
Коронавирусний халдвар голомтлон тархсан Дархан-Уул аймаг вирусийг хяналтандаа авчээ. Өнөөдрөөс эхлэн зарим байгууллагын үйл ажиллагааг нээж байгаа аж.
Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал “Дархан-Уул аймагт сүүлийн 48 цагийн хугацаанд өвчлөл нэмж бүртгэгдээгүй. Сүүлд гарсан 45 дахь тохиолдлын голомтыг мэргэжлийн байгууллагынхан тогтоож чадсан. Дархан-Уул аймагт гарсан тохиолдлууд хоёр кластер халдвараас үүссэн байна гэдэг нь тогтоогдсон.
Эдгээр тохиолдлуудын голомт тодорхой болж, нэгдүгээр хавьтлуудыг бүрэн хяналтандаа авч тусгаарласан. Сүүлийн 45 дахь тохиолдлын бүх ойрын хаьтлын шинжилгээний хариу сөрөг гарсан.
Үүнтэй холбогдуулан Дархан-Уул аймагт өнөөдрөөс эхлэн зарим үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагааг нээж байна. Тухайлбал, үсчин, банк бус санхүүгийн байгууллага, барилгын материалын худалдаа үйлчилгээ, авто засваруудыг нээж байна” гэлээ.
А.Сүх





















































