Улаанбаатар
Өнөөдөр / 2026.03.27
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

О.Алтангэрэл: Шүүхийн тухай хуулийг улс төрийн сонирхлоо шигтгэлгүйгээр шинэчлэх шаардлагатай байна

2020-11-11
0
ЖИРГЭХ

Шүүх байгууллагын шинэтгэл болон бусад асуудлаар хуульч О.Алтангэрэлтэй ярилцлаа.


-Шүүхийн шинэтгэлийн талаар олон жил ярьж байна. Та хуульч хүний хувьд шүүх байгууллагын тухай ямар байр суурьтай байдаг вэ?

-Шүүх, цагдаа гэхээр иргэдэд холын зүйл санагддаг. Гэхдээ бүгд л ямар нэгэн байдлаар хууль шүүхтэй холбогддог. Холбогдох үедээ л хүний эрх, эрх чөлөө ямар байна вэ гэж санаа зовдог. Уг нь байнгын санаа зовж байх ёстой зүйл нь шүү дээ. Хувь хүн хоорондоо эд хөрөнгийн маргаан хийнэ. Эсвэл өөр бусад зүйл дээр төрийн бус байгууллагатай маргалдана. Хэн нэгний эрхийг зөрчинө. Бүх л тохиолдолд хуулийн байгууллагад ханддаг. Асуудал нь явсаар шүүх дээр очдог. Шүүх бол хэдэн зуун жил оршин тогтнож байгаа шударга ёсны хамгийн том хэмжүүр. Гэвч иргэд шүүх байгууллагадаа итгэхгүй байна. Шүүхээ шударга байлгах, шинэчлэхийн төлөө сүүлийн 20 гаруй жил ярьж байна. Яасан шударга байж, яасан шинэчлэгдэж дуусдаггүй салбар вэ гэмээр л шинэтгэлийн талаар ярьж байна.

Энэ хугацаанд бидний олсон давуу тал, ололт, сайн сайхан зүйлс байна. Нөгөө талаар сул талууд ньь харагдаж байна. Өнөөдөр Монгол Улсад Шүүхийн тухай хуулийг шинэлэн баталж, шүүхийн шинэтгэл хийх цаг хугацаа нь болсон. Гэхдээ улстөрчдийн захиалгаар хийж болохгүй. Нийгэм даяар дуулиантай асуудлыг бодоод үзье л дээ. Жишээлбэл, Салхитын мөнгөний орд гээд л шүүгч нар холбогдсон том хэрэг боллоо. Авлига, албан тушаалын маш олон хэрэг шийдэгдлээ. Ийм цаг үед харахаар шүүх ямар байх ёстой вэ гэдэг яалт ч үгүй чухал асуудал. Шүүх дээр өнөөдөр ямар ч хүн очсон адил тэгш байх ёстой. Шүүх юм чинь учрыг нь олно доо гээд жирийн иргэд нь боддог болчихвол болно.

-Улс орон хөгжихийн үндэс суур нь эдийн засгийн хөгжил гэхээс илүү хууль бүх хүнд тэгш үйлчлэх, шүүх байгууллага шударга байх асуудалтай хамааралтай ч юм шиг санагдаж байна?

-Хэдэн тэрбумаар нь идчихсэн авлигачид суллагдаад, 5, 10 хонь хулгайлсан эсвэл орон байрны хулгайн гэмт хэрэг үйлдсэн хүмүүс хэдэн жилээр нь ял авдаг. Энэ нь нүдэн дээр ил байгаад байна. Тэрбум тэрбумаар нь учирч байгаа хохирлыг үнэлбэл сонин тоо гарна. Тухайлбал, бодод шилжүүлбэл хэдэн аран мянгаараа яригдана. Гэтэл зүгээр нэг авлигач аваад ял авсан болоод дараа нь суллагдчихдаг. Үр хүүхдүүд нь гадаадад төрийн мөнгөөр, биднээс хулгайлсан мөнгөөр сураад байж байдаг. Улмаар боловсролын ялгаа үүсдэг. Энэ мэтээр хууль шүүхийн байгууллага шударга бус байгаа нь нийгмийг доош татахад нөлөөлөөд байгаа юм. Дан ганц эдийн засгаа хөгжүүлээд улс орон мунддаг болдог гэж бодвол том эндүүрэл. Хамгийн эхний үндэс нь шударга байдал байх ёстой. Бизнес нь шударга өрсөлддөг, хууль нь тэгш үйлчидэг байж л хөгжийн тухай ярина. Одоогийн нөхцөл байдалд мөнгөтэй нь шүүхээ худалдаж аваад явж байна шүү дээ. Тиймээс улстөржилгүйгээр Шүүхийн тухай хуулийг шинэчлэх шаардлагатай байна.

-Шүүгч нар авлига авдаг, хэн нэгний гар хөл болж ажилладаг гэх яриа байдаг. Шүүгчийг авлигаас яаж ангид байлгах юм бэ?

-Эрүүгийн хууль, Авлигын эсрэг хуульд уг нь заагаад өгчихсөн байгаа. Тэр бүр хэрэгжүүлдэггүй бол Авлигын эсрэг үндэсний томоохон хөтөлбөр бий. Шүүгчийг авлигаас ангид байх асуудал нь шүүгчийн хараат бус байдалтай л холбоотой. Хэн нэгэн захиалга өгдөггүй, утаар ярьдаггүй гэмт буруутай хүмүүст хариуцлага тооцдог л байх тухай асуудал. Өнөөдөр тэдэн төгрөг өгье. Энэ асуудлыг ингээдд шийдчих гэдэг асуудлаас илүү улстөрчдийн нөлөөлөл илүү их байн гэж харж байгаа. Шүүхийн хараат бус байдлыг бий болгох чухал үүрэгтэй газар нь Шүүхийн ерөнхий зөвлөл. Шүүхийн ерөнхий зөвлөл ньь шүүхийн захиргааны чиг үүргийг хэрэгжүүлдэг, хуульч дундаас шүүгчийг сонгон шалгаруулдаг. Шүүгчийн аулгүй, хараат бус байдлыг хангадаг. Тэгвэл Шүүхийн ерөнхий зөвлөлийг хэрхэн хараат бус байлгах вэ гэдэг дээр Ерөнхийлөгчөөс өргөн барьсан хууль болон Засгийн газраас өргөн барьсан хуулиуд дээр тодорхой саналууд тусгагдсан. Шүүхийн тухай хуулийг хэлэлцэхдээ надад хэн үйлчлэх вэ биш иргэдэд ямар шүүх хэрэгтэй байна гэдэг өнцгөөр улстөрчид хандмаар байна.

-Ерөнхийлөгч шүүгчийг томилж, чөлөөлдөг. Ингэхдээ өөрийн үзэмжээр томилж, чөлөөлж байна. Эрх мэдэл нь хэт их байна гэсэн шүүмжлэл байдаг. Буцаад энэ нь шүүгчийн хэн нэгнээс хараат байх нөхцөлийг нь бүрдүүлээд байх шиг?  

-1992 онд Ардын Их Хурлаас Үндсэн хуулийг батлахад Ерөнхийлөгч шүүгчийг томилж, чөлөөлөх эрхтэйгээ байсан. Одоо тэр эрхтэйгээ л байна. Ерөнхийлөгчид яагаад ийм эрх мэдлийг өгсөн юм гэхээр УИХ бол аль нэг улс төийн хүчнээс сонгогддог цэвэр улс төрийн байгууллага. Засгийн газар Их Хурлынхаа тусгал нь. Мөн л улстөрчид, Их Хурлын томилсон хүмүүс сууж байдаг. Тэгэхээр хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдэл шүүх эрх мэдэлтэй холбоотой зүйлийг хийж болохгүй. Ерөнхийлөгч намаасаа түдгэлздэг, нам бус хүн учраас Үндсэн хуулиар Ерөнхийлөгчид эдгээр эрх мэдлийг өгсөн. Нэгэнт байсан эрх мэдлийг өнөөдөр болчихсон юм шиг тийм тайлбар сүүлийн үед харагдаж байна лээ. Энэ бол үе үеийн Ерөнхийлөгчид байсан эрх мэдэл. Хүссэнээрээ өөрчлөх, оруулах эрх нь энэ удаагийн Их Хуралд байгаа. Гэхдээ Үндсэн хуульд заасан тэр хүрээ хязгаарын хүрээнд л өөрчлөлтийг оруулна.

-Авлига, албан тушаалын ихэнх хэрэг хяналтын шат хүртэл хянагдаж байна. Зарим улс Улсын Дээд шүүхийнхээ шүүгчийг бүх насаар нь эсвэл 70 нас хүртэл нь ч гэдэг юм уу ийм байдлаар томилдог юм байна лээ. Энэ нь шүүгчийн хараат бус байдлыг хангаж байгаа нэг хэлбэр гэж ярьдаг. Харин манай улсад тодорхой хугацаагаар томилдог шүү дээ?

-Статистик гаргавал харьцангуй сүүлд томилогдсон хүмүүс цөөн байгаа байх. Гэхдээ шүүгчийг томилсон зарлиг дээр нь хэний гарын үсэг байгаагаас шалтгаалаад ажил, үүргээ гүйцэтгэдэг гэдэгт итгэдэггүй. Харин Шүүхийн хуульд улстөржсөн байдлаар хандаад, улс төрийн сонирхлоо шигтгээд өгчихвөл намаараа хуваагдсан талцсан шүүхтэй болно.  

Б.Лхам

0
ЖИРГЭХ
Санал болгох
Онцгой байдлын байгууллагаас зургаан хурандаа цолтон төрлөө
Э.Энхбаяр: Амжилтад хүрэхэд хурд, хүч хэрэгтэй бол, амжилтаа хадгалахад тэсвэр, хатуужил шаарддаг
Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн 7 боть эмхэтгэл хэвлэгдлээ
Ч.Дашням: Ахлагч бүрэлдэхүүн бэлтгэхдээ орчин үеийн техник, технологи ашиглах ур чадвар сургаж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Иргэн: (66.181.185.222)
    Шүүхийн шинэчлэлтэй зэрэгцүүлээд бараг л шүүх болчихсон прокурорын хуулийг ч шинэчлэн хуулийн хэрэгжилтэнд хяналт тавих хяналтын үүргийг нь гүйцэтгүүлмээр санагдана. Сүүлийн үед дрокурорын шийдвэрээр цөөнгүй гомдолд хэрэг үүсгэн шалгахыг үдэслэлгүйгээр зогсоох, гэмт этгээдэд завшуулах явдал гарч байна.
    2020 оны 11 сарын 11 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ормузын хоолойг хаасан гол хүн болох Ираны тэнгисийн цэргийн ахмад алагджээ
    11 мин
  • Зарлан мэдээллийн дуут дохиогоор гамшгаас сэргийлэх дадлага сургуулилт хийлээ
    14 мин
  • АНУ Ираны эрчим хүчний байгууламжуудад 10 хоногийн турш цохилт өгөхгүй
    22 мин
  • “Монгол хүн-Баялгийнхаа эзэн" Зөвлөлдөх санал асуулгын нэгдүгээр шат өнөөдөр орон даяар эхэллээ
    32 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    39 мин
  • Английн Премьер лиг шийдвэрлэх шатандаа орж, аваргын төлөө өрсөлдөөн улам ширүүсч байна
    42 мин
  • УЕФА Аваргуудын Лигийн шөвгийн найм 
    49 мин
  • Азийн хамгийн гайхалтай дэд бүтцийн нэг "Голын хурдны зам"
    55 мин
  • Дэлхийн театрын өдөр тохиож байна
    1 цаг 14 мин
  • ӨНӨӨДӨР: Оны шилдэг уран бүтээл, уран бүтээлч шалгаруулах “Мөнгөн мод-2025” ёслол Дуурь бүжгийн эрдмийн театрт болно
    1 цаг 17 мин
  • Сүмогийн дэвжээнд "бааварласан" Монгол аваргууд
    1 цаг 44 мин
  • Улаанбаатарт 11 градус дулаан байна
    1 цаг 56 мин
  • Г.Занданшатар: Ухрах, тохирох ямар ч бодол алга
    11 цаг 38 мин
  • Ус бохирдуулсны төлбөр төлөхгүй бол “Оюу толгой” ХХК-д ус ашиглуулахгүй байх асуудлыг хөндөнө
    15 цаг 54 мин
  • Ж.Батжаргал: Намын УЗ ойрын хугацаанд хуралдаж, улс төрийн тов тодорхой шийдвэр гаргана
    16 цаг 33 мин
  • Н.Учрал: Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүй
    16 цаг 55 мин
  • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар “Цахим Дорноговь” арга хэмжээг нээж цахимаар мэндчилгээ дэвшүүллээ
    17 цаг 8 мин
  • А.Баяр: Насанд хүрээгүй иргэн суррон унахыг бүрэн хориглоно
    17 цаг 11 мин
  • МАН-ын бүлгийн ээлжит бус хуралдаан хаалттай үргэлжилж байна
    17 цаг 25 мин
  • “Төрийн алба ба хөрөнгө оруулагчдын олон талт харилцаа” сургалт, хэлэлцүүлэг боллоо
    18 цаг 29 мин
  • World Poetry Day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • СТАТИСТИК: Наурызын баярын барилдааны "бүх цаг үе"-ийн шилдэг бөхчүүд
  • Бөхийн өргөөнд 44 дэх удаагаа түрүүлсэн О.Хангай аваргын талаарх 24 баримт
  • Фото түүх: Од мичид цуглуулахаар сансар огторгуйг зорьсон Ж.Гүррагчаа
  • Солонго нь бүтэн дугуй хэлбэртэй байдаг
  • Хаврын тухай хачирхалтай 24 баримт
  • Сүрьеэ өвчний улмаас 182 хүн нас баржээ
  • Д.Сумъяабазар: Д.Баясгалангаас 800 мянган доллар аваад Б.Энхбаярт аваачиж өгсөн зүйл байхгүй
  • Дэлхийн усны өдөр тохиож байна
  • Д.БАТСҮХ 240 КГ-ЫГ ӨРГӨСНӨӨР ДЭЭД АМЖИЛТ ТОГТООВ
  • Өнөөдрийн барилдаанд хэн ТҮРҮҮЛЭХ вэ?
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Фото: Р.Чойномын мэндэлсний 90 насны ойд зориулсан "Р.Чойном-90 жил" үзэсгэлэнгийн нээлт боллоо
  • ТЭСО-гийн царцаанууд Ардчилсан Намд үүрлэв
  • Дэлхийн театрын өдөр тохиож байна
  • Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөснөөр дээд амжилт тогтоов
  • Төрийн банк бизнес эрхлэгч ахмадуудыг дэмжих шинэ зээлийн бүтээгдэхүүн гаргалаа
  • Б.Одбаяр: Туулын хурдны замын трасс болон багана тулгуурт өртөөгүй завсрын хэсгүүдэд бургас шилжүүлэхгүй
  • Д.Баясгалан: Би Б.Энхбаяр гэж хүнтэй амьдралдаа уулзаж, гар барьж ч үзээгүй
  • Д.БАТСҮХ 240 КГ-ЫГ ӨРГӨСНӨӨР ДЭЭД АМЖИЛТ ТОГТООВ
  • СТАТИСТИК: Наурызын баярын барилдааны "бүх цаг үе"-ийн шилдэг бөхчүүд
  • ГБХНХ-ын сайд Т.Аубакир: Одоогоор 135 мянган иргэн хувийн нэмэлт тэтгэврийн хэлбэрээр даатгуулагч болсон
  • Д.Баясгалан: Би Б.Энхбаяр гэж хүнтэй амьдралдаа уулзаж, гар барьж ч үзээгүй
  • Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөснөөр дээд амжилт тогтоов
  • Бөхийн өргөөнд 44 дэх удаагаа түрүүлсэн О.Хангай аваргын талаарх 24 баримт
  • Д.Сумъяабазар: Д.Баясгалангаас 800 мянган доллар аваад Б.Энхбаярт аваачиж өгсөн зүйл байхгүй
  • Хаврын тухай хачирхалтай 24 баримт
  • МАН-ын дарга юм бол дарга шиг 68 гишүүнээ оруулаад ир
  • World Poetry Day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Завхан аймагт ажиллаж байна
  • Өнөөдрийн барилдаанд хэн ТҮРҮҮЛЭХ вэ?
  • Төрийг хохиролгүй болгох ажлын хэсэг хагас жилийн хугацаанд 120 тэрбум төгрөгийн өр барагдуулжээ
  • Сүрьеэ өвчний улмаас 182 хүн нас баржээ
  • Солонго нь бүтэн дугуй хэлбэртэй байдаг
  • ТАНИЛЦ: АН-ын аймаг, дүүргийн намын даргын сунгааны ялагчид
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Төрийн банк бизнес эрхлэгч ахмадуудыг дэмжих шинэ зээлийн бүтээгдэхүүн гаргалаа
  • Фото: Р.Чойномын мэндэлсний 90 насны ойд зориулсан "Р.Чойном-90 жил" үзэсгэлэнгийн нээлт боллоо
24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • "Озеки" цолоо эргүүлж авсан Киришима Б.Лхагвасүрэн гэж хэн бэ?
  • Д.Баясгалан: Би Б.Энхбаяр гэж хүнтэй амьдралдаа уулзаж, гар барьж ч үзээгүй
  • Хаврын тухай хачирхалтай 24 баримт
  • Сүрьеэ өвчний улмаас 182 хүн нас баржээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК