Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар дараах томилгоог хийжээ. Тодруулбал, Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг Үндэсний хөгжлийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ханджавын Батжаргалыг, дэд даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Баясгалантын Булганчимэг, Баасандаваагийн Дөлгөөн нарыг тус тус томилсон байна.
Мөн Эрчим хүчний яамны ТНБД-ын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Насантогтох, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Гадаадын иргэн, харьяатын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Ууганбаяр, МХЕГ-ын даргын үүргийг түр орлон Т.Гантулга нарыг тухайн албан тушаалд нь тус тус жинхэлж, даргаар томилжээ.