Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.11
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

БСШУСБХ: Хүмүүнлэг боловсролыг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив

2020-12-16
0
ЖИРГЭХ

Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны өнөөдрийн (2020.12.16) хуралдаан 09 цаг 44 минутаас гишүүдийн ирц бүрдсэнээр эхэлж, таван асуудал хэлэлцэхээр тогтов.

Хүмүүнлэг боловсролыг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив

    Эхлээд Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ  нарын 4 гишүүний өргөн мэдүүлсэн Хүмүүнлэг боловсролыг дэмжих тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан танилцуулав. Орчин цагийн боловсролын чиг хандлага нь оюуны чадамж (IQ)-аас хүмүүнлэг чанар, сэтгэлийн боловсрол (EQ)-ыг чухалчилдаг болсныг дурдаад манай улсын боловсролын тогтолцоо, хөтөлбөр нь хүүхэд, залуусын мэдлэгийг дээшлүүлэхэд анхаарч, оюун санааны хүрээнд соён гэгээрүүлэх асуудлыг орхигдуулсан дутагдалтай хэмээн төсөл санаачлагчид үзжээ. Өнөөгийн нийгэмд үүсээд буй олон асуудал үүнээс үүдэлтэй байх магадлалтай гэдгийг тэрбээр тайлбарласан. Гэмт хэрэгт холбогдож байгаа хүмүүсийн 70 хувь нь 15-35 насны залуус байгаа талаарх тоон мэдээлэл ч сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд боловсролын салбарт оюун санааны хүрээнд соён гэгээрүүлэх асуудлыг орхигдуулсантай холбоотой гэж үзэж байгаагаа, мөн олон судалгаа ийм дүгнэлтэд хүрсэн байдгийг хэллээ. Төсөл санаачлагчид төслийн талаар салбарын яамтай санал солилцсон байна. Боловсролын салбарт эрх зүйн шинэчлэл хийхээр ажиллаж байгаа бөгөөд төслийг хэлэлцэхийг дэмжсэн тохиолдолд Хүмүүнлэг боловсролыг дэмжих тухай хуулийн төслийн агуулгыг багтаан, нэгтгэх боломжтой хэмээн зөвшилцсөн байна.

Төсөл санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, хариулт авсан юм. Бусад улс оронд энэ төрлийн хууль байдаг эсэхийг, одоо хэрэгжиж буй Боловсролын тухай хуульд энэ асуудлыг хэрхэн тусгасан байдгийг Г.Дамдинням гишүүн тодрууллаа. АНУ, Канад Улсын зарим сургууль, БНСУ-ийн бүх шатны сургуульд хүмүүнлэг чанар, сэтгэлийн боловсрол олгох буюу хувь хүний төлөвшлийн асуудлаар хөтөлбөр хэрэгжүүлж байгаа гэдгийг төсөл санаачлагч тайлбарлалаа. Х.Ганхуяг гишүүн хүмүүнлэг чанар, сэтгэлийн боловсрол (EQ)-ыг олгох асуудлыг хуульчлах нь оновчгүй гэж үзэж буйгаа илэрхийлээд хэн энэ төрлийн боловсрол олгох үүрэг хүлээх талаар асуулаа. Өдгөө 640 мянган хүүхэд ЕБС-д суралцаж, 32 гаруй мянган багш ажиллаж байгаа бөгөөд шинээр батлагдах боловсролын хөтөлбөртөө хуулийн төслийн агуулгыг зайлшгүй тусгах шаардлагатай, түүнчлэн багш нарыг давтан сургах хөтөлбөрүүдэд ч энэ асуудлыг анхаарч үзэх ёстой гэдэг хариултыг Л.Энх-Амгалан гишүүн өгөв.



    Хүмүүнлэг чанар, сэтгэлийн боловсрол (EQ) олгох, хувь иргэнийг төлөвшүүлэх асуудал боловсролын хөтөлбөрүүдэд зохих хэлбэрээр тусгах нэн шаардлага бий гэдгийг Б.Жаргалмаа гишүүн илэрхийлээд, харин бие даасан хууль батлахгүйгээр, боловсролын салбарын багц хуулийг өргөн мэдүүлсэн тохиолдолд нэгтгэх нь зүйтэй гэлээ. Ийнхүү төсөл санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, төсөл санаачлагчаас хариулт авсны дараа төслийн хэлэлцэх эсэхтэй холбогдуулан байр сууриа илэрхийлэв.

    Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг, Б.Баярсайхан нар ЕБС-ийн сургалтын хөтөлбөрт заавал үзэх хэлбэрээр Иргэний ёс зүйн боловсролын хөтөлбөр байгаа гэлээ. Хүүхдийг хувь иргэн болгон төлөвшүүлэх зорилготой дээрх хичээл сургалтын хөтөлбөрт тусгагдаад 10 гаруй жил болж байгаа, сонгон суралцах хичээл байсныг 2019 онд заавал үзэх хичээл болгосон байна. Төрийн соёрхолт, Ардын багш Ш.Чоймаагаар ахлуулсан том баг ажиллаж, 5 сурах бичиг бүхий “Монгол ёс, хүмүүжлийн хичээл” хэмээх сургалтын цогц хөтөлбөр боловсруулсныг бага ангидаа өнөөдөр заавал судалж байна. Одоо дунд, ахлах ангийн хөтөлбөрүүдийг боловсруулж байгаа бөгөөд төсөлд тусгагдсан бүх агуулга бий гэдгийг хэллээ. Салбарын тэргүүлэх эрдэмтэн, судлаачдын өргөн бүрэлдэхүүнтэй багийн боловсруулсан, дөнгөж хэрэгжүүлж буй хөтөлбөр, агуулгыг ойр ойрхон өөрчлөх нь зохисгүй гэдэг байр суурийг илэрхийлэв. ЕБС-ийн хүүхдүүдийн долоо хоногийн хичээлийн цаг хязгаартай, үүнд нь олон төрлийн хичээл багтаах ёстой гээд хэт олон хөтөлбөр оруулаад, хүүхдүүдийн ачаалал нь хэт их байгаа учраас харин ч хичээлийг цөөрүүлэх асуудлыг хөндөх шаардлагатай байгаа гэлээ. Багш нарт хөтөлбөр, журам, дүрмээр олон төрлийн үүрэг хүлээлгэж, анкет, бичиг цаас бөглүүлдэг нь хэт их ачаалал үүсгэдэг учраас үүнийг багасгах саналыг багш нар байнга хэлдгийг  Улсын Их Хурлын гишүүн Г.Дамдинням хэлж байв. Мөн хүүхдүүдэд олон улсын жишигт нийцсэн боловсролын үндэсний тогтолцооны хөтөлбөрөөр бүх шатны боловсрол олгох ёстой гэдэг байр суурийг илэрхийлээд, хэлэлцэж буй төслийн агуулгыг боловсролын багц хуулийн төсөлд тусгах нь зүйтэй гэдэг байр суурийг илэрхийлсэн. Улсын Их Хурлын гишүүн П.Анужин, Ч.Ундрам нар төслийн  хэлэлцэх эсэхтэй холбогдуулан байр сууриа илэрхийлэв.



    Боловсролын шинэчлэлийн асуудлыг тус Байнгын хорооноос дэвшүүлж, боловсролын салбарын эрх зүйн шинэчлэлтийг хийхээр улс орон даяар хэлэлцүүлэг өрнүүлээд ажиллаж байгаа талаар Байнгын хорооны дарга Ж.Мөнхбат мэдээлэл өгсөн. Өнгөрсөн нэг сарын турш СӨБ, ЕБС-ын боловсролын асуудлаар бүх талын оролцоотой цахим хэлэлцүүлэг явагдаж, өнөөдөр дуусч байгаа гэв. Энэ сарын 18-нй 11.00 цагаас дээд боловсролын асуудлаарх хэлэлцүүлэг эхэлж, 88 их, дээд сургуулийн төлөөлөл оролцох юм байна. Улсын Их Хурлын дарга мөн энэ хэлэлцүүлэгт оролцох аж. Ирэх даваа гараг буюу 12 дугаар сарын 21-ний өдрийн 10.00 цаг орон даяар боловсролын салбарын цахим хэлэлцүүлэг болох бөгөөд Ерөнхий сайд оролцох юм байна. Эдгээр арга хэмжээний дараа Улсын Их Хурал дээр боловсролын салбарын асуудлыг танилцуулж, холбогдох хэлэлцүүлэг зохион байгуулсны эцэст төслүүдийг боловсруулж, өргөн мэдүүлэхээр төлөвлөж байгаа гэлээ.

    Дараа нь Хүмүүнлэг боловсролыг дэмжих тухай хуулийн төслийн хэлэлцэхийг дэмжих томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 71.4 хувь нь дэмжив. Иймд энэ талаар санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо  хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ
“Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр”-ийн Буцалтгүй тусламжийн баримт бичигт гарын үсэг зурлаа
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён нарыг албан ёсоор угтаж авлаа
БНСУ-ын Шадар сайд бөгөөд Санхүү, эдийн засгийн сайд Гү Юүн Чолтой уулзлаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • TRADING (154.66.132.133)
    12-Р САР / Зул сарын баярын санал Шуурхай сурталчилгаа !!! 6 цагийн дараа: ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ 1000 доллар 2000 доллар олдог ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ 2000 доллар 4000 доллар олдог 3.000 ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ 6000 $ олдог ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ 5,000 $ нь 10,000 доллар олдог 10000 $ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ 30,000 $ олдог 20,000 долларын хөрөнгө оруулалт 100,000 доллар олдог Бүрэн ашиг баталгаатай !!! Телеграм сувгаар надтай холбоо бариарай: @ seidnaly одоо хөрөнгө оруулалтаа тохируулахаар !!!! whatsapp: +33 7 52 43 26 19
    2020 оны 12 сарын 17 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын хэсэг Хүй долоон худагт ажиллаж байна
    10 цаг 27 мин
  • “Мөнхөд орших Монгол” төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээж, “үндэсний их баяр наадмын цогцолбор” төслийг танилцууллаа
    10 цаг 32 мин
  • ФОТО: Төв цэнгэлдэхийн эргэн тойронд
    12 цаг 11 мин
  • Үндэсний их баяр наадмын шагайн харваа насанд хүрэгчдийн багийн харваагаар үргэлжилж байна
    12 цаг 49 мин
  • Хязаалан: Төв аймгийн Бүрэн сумын уяач Х.Улам-Өрнөхийн хээр үрээ түрүүллээ
    13 цаг 27 мин
  • И Тэ Жүн эмчийн дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
    13 цаг 51 мин
  • Байнгын асаргаанд байдаг 42 ахмад дайчинд тус бүр 5 сая төгрөгийн мөнгөн дэмжлэг үзүүллээ
    14 цаг 59 мин
  • Төрийн далбааны өдөрт зориулсан Цэргийн хүндэтгэл, ёслолын жагсаалд 4400 орчим алба хаагч оролцлоо
    15 цаг 18 мин
  • Хүй 7 худагт түргэн тусламжийн 6 баг ажиллаж байна
    15 цаг 36 мин
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
    16 цаг 42 мин
  • Фото: Хязаалан насны морьд гарааны зурхай руу хөдөллөө
    17 цаг 6 мин
  • “Total Eclipse of the Heart” дуугаараа дэлхийд танигдсан Бонни Тайлер 75 насандаа таалал төгслөө
    17 цаг 23 мин
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
    17 цаг 34 мин
  • Төв цэнгэлдэх хүрээлэнд бөхийн нэгийн давааг үнэгүй үзүүлнэ
    17 цаг 37 мин
  • Францын шигшээ Марокког буулган авснаар гурван ДАШТ дараалан шөвгийн дөрөвт шалгарлаа
    18 цаг 9 мин
  • Өнөөдөр нутгийн хойд хэсгээр их хэмжээний бороо орно
    18 цаг 33 мин
  • Монголбанк болон БНСУ-ын Төв банк хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргалаа
    Уржигдар 19 цаг 45 мин
  • Худалдаа Хөгжлийн Банк БНСУ-ын төрийн өмчит Экспорт-Импортын Банктай Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
    Уржигдар 19 цаг 41 мин
  • Жоуи Честнат 10 минутын дотор 66 хотдог идэж дахин аваргаллаа
    Уржигдар 17 цаг 47 мин
  • БНСУ-ын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд GS25 сүлжээ дэлгүүрт зочилж, K-Food бүтээгдэхүүн, үйлчилгээтэй танилцлаа
    Уржигдар 17 цаг 30 мин
  • Төрийн шагнал хүртэх гэж буй "Болор цом"-ын эзэн, УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатын 11 шүлэг
  • 1960 оны долоодугаар сарын 6-нд Үндсэн хуулийг шинэчлэн баталж байжээ
  • БАРИМТ: Адуу тодорхой хүмүүс, газар орон, туршлагыг олон жилийн турш санаж чаддаг
  • Барилдах эрх нь сэргэж, зүлэг ногоон дэвжээнээ эргэн ирж магадгүй байгаа М.Бадарч гарьдын тухай сонирхолтой баримтууд
  • "Physical: Asia"-ийн хүчтэн Эдди Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж эх орондоо ирлээ
  • Манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ?
  • Орхон аймаг ЭЕШ-д 800 оноо авсан сурагч, бэлтгэсэн багш нарыг 100 сая төгрөгөөр урамшууллаа
  • FIFA WORLD CUP: Франц, Мароккогийн шигшээ багууд учраагаа ялж, шөвгийн наймд учраа таарлаа
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Цаг агаарын эрс тэс үзэгдэл дэлхийн олон улс, бүс нутгийг хамарч байна
  • Европыг нөмөрсөн хэт халалтын улмаас Франц улсад нас баралтын дунджаас 2,025-аар олон хүн нас баржээ
  • Наадмаар зодоглох бөхчүүдийн бүртгэл маргааш эхэлнэ
  • Хамгийн залуу начин болж хурдан удмын даага хөтөлсөн 21 хүчтэн
  • Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна
  • Аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр Улсын наадамд барилдахаар болов уу?
  • И.Одончимэг: Олон хүний хөдөлмөрийн үр дүнд энэ шагналыг аваад зогсож байна
  • ТАНИЛЦ: Үндэсний их баяр наадмын хөтөлбөр
  • Төрийн шагнал хүртэх гэж буй "Болор цом"-ын эзэн, УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатын 11 шүлэг
  • Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна
  • Барилдах эрх нь сэргэж, зүлэг ногоон дэвжээнээ эргэн ирж магадгүй байгаа М.Бадарч гарьдын тухай сонирхолтой баримтууд
  • Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж эх орондоо ирлээ
  • “Мөнхөд орших Монгол” төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээж, “үндэсний их баяр наадмын цогцолбор” төслийг танилцууллаа
  • FIFA WORLD CUP: Франц, Мароккогийн шигшээ багууд учраагаа ялж, шөвгийн наймд учраа таарлаа
  • ФОТО: Лионел Месси ДАШТ-ий бүх цаг үеийн мэргэн бууч болон хамгийн олон гоолын дамжуулалт өгсөн тоглогч боллоо
  • 1960 оны долоодугаар сарын 6-нд Үндсэн хуулийг шинэчлэн баталж байжээ
  • "Physical: Asia"-ийн хүчтэн Эдди Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Мбаппе Парагвайн сенатор эмэгтэйг бүдүүлэг хэмээв
  • Манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ?
  • Наадмаар зодоглох бөхчүүдийн бүртгэл маргааш эхэлнэ
  • Цаг агаарын эрс тэс үзэгдэл дэлхийн олон улс, бүс нутгийг хамарч байна
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий шөвгийн найм: Дэлхийн аваргын төлөөх хамгийн чухал алхам
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын хэсэг Хүй долоон худагт ажиллаж байна
  • БАРИМТ: Адуу тодорхой хүмүүс, газар орон, туршлагыг олон жилийн турш санаж чаддаг
  • ТАНИЛЦ: Үндэсний их баяр наадмын хөтөлбөр
  • Хөлбөмбөмбөгийн ДАШТ-ий шилдэг найман баг
  • Б.Пүрэвдагва: Газар доорх дэд бүтцийн төлөвлөлтөд онцгой анхаарах шаардлагатай
24 баримт
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • Манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ?
  • "Physical: Asia"-ийн хүчтэн Эдди Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Барилдах эрх нь сэргэж, зүлэг ногоон дэвжээнээ эргэн ирж магадгүй байгаа М.Бадарч гарьдын тухай сонирхолтой баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК