс үүдэн төрд 2.7 тэрбум төгрөгийн хохирол учирсан. Хуулиар төрийн жинхэнэ албан хаагчийг хууль бусаар төрийн албанаас чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг тухайн шийдвэр гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлэх ёстой. Төрийн албаны зөвлөл, холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж, төрд учирсан хохирлыг барагдуулахад анхаарч ажиллахыг Улсын Их Хурлын гишүү Л.Энх-Амгалан сануулсан юм.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүдээс зарчмын зөрүүтэй саналын томьёолол гарсангүй. Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын 2021 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн талаарх санал дүгнэлтийг Төсвийн байнгын хороонд Улсын Их Хурлын гишүүн Х.Баделхан танилцуулахаар тогтлоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Хүний эрхийг хангах үндэсний II хөтөлбөрийг боловсруулахад олон нийтийн оролцоог нэмэгдүүлнэ
Хүнсний баталгаат байдлын мэдээлэл, хариу арга хэмжээний нэгдсэн мэдээллийн системийг бэхжүүлэх тоног төхөөрөмжийг гардууллаа
Удтал “сураг алдарсан” Ч.Улаан гарч ирэв
ТНБД Т.Жамбалцэрэн Хэнтий аймгийн ургацын төлөв, өвөлжилтийн бэлтгэлтэй танилцлаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (59.153.113.61)
    БУСАД ҮРГҮЙ ЗАРДЛАА ХАС.Хүрэлбаарар садаа минь
    2020 оны 10 сарын 29 | Хариулах
  • Зочин (59.153.113.61)
    Сангийн сайд Хүрэлбаатар аа яагаад хувийн сургуулийн ,бага төлбөртэй ,, үдийн цай ,ны мөнгө хасаад байнаа .тэр надаас дээш төлбөртэйгөөр нь хас ..хувийн сургууль ,цэцэрлэгт ард түмний хүүхэд сурч , маш олон ажлын байр бий болдог шүү зөвхөн хувьсах зардал ,цайны мөнгөө Монголын үр хүүхдээс битгий харамлаад байгаарай .
    2020 оны 10 сарын 29 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монгол бахархал: “MONGOLZ”-ын 12 жил
    Өчигдөр 18 цаг 07 мин
  • Улаанбаатар төмөр зам өөрийн ашиглалтын 2.3 га газарт далд зогсоол бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулна
    Өчигдөр 18 цаг 03 мин
  • Пакистанд үерийн улмаас 427 хүн амиа алджээ
    Өчигдөр 16 цаг 11 мин
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль эхэллээ
    Өчигдөр 15 цаг 32 мин
  • Үр тарианы ургац хураалт ангилан хадалтаар эхэллээ
    Өчигдөр 12 цаг 59 мин
  • Хүний эрхийг хангах үндэсний II хөтөлбөрийг боловсруулахад олон нийтийн оролцоог нэмэгдүүлнэ
    Өчигдөр 12 цаг 54 мин
  • Энэтхэг улсын Матеран хотод 382.5 мм хур тунадас оржээ
    Өчигдөр 12 цаг 52 мин
  • Хүнсний баталгаат байдлын мэдээлэл, хариу арга хэмжээний нэгдсэн мэдээллийн системийг бэхжүүлэх тоног төхөөрөмжийг гардууллаа
    Өчигдөр 12 цаг 11 мин
  • “The Mongolz”-ынхон мөнхийн өрсөлдөгч “Vitality”-гийн эсрэг 11 дэх удаагаа тулна
    Өчигдөр 12 цаг 03 мин
  • Удтал “сураг алдарсан” Ч.Улаан гарч ирэв
    Өчигдөр 11 цаг 49 мин
  • Хоёрдугаар эмнэлэг дурангийн 3D технологи ашиглан дөрвөн удаа ЭЛЭГ ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ мэс заслыг хийлээ
    Өчигдөр 11 цаг 40 мин
  • Т.Нямжаргалтай өнөөдөр UFC-ийн дэвжээнд тулах “буруу эргэлт” хочит Терранс Саетерн гэж хэн бэ?
    Өчигдөр 11 цаг 16 мин
  • Victoria Danny: Би ирээдүйд илүү олон гоо бүсгүйн тэмцээнд оролцож, алдартай болохыг хүсдэг
    Өчигдөр 11 цаг 06 мин
  • Шүүхээс Доналд Трампын 500 сая ам.долларын төлбөртэй залилангийн хэргийг хэрэгсэхгүй болгожээ
    Өчигдөр 10 цаг 59 мин
  • Үерийн үед болон дараа сахих эрүүл ахуйн зөвлөмж
    Өчигдөр 10 цаг 10 мин
  • Хайлаастын уулзвараас Долоон буудлын эцэс хүртэлх замыг хааж шинэчилнэ
    Өчигдөр 10 цаг 07 мин
  • ХӨСҮТ: Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13378 болжээ
    Өчигдөр 09 цаг 58 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    Өчигдөр 09 цаг 52 мин
  • Өнгөрсөн шөнө 30 байршилд алба хаагчид 39 мотопомп, 87 техник хэрэгсэлтэй үерийн эрсдэлээс сэргийлж ажиллалаа
    Өчигдөр 09 цаг 33 мин
  • Улаанбаатарт 18 градус дулаан байна
    Өчигдөр 09 цаг 20 мин
  • Хоёр улсын "Гавьяат тамирчин" Дархан аварга Н.Батсуурийн тухай сонирхолтой баримтууд
  • Найранд дуулахад "хамгийн сайхан" 24 дуу
  • 2026 оны төсвийн төсөлд ИРГЭД хэрхэн саналаа өгсөн бэ?
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Эмгэнэл
  • Rokit Bay: Өөрийгөө хамгаалж эхэлье дээ, энэ чинь одоо...
  • Б.Чойжилсүрэн: Бөөрөлжүүтийн цахилгаан станцын II блок ашиглалтад орсноор цахилгааны хязгаарлалт хийгдэхгүй
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Европын холбооны удирдагчдын "хошуу дүрсэн" уулзалтын ард бид юуг ойлгох ёстой болов?
  • П.Наранбаяр: Бага ангийн сурах бичгийг нөхөн хэвлэж, есдүгээр сарын эхээр сургуулиудад хүргүүлнэ
  • ФОТО: "Lumino-The One" тоглолт...
  • Монгол Японы бизнес инновацын форумыг нээлээ
  • Суррон, мотоцикльтой насанд хүрээгүй жолооч нар авто зам дээр "нисэж" байна
  • С.Амарсайхан: Хадлан тэжээл экспортлохыг зогсоосон
  • Г.Занданшатар: Засгийн газрын хэмнэлтийн бодлогод төрийн өмчит компаниуд манлайлал үзүүлэх ёстой
  • Энэ сарын 25-наас тэгш, сондгой дугаарын хязгаарлалт үйлчилнэ
  • Бороотой өдрийн банштай цайны ЖОР
  • Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайханы өгсөн үүрэг даалгаврын хүрээнд бүх шатны онцгой комисс өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна
  • Хоёр улсын "Гавьяат тамирчин" Дархан аварга Н.Батсуурийн тухай сонирхолтой баримтууд
  • 2026 оны төсвийн төсөлд ИРГЭД хэрхэн саналаа өгсөн бэ?
  • Найранд дуулахад "хамгийн сайхан" 24 дуу
  • П.Наранбаяр: Бага ангийн сурах бичгийг нөхөн хэвлэж, есдүгээр сарын эхээр сургуулиудад хүргүүлнэ
  • Г.Занданшатар: Засгийн газрын хэмнэлтийн бодлогод төрийн өмчит компаниуд манлайлал үзүүлэх ёстой
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • Удтал “сураг алдарсан” Ч.Улаан гарч ирэв
  • Б.Чойжилсүрэн: Бөөрөлжүүтийн цахилгаан станцын II блок ашиглалтад орсноор цахилгааны хязгаарлалт хийгдэхгүй
  • Улаанбаатар ногоон орон сууц төслийн эхний ээлжийн 220 айлын орон сууцны барилга угсралтын ажил дууслаа
  • Энэ долоо хоногт хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • Энэ сарын 25-наас тэгш, сондгой дугаарын хязгаарлалт үйлчилнэ
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
  • Суррон, мотоцикльтой насанд хүрээгүй жолооч нар авто зам дээр "нисэж" байна
  • С.Амарсайхан: Хадлан тэжээл экспортлохыг зогсоосон
  • Монгол Японы бизнес инновацын форумыг нээлээ
  • Үер, усны аюулаас сэрэмжлүүлж байна
  • Бороотой өдрийн банштай цайны ЖОР
  • Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайханы өгсөн үүрэг даалгаврын хүрээнд бүх шатны онцгой комисс өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Хөдөө аж ахуйн салбарын 2025–2026 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэлийг хангах тогтоол батлагдлаа
24 баримт
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
  • 2026 оны төсвийн төсөлд ИРГЭД хэрхэн саналаа өгсөн бэ?
  • Хоёр улсын "Гавьяат тамирчин" Дархан аварга Н.Батсуурийн тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин Ш.Отгонтөгсийн тухай ОНЦГОЙЛОХ баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК