Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.11
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ардчилсан намын Х их хурлын уриалга

2020-12-19
0
ЖИРГЭХ

Дэлхий нийтийг хамарч, сая сая хүний  амь нас, эрүүл мэндэд хохирол учруулж байгаа коронавирусний цар тахлын хүнд сорилтын үед хорио цээрийн дэглэмийг сахин  АН-ын Х их хурлыг анх удаа цахимаар зохион байгуулж, амжилттай өндөрлөлөө. 21 аймаг, 9 дүүрэг, сум суурингуудаас 2000 гаруй төлөөлөгч оролцож, намын дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг нухацтай хэлэлцэж баталсан энэхүү их хурлаас АН-ын гишүүд, дэмжигчид, нийт монголчууддаа хандан дараах УРИАЛГЫГ гаргаж байна.

Нэгдүгээрт, Ковид-19 цар тахлын халдварыг хумих хөл хорионы үеэр өндөр ачаалалтай ажиллаж байгаа төрийн албан хаагчид, ялангуяа эмч, сувилагч,, эрүүл мэндийн ажилчид, онцгой байдлын албан хаагчид, цагдаа, тагнуул, хил хамгаалахын ажилтан албан хаагчиддаа Х их хурлын төлөөлөгчид, нийт гишүүд, дэмжигчдийнхээ нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлж байна. Хүнд хэцүү цаг үед үүрэг гүйцэтгэж байгаа  эдгээр эгэл баатруудын  эрүүл мэндийг хамгаалах, сэтгэл зүй, амьдралын баталгааг нь дэмжсэн төрийн бодлого, шийдвэрийг цаг алдалгүй гаргахын хамт, эргэж буцсан, хөнгөн гоомой шийдвэр гаргаж буй алдаа завхарлаа засаж, залруулж ажиллахыг эрх баригчдад уриалж байна.

Хоёрдугаарт, Коронавирусний халдвартай тэмцэх ажлыг шинжлэх ухааны үндэстэй удирдан зохион байгуулж  төсөв хөрөнгийг үр ашигтай зарцуулахын оронд үнэмлэхүй олонхдоо бардамнан улсын төсөв, олон улсын байгууллагуудын зээл, тусламж, иргэдийн хандивыг улс төрийн ашиг хонжоо олох зорилгоор үр ашиггүй зарцуулж байгаа явуургүй үйлдлээ зогсоож, ард иргэдээ ядуурлаас хамгаалах, аж ахуйн нэгж байгууллага, бизнесийн үйл ажиллагааг дэмжих, коронавирусний вакциныг худалдан авах хөрөнгийг хангалттай төлөвлөж хэрэгжүүлэхийг МАН-ын эрх баригчдад уриалж байна.

Гуравдугаарт, Хөл хориог далимдуулан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хүрээнд хийгдэж буй эрх зүйн шинэчлэл нэрээр шүүх засаглалыг улс төрийн эрхшээлд оруулах, хүний үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөг хааж боомилох, эрүүгийн хуулиар яллаж, сэтгүүлчдийн хэвлэн нийтлэх эрхэд халдах гэсэн  увайгүй санаархлаа зогсоохыг парламент дахь үнэмлэхүй олонхын  бүлгийн гишүүдэд уриалж байна.

Дөрөвдүгээрт, дэлхий нийтээр хөл хорионд орсонтой холбогдуулан Монголын эдийн засгийн бүхий л үзүүлэлт уруудаж, Монгол Улс маань Ази тивдээ эдийн засгийн хамгийн гүнзгий уналттай орон болж бүртгэгдлээ. Иргэдийн өр, зээлийн хэмжээ өдрөөс өдөрт нэмэгдсээр байгаа ч харамсалтай нь эрх баригчид ажиллаж хөдөлмөрлөдөг иргэдээ дэмжих төрийн болон улс төрийн ямар ч бодлого шийдвэр, шийдэл гаргасангүй. Ялангуяа, цар тахлын дараах их хэмжээний өрөөр хэмжигдсэн эдийн засгийн хүлээлтүүд зүй ёсны бөгөөд маш тодорхой шийдэл хүлээсэн хэвээр байна. Нийгмийн даатгалын хуримтлагдсан өр, хугацаа хэтэрсэн зээл, ипотекийн зээлийн хойшлуулсан төлөлтүүд, бизнесийн уналт зэрэг нь нэг л өдөр эдийн засгийг бүхэлд нь хамарсан том асуудал болон гарч ирэх нь тодорхой. Тийм учраас татвар, хяналт шалгалтын дарамтаас бизнес эрхлэгчдийг гаргаж, бичил болон жижиг бизнес эрхлэгчдийг дэмжсэн тогтвортой, урт хугацааны бодлогыг УИХ нэн яаралтай батлах, бодлогын төвд  хуримтлагдсан их өр зээлийг шийдэх гарц, бизнесийн таатай орчныг бүрдүүлэх тодорхой шийдлүүдийг гарган, халамжийн буюу бэлэнчлэх сэтгэлгээг өөгшүүлсэн бодлогодоо цэг тавьж, ажиллахыг эрх баригчдад уриалж байна.

Тавдугаарт, Нэг хүн олон газарт очиж, санал өгч болдог бүртгэлийн тогтолцооны гажгаас болж, иргэдийн төрийн сонгуульд итгэх итгэл туйлдаа хүртлээ алдарч байна. Тиймээс олон нийтийн итгэлийг сэргээх, ардчилсан тогтолцооны суурь зарчим хэрэгжиж байгааг нотлон харуулах бодит алхам хийх хэрэгтэй. Ингэхийн тулд Улсын бүртгэлийн ерөнхий газарт блокчэйн технологи буюу нэг хүний бүртгэлийн системийг 2021 оны гуравдугаар сар гэхэд нэвтрүүлж дуусгахыг УИХ, Засгийн газраас шаардаж байна.

Зургадугаарт, Өнөөгийн улс төрийн намуудын бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагаа нь монгол улсын хөгжлийг хойш татаж байгаа нэг шалтгаан болж байна гэж Ардчилсан нам үзэж байна. Тиймээс бид намуудыг шинэчлэх, орчин үеийн шаардлагад нийцүүлэх үйл ажиллагааг эхлүүлэн ажиллахаа мэдэгдэж байна.

Долдугаарт, Монгол улсын үндсэн хууль, бусад хууль тогтоомж, төрийн бодлого, намынхаа дүрэм, үзэл баримтлалын хүрээнд гишүүдээ өмгөөлөн хамгаалах ёстой хэмээн бид үзэж байна.

Ардчилсан намын ..их хурлын эрхэм төлөөлөгчид өө

Ардчилсан хувьсгалын түүчээ болсон АН сүүлийн хоёр удаагийн УИХ-ын болон орон нутгийн сонгуульд үнэмлэхүй ялагдал хүлээснээр  гишүүд дэмжигчдийн намд итгэх итгэл үнэмшил сэвтэж, ардчиллын амин эрдэнэ болсон хүний эрх, эрх чөлөө, хувийн өмчийн дархлаа суларч, нэг намын дарангуйлал тогтох үндэс суурь бүрдэж байгаа нь ардчилалд хайртай монгол  хүн бүхний сэтгэлийг эмзэглүүлэх боллоо. 

Ийм хариуцлагатай цаг үед Ардчилсан намын гишүүд, лидерүүдийн зөрчил, маргаан, фракц, бүлэглэлийн хуваагдлыг бүрмөсөн арилгаж, 90-ээд оны хувьсгалч сэтгэлгээнээсээ салж,  21-р зууны монголчуудын эрх, эрх чөлөө, чөлөөт эдийн засаг, шударга ёсны талд зогсон, шинэ сэтгэлгээ, ойлголцлоор нэгдэн нягтарч,  мянга мянган гишүүд, дэмжигчид, ардчиллын эгэл баатруудынхаа итгэл сэтгэлийн галыг асааж, өнөөдрийг хүртэл бидний дунд бугшсан зөрчил, учир шалтгаан бүхнийг монголчуудынхаа эрх ашгийн төлөө таягдан хаяж,  ирээдүйн төлөө хамтдаа алхъя, гарц гаргалгаа, шийдлээ олцгооё гэж Ардчилсан намын ахмад, дунд, залуу үеийнхэндээ уриалж байна.

АРДЧИЛСАН НАМЫН  Х  ИХ ХУРЛЫН ТӨЛӨӨЛӨГЧИД

2020 оны 12 дугаар сарын 19

No description available.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ
“Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр”-ийн Буцалтгүй тусламжийн баримт бичигт гарын үсэг зурлаа
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён нарыг албан ёсоор угтаж авлаа
БНСУ-ын Шадар сайд бөгөөд Санхүү, эдийн засгийн сайд Гү Юүн Чолтой уулзлаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (11)

  • zochin7 (202.179.25.71)
    ed uls tord garbal yu bolno gej bodoj bna jinhene suirel hulgaich nar bugd mash nariin sisemtei urt hugatsaanii zavharlaa hiine odoo bgaa gishuudiin ard utgaar ni jujgee nairuulna .ingeed mongol konets .oor nam garhaar ardchlal bulshlagdana gene oorsdoo garhaaraa namiin door huiten tsust buleg hulgai ch aluurchid jinhene daranguilagchidshdee hunii biznes bulaana hun helmegduulj shorond hiine abgai huuhed amrag sadnaaraa ard irgedee eleglen basamjilj nulmaj bsan thag sayhan . tanguud mohoogui gedgiig ogloo bur sanuulj bai gej ih haanii helsenchlen eh oron ard zarj idsen huzuugui salga terguutei hulgai ch aluurchid uheegui shu gej odor bur sanuulj baih heregtei shu.
    2020 оны 12 сарын 20 | Хариулах
  • Иргэн (202.126.90.71)
    АН жинхэнэ утгаараа шинэчлэгдэх хэрэгтэй. Бурууг бусдаас хайх нь ерөөсөө шинэчлэл биш. Бурууг өөрсдөөсөө хайж яагаад бид нар ард түмнийхээ итгэлийг авч чадахгүй байна вэ? гэдэгт зөв хариултыг олж чадвал ард түмэн танай намыг сонгож таарна. Өөр гарц байхгүй шүү дээ. Үнэн гэвэл энэ л байна. Хэрвээ МАН-ын бодлого буруу яваад байгаа бол та нар сөрөг хүчнийхээ үүргийг муу гүйцэтгэж байна гэж ойлгох хэрэгтэй байхаа.
    2020 оны 12 сарын 19 | Хариулах
  • Zochin (66.181.181.37)
    Ardchilsan nam ch gej dee. Dandaa balar tarij bdag ulsuud. Baahan bond tosol geed hichneen ch zeel tavisan bilee. Ur dun yu ch bhgui. Odoo teriig ni toloh gej uilre unej bna shd
    2020 оны 12 сарын 19 | Хариулах
  • Зочин (66.181.187.228)
    энэ намын уриалгыг нэг сайн ойлгосонгүй намын цаашдын зорилт зорилогын тухай юм байх гэсэн нь нэг л бишээ
    2020 оны 12 сарын 19 | Хариулах
    • уулын өвгөн
      Харин ч нэг ойлгомж муутай хуучинсаг мөртлөө хэтэрхий улстөржсөн уриалга бтш муриалга болж ерөөсөө одоогийн ардчилсан нам улс төрийн намын үүрэг гүйцэтгэж чадахгүй болсон оо илчилсэн ер нь бол ийм намбн хэрэг алга тараавал таарна
      2020 оны 12 сарын 19
  • Зочин (192.82.70.173)
    МАН Ын засаг барьж байгаа нь аз болж өдий болтол короног барьж байна АН байсан бол аль хэдийний сүйд болох байсан юм та дэмжиж хамтарч ажиллах ёстой доо шүүмжлэх шиг амархан зүйл байхгүй хэрэгжүүлэх л хэцүү шүү АН ынханд чадах юм байхгүй шүү
    2020 оны 12 сарын 19 | Хариулах
  • Зочин (66.181.185.31)
    Шинэ сэргэг зуйл Ер алга Одоо олон намын хэрэг алга даа бусдаас буруу хайсан дарга болж тоглох гэсэн хумуусийн л булэг болцгоож дээ нам гэж
    2020 оны 12 сарын 19 | Хариулах
  • Ahmad gishuuun (66.181.161.3)
    30 jil ta nar uu giiiguulev.
    2020 оны 12 сарын 19 | Хариулах
  • ахмад гишүүн (139.5.218.91)
    бүгд утсаараа тоглоод ,хурал хамаа алга бололтой.найраагаа л хийж байгаадаа.Уствал таарна
    2020 оны 12 сарын 19 | Хариулах
  • иргэн (49.0.156.21)
    Э-гээр эхэлсэн 3 хулгайчийг зайлуулаачээ. Тэгээгүй цагт мянга сайхан юм яриад ямар ч хэрэггүй. Сохор зоосны ч үнэгүй
    2020 оны 12 сарын 19 | Хариулах
  • АН гишүүн (202.9.46.66)
    АН-н их хурлын тэргүүлэгчид гэсэн нөгөө л хэдэн хулгайч нар...кк яанадаа
    2020 оны 12 сарын 19 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын хэсэг Хүй долоон худагт ажиллаж байна
    8 цаг 20 мин
  • “Мөнхөд орших Монгол” төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээж, “үндэсний их баяр наадмын цогцолбор” төслийг танилцууллаа
    8 цаг 25 мин
  • ФОТО: Төв цэнгэлдэхийн эргэн тойронд
    10 цаг 4 мин
  • Үндэсний их баяр наадмын шагайн харваа насанд хүрэгчдийн багийн харваагаар үргэлжилж байна
    10 цаг 42 мин
  • Хязаалан: Төв аймгийн Бүрэн сумын уяач Х.Улам-Өрнөхийн хээр үрээ түрүүллээ
    11 цаг 20 мин
  • И Тэ Жүн эмчийн дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
    11 цаг 44 мин
  • Байнгын асаргаанд байдаг 42 ахмад дайчинд тус бүр 5 сая төгрөгийн мөнгөн дэмжлэг үзүүллээ
    12 цаг 52 мин
  • Төрийн далбааны өдөрт зориулсан Цэргийн хүндэтгэл, ёслолын жагсаалд 4400 орчим алба хаагч оролцлоо
    13 цаг 11 мин
  • Хүй 7 худагт түргэн тусламжийн 6 баг ажиллаж байна
    13 цаг 29 мин
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
    14 цаг 35 мин
  • Фото: Хязаалан насны морьд гарааны зурхай руу хөдөллөө
    14 цаг 59 мин
  • “Total Eclipse of the Heart” дуугаараа дэлхийд танигдсан Бонни Тайлер 75 насандаа таалал төгслөө
    15 цаг 16 мин
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
    15 цаг 27 мин
  • Төв цэнгэлдэх хүрээлэнд бөхийн нэгийн давааг үнэгүй үзүүлнэ
    15 цаг 30 мин
  • Францын шигшээ Марокког буулган авснаар гурван ДАШТ дараалан шөвгийн дөрөвт шалгарлаа
    16 цаг 2 мин
  • Өнөөдөр нутгийн хойд хэсгээр их хэмжээний бороо орно
    16 цаг 26 мин
  • Монголбанк болон БНСУ-ын Төв банк хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргалаа
    Уржигдар 19 цаг 45 мин
  • Худалдаа Хөгжлийн Банк БНСУ-ын төрийн өмчит Экспорт-Импортын Банктай Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
    Уржигдар 19 цаг 41 мин
  • Жоуи Честнат 10 минутын дотор 66 хотдог идэж дахин аваргаллаа
    Уржигдар 17 цаг 47 мин
  • БНСУ-ын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд GS25 сүлжээ дэлгүүрт зочилж, K-Food бүтээгдэхүүн, үйлчилгээтэй танилцлаа
    Уржигдар 17 цаг 30 мин
  • Төрийн шагнал хүртэх гэж буй "Болор цом"-ын эзэн, УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатын 11 шүлэг
  • 1960 оны долоодугаар сарын 6-нд Үндсэн хуулийг шинэчлэн баталж байжээ
  • БАРИМТ: Адуу тодорхой хүмүүс, газар орон, туршлагыг олон жилийн турш санаж чаддаг
  • Барилдах эрх нь сэргэж, зүлэг ногоон дэвжээнээ эргэн ирж магадгүй байгаа М.Бадарч гарьдын тухай сонирхолтой баримтууд
  • "Physical: Asia"-ийн хүчтэн Эдди Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж эх орондоо ирлээ
  • Манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ?
  • Орхон аймаг ЭЕШ-д 800 оноо авсан сурагч, бэлтгэсэн багш нарыг 100 сая төгрөгөөр урамшууллаа
  • FIFA WORLD CUP: Франц, Мароккогийн шигшээ багууд учраагаа ялж, шөвгийн наймд учраа таарлаа
  • Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • Цаг агаарын эрс тэс үзэгдэл дэлхийн олон улс, бүс нутгийг хамарч байна
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Европыг нөмөрсөн хэт халалтын улмаас Франц улсад нас баралтын дунджаас 2,025-аар олон хүн нас баржээ
  • Наадмаар зодоглох бөхчүүдийн бүртгэл маргааш эхэлнэ
  • Хамгийн залуу начин болж хурдан удмын даага хөтөлсөн 21 хүчтэн
  • Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна
  • Аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр Улсын наадамд барилдахаар болов уу?
  • И.Одончимэг: Олон хүний хөдөлмөрийн үр дүнд энэ шагналыг аваад зогсож байна
  • ТАНИЛЦ: Үндэсний их баяр наадмын хөтөлбөр
  • Төрийн шагнал хүртэх гэж буй "Болор цом"-ын эзэн, УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатын 11 шүлэг
  • Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна
  • Барилдах эрх нь сэргэж, зүлэг ногоон дэвжээнээ эргэн ирж магадгүй байгаа М.Бадарч гарьдын тухай сонирхолтой баримтууд
  • Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж эх орондоо ирлээ
  • “Мөнхөд орших Монгол” төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээж, “үндэсний их баяр наадмын цогцолбор” төслийг танилцууллаа
  • FIFA WORLD CUP: Франц, Мароккогийн шигшээ багууд учраагаа ялж, шөвгийн наймд учраа таарлаа
  • ФОТО: Лионел Месси ДАШТ-ий бүх цаг үеийн мэргэн бууч болон хамгийн олон гоолын дамжуулалт өгсөн тоглогч боллоо
  • 1960 оны долоодугаар сарын 6-нд Үндсэн хуулийг шинэчлэн баталж байжээ
  • "Physical: Asia"-ийн хүчтэн Эдди Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Мбаппе Парагвайн сенатор эмэгтэйг бүдүүлэг хэмээв
  • Манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ?
  • Наадмаар зодоглох бөхчүүдийн бүртгэл маргааш эхэлнэ
  • Цаг агаарын эрс тэс үзэгдэл дэлхийн олон улс, бүс нутгийг хамарч байна
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий шөвгийн найм: Дэлхийн аваргын төлөөх хамгийн чухал алхам
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын хэсэг Хүй долоон худагт ажиллаж байна
  • БАРИМТ: Адуу тодорхой хүмүүс, газар орон, туршлагыг олон жилийн турш санаж чаддаг
  • ТАНИЛЦ: Үндэсний их баяр наадмын хөтөлбөр
  • Хөлбөмбөмбөгийн ДАШТ-ий шилдэг найман баг
  • Б.Пүрэвдагва: Газар доорх дэд бүтцийн төлөвлөлтөд онцгой анхаарах шаардлагатай
24 баримт
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • Манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ?
  • "Physical: Asia"-ийн хүчтэн Эдди Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Барилдах эрх нь сэргэж, зүлэг ногоон дэвжээнээ эргэн ирж магадгүй байгаа М.Бадарч гарьдын тухай сонирхолтой баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК