Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.10
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ардчилсан намын Х их хурал: Хүчин төгөлдөр VS Хууль бус

2020-12-21
0
ЖИРГЭХ

Ардчилсан намын X Их хурал цахимаар зохион байгуулагдсан ч удирдлагуудын хувьд үл ойлголцож үүсч, дээрх хурлыг хүчин төгөлдөр, хууль бус хэмээн маргаан үүсгээд байгаа билээ. Тодруулбал, Ардчилсан намын дарга асан С.Эрдэнэ "Хүмүүс цуглуулаад, хуралдсанаараа их хурал болохгүй. Хэн нэгэн өөртөө ашигтайгаар хэсэг бүлэг хүмүүс цуглуулж, их хурал, ҮБХ зэрэг дуртай хурлаа хийж, түүнээс гарсан шийдвэрийг хууль ёсны юм шиг яриад явах юм бол замбараагүй байдалд орно" хэмээн мэдэгдэж буй.

Харин Ардчилсан намын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Туваан "Намын үндсэн дүрмийн 5.17.6.1 дэх заалтын дагуу миний бие өнөөдрийг хүртэл үүрэг гүйцэтгээд явж байгаа. Үүнийг дүрмийн бус гэж хэлэх нь өрөөсгөл байх. Та бүхэн ч тухайн үед харсан байх. УИХ-ын сонгуулийн дараа С.Эрдэнэ дарга “Би хариуцлагаа хүлээж огцорч байна” гэдгээ зарласан. Өөрийн биеэр надад тамгаа гардуулж өгсөн шүү дээ. Одоо дүрмийн бус гэж хэлснээр дүрмийн бус болчихдог ч эд биш. Мөн би  дуртайдаа, хүсэл сонирхолтой доо ч намын даргын үүргийг гүйцэтгээд байгаа юм биш. Бүх зүйл дүрэмд заасныхаа дагуу явж байгаа" хэмээсэн. 

Ямартай ч Ардчилсан намын удирдлагуудын байр суурийг 24VS24 буландаа онцолж байна. 

С.Эрдэнэ: Хүмүүс цуглуулаад, хуралдсанаараа их хурал болохгүй

Хүмүүс цуглуулаад, хуралдсанаараа их хурал болчихгүй шүү дээ. Ардчилсан нам өөрөө дүрэмтэй. Аливаа байгууллага, улс орон, хувь айл, хүүхдүүд ч дүрэмтэй тоглож, дүрэм зөрчвөл булхайцлаа гэж ярьдаг. Тэгэхээр дүрэмгүй зүйл гэж үгүй. Үндэсний хэмжээний нам болох Ардчилсан нам Үндсэн дүрмээ Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн. Тэр дүрмийн хүрээнд л үйл ажиллагаа явуулах ёстой. Түүнээс хэн нэгэн өөртөө ашигтайгаар хэсэг бүлэг хүмүүс цуглуулж, их хурал, ҮБХ зэрэг дуртай хурлаа хийж, түүнээс гарсан шийдвэрийг хууль ёсны юм шиг яриад явах юм бол замбараагүй байдалд орно.

Монгол Улс өөрийн гэсэн Үндсэн хуультай, энэ хуулиас салбарласан маш олон хууль өнөөдөр хүчин төгөлдөр хэрэгжиж байна. Хууль бүр өөрийн гэсэн эрх, хэмжээ тогтоодог. Түүн шиг Ардчилсан намын Үндсэн дүрэм бол энэ намын дотоод үйл ажиллагааны хэм хэмжээг тогтоож өгсөн намын Үндсэн хууль.

Намынхаа Үндсэн дүрмийг барьж ажиллах нь Улс төрийн намын тухай болон бусад хуулиар хүлээсэн үүрэг. Үүнийг зөрчих эрх хэнд ч байхгүй. Дүрмийн бус үйл ажиллагаа явуулж байна гэдэг нь дүрэмд заасан заалтуудаас харагдана. Нэгэнт дүрэм зөрчсөн учраас дүрмийн бус байна гэж хэлээд байгаа юм. Ц.Туваан гэдэг хүнд би түр эрх шилжүүлсэн. Би намын даргын эрхийн мэдлийг бус намын дүрэмд заасан намын тамга, тэмдгийг дараагийн шинээр сонгогдсон намын даргад шилжүүлэн өгөх үүргийг түр шилжүүлсэн. Түүнээс намын дүрэмд өөрчлөлт оруулж, албан тушаалд хүн томилох, өөрийгөө өргөмжлөх зэрэг намын даргын эрх мэдлийг хэрэгжүүлээд яв гэдэг эрх олгоогүй.

Өнөөдрийг хүртэл Улсын дээд шүүх, УБЕГ-ын бүртгэлд Ардчилсан намын дарга С.Эрдэнэ хэвээрээ байгаа. Манай намын Үндсэн дүрмийн хорооноос өнгөрсөн долдугаар сард гарсан тогтоолоор ч би өнөөдөр намын дарга хэвээрээ байгаа. Хэрэв эрх зүйн чадамжтай гэж үзэж, намын их хурлыг хуралдуулах эсэхийг би шийдэх эрхтэй. Үндэсний бодлогын хороо (ҮБХ) үндсэн дүрмээр сонгуульд олонх болоогүй бол сонгууль болсноос хойш 30 хоногийн дотор хуралдаж, дараагийн их хурлыг зарлах үүрэгтэй. Харамсалтай нь, сонгуулиас хойш 30 хоногийн дараа ҮБХ хуралдуулахаар зарласан боловч ирц хүрээгүй, чадамж алдагдсан.

Өчигдөр ҮБХ цахимаар хуралдсан. Хуралдаан 240 хүний ирцтэй эхэлсэн ч дуусахдаа цахим хуралд бүртгэлтэй 11 хүн оролцсоноос 10 орчим хүн нь техникийн ажилтан байсан. Саналын эрхтэй 95 хүн байсан гэсэн үг. 240 хүний ирцтэй эхэлсэн ч саналын эрхтэй нь цөөхөн байсан учраас тэр хурлаас гарсан бүх шийдвэр олонхын дэмжлэг аваагүй, хүчингүй гэсэн үг. Манай намын үндсэн дүрмийн хуралдааны нийтлэг журмын 3.7-д “Хуралдааны ирцэд бүртгэгдсэн боловч санал хураалтад оролцоогүй гишүүнийг тухайн асуудлаар дэмжээгүй санал гаргасанд тооцно” гэж заасан.

Өөрөөр хэлбэл, ҮБХ-ны хурал 240 хүний бүрэлдэхүүнтэй эхэлсэн ч санал хураалт явахад 95 хүн оролцсон гэдэг нь тухайн асуудлууд бүгд олонхын дэмжлэг аваагүй, дэмжээгүйд тооцогдоно гэсэн үг. Ийм зүйлийг хүртэл ойлгохгүй, ҮБХ-ны хуралдаанаар X их хурлын тов зарлах, үндсэн дүрмийн өөрчлөлт хоёул унасан байхад энэ Их хурал юу хэлэлцээд байгааг ойлгохгүй байна.

Би X их хурал хуралдуулах шийдвэрийг долдугаар сарын 2-ны өдөр гаргаж, бүх гишүүдийн саналаар сонгогдсон намын даргыг батлах, бусад гэсэн заалттайгаар тушаал гаргасан. Харамсалтай нь, энэ намын тамгыг шилжүүлэх түр эрх авсан Ц.Туваан дарга тодорхойгүй шалтгаанаар хойшлуулсан. Өнөөдөр дүрмийн бус хурал хуралдуулж, түүнийгээ хууль ёсны мэт яриад явж байна. 

Ц.Туваан: Бүх зүйл дүрэмд заасныхаа дагуу явж байгаа

УИХ-ын сонгууль 2020 оны зургадугаар сарын 24-ний өдөр болж өнгөрсөн. Тус сонгуулиар манай нам УИХ-д олонх болж чадаагүй. Тиймээс дүрмийнхээ дагуу намын удирдлага болох Намын дарга, Дэд дарга нар, Ерөнхий нарийн бичгийн дарга нар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцордог. Ийм дүрмийн заалттай. Тэгэхдээ дараагийн намын даргыг сонгогдтол аль нэг дэд дарга нь даргын үүрэг гүйцэтгэнэ гэсэн заалт байгаа. Өөрөөр хэлбэл аль нэг дэд дарга руу намын даргын эрх, үүрэг шилждэг. Энэ процесс болж, дараагийн дарга сонгогдох хүртэл миний бие намын даргын үүрэг гүйцэтгэж, тамгыг аваад үйл ажиллагаа явуулаад байж байна. Дүрмийнхээ дагуу тухайлбал, Намын үндсэн дүрмийн 5.17.6.1 дэх заалтын дагуу миний бие өнөөдрийг хүртэл үүрэг гүйцэтгээд явж байгаа. Үүнийг дүрмийн бус гэж хэлэх нь өрөөсгөл байх. Та бүхэн ч тухайн үед харсан байх. УИХ-ын сонгуулийн дараа С.Эрдэнэ дарга “Би хариуцлагаа хүлээж огцорч байна” гэдгээ зарласан. Өөрийн биеэр надад тамгаа гардуулж өгсөн шүү дээ.

Одоо дүрмийн бус гэж хэлснээр дүрмийн бус болчихдог ч эд биш. Мөн би  дуртайдаа, хүсэл сонирхолтой доо ч намын даргын үүргийг гүйцэтгээд байгаа юм биш. Бүх зүйл дүрэмд заасныхаа дагуу явж байгаа.

ҮБХ гэдэг бол намын эрх барих дээд байгууллага. ҮБХ-ны хурлыг зарлах эрх нь намын даргын эрх, үүрэг эдэлж байгаа хүнд байдаг. Тэр дагуу миний бие энэ сарын 17-ны өдөр ҮБХ-ны хурлыг зарлаад байна. Энэ хурлаар намын их хурлаар хэлэлцэх асуудал, редакц, тооллогын комиссыг батлах зэрэг асуудлыг хэлэлцэхээр зарласан. Ийм үед намын  хуучин удирдлагуудын зүгээс ҮБХ-ны гишүүд рүү “Намын цахим хурлыг битгий дэмжээрэй” гэж ярьж байна. Зарим ҮБХ-ны гишүүдэд “мөнгө өгье” гэж хүртэл хэлсэн байна. Энэ тухай манай гишүүд над руу утастаж хэллээ. Үүнд л их харамсаж байна.

Ингэж ярьж байгаа хүмүүс өмнө нь “Наймдугаар сарын 16-ны өдөр намын даргын сунгааг явуулъя. Наймдугаар сарын 22-ны өдөр одоогийн ҮБХ-ны гишүүдийг ротацид оруулъя” гэж ярьж явсан хүмүүс шүү дээ. Тэгэхдээ маш олон суудалд буюу ҮБХ-ны 340-өөд гишүүдийн суудалд ротаци явуулъя гээд сонгуулийг нь зарлаад явж байсан хүмүүс эргэж яриад та бүхэн цахим хурлыг "эсэргүүцээч, хойшлуулаач" гээд яриад явж байгаа нь үнэхээр зохисгүй, ёс зүйгүй үйлдэл болж байна гэж харж байна.

Намын амьдрал бол өдөр тутам үргэлжлээд явах ёстой. Энэ хугацаанд гаргасан бүх шийдвэр, үйл ажиллагаа ганц ч дүрэм зөрчөөгүй. Бүгд баримттай нотолгоотой явж байгаа гэдгийг албан ёсоор хэлье.

Б.Баатар 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ
“Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр”-ийн Буцалтгүй тусламжийн баримт бичигт гарын үсэг зурлаа
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён нарыг албан ёсоор угтаж авлаа
БНСУ-ын Шадар сайд бөгөөд Санхүү, эдийн засгийн сайд Гү Юүн Чолтой уулзлаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын хэсэг Хүй долоон худагт ажиллаж байна
    7 цаг 4 мин
  • “Мөнхөд орших Монгол” төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээж, “үндэсний их баяр наадмын цогцолбор” төслийг танилцууллаа
    7 цаг 8 мин
  • ФОТО: Төв цэнгэлдэхийн эргэн тойронд
    8 цаг 48 мин
  • Үндэсний их баяр наадмын шагайн харваа насанд хүрэгчдийн багийн харваагаар үргэлжилж байна
    9 цаг 26 мин
  • Хязаалан: Төв аймгийн Бүрэн сумын уяач Х.Улам-Өрнөхийн хээр үрээ түрүүллээ
    10 цаг 4 мин
  • И Тэ Жүн эмчийн дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
    10 цаг 28 мин
  • Байнгын асаргаанд байдаг 42 ахмад дайчинд тус бүр 5 сая төгрөгийн мөнгөн дэмжлэг үзүүллээ
    11 цаг 35 мин
  • Төрийн далбааны өдөрт зориулсан Цэргийн хүндэтгэл, ёслолын жагсаалд 4400 орчим алба хаагч оролцлоо
    11 цаг 55 мин
  • Хүй 7 худагт түргэн тусламжийн 6 баг ажиллаж байна
    12 цаг 13 мин
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
    13 цаг 19 мин
  • Фото: Хязаалан насны морьд гарааны зурхай руу хөдөллөө
    13 цаг 43 мин
  • “Total Eclipse of the Heart” дуугаараа дэлхийд танигдсан Бонни Тайлер 75 насандаа таалал төгслөө
    14 цаг 0 мин
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
    14 цаг 11 мин
  • Төв цэнгэлдэх хүрээлэнд бөхийн нэгийн давааг үнэгүй үзүүлнэ
    14 цаг 14 мин
  • Францын шигшээ Марокког буулган авснаар гурван ДАШТ дараалан шөвгийн дөрөвт шалгарлаа
    14 цаг 46 мин
  • Өнөөдөр нутгийн хойд хэсгээр их хэмжээний бороо орно
    15 цаг 10 мин
  • Монголбанк болон БНСУ-ын Төв банк хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргалаа
    Өчигдөр 19 цаг 45 мин
  • Худалдаа Хөгжлийн Банк БНСУ-ын төрийн өмчит Экспорт-Импортын Банктай Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
    Өчигдөр 19 цаг 41 мин
  • Жоуи Честнат 10 минутын дотор 66 хотдог идэж дахин аваргаллаа
    Өчигдөр 17 цаг 47 мин
  • БНСУ-ын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд GS25 сүлжээ дэлгүүрт зочилж, K-Food бүтээгдэхүүн, үйлчилгээтэй танилцлаа
    Өчигдөр 17 цаг 30 мин
  • Төрийн шагнал хүртэх гэж буй "Болор цом"-ын эзэн, УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатын 11 шүлэг
  • 1960 оны долоодугаар сарын 6-нд Үндсэн хуулийг шинэчлэн баталж байжээ
  • БАРИМТ: Адуу тодорхой хүмүүс, газар орон, туршлагыг олон жилийн турш санаж чаддаг
  • Барилдах эрх нь сэргэж, зүлэг ногоон дэвжээнээ эргэн ирж магадгүй байгаа М.Бадарч гарьдын тухай сонирхолтой баримтууд
  • "Physical: Asia"-ийн хүчтэн Эдди Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж эх орондоо ирлээ
  • Манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ?
  • Орхон аймаг ЭЕШ-д 800 оноо авсан сурагч, бэлтгэсэн багш нарыг 100 сая төгрөгөөр урамшууллаа
  • FIFA WORLD CUP: Франц, Мароккогийн шигшээ багууд учраагаа ялж, шөвгийн наймд учраа таарлаа
  • Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ
  • Цаг агаарын эрс тэс үзэгдэл дэлхийн олон улс, бүс нутгийг хамарч байна
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Европыг нөмөрсөн хэт халалтын улмаас Франц улсад нас баралтын дунджаас 2,025-аар олон хүн нас баржээ
  • Наадмаар зодоглох бөхчүүдийн бүртгэл маргааш эхэлнэ
  • Хамгийн залуу начин болж хурдан удмын даага хөтөлсөн 21 хүчтэн
  • Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна
  • Аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр Улсын наадамд барилдахаар болов уу?
  • И.Одончимэг: Олон хүний хөдөлмөрийн үр дүнд энэ шагналыг аваад зогсож байна
  • ТАНИЛЦ: Үндэсний их баяр наадмын хөтөлбөр
  • Төрийн шагнал хүртэх гэж буй "Болор цом"-ын эзэн, УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатын 11 шүлэг
  • Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна
  • Барилдах эрх нь сэргэж, зүлэг ногоон дэвжээнээ эргэн ирж магадгүй байгаа М.Бадарч гарьдын тухай сонирхолтой баримтууд
  • Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж эх орондоо ирлээ
  • “Мөнхөд орших Монгол” төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээж, “үндэсний их баяр наадмын цогцолбор” төслийг танилцууллаа
  • FIFA WORLD CUP: Франц, Мароккогийн шигшээ багууд учраагаа ялж, шөвгийн наймд учраа таарлаа
  • ФОТО: Лионел Месси ДАШТ-ий бүх цаг үеийн мэргэн бууч болон хамгийн олон гоолын дамжуулалт өгсөн тоглогч боллоо
  • 1960 оны долоодугаар сарын 6-нд Үндсэн хуулийг шинэчлэн баталж байжээ
  • "Physical: Asia"-ийн хүчтэн Эдди Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Мбаппе Парагвайн сенатор эмэгтэйг бүдүүлэг хэмээв
  • Манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ?
  • Наадмаар зодоглох бөхчүүдийн бүртгэл маргааш эхэлнэ
  • Цаг агаарын эрс тэс үзэгдэл дэлхийн олон улс, бүс нутгийг хамарч байна
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий шөвгийн найм: Дэлхийн аваргын төлөөх хамгийн чухал алхам
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын хэсэг Хүй долоон худагт ажиллаж байна
  • БАРИМТ: Адуу тодорхой хүмүүс, газар орон, туршлагыг олон жилийн турш санаж чаддаг
  • ТАНИЛЦ: Үндэсний их баяр наадмын хөтөлбөр
  • Хөлбөмбөмбөгийн ДАШТ-ий шилдэг найман баг
  • Б.Пүрэвдагва: Газар доорх дэд бүтцийн төлөвлөлтөд онцгой анхаарах шаардлагатай
24 баримт
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • Манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ?
  • "Physical: Asia"-ийн хүчтэн Эдди Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Барилдах эрх нь сэргэж, зүлэг ногоон дэвжээнээ эргэн ирж магадгүй байгаа М.Бадарч гарьдын тухай сонирхолтой баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК