Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар Шадар сайд Я.Содбаатар мэдээлэл хийж байна.
Тэрбээр "Засгийн газрын хуралдаанаас гурван шийдвэр гаргалаа. Ингэхдээ УОК-оос санал болгосон Улаанбаатараас бусад аймгуудад тогтоосон өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг дуустал сунгахаар шийдвэрлэлээ.
Одоогоор 21 аймаг нь эрүүл, халдваргүй бүс болж байгаа. Иймд өндөржүүлсэн байдлын зэрэгт хэсэгчлэн шилжүүлсэн хэлбэрээр явах нь зүйтэй гэж үзлээ. Зургаан аймгийн есөн суманд халдвар бүртгэгдсэн. Эдгээрт шинээр халдвар илрээгүй хугацааг авч үзлээ. Тухайлбал, Архангай аймгийн Батцэнгэл суманд 29, Дархан-Уул аймгийн Дархан суманд 26, Дорноговь аймгийн Айраг суманд 34 өдөр шинээр халдвар илрээгүй. Иймд аймгууд дотроо хэвийн горимд шилжих боломжтой байна. Мөн холбогдох газруудын зардалын асуудлыг шийдвэрлэлээ" гэв.
Б.Баатар