зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.08.26
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Д.Цэцэгбадам: Төрийн банкны хүсэлтээр “Шинжиа Шинфа” ХХК-иас 20 тэрбум төгрөгийг төлүүлсэн

2020-11-20
0
ЖИРГЭХ

Нийслэлийн прокурорын газрын Шүүхэд төрийг төлөөлөх ажил хариуцсан ахлах прокурор Д.Цэцэгбадамтай тус прокурорын газраас Төр, нийтийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр хийж буй ажлын талаар ярилцлаа.


-Прокурорын байгууллага төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалахад анхаарч  ажиллаж байгаа. Нийслэлийн прокурорын газраас он гарснаас хойш энэ чиглэлээр хэрхэн ажиллаж байна вэ?

-Нийслэлийн прокурорын газраас иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд санаачлагаараа оролцох оролцоог нэмэгдүүлэх, гэмт хэрэг, зөрчлийн улмаас төр, нийтийн ашиг сонирхолд учирсан хохирлыг төлүүлэхэд анхаарч ажиллаж байна. Үүний үр дүнд 2020 оны эхний 10 сарын байдлаар нийт 479 тэрбум 419 сая төгрөгийн хохирлыг гаргуулах асуудлыг шүүхээр шийдвэрлүүлсэн.

Тухайлбал, Салхитын мөнгөний ордыг төр өөрийн мэдэлд авсантай холбогдуулан Салхитын уурхайн агуулахад хадгалагдаж байгаа тоног төхөөрөмжийн өмчлөгчийг тогтоолгох иргэний шүүх хуралдаанд прокурор төрийг төлөөлж иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон. Шүүхээс прокурорын тайлбарын дагуу нийт 135 тэрбум төгрөгийн үнэ бүхий байгалийн баялаг, хөрөнгийг “Эрдэнэс Силвер ресурс” ХХК-нд олгож шийдвэрлэсэн байна.

-Сүүлийн үеийн хэргүүдээс харахад иргэн, аж ахуйн нэгжээс төрд ямар байдлаар хохирол учруулж байна вэ?

-Байгаль орчинд хор хохирол учруулах, нийгмийн даатгалын шимтгэлийг цаг тухайд төлөхгүй байх, төсвийн мөнгийг үр ашиггүй зарцуулсан зэргийг төрд хохирол учруулж байна. Прокурорын тухай хуульд зааснаар прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн тохиолдолд төрийн байгууллагын хүсэлт, эсхүл өөрийн санаачилгаар учирсан хохирлыг арилгуулах, гэм буруутай иргэн, байгууллага, аж ахуйн нэгжээр  хохирлыг гаргуулах нэхэмжлэлийг захиргаа, иргэний шүүхэд гаргаж болохоор зохицуулсан байдаг. Энэ журмаар шүүхэд хандаж байна.

-Нийслэлийн прокурорын газраас байгаль орчинд хохирол учруулсан хэрэг дээр нэхэмжлэл бичиж иргэний шүүхэд хандсан тохиолдол байгаа юу?

-Аж ахуйн нэгж байгууллагаас байгаль орчинд хор хохирол учруулсан хэд хэдэн хэрэг дээр прокурор нэхэмжлэл бичиж, шүүхээр шийдвэрлүүлсэн. Тухайлбал, аж ахуйн үйл ажиллагаа эрхлэхдээ байгаль орчинд хохирол учруулсан 2 компаниас 486 сая, 1 иргэнээс  300 сая  төгрөгийг гаргуулаад байна.

Мөн иргэн Ж-ээс байгаль орчны нөхөн сэргээлтийн хохиролд 1,5 сая төгрөгийг  гаргуулах, иргэн Б-ийн нэхэмжлэлтэй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад учирсан хохиролд 305 сая төгрөг гаргуулах зэрэг иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд прокурор оролцож байна.

-Төрийн болон төрийн өмчит үйлдвэрийн газруудын албан татвар, нийгмийн даатгалын шимтгэлийн өр төлбөрийг барагдуулах, үр ашиггүй зардлыг эргэн төлүүлэх зэрэгт прокурор төрийн байгууллагын хүсэлтээр гуравдагч этгээдээр оролцож асуудлыг шийдвэрлүүлсэн байна. Энэ арга хэмжээний талаар танилцуулвал?

-Төрийн байгууллага прокурорт хүсэлт гаргаснаар хохирлын асуудлаа шүүхээр шийдвэрлүүлэх боломж бүрддэг. Сангийн яам, Татварын ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас  Нийслэлийн прокурорын газарт ирүүлсэн хүсэлтийн дагуу татварын болон нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн өр төлбөртэй байгууллагуудын төлбөрийг гаргуулж, шийдвэрлүүлсэн.

Дээрх байгууллагуудын хүсэлтийг үндэслэн Нийслэлийн прокурорын газраас иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нь оролцож нийт 142,5 сая төгрөгийн хохирлыг гаргуулсан. Тухайлбал дутуу төлсөн нийгмийн даатгалын шимтгэлийн өр болох 10,5 саяас 57,9 сая хүртлэх төгрөгийг нэр бүхий 5 компаниас тус тус гаргуулж, Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс, нийгмийн даатгалын санд оруулахаар шийдвэрлүүлсэн.

Сангийн яамны санхүүгийн хяналт, шалгалтаар илрүүлсэн төлбөр, зөрчлийн дагуу төрийн мөнгийг үр ашиггүй зүйлд зарцуулсан гэсэн үндэслэлээр зөрчлийг арилгуулахаар холбогдох байгууллагад ажил зохион байгуулах, хамтран ажиллах албан бичиг хүргүүлж, үүний үр дүнд нийт 64.4 сая төгрөгийг төлүүлж төрийн санд төвлөрүүлсэн байна.

Мөн дутуу төлсөн татварт 2,0 тэрбум төгрөг, нөхөн татварт 406,9 сая төгрөгийг нэр бүхий хоёр аж ахуйн нэгжээс гаргуулахаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төрийн байгууллагын хүсэлтээр оролцож байна.

-Капитал банкинд нийгмийн даатгалын сангийн болон эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгийг байршуулсан асуудал хэрхэн шийдвэрлэгдсэн бэ?

-Энэ хэрэгт прокурор төрийн байгууллагын хүсэлтээр төрийг төлөөлж, иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа бөгөөд шүүхээс зарим нэхэмжлэлийг хангаж, банкны эрх хүлээн авагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн байгаа.

Мөн Төрийн банкны хүсэлтээр “Шинжиа Шинфа” ХХК-иас зээлийн гэрээний үүргийн дагуу 33 тэрбум төгрөгийг гаргуулах иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож, улмаар гэмт хэргийн улмаас учирсан 20 тэрбум төгрөгийг төлүүлсэн. Одоо гэм хорын хохирлын асуудал дээр нь ажиллаж байна. 

-Прокуророос төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалахад учирч буй бэрхшээл юу байна вэ?

-Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтийг үндэслэн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байдаг. Гэсэн хэдий ч гэмт хэрэг, зөрчлийн улмаас болон бусад байдлаар төрийн эрх ашиг хохирсон тохиолдолд тухайн байгууллага нь буруутай этгээдээс хохирлыг гаргуулах тал дээр төдийлөн анхаарахгүй, шүүхэд нэхэмжлэл гаргах асуудалд хойрог хандах хандлага байдаг.

Иймд төрийн эрх ашиг хохирч, хөндөгдөж байгаа тохиолдолд харьяа төрийн байгууллагууд нь санаачлагатай байж, прокурорын байгууллагад хүсэлтээ гарган хамтарч ажиллах хэрэгтэй байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Олон хүнд онц хэмжээний хохирол учруулсан Д.Отгонбаярыг ЭРЭН СУРВАЛЖИЛЖ байна
“Говь” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Амарсайханы гадаад паспортыг хүчингүй болгожээ
С.Баярбилэг: "Ноорог"-т холбогдох хэрэг хаагдаагүй
ГАЗРЫН НАЙМАА: МУ-ын 2 га газрыг БНСУ-ын иргэд хууль бусаар 3 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР заржээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Иргэн (192.82.67.22)
    Өнөөх их олон сая ч билүү тэрбум ч билүү мөнгийг хүүтэйгээ хамтарт завшсан гээд сүр дуулиан болоод байсан Батүүл Чулуудай нарын хэрэг юу болсон бэ удааж байгаад хөөн хэлцэх хугацааг болгох гээд байгаа юу бас Цуут Элбэгдоржийн хэрэг мөн адилхан хөөн хэлэлцэх хугацааг хүлээгээд байна уу
    2020 оны 11 сарын 22 | Хариулах
  • Зочин (64.119.21.29)
    ERH MEDLAA ASHIGLAN ASAR IH HEMJEENII MUNGU HULGAILCHAAD BARIGDAHAARAA BUTSAAJ TULUUD L BOLOOO YUU TEEEE
    2020 оны 11 сарын 21 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Х.Нямбаатар: Бүгдэд хошуу дэвсээд, чимээгүй өнгөрөөгөөд байх юм бол би энд Хотын дарга хийгээд ч хэрэггүй
    12 цаг 42 мин
  • Их сургуулиудын дундын менежментийг өргөжүүлнэ
    13 цаг 6 мин
  • Г.Занданшатар: Улсын төсөв батлах төдийгүй хуваарилах явц нээлттэй, ил тод байна
    13 цаг 8 мин
  • УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын гишүүдийг хүлээн авч уулзлаа
    13 цаг 20 мин
  • Дэлхийн 25 орны бизнес эрхлэгч эмэгтэйчүүд Улаанбаатар хотноо чуулж байна
    13 цаг 40 мин
  • Монгол орны нийт нутгийн 46 хувьд гантай, гандуу байна
    13 цаг 46 мин
  • Хүүхдүүдийг скүүтер, мопед унахыг хориглож, аппликейшн дээр хязгаарлалт хийх асуудлаар ярилцав
    13 цаг 58 мин
  • У.Хүрэлсүх: Монгол Улс ямагт түншлэл, хамтын ажиллагаа, эв нэгдлийн бат бөх гүүр байх болно
    15 цаг 12 мин
  • Бага тойруугийн 16 байршилд 719 ширхэг мопед, скүүтерийн тэмдэглэгээ бүхий зогсоол хийлээ
    16 цаг 0 мин
  • Нүглийн нүдийг гурилаар хуурсаар удав!
    16 цаг 38 мин
  • ZYX Technology Рояаль Олон Улсын Их Сургуультай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
    16 цаг 50 мин
  • Лхагва гарагаас эхлэн 20 хоногийн хугацаанд дугаарын тэгш, сондгойгоор зорчино
    16 цаг 59 мин
  • ЧӨЛӨӨЛӨХ ДАЙНЫ ЯЛАЛТ-80 жилийн ой
    17 цаг 38 мин
  • Г.Отгонтамир: Есдүгээр сарын 1-ны өдөр дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
    17 цаг 41 мин
  • Шинэ Зеланд Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Жерард Браунли Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ
    18 цаг 0 мин
  • Боксын ДАШТ-д өрсөлдөх Монголын 10 тулаанч
    18 цаг 12 мин
  • Б.Батцэцэг: Монголын бизнес эрхлэгч эмэгтэйчүүд гаднын зах зээл рүү гараасай
    18 цаг 36 мин
  • Зэрлэг амьтны цусаар 10 гаруй төрлийн вирус дамждаг
    18 цаг 38 мин
  • “Мандал турс” аяллын компани Жининь-Датон-Хөх хотын аялалд явсан аялагчдаа замын дундаас хаяжээ
    18 цаг 57 мин
  • Хөвсгөл, Завхан аймаг хуш модны самрын ургацын мэдээллээ ирүүлээд байна
    19 цаг 8 мин
  • Найранд дуулахад "хамгийн сайхан" 24 дуу
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • "The Mongolz" багийн тухай таны мэдэх ёстой баримтууд
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Rokit Bay: Өөрийгөө хамгаалж эхэлье дээ, энэ чинь одоо...
  • Victoria Danny: Би ирээдүйд илүү олон гоо бүсгүйн тэмцээнд оролцож, алдартай болохыг хүсдэг
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Европын холбооны удирдагчдын "хошуу дүрсэн" уулзалтын ард бид юуг ойлгох ёстой болов?
  • Г.Занданшатар: Засгийн газрын хэмнэлтийн бодлогод төрийн өмчит компаниуд манлайлал үзүүлэх ёстой
  • Удтал “сураг алдарсан” Ч.Улаан гарч ирэв
  • Энэ сарын 25-наас тэгш, сондгой дугаарын хязгаарлалт үйлчилнэ
  • Бороотой өдрийн банштай цайны ЖОР
  • Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайханы өгсөн үүрэг даалгаврын хүрээнд бүх шатны онцгой комисс өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна
  • Үер, усны аюулаас сэрэмжлүүлж байна
  • Улаанбаатар ногоон орон сууц төслийн эхний ээлжийн 220 айлын орон сууцны барилга угсралтын ажил дууслаа
  • Энэ долоо хоногт хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • Монгол бахархал: “MONGOLZ”-ын 12 жил
  • Т.Нямжаргалтай өнөөдөр UFC-ийн дэвжээнд тулах “буруу эргэлт” хочит Терранс Саетерн гэж хэн бэ?
  • Найранд дуулахад "хамгийн сайхан" 24 дуу
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
  • Г.Занданшатар: Засгийн газрын хэмнэлтийн бодлогод төрийн өмчит компаниуд манлайлал үзүүлэх ёстой
  • Удтал “сураг алдарсан” Ч.Улаан гарч ирэв
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • Victoria Danny: Би ирээдүйд илүү олон гоо бүсгүйн тэмцээнд оролцож, алдартай болохыг хүсдэг
  • Нүглийн нүдийг гурилаар хуурсаар удав!
  • Х.Нямбаатар: Бүгдэд хошуу дэвсээд, чимээгүй өнгөрөөгөөд байх юм бол би энд Хотын дарга хийгээд ч хэрэггүй
  • Улаанбаатар ногоон орон сууц төслийн эхний ээлжийн 220 айлын орон сууцны барилга угсралтын ажил дууслаа
  • Энэ долоо хоногт хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • Энэ сарын 25-наас тэгш, сондгой дугаарын хязгаарлалт үйлчилнэ
  • Rokit Bay: Өөрийгөө хамгаалж эхэлье дээ, энэ чинь одоо...
  • Роботууд "найз охид"-ыг орлох цаг ОЙРТСООР...
  • Дэлхийн 25 орны бизнес эрхлэгч эмэгтэйчүүд Улаанбаатар хотноо чуулж байна
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Үер, усны аюулаас сэрэмжлүүлж байна
  • Бороотой өдрийн банштай цайны ЖОР
  • Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайханы өгсөн үүрэг даалгаврын хүрээнд бүх шатны онцгой комисс өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
24 баримт
  • "The Mongolz" багийн тухай таны мэдэх ёстой баримтууд
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
  • 2026 оны төсвийн төсөлд ИРГЭД хэрхэн саналаа өгсөн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК