Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар мэдээлэл өгч байна. Энэ үеэр Шадар сайд Я.Содбаатар аливаа мэдээллийг иргэдээс нуугаагүй гэдгийг онцоллоо.
Тэрбээр "УОК, ЭМЯ ямар нэгэн байдлаар мэдээлэл нуухгүй гэдэг хатуу байр суурьтай байгаа. Илэрсэн тохиолдлын ойрын болон дам хавьтлуудыг бүгдийг нь шинжилгээнд хамруулж байгаа. Мөн аппликейшн ашиглаж тодорхой хэмжээгээр хянаж байна.
Тухайн нас барсан иргэнийг халдвартайг нь тогтоож чадаагүй байсан. ХСҮТ-д гарсан голомттой холбогдуулан ар гэр болон оршуулгын ёслолд оролцосн хүмүүсээс бүгдээс нь шинжилгээ авсан" гэлээ.
А.Сүх