Ирэх оны нэгдүгээр сарын 6-ны өдрийг хүртэл 14 хоногийн хугацаанд нийслэлд хэсэгчилсэн хатуу хөл хориог үргэлжлүүлсэн. Уг хугацааг цаашид үргэлжлүүлэх эсэхийг мэргэжлийн байгууллагын дүгнэлтээс хамаарах бөгөөд голомтлон тархаж байгаа бүсүүдийг хумьж чадахгүй бол хатуу хөл хориог сунгана гэдгийг Шадар сайд Я.Содбаатар мэдэгдээд байна.
Түүнчлэн хөл хориог үргэлжлүүлсэнтэй холбогдуулан нийслэлээс гарах хөдөлгөөнийг хориглосон.
Энэ хугацаа нэгдүгээр сарын 6-нд дуусна. Харин цаашид нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдөх, нийслэлийн нөхцөл байдлаас хамаараад орон нутаг руу зорчих хөдөлгөөнийг эсэх шийдвэр гарна гэдгийг ОБЕГ-ын дарга Г.Ариунбуян онцоллоо.
А.Сүх
Сэтгэгдэл (1)