Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.11
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Х.Баттулга: Уур амьсгалын өөрчлөлтийн хурдыг сааруулахад монголчууд бүх бололцоогоо дайчлахад бэлэн

2020-12-14
0
ЖИРГЭХ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх зорилгыг ахиулан тодорхойлох дээд хэмжээний цахим уулзалт”-д оролцож үг хэллээ

Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээр батлагдсаны 5 жилийн ойг тохиолдуулан 2020 оны арванхоёрдугаар сарын 12-ны өдөр зохион байгуулагдсан “Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх зорилгыг ахиулан тодорхойлох дээд хэмжээний цахим уулзалт”-д Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга оролцож үг хэллээ.

Дэлхий даяар тархсан КОВИД-19 цар тахлын нөхцөл байдал сайжрах цагт улс орнууд эдийн засгаа ногоон, илүү тэсвэртэй, тогтвортой замаар сэргээх, мөн Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрт тусгагдсан зорилгуудад хүрэхийн тулд уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх зорилгуудаа ахиулан тодорхойлох шаардлага үүсээд буй учраас Нэгдсэн Үндэстний Байгууллага, Их Британи Умард Ирландын Нэгдсэн Хаант Улс, Бүгд Найрамдах Франц Улс хамтран “Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх зорилгыг ахиулан тодорхойлох дээд хэмжээний цахим уулзалт”-ыг зохион байгууллаа.

Дээд хэмжээний цахим уулзалтад дэлхийн улс орнуудын төр, засгийн тэргүүн нар, иргэний нийгмийн болон олон улсын байгууллагууд, хувийн хэвшлийн төлөөллөөс бүрдсэн 80 гаруй төлөөлөгч оролцон үг хэлж, Парисын хэлэлцээрийн хүрээнд тодорхойлсон үндэсний хувь нэмрээ ахиулан тодорхойлж, хүлэмжийн хийн ялгарлыг тэглэхэд чиглэсэн урт хугацааны бодлогоо танилцуулав.

Монгол Улсын Засгийн газраас эдийн засгийн нийт салбар, хүн ардын амьдрал ахуйн бүх түвшинд эрсдэлийг нарийн тодорхойлж, уур амьсгалын өөрчлөлтийг бууруулахад оруулах хувь нэмрийг тусгасан “Үндэсний тодорхойлсон хувь нэмэр”-ийг баталж, Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын Нарийн бичгийн дарга нарын газарт хүргүүлсэн билээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга дээд хэмжээний цахим уулзалтад хэлсэн үгийнхээ эхэнд, цар тахлын гамшиг дэлхийг бүхэлд нь хамарч буй энэ үед уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг илүү их анхаарч, сөрөг үр дагаврыг нь бууруулах талаар шийдэмгий, дорвитой алхам хийх шаардлагатай байгааг тэмдэглэв.

Улмаар эх газрын эрс тэс, хуурай уур амьсгалтай, нүүдлийн мал аж ахуй голлон эрхэлдэг Монгол орны хувьд уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, даван туулах хувилбаруудыг боловсруулах нь нэн тулгамдсан асуудал гэдгийг онцоллоо.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын Нарийн бичгийн дарга нарын газарт хүргүүлсэн “Үндэсний тодорхойлсон хувь нэмэр”-ийн баримт бичигт тусгасан хүлэмжийн хийн ялгарлыг 22.7 хувь хүртэл бууруулах амлалтаа улам ахиулж, 27.2 хувьд хүргэх бололцоотой гэдгийг дуулгалаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга хэлсэн үгийнхээ төгсгөлд, байгаль-эхээ аврах, уур амьсгалын өөрчлөлтийн хурдыг сааруулах, сөрөг нөлөөтэй тэмцэхэд нийт хүн төрөлхтний хүчин чармайлт, сэтгэл зүтгэл чухал тул монголчууд бүхий л нөөц бололцоогоо дайчлан ажиллахад бэлэн байгааг илэрхийлсэн юм.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ
“Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр”-ийн Буцалтгүй тусламжийн баримт бичигт гарын үсэг зурлаа
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён нарыг албан ёсоор угтаж авлаа
БНСУ-ын Шадар сайд бөгөөд Санхүү, эдийн засгийн сайд Гү Юүн Чолтой уулзлаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • иргэн (202.9.47.22)
    "Үндэсний тодорхойлсон хувь нэмэр" юу гэсэн ч утгатай үг юм. Модон орчуулгын ч үг юм шиг. Тэр том хувь нэмэрийн бичиг гээчийг олон түмэндээ таниулж хийж хэрэгжүүлж, үр дүнг тооцож байгаа нь лав мэдрэгдэх юм даанч алга. Бодвол ам хаах нэг баримттай л болж гэж ойлгохоос. Уг нь тэр тусмаа манай улс уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөнд хамгийн их өртөж буй, Цаашлаад малын тоо толгой өсөх тусам билчээр хомсдон цөлжилт нэмэгдэж ойрын 20-30 жилийн дараа нүтаг дэвсгэрийн бараг 80хувь цөлжих тооцоог гадныхан хийсэн гэж сонссон. Ийм байхад бид хийж буйгаа, хэрэгжилт болон цаашид юу хийхээ олон нийтэд ил тод болгомоор юм. Хоосон цаас амлалт хоёроор олон улсын хараа хяналтыг хуурч чадахгүй шүү.
    2020 оны 12 сарын 14 | Хариулах
  • Зочин (202.179.27.57)
    Манай Монгол орны хүйтэн, сэрүүн хатуу цаг уурыг хасах градусыг багасгаж салхийг багасгаж ядаж зөөлөн уур амьсгаруу ойртуулах талд чиглүүлвэл болж байна. Гэхдээ БНХАУ уур амьсгал чийгшлийн зөөлөн агаарын үзүүлэлтийг нэмэгдүүлнэ гэсэн зорилт тавьж ажиллаж байгаа шиг санал тавьж байгаа юм шүү.
    2020 оны 12 сарын 14 | Хариулах
  • Зочин (202.179.27.57)
    Одоо энэ ажлаар бас том том мөнгө угаах ажлыг эхлүүлэх гэж байгаа юм биш биздээ
    2020 оны 12 сарын 14 | Хариулах
  • Зочин (202.179.27.57)
    Монгол улсын хатуу ширүүн уур амьсгал салхины хүч мөн нүүдлийн соёл иргэншилд нийцсэн байх юм л хийж үзээрэй дээ халуун дулаан орон биш гэдгээ мэдэх хэрэгтэй шүү.
    2020 оны 12 сарын 14 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын хэсэг Хүй долоон худагт ажиллаж байна
    11 цаг 42 мин
  • “Мөнхөд орших Монгол” төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээж, “үндэсний их баяр наадмын цогцолбор” төслийг танилцууллаа
    11 цаг 47 мин
  • ФОТО: Төв цэнгэлдэхийн эргэн тойронд
    13 цаг 26 мин
  • Үндэсний их баяр наадмын шагайн харваа насанд хүрэгчдийн багийн харваагаар үргэлжилж байна
    14 цаг 4 мин
  • Хязаалан: Төв аймгийн Бүрэн сумын уяач Х.Улам-Өрнөхийн хээр үрээ түрүүллээ
    14 цаг 42 мин
  • И Тэ Жүн эмчийн дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
    15 цаг 6 мин
  • Байнгын асаргаанд байдаг 42 ахмад дайчинд тус бүр 5 сая төгрөгийн мөнгөн дэмжлэг үзүүллээ
    16 цаг 13 мин
  • Төрийн далбааны өдөрт зориулсан Цэргийн хүндэтгэл, ёслолын жагсаалд 4400 орчим алба хаагч оролцлоо
    16 цаг 33 мин
  • Хүй 7 худагт түргэн тусламжийн 6 баг ажиллаж байна
    16 цаг 51 мин
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
    17 цаг 57 мин
  • Фото: Хязаалан насны морьд гарааны зурхай руу хөдөллөө
    18 цаг 21 мин
  • “Total Eclipse of the Heart” дуугаараа дэлхийд танигдсан Бонни Тайлер 75 насандаа таалал төгслөө
    18 цаг 38 мин
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
    18 цаг 49 мин
  • Төв цэнгэлдэх хүрээлэнд бөхийн нэгийн давааг үнэгүй үзүүлнэ
    18 цаг 52 мин
  • Францын шигшээ Марокког буулган авснаар гурван ДАШТ дараалан шөвгийн дөрөвт шалгарлаа
    19 цаг 24 мин
  • Өнөөдөр нутгийн хойд хэсгээр их хэмжээний бороо орно
    19 цаг 48 мин
  • Монголбанк болон БНСУ-ын Төв банк хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргалаа
    Уржигдар 19 цаг 45 мин
  • Худалдаа Хөгжлийн Банк БНСУ-ын төрийн өмчит Экспорт-Импортын Банктай Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
    Уржигдар 19 цаг 41 мин
  • Жоуи Честнат 10 минутын дотор 66 хотдог идэж дахин аваргаллаа
    Уржигдар 17 цаг 47 мин
  • БНСУ-ын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд GS25 сүлжээ дэлгүүрт зочилж, K-Food бүтээгдэхүүн, үйлчилгээтэй танилцлаа
    Уржигдар 17 цаг 30 мин
  • Төрийн шагнал хүртэх гэж буй "Болор цом"-ын эзэн, УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатын 11 шүлэг
  • 1960 оны долоодугаар сарын 6-нд Үндсэн хуулийг шинэчлэн баталж байжээ
  • БАРИМТ: Адуу тодорхой хүмүүс, газар орон, туршлагыг олон жилийн турш санаж чаддаг
  • Барилдах эрх нь сэргэж, зүлэг ногоон дэвжээнээ эргэн ирж магадгүй байгаа М.Бадарч гарьдын тухай сонирхолтой баримтууд
  • "Physical: Asia"-ийн хүчтэн Эдди Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж эх орондоо ирлээ
  • Манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ?
  • Орхон аймаг ЭЕШ-д 800 оноо авсан сурагч, бэлтгэсэн багш нарыг 100 сая төгрөгөөр урамшууллаа
  • FIFA WORLD CUP: Франц, Мароккогийн шигшээ багууд учраагаа ялж, шөвгийн наймд учраа таарлаа
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ
  • Цаг агаарын эрс тэс үзэгдэл дэлхийн олон улс, бүс нутгийг хамарч байна
  • Европыг нөмөрсөн хэт халалтын улмаас Франц улсад нас баралтын дунджаас 2,025-аар олон хүн нас баржээ
  • Наадмаар зодоглох бөхчүүдийн бүртгэл маргааш эхэлнэ
  • Хамгийн залуу начин болж хурдан удмын даага хөтөлсөн 21 хүчтэн
  • Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна
  • Аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр Улсын наадамд барилдахаар болов уу?
  • И.Одончимэг: Олон хүний хөдөлмөрийн үр дүнд энэ шагналыг аваад зогсож байна
  • ТАНИЛЦ: Үндэсний их баяр наадмын хөтөлбөр
  • Төрийн шагнал хүртэх гэж буй "Болор цом"-ын эзэн, УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатын 11 шүлэг
  • Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна
  • Барилдах эрх нь сэргэж, зүлэг ногоон дэвжээнээ эргэн ирж магадгүй байгаа М.Бадарч гарьдын тухай сонирхолтой баримтууд
  • Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж эх орондоо ирлээ
  • “Мөнхөд орших Монгол” төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээж, “үндэсний их баяр наадмын цогцолбор” төслийг танилцууллаа
  • FIFA WORLD CUP: Франц, Мароккогийн шигшээ багууд учраагаа ялж, шөвгийн наймд учраа таарлаа
  • ФОТО: Лионел Месси ДАШТ-ий бүх цаг үеийн мэргэн бууч болон хамгийн олон гоолын дамжуулалт өгсөн тоглогч боллоо
  • 1960 оны долоодугаар сарын 6-нд Үндсэн хуулийг шинэчлэн баталж байжээ
  • "Physical: Asia"-ийн хүчтэн Эдди Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Мбаппе Парагвайн сенатор эмэгтэйг бүдүүлэг хэмээв
  • Манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ?
  • Наадмаар зодоглох бөхчүүдийн бүртгэл маргааш эхэлнэ
  • Цаг агаарын эрс тэс үзэгдэл дэлхийн олон улс, бүс нутгийг хамарч байна
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий шөвгийн найм: Дэлхийн аваргын төлөөх хамгийн чухал алхам
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын хэсэг Хүй долоон худагт ажиллаж байна
  • БАРИМТ: Адуу тодорхой хүмүүс, газар орон, туршлагыг олон жилийн турш санаж чаддаг
  • ТАНИЛЦ: Үндэсний их баяр наадмын хөтөлбөр
  • Хөлбөмбөмбөгийн ДАШТ-ий шилдэг найман баг
  • Б.Пүрэвдагва: Газар доорх дэд бүтцийн төлөвлөлтөд онцгой анхаарах шаардлагатай
24 баримт
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • Манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ?
  • "Physical: Asia"-ийн хүчтэн Эдди Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Барилдах эрх нь сэргэж, зүлэг ногоон дэвжээнээ эргэн ирж магадгүй байгаа М.Бадарч гарьдын тухай сонирхолтой баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК