Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.11
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Жижиг, дунд үйлдвэрлэлийн сангууд Ж.Ганбаатарын багт очлоо

2020-12-10
0
ЖИРГЭХ

Улс орны эдийн засаг эрүүл байх үндэс уг нь дундаж давхарга дийлэнх олонх байх гэдэг. Энэ дундаж давхаргыг Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид бүрдүүлдэг нь ч маргашгүй үнэн. Тиймээс ч энэ салбарыг хөгжүүлэх гэж, хөл дээр нь босгох гэж 2009 оноос эхлээд ЖДҮХС-гаар дамжуулан хөнгөлөлттэй, маш бага хүүтэй зээл олгож эхэлсэн байдаг юм.

Арван нэг дэх жилдээ жижиг дунд үйлдвэрлэгчдийг дэмжихээр олгосон энэ зээл бараг их наяд руу дөхөж байгаа байх. Харамсалтай нь бодлогын гажуудал энэ салбарт гаарч их наяд орчмын энэ зээл нь жинхэнэ эздэдээ хүрч чадаагүй.

Улстөрчид хийгээд улстөрчдийн хамаарал бүхий этгээдүүд энэ зээлийн ихэнхийг авсан нь өнгөрсөн жилүүдэд ил болсон.

Уг нь манай улсын бүртгэлтэй 90 гаруй мянган аж ахуйн нэгжийн 70 орчим хувь нь жижиг дунд бизнес эрхлэгчид гэсэн статистик судалгаа бий. Гэсэн ч жижиг дунд үйлдвэрлэл хөгждөггүйн гол шалтгаан зориулсан дэмжлэгийг нь увайгүй улстөрчид авчихдаг байсантай нь холбоотой.

Ийм их тоотой, бага хүүтэй зээл гаргадаг байсан болохоор ялсан намын нөлөөтэй гишүүн энэ сангийн захирлаар өөрийн хүнээ томилуулахаар зүтгэдэг.

Энэ удаагийн сонгуулиар харин энэ “хишиг”-ийг УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар хүртсэн бололтой.

Учир нь, Засгийн газар бүтэц, бүрэлдэхүүнээ зурахдаа ХХААХҮЯ-ны нэг газар байсан Жижиг, дунд үйлдвэрийн газрыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болгосон. Харин даргаар нь Я.Эрдэнэсайханыг томилсон юм.

Я.Эрдэнэсайхан бол Ч.Улаан сайдын үед ХХААХҮЯ-ны Жижиг, дунд үйлдвэр хоршооны бодлогын газар, Төрийн захиргаа удирдлагын газрын даргаар ажиллаж байсан нэгэн.

Ч.Улаан сайдын нутгийн дүү түүний улстөрийн түлхээс нь УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар байсан юм. Түүний улстөрийн ивээлд явдаг тэрбээр энэ удаагийн орон нутгийн сонгуульд Баянгол дүүргийн сонгуулийн хорооны даргаар ажилласан юм.

Ер нь Ж.Ганбаатар гишүүн жижиг дунд үйлдвэрлэлийн салбарт тун ч оролцоотой байх гэж хичээдэг нэгэн. Буруутгаж байгаа юм биш, тэрбээр өнгөрсөн УИХ-ын сонгуулийн өмнөхөн Жижиг дунд үйлдвэрийг дэмжих тухай хуулийн төсөл санаачлаад батлуулж байлаа. Энэ салбар хөгжиж байж эдийн засаг сэргэх учир түүний санаачлан батлуулсан хуулийг магтах хэрэгтэй. Гэхдээ яагаад заавал түүний “шошго”-той хүмүүс энэ салбарыг удирдахаар улайраад байгааг нь бас гайхах хэрэгтэй байгаа юм.

Ганцхан Я.Эрдэнэсайхан ч биш, энэ салбар Ж.Ганбаатар гишүүний сонирхлыг үнэхээр татаад байгаа гэж хардахаар томилгоо дахин давтагдсан учраас ийн хардах эрхийг эдлэв.

Ердөө хэдхэн хоногийн өмнө нийслэлийн зарим томилгоонууд хийгдсэн. Эндээс харвал Нийслэлийн жижиг дунд үйлдвэрийг дэмжих төв ОНӨТҮГ-ын захирлаар Баянгол дүүргээс Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчийн хуралд сонгогдсон Г.Гангамөрөн томилогджээ. Манай улсын жижиг дунд үйлдвэрийн салбарт үйл ажиллагаа явуулдаг олонх аж ахуйн нэгж нь Улаанбаатар хотод байдаг гэдгийг тодотгоод шинэхэн захирал Г.Гангамөрөн гэж хэн бэ гэдэг талаар хэдхэн өгүүлбэр хэлье.

Г.Гангамөрөн бол гарамгай баатар Дандарын зээ охин гэгддэг, орон нутгийн сонгуулийн пиараа хотын түгжрэлд автомашиндаа хоол хийж эхлүүлж байсан нэгэн.

Ж.Ганбаатар гишүүний дэмжлэгтэйгээр нэр дэвших эрхээ авсан Г.Гангамөрөн сонгуулийн өмнөхөн хар машиныг хакердаж болох эсэх талаарх ярьж байсан нь дуу хоолойгоороо бичигдэн үлдсэн. Уг нь шударга ёсоор бол энэ нь 60 тэрбумын хэрэг шиг л Төрийн эрхийг хууль бусаар авах тухай яриа байсан юм.

Ар нь том байснаас болсон уу Г.Гангамөрөн сурталчилгааны хугацаагаа дуусган сонгуульд оролцсон ийм л бүсгүй. Албан тушаалаар “шагнуулах” биш, Ардын намаа хөөдөх шахсан юм, уг нь.

Гэтэл энэ бүхнийг үл тоон улсын хийгээд нийслэлийн Жижиг дунд үйлдвэрийн салбарын ийн Ж.Ганбаатар гишүүний хоёр хүн удирдахаар болж байгаа нь гайхмаар биш гэж үү?

Б.Цэрэнлхам

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ
“Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр”-ийн Буцалтгүй тусламжийн баримт бичигт гарын үсэг зурлаа
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён нарыг албан ёсоор угтаж авлаа
БНСУ-ын Шадар сайд бөгөөд Санхүү, эдийн засгийн сайд Гү Юүн Чолтой уулзлаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • Зочин (66.181.176.168)
    монголын мөнгө нэг хулгайчдын гараас нөгөө хулгайчдын гарлуу л шилжих юмдаа
    2020 оны 12 сарын 10 | Хариулах
  • Харж л байя (172.90.225.129)
    За хахж л байя. Олон нийт ч, прокурор, цагдаа, хэвлэл мэдээлэл ч хяналтагдаа байлгах хэрэгтэй. Ганбаатар ч баян хүн. Тэгэхдээ хүний шуналд хязгаар байхгүй
    2020 оны 12 сарын 10 | Хариулах
  • иргэн (202.9.46.238)
    За ямарч байсан ЖДҮ-г дэмжихгүйгээр иргэдийн амьдрал сайжрахгүй. Улсч дорвитой хөгжихгүй. Энэ өнцгөөс харвал Ганбаатар гишүүн их зүйлийг санаачлж хийж хэрэгжүүлж байнаа. Хардах эрх хэнд ч бий. Энэ нь нэг талдаа Ганбаатар гишүүнд өгч байгаа сигнал. Нөгөө талдаа энэ ажлыг батлагдсан хууль, төрийн дэмжлэгийг жинхэнэ эздэд нь олгож үр дүнд хүргэхэд Ганбаатарын таньж мэддэг хүмүүс байх шаардлагатайг ч бас үгүйсгэж болохгүйээ. Харж хчнаж хүлээе. Төр түмэн нүдтэй. Харин гүтгэж болохгүйээ.
    2020 оны 12 сарын 10 | Хариулах
  • Зочин (150.129.142.9)
    Ганбаатар жижиг дундыг цөлмөж, Оргил нь и мартыг залгих юм байлгүй
    2020 оны 12 сарын 10 | Хариулах
  • зочин (122.201.23.158)
    ЖДҮ-ийн салбар гэж бирдүүдийн шунал шингэсэн үйлийн лайтай салбар юм аа хөөрхий
    2020 оны 12 сарын 10 | Хариулах
  • Зочин (122.201.24.105)
    ESERGU SAITUD UGE OLJ HEL
    2020 оны 12 сарын 10 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын хэсэг Хүй долоон худагт ажиллаж байна
    13 цаг 38 мин
  • “Мөнхөд орших Монгол” төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээж, “үндэсний их баяр наадмын цогцолбор” төслийг танилцууллаа
    13 цаг 42 мин
  • ФОТО: Төв цэнгэлдэхийн эргэн тойронд
    15 цаг 22 мин
  • Үндэсний их баяр наадмын шагайн харваа насанд хүрэгчдийн багийн харваагаар үргэлжилж байна
    16 цаг 0 мин
  • Хязаалан: Төв аймгийн Бүрэн сумын уяач Х.Улам-Өрнөхийн хээр үрээ түрүүллээ
    16 цаг 38 мин
  • И Тэ Жүн эмчийн дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
    17 цаг 2 мин
  • Байнгын асаргаанд байдаг 42 ахмад дайчинд тус бүр 5 сая төгрөгийн мөнгөн дэмжлэг үзүүллээ
    18 цаг 9 мин
  • Төрийн далбааны өдөрт зориулсан Цэргийн хүндэтгэл, ёслолын жагсаалд 4400 орчим алба хаагч оролцлоо
    18 цаг 29 мин
  • Хүй 7 худагт түргэн тусламжийн 6 баг ажиллаж байна
    18 цаг 47 мин
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
    19 цаг 53 мин
  • Фото: Хязаалан насны морьд гарааны зурхай руу хөдөллөө
    20 цаг 17 мин
  • “Total Eclipse of the Heart” дуугаараа дэлхийд танигдсан Бонни Тайлер 75 насандаа таалал төгслөө
    20 цаг 34 мин
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
    20 цаг 45 мин
  • Төв цэнгэлдэх хүрээлэнд бөхийн нэгийн давааг үнэгүй үзүүлнэ
    20 цаг 48 мин
  • Францын шигшээ Марокког буулган авснаар гурван ДАШТ дараалан шөвгийн дөрөвт шалгарлаа
    21 цаг 20 мин
  • Өнөөдөр нутгийн хойд хэсгээр их хэмжээний бороо орно
    21 цаг 44 мин
  • Монголбанк болон БНСУ-ын Төв банк хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргалаа
    Уржигдар 19 цаг 45 мин
  • Худалдаа Хөгжлийн Банк БНСУ-ын төрийн өмчит Экспорт-Импортын Банктай Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
    Уржигдар 19 цаг 41 мин
  • Жоуи Честнат 10 минутын дотор 66 хотдог идэж дахин аваргаллаа
    Уржигдар 17 цаг 47 мин
  • БНСУ-ын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд GS25 сүлжээ дэлгүүрт зочилж, K-Food бүтээгдэхүүн, үйлчилгээтэй танилцлаа
    Уржигдар 17 цаг 30 мин
  • Төрийн шагнал хүртэх гэж буй "Болор цом"-ын эзэн, УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатын 11 шүлэг
  • 1960 оны долоодугаар сарын 6-нд Үндсэн хуулийг шинэчлэн баталж байжээ
  • БАРИМТ: Адуу тодорхой хүмүүс, газар орон, туршлагыг олон жилийн турш санаж чаддаг
  • Барилдах эрх нь сэргэж, зүлэг ногоон дэвжээнээ эргэн ирж магадгүй байгаа М.Бадарч гарьдын тухай сонирхолтой баримтууд
  • "Physical: Asia"-ийн хүчтэн Эдди Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ?
  • Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж эх орондоо ирлээ
  • Орхон аймаг ЭЕШ-д 800 оноо авсан сурагч, бэлтгэсэн багш нарыг 100 сая төгрөгөөр урамшууллаа
  • FIFA WORLD CUP: Франц, Мароккогийн шигшээ багууд учраагаа ялж, шөвгийн наймд учраа таарлаа
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ
  • Цаг агаарын эрс тэс үзэгдэл дэлхийн олон улс, бүс нутгийг хамарч байна
  • Европыг нөмөрсөн хэт халалтын улмаас Франц улсад нас баралтын дунджаас 2,025-аар олон хүн нас баржээ
  • Наадмаар зодоглох бөхчүүдийн бүртгэл маргааш эхэлнэ
  • Хамгийн залуу начин болж хурдан удмын даага хөтөлсөн 21 хүчтэн
  • Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна
  • Аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр Улсын наадамд барилдахаар болов уу?
  • И.Одончимэг: Олон хүний хөдөлмөрийн үр дүнд энэ шагналыг аваад зогсож байна
  • ТАНИЛЦ: Үндэсний их баяр наадмын хөтөлбөр
  • Төрийн шагнал хүртэх гэж буй "Болор цом"-ын эзэн, УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатын 11 шүлэг
  • Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна
  • Барилдах эрх нь сэргэж, зүлэг ногоон дэвжээнээ эргэн ирж магадгүй байгаа М.Бадарч гарьдын тухай сонирхолтой баримтууд
  • Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж эх орондоо ирлээ
  • “Мөнхөд орших Монгол” төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээж, “үндэсний их баяр наадмын цогцолбор” төслийг танилцууллаа
  • FIFA WORLD CUP: Франц, Мароккогийн шигшээ багууд учраагаа ялж, шөвгийн наймд учраа таарлаа
  • ФОТО: Лионел Месси ДАШТ-ий бүх цаг үеийн мэргэн бууч болон хамгийн олон гоолын дамжуулалт өгсөн тоглогч боллоо
  • 1960 оны долоодугаар сарын 6-нд Үндсэн хуулийг шинэчлэн баталж байжээ
  • "Physical: Asia"-ийн хүчтэн Эдди Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Мбаппе Парагвайн сенатор эмэгтэйг бүдүүлэг хэмээв
  • Манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ?
  • Наадмаар зодоглох бөхчүүдийн бүртгэл маргааш эхэлнэ
  • Цаг агаарын эрс тэс үзэгдэл дэлхийн олон улс, бүс нутгийг хамарч байна
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий шөвгийн найм: Дэлхийн аваргын төлөөх хамгийн чухал алхам
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын хэсэг Хүй долоон худагт ажиллаж байна
  • БАРИМТ: Адуу тодорхой хүмүүс, газар орон, туршлагыг олон жилийн турш санаж чаддаг
  • ТАНИЛЦ: Үндэсний их баяр наадмын хөтөлбөр
  • Хөлбөмбөмбөгийн ДАШТ-ий шилдэг найман баг
  • Б.Пүрэвдагва: Газар доорх дэд бүтцийн төлөвлөлтөд онцгой анхаарах шаардлагатай
24 баримт
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • Манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ?
  • "Physical: Asia"-ийн хүчтэн Эдди Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Барилдах эрх нь сэргэж, зүлэг ногоон дэвжээнээ эргэн ирж магадгүй байгаа М.Бадарч гарьдын тухай сонирхолтой баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК