зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.08.23
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ажил нь дуусаад ашгаа хүлээж суугаа “Улаанбаатар смарт карт” ХХК-ийг хэн гэдэг эрхмүүд эзэмшдэг вэ?

2020-10-31
0
ЖИРГЭХ

Э.Бат-Үүлийг Хотын даргаар ажиллаж байх үеэс хотын автобусуудад карт уншдаг төхөөрөмж тавигдаж, иргэд автобусаар карт уншуулж зорчдог болсон.

Ингэж зорчдог  болоод тав, зургаан жил болж байна.

Тухайн үедээ яалт ч үгүй шинэ соргог үйлчилгээ байлаа.

Өнөөдөр автобусаар зорчдог хүмүүс карт хэрэглээд сурчихсан. Автобусанд кондуктор байхгүй болсон.

Үндсэндээ гурван жил орчмын хугацаанд энэ бүхэн хийгдэж дууссан. Иргэд хэрэглээд сурчихсан гэсэн үг.

Энэ хоорон төслийг хэрэгжүүлэгч “Улаанбаатар смарт карт” ХХК автобусанд төхөөрөмж суурилуулж, картаар хангаж, карт борлуулах цэгийг байгуулснаас хойш шинэ соргог технологи нэмж хэрэгжүүлсэнгүй.

Нийслэлийн нийтийн тээврийн газрын данс тооцоог харвал “Улаанбаатар смарт карт” ХХК руу урсдаг мөнгөний тоо их харагддаг.

Үүнтэй зэрэгцээд сүүлийн үед нийтийн тээврийн шинэчлэл дахин яригдаж эхлээд байна.

Мэдээллээс харахад “Улаанбаатар смарт карт” ХХК ажлаа хийчихсэн, одоо ашгаа авах гээд хүлээж суудаг гэх...

Энэ мэдээллийн үнэн бодит эсэхийг тус компанийнхан өөрсдөө тайлбарлах биз ээ.

Гэхдээ жил гаруйн өмнө “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн ерөнхий захирал Шин Дун Вү дээрх мэдээллийг баталсан агуулга бүхий яриаг манай улсын хэвлэлүүдэд өгч байсан. Тэрээр “Анх “Дата карт консерциум” нэрээр дөрвөн компани хамтарч сонгон шалгаруулалтад орж,  шалгарснаар Улаанбаатар хоттой хамтарсан “Улаанбаатар Смарт Карт” ХХК-ийг байгуулан үйл ажиллагааг нь эхлүүлсэн. “Корей Смарт Карт” корпорацийн хувьд бүтэц, үйл ажиллагааны хэлбэр нь “Улаанбаатар Смарт Карт” ХХК-тай адилхан бөгөөд БНСУ-д төдийгүй дэлхийн цөөнгүй хотуудад нийтийн тээвэр, автобус, такси, метро зэрэг тээврийн төлбөр тооцооноос гадна програм хангамж, жижиглэн худалдаа, бусад төлбөр тооцоог хариуцан ажилладаг байгууллага юм. “Корей Смарт Карт” корпорацийн 36 хувийг Сөүл хотын захиргаа эзэмшдэг бөгөөд үүгээрээ оролцоо, хяналтаа тавьж ажилладаг.

“Улаанбаатар Смарт Карт” ХХК-ийн хувьд хоёр орны хотуудын хамтын ажиллагааны үндсэн дээр үүсгэн байгуулагдсан компани. “Улаанбаатар Смарт Карт” ХХК-ийн 55 хувийг “Корей Смарт Карт” корпораци, 16 хувийг “Дата карт консерциум”-д оролцсон бусад Монгол компаниуд, 5 хувийг “ZEUS” компани, 24 хувийг Нийслэлийн Засаг даргын тамгын газар эзэмшдэг. НЗДТГ-ын хувьд ТУЗ-д хоёр төлөөлөлтэй бөгөөд үүгээрээ компанийн үйл ажиллагаа, засаглалд хяналт тавьдаг. Улаанбаатар хот хувьцаа эзэмшигчдийн хурал болон ТУЗ-ийн хурлаар компаний үйл ажиллагаа, санхүүгийн бүхий л мэдээллийг авч, хянаж ажилладаг” гэж ярьж байв.

Шин Дун Вү бас “Бид мастер гэрээнийхээ дагуу үйл ажиллагаагаа явуулж, гүйцэтгэлүүдээ хангаад явж байна. Тухайлбал, “Удирдлага мэдээллийн болон цахим төлбөрийн систем” төслийг хэрэгжүүлэх мастер гэрээгээр нийт 500 байршилд цэнэглэх цэг байгуулахад хангалттай гэж тусгасан байдаг. Гэвч иргэдийн зорчих эрэлт, хүндрэл багатай үйлчлүүлэх нөхцлийг сайжруулах зорилгоор бид өнөөдрийн байдлаар 552 орчим борлуулах, цэнэглэх цэгийг ажиллуулж байна. Энэ ондоо багтаад карт цэнэглэх цэгийн тоогоо 650-д буюу 30 хувиар нэмэгдүүлэх  зорилт тавьж байна. Мөн бидний нэг үүрэг бол нийтийн тээврийн зорчилтын тоо, орлогыг бүртгэх зэрэг холбогдох мэдээллийг /дата/ цуглуулах, бүрдүүлэх ажил юм. Өнөөдрийн байдлаар датаг 99.9 хувьтай бүрдүүлээд байна. Уг дата буюу мэдээллийн баазыг Улаанбаатар хот руу шууд тайлагнаж, мэдээллэдэг. Бүрдүүлсэн датаг ашиглан Улаанбаатар хот бодлогоо тодорхойлж, хэрэгжүүлээд явах ёстой юм” гэж байлаа.

Тэгвэл энэхүү “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн хувьцааг хэн хэн гэдэг эрхмүүд эзэмшдэг вэ гэдэг анхаарал татаж байгаа юм.

Баримтаас харахад “Улаанбаатар смарт карт” ХХК нь 2014 оны 11 дүгээр сарын 27-нд БНСУ-ын хөрөнгө оруулалттайгаар байгуулагдаж байжээ. Монгол улсын нутаг дэвсгэрт интернэтэд суурилсан хот, хот хоорондын ярианы үйлчилгээ, Программ хангамжийн үйлчилгээ, Маркетингийн зөвлөгөө өгөх, Интернетийн үйлчилгээ, Гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулах эрхийг авчээ.

Тус компанийн ерөнхий захирал нь дээр танилцуулсан БНСУ-ын иргэн Шин Дун Вү юм байна.

Түүнийг “Улаанбаатар смарт карт” ХХК 55 хувийг эзэмшдэг “Корей Смарт Карт” корпорациас томилсон аж.

Үлдэх 45 хувийн 16 хувийг “Дата карт консерциум”-д оролцсон бусад Монгол компаниуд буюу “Дундговь энержи”, “Нама-Оч”, “Migration-Р” хэмээх компаниуд,  5 хувийг “ZEUS” компани, 24 хувийг НЗДГ эзэмшдэг байна.

“Корей Смарт Карт” корпораци нь мэдээж хэрэг БНСУ-д бүртгэлтэй.

Үлдсэн хувийг эзэмшдэг компаниуд нь манай улсад бүртгэлтэй байна.

Гэхдээ 5 хувийг эзэмшдэг “ZEUS” компанийн захирал нь БНСУ-ын иргэн Ли Мин Вү гэдэн хүн байдаг аж. БНСУ-ын хөрөнгө оруулалт бүхий энэ компани 2013 оны 4 дүгээр сарын 22-нд Хүнд машин, механизмийн засвар үйлчилгээ, Интернетийн үйлчилгээ, Гадаад худалдааны үйл ажиллагаа явуулах чиглэлтэйгээр байгуулагджээ.

Харин 16 хувийг нь хувааж эзэмшдэг компаниудын нэг болох “Дундговь энержи” ХХК нь өдгөө "Улаанбаатар смарт карт” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажилалж байгаад одоо ТУЗ-ийн дарга болсон Б.Мөнхболорын эзэмшлийнх юм байна. Б.Мөнхболорын энэ компани Гадаад худалдаа, Сэргээгдэх эрчим хүчний тоног төхөөрөмжийн худалдаа эрхлэх эрхтэйгээр 2016 оны 9-р сарын 27-нд байгуулагдсан байна.

Мөн “Нама-Оч”ХХК нь Шадар сайд Я.Содбаатартын ах Я.Сод-Эрдэнэтэй холбогддог. Тодруулбал, дээрх “Нама-Оч” ХХК-ийг эзэмшдэг “Голден прима” ХХК-ийн захирал нь Я.Сод-Эрдэнийн хүү Хас-Очир юм. Өнөөдөр Хөгжлийн банкны тэргүүн дэд захирлаар ажилладаг Я.Сод-Эрдэнэ нь “Улаанбаатар смарт карт” ХХК-ийг анх байгуулагдаж байхад гүйцэтгэх захирал, бас ТУЗ-ийн дарга нь байсан.

Харин “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн бас нэг хувьцаа эзэмшигч “Migration-Р” гэх хуулийн этгээд нь эзэн нь тодорхойгүй ч Монголын олон компанийн хувь эзэмшигч хэмээн бүртгэгдсэн байдаг юм байна.

 

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Улаанбаатар төмөр зам өөрийн ашиглалтын 2.3 га газарт далд зогсоол бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулна
“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль эхэллээ
Үр тарианы ургац хураалт ангилан хадалтаар эхэллээ
Хоёрдугаар эмнэлэг дурангийн 3D технологи ашиглан дөрвөн удаа ЭЛЭГ ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ мэс заслыг хийлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (8)

  • Монголын төлөө цохилох зүрх (202.126.89.44)
    Жолооч нарт бэлэн мөнгө өгдөг буруу зуршлыг хэзээ хэн алга болгох вэ? Нийтийн тээвэр дампуурч байж иргэд болоод удирдлагууд нь ойлгох ёстой юм уу? Мордохын хазгай гэж анхнаас нь хянагчгүй задгай явсны уршгаар одоо карт уншуулдаг хүн бараг үгүй болцон юм биш үү. Мөнгөө бүрэн хурааж авахын тулд автобус бүрт хянагчтай болгох хэрэгтэй. Ядаж иргэд ухамсартай болно. Үүрэгээ ухамсарлаж карт уншуулах хэвшилд суралцана. 21-р зууны ухамсартай иргэдийг төлөвшүүлэхэд смарт картын ач холбогдол асар их шүү.
    2020 оны 11 сарын 03 | Хариулах
  • Зочин (64.119.19.169)
    Teneg munxagaasaa bolood niitiin teevree xuvi xuvisgalgui so nart tonuulsan yum bna. Niitiin tervriig xot uursduu avch mungu olood oldonooroo zamaa zasaad metrogoi barichixaach
    2020 оны 11 сарын 03 | Хариулах
  • ulaanbaatariin emegtei (77.87.228.70)
    Haashaa yum be, hotodoo ordoggui yum bn shdee. dugrui hurmeer yum
    2020 оны 11 сарын 02 | Хариулах
  • Иргэн (66.181.179.238)
    Энэ төсөл нэвтэрснээр нийтийн тээврийн нөхөн олговор нэртэй жил бүрийн хэдэн тэр бумын хулгайг байхгүй болгож, 100% хяналтанд оруулж улсын төсвөөс 200 гаруй тэр бум төгрөг хэмнэчээд байгаа гэсэн шүү. Үнэн зөв мэдээлэлтэй байж худлаа үнэн юм бураарай.
    2020 оны 11 сарын 01 | Хариулах
  • irgen (31.165.231.3)
    boliochee ene ergyy toriinhon naad niitiin uilchilgee chin byh torliin uilchilgee ni ulsiinh baih estoi shdee ...gadniihaniig tejeehee bolino uu !!!!!!!
    2020 оны 11 сарын 01 | Хариулах
  • Kenchbish (66.181.161.5)
    Жолоочид 500 тааг, өгөөд зорчииж байгаа хүн өөрийннхөө хотын ттүгжрэлд нэрмээс болж баййгаа гэдгээ ойлгодог болтол ч өдий бафнна даа
    2020 оны 10 сарын 31 | Хариулах
  • Зочин (64.119.16.196)
    Улс оронд, нийт рад иргэдэд хэрэгтэй зүйл хийж бүтээж л байвал хэн хувьцаа эзэмшигч байх нь жирийн иргэд бидэнд огтхон ч падгүй шдээ!!!
    2020 оны 10 сарын 31 | Хариулах
    • padtai bailgui yahavdee gadniihnii harmaand orood mongoliin ediin zasagt noloolohgui ta bygd l yaduurch baigaagaa medehgui yu ? mongold oroh estoi horongo offshore-t orno gesen yg !!!
      2020 оны 10 сарын 31
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
    34 мин
  • Монгол бахархал: “MONGOLZ”-ын 12 жил
    Өчигдөр 18 цаг 07 мин
  • Улаанбаатар төмөр зам өөрийн ашиглалтын 2.3 га газарт далд зогсоол бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулна
    Өчигдөр 18 цаг 03 мин
  • Пакистанд үерийн улмаас 427 хүн амиа алджээ
    Өчигдөр 16 цаг 11 мин
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль эхэллээ
    Өчигдөр 15 цаг 32 мин
  • Үр тарианы ургац хураалт ангилан хадалтаар эхэллээ
    Өчигдөр 12 цаг 59 мин
  • Хүний эрхийг хангах үндэсний II хөтөлбөрийг боловсруулахад олон нийтийн оролцоог нэмэгдүүлнэ
    Өчигдөр 12 цаг 54 мин
  • Энэтхэг улсын Матеран хотод 382.5 мм хур тунадас оржээ
    Өчигдөр 12 цаг 52 мин
  • Хүнсний баталгаат байдлын мэдээлэл, хариу арга хэмжээний нэгдсэн мэдээллийн системийг бэхжүүлэх тоног төхөөрөмжийг гардууллаа
    Өчигдөр 12 цаг 11 мин
  • “The Mongolz”-ынхон мөнхийн өрсөлдөгч “Vitality”-гийн эсрэг 11 дэх удаагаа тулна
    Өчигдөр 12 цаг 03 мин
  • Удтал “сураг алдарсан” Ч.Улаан гарч ирэв
    Өчигдөр 11 цаг 49 мин
  • Хоёрдугаар эмнэлэг дурангийн 3D технологи ашиглан дөрвөн удаа ЭЛЭГ ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ мэс заслыг хийлээ
    Өчигдөр 11 цаг 40 мин
  • Т.Нямжаргалтай өнөөдөр UFC-ийн дэвжээнд тулах “буруу эргэлт” хочит Терранс Саетерн гэж хэн бэ?
    Өчигдөр 11 цаг 16 мин
  • Victoria Danny: Би ирээдүйд илүү олон гоо бүсгүйн тэмцээнд оролцож, алдартай болохыг хүсдэг
    Өчигдөр 11 цаг 06 мин
  • Шүүхээс Доналд Трампын 500 сая ам.долларын төлбөртэй залилангийн хэргийг хэрэгсэхгүй болгожээ
    Өчигдөр 10 цаг 59 мин
  • Үерийн үед болон дараа сахих эрүүл ахуйн зөвлөмж
    Өчигдөр 10 цаг 10 мин
  • Хайлаастын уулзвараас Долоон буудлын эцэс хүртэлх замыг хааж шинэчилнэ
    Өчигдөр 10 цаг 07 мин
  • ХӨСҮТ: Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13378 болжээ
    Өчигдөр 09 цаг 58 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    Өчигдөр 09 цаг 52 мин
  • Өнгөрсөн шөнө 30 байршилд алба хаагчид 39 мотопомп, 87 техник хэрэгсэлтэй үерийн эрсдэлээс сэргийлж ажиллалаа
    Өчигдөр 09 цаг 33 мин
  • Хоёр улсын "Гавьяат тамирчин" Дархан аварга Н.Батсуурийн тухай сонирхолтой баримтууд
  • Найранд дуулахад "хамгийн сайхан" 24 дуу
  • 2026 оны төсвийн төсөлд ИРГЭД хэрхэн саналаа өгсөн бэ?
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Эмгэнэл
  • Rokit Bay: Өөрийгөө хамгаалж эхэлье дээ, энэ чинь одоо...
  • Б.Чойжилсүрэн: Бөөрөлжүүтийн цахилгаан станцын II блок ашиглалтад орсноор цахилгааны хязгаарлалт хийгдэхгүй
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • П.Наранбаяр: Бага ангийн сурах бичгийг нөхөн хэвлэж, есдүгээр сарын эхээр сургуулиудад хүргүүлнэ
  • Европын холбооны удирдагчдын "хошуу дүрсэн" уулзалтын ард бид юуг ойлгох ёстой болов?
  • ФОТО: "Lumino-The One" тоглолт...
  • Монгол Японы бизнес инновацын форумыг нээлээ
  • Суррон, мотоцикльтой насанд хүрээгүй жолооч нар авто зам дээр "нисэж" байна
  • С.Амарсайхан: Хадлан тэжээл экспортлохыг зогсоосон
  • Г.Занданшатар: Засгийн газрын хэмнэлтийн бодлогод төрийн өмчит компаниуд манлайлал үзүүлэх ёстой
  • Энэ сарын 25-наас тэгш, сондгой дугаарын хязгаарлалт үйлчилнэ
  • Бороотой өдрийн банштай цайны ЖОР
  • Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайханы өгсөн үүрэг даалгаврын хүрээнд бүх шатны онцгой комисс өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна
  • Хоёр улсын "Гавьяат тамирчин" Дархан аварга Н.Батсуурийн тухай сонирхолтой баримтууд
  • 2026 оны төсвийн төсөлд ИРГЭД хэрхэн саналаа өгсөн бэ?
  • Найранд дуулахад "хамгийн сайхан" 24 дуу
  • П.Наранбаяр: Бага ангийн сурах бичгийг нөхөн хэвлэж, есдүгээр сарын эхээр сургуулиудад хүргүүлнэ
  • Г.Занданшатар: Засгийн газрын хэмнэлтийн бодлогод төрийн өмчит компаниуд манлайлал үзүүлэх ёстой
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • Удтал “сураг алдарсан” Ч.Улаан гарч ирэв
  • Б.Чойжилсүрэн: Бөөрөлжүүтийн цахилгаан станцын II блок ашиглалтад орсноор цахилгааны хязгаарлалт хийгдэхгүй
  • Улаанбаатар ногоон орон сууц төслийн эхний ээлжийн 220 айлын орон сууцны барилга угсралтын ажил дууслаа
  • Энэ долоо хоногт хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • Энэ сарын 25-наас тэгш, сондгой дугаарын хязгаарлалт үйлчилнэ
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
  • Суррон, мотоцикльтой насанд хүрээгүй жолооч нар авто зам дээр "нисэж" байна
  • С.Амарсайхан: Хадлан тэжээл экспортлохыг зогсоосон
  • Монгол Японы бизнес инновацын форумыг нээлээ
  • Үер, усны аюулаас сэрэмжлүүлж байна
  • Бороотой өдрийн банштай цайны ЖОР
  • Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайханы өгсөн үүрэг даалгаврын хүрээнд бүх шатны онцгой комисс өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Хөдөө аж ахуйн салбарын 2025–2026 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэлийг хангах тогтоол батлагдлаа
24 баримт
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
  • 2026 оны төсвийн төсөлд ИРГЭД хэрхэн саналаа өгсөн бэ?
  • Хоёр улсын "Гавьяат тамирчин" Дархан аварга Н.Батсуурийн тухай сонирхолтой баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК