Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.10
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан МЭНДЧИЛГЭЭ дэвшүүллээ

2020-12-31
0
ЖИРГЭХ

Монгол Улсын эдийн засгийн ганхашгүй багана болсон Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт ажиллагсад, үе үеийн зүтгэлтнүүд, олон улсын байгууллага, төсөл хөтөлбөрүүдийн хамт олонд Шинэ оны мэндийг өргөн дэвшүүлж мэндчилье.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбар нь Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 34.8 хувийг дангаар үйлдвэрлэж, нийт ажиллах хүчний 64.3 хувийг, орон нутгийн эдийн засгийн 85 гаруй хувийг бүрдүүлдэг бүтээмж өндөр, бүтээл арвин өнөр хамт олон билээ.

Халаагаа өгч буй 2020 он цар тахлын аюултай нүүр тулсан, гамшгийн үеийн Бүх нийтийн болон өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт анх удаа бүх нийтээрээ шилжсэн амаргүй жил байлаа. Хэдийгээр аюулт өвчин дэлгэрч, улсын эдийн засаг хүнд байдалд орсон ч Засгийн газар иргэд, аж ахуйн нэгжүүдийг дэмжсэн боломжит бүх арга хэмжээг шуурхай авч ажиллалаа.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбар цар тахлын дэгдэлтийн үед ачааны хүндийг үүрч, хүнсний хангамжийг хором ч тасалдуулалгүй тогтвортой байлгаж, нөөц, нийлүүлэлтийн менежментийг хэрэгжүүлж байна.

ХХААХҮ-ийн яам цаашид хүнсний гол нэрийн бүтээгдэхүүнүүдийг дотооддоо бүрэн үйлдвэрлэдэг болох зорилт тавин ажиллаж байна. Цар тахлын дэгдэлтийн үед хүнсний хангамжийг тасалдуулахгүй байх, тодорхой нөөц бүрдүүлэх зорилгоор бүх төрлийн будаа, ургамлын тос болон хүнсний улаанбуудай, улаанбуудайн үрийг Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлснөөр улаанбуудайн бүх төрлийн гурил, цагаан будаа, элсэн чихэр, ургамлын тос, өндөг, сүүний үнэ тогтвортой хадгалагдах боломж бүрдлээ.

Фермер, эрчимжсэн мал аж ахуйг дэмжих, сүүний үйлдвэрлэлийг хөл дээр нь бат зогсоохын тулд 2020 онд анх удаа фермерүүдэд нэг тэрбум орчим төгрөгийн сүүний урамшуулал олголоо. Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг төрийн бодлогоор дэмжих үүднээс тусгай агентлаг байгуулах шийдвэрийг Засгийн газраас гаргалаа. Цар тахалтай энэ хүнд цаг үед ЖДҮ эрхлэгчдэд 15 тэрбум төгрөгийн зээлийг ил тод, нээлттэй шалгуураар шуурхай олгож эхлээд байна.

Дархан-Уул, Ховд аймагт малын арьс шир боловсруулах үйлдвэрийн ажлыг эхлүүллээ. Махны экспортын хэмжээг 2 дахин нэмэгдүүлж, экспортлогчдод зориулж “Нэг цэгийн үйлчилгээ” үзүүлэв. Цаашид мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний бэлтгэл, борлуулалтын нэгдсэн тогтолцоо бүрэлдүүлэхээр ажиллаж байна. Ингэснээр боловсруулах үйлдвэрлэл дахин сэргэж, малчдын орлого бодитой нэмэгдэх боломж бүрдэх юм.

Монгол улсын эдийн засагт мал аж ахуйн салбар онцгой үүрэгтэй. Сүүлийн жилүүдэд төр, засгаас хэрэгжүүлсэн шат дараатай бодлогын үр дүнд манай улс мал сүргээ олон улсын малын эрүүл мэндийн чанар стандартад нийцэхүйц хэмжээнд хүргэж чадлаа. Одоо тооны араас хөөцөлдөх биш чанарт анхаарах хэрэгтэй гэдгийг дуу нэгтэй хүлээн зөвшөөрөх цаг болсон.

Энэ жил зуншлага тааруу байсан зарим аймагт өвөлжилт хүндрэх нь тодорхой болсон тул Улсын онцгой комисст хандаж эрсдэлийн үнэлгээ хийлгэсэн. Зудын эрсдэлтэй аймгуудын 40 мянган малчин өрхөд Дэлхийн банктай хамтран хэрэгжүүлж буй төслөөс 5 сая ам.долларын буцалтгүй тусламж олгох шийдвэрийг Засгийн газраар гаргууллаа.

2020-2024 онд Хүнс, хөдөө, аж ахуй хөнгөн үйлдвэрийн салбарыг хөгжүүлэх дунд хугацааны бодлогод дэвшүүлсэн зорилтуудыг хэрэгжүүлснээр экспортын орлогын хэмжээг 2.5 дахин нэмэгдүүлж, бүтээгдэхүүний импортыг 30 орчим хувиар бууруулах зорилт тавилаа.

Баярын энэ өдөр цар тахлын нөхцөлд хүн амыг баталгаат хүнсээр тогтвортой хангах үйлсэд зүтгэж буй хүнсний салбарын ажилтан, ажиллагсдын тэсвэр хатуужил, цуцашгүй хөдөлмөрч чанараар бахархаж, талархаж байгаагаа илэрхийлье.

Салбарын нийт хамт олон, нийт монголчууддаа Та бүхэндээ ирж буй 2021 ондоо эрүүл энх, аз жаргалтай, амжилт ололтоор арвин байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

 

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН, ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЙД ЗАГДЖАВЫН МЭНДСАЙХАН

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ
“Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр”-ийн Буцалтгүй тусламжийн баримт бичигт гарын үсэг зурлаа
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён нарыг албан ёсоор угтаж авлаа
БНСУ-ын Шадар сайд бөгөөд Санхүү, эдийн засгийн сайд Гү Юүн Чолтой уулзлаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын хэсэг Хүй долоон худагт ажиллаж байна
    1 цаг 8 мин
  • “Мөнхөд орших Монгол” төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээж, “үндэсний их баяр наадмын цогцолбор” төслийг танилцууллаа
    1 цаг 12 мин
  • ФОТО: Төв цэнгэлдэхийн эргэн тойронд
    2 цаг 52 мин
  • Үндэсний их баяр наадмын шагайн харваа насанд хүрэгчдийн багийн харваагаар үргэлжилж байна
    3 цаг 30 мин
  • Хязаалан: Төв аймгийн Бүрэн сумын уяач Х.Улам-Өрнөхийн хээр үрээ түрүүллээ
    4 цаг 8 мин
  • И Тэ Жүн эмчийн дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
    4 цаг 32 мин
  • Байнгын асаргаанд байдаг 42 ахмад дайчинд тус бүр 5 сая төгрөгийн мөнгөн дэмжлэг үзүүллээ
    5 цаг 39 мин
  • Төрийн далбааны өдөрт зориулсан Цэргийн хүндэтгэл, ёслолын жагсаалд 4400 орчим алба хаагч оролцлоо
    5 цаг 59 мин
  • Хүй 7 худагт түргэн тусламжийн 6 баг ажиллаж байна
    6 цаг 17 мин
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
    7 цаг 23 мин
  • Фото: Хязаалан насны морьд гарааны зурхай руу хөдөллөө
    7 цаг 47 мин
  • “Total Eclipse of the Heart” дуугаараа дэлхийд танигдсан Бонни Тайлер 75 насандаа таалал төгслөө
    8 цаг 4 мин
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
    8 цаг 15 мин
  • Төв цэнгэлдэх хүрээлэнд бөхийн нэгийн давааг үнэгүй үзүүлнэ
    8 цаг 18 мин
  • Францын шигшээ Марокког буулган авснаар гурван ДАШТ дараалан шөвгийн дөрөвт шалгарлаа
    8 цаг 50 мин
  • Өнөөдөр нутгийн хойд хэсгээр их хэмжээний бороо орно
    9 цаг 14 мин
  • Монголбанк болон БНСУ-ын Төв банк хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргалаа
    22 цаг 2 мин
  • Худалдаа Хөгжлийн Банк БНСУ-ын төрийн өмчит Экспорт-Импортын Банктай Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
    22 цаг 6 мин
  • Жоуи Честнат 10 минутын дотор 66 хотдог идэж дахин аваргаллаа
    Өчигдөр 17 цаг 47 мин
  • БНСУ-ын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд GS25 сүлжээ дэлгүүрт зочилж, K-Food бүтээгдэхүүн, үйлчилгээтэй танилцлаа
    Өчигдөр 17 цаг 30 мин
  • Төрийн шагнал хүртэх гэж буй "Болор цом"-ын эзэн, УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатын 11 шүлэг
  • 1960 оны долоодугаар сарын 6-нд Үндсэн хуулийг шинэчлэн баталж байжээ
  • БАРИМТ: Адуу тодорхой хүмүүс, газар орон, туршлагыг олон жилийн турш санаж чаддаг
  • Барилдах эрх нь сэргэж, зүлэг ногоон дэвжээнээ эргэн ирж магадгүй байгаа М.Бадарч гарьдын тухай сонирхолтой баримтууд
  • "Physical: Asia"-ийн хүчтэн Эдди Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж эх орондоо ирлээ
  • Манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ?
  • Орхон аймаг ЭЕШ-д 800 оноо авсан сурагч, бэлтгэсэн багш нарыг 100 сая төгрөгөөр урамшууллаа
  • Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр Э.Анар томилогдлоо
  • FIFA WORLD CUP: Франц, Мароккогийн шигшээ багууд учраагаа ялж, шөвгийн наймд учраа таарлаа
  • Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ
  • No Brand - City hall Монгол дахь анхны салбар UB Autocom-д тун удахгүй нээгдэнэ.
  • Цаг агаарын эрс тэс үзэгдэл дэлхийн олон улс, бүс нутгийг хамарч байна
  • Европыг нөмөрсөн хэт халалтын улмаас Франц улсад нас баралтын дунджаас 2,025-аар олон хүн нас баржээ
  • Наадмаар зодоглох бөхчүүдийн бүртгэл маргааш эхэлнэ
  • Хамгийн залуу начин болж хурдан удмын даага хөтөлсөн 21 хүчтэн
  • Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна
  • Аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр Улсын наадамд барилдахаар болов уу?
  • И.Одончимэг: Олон хүний хөдөлмөрийн үр дүнд энэ шагналыг аваад зогсож байна
  • ТАНИЛЦ: Үндэсний их баяр наадмын хөтөлбөр
  • Төрийн шагнал хүртэх гэж буй "Болор цом"-ын эзэн, УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатын 11 шүлэг
  • Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж эх орондоо ирлээ
  • Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна
  • FIFA WORLD CUP: Франц, Мароккогийн шигшээ багууд учраагаа ялж, шөвгийн наймд учраа таарлаа
  • Цаг агаарын эрс тэс үзэгдэл дэлхийн олон улс, бүс нутгийг хамарч байна
  • Барилдах эрх нь сэргэж, зүлэг ногоон дэвжээнээ эргэн ирж магадгүй байгаа М.Бадарч гарьдын тухай сонирхолтой баримтууд
  • ФОТО: Лионел Месси ДАШТ-ий бүх цаг үеийн мэргэн бууч болон хамгийн олон гоолын дамжуулалт өгсөн тоглогч боллоо
  • Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр Э.Анар томилогдлоо
  • БАРИМТ: Адуу тодорхой хүмүүс, газар орон, туршлагыг олон жилийн турш санаж чаддаг
  • ТАНИЛЦ: Үндэсний их баяр наадмын хөтөлбөр
  • "Physical: Asia"-ийн хүчтэн Эдди Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Хөлбөмбөмбөгийн ДАШТ-ий шилдэг найман баг
  • Б.Пүрэвдагва: Газар доорх дэд бүтцийн төлөвлөлтөд онцгой анхаарах шаардлагатай
  • Наадмаар зодоглох бөхчүүдийн бүртгэл маргааш эхэлнэ
  • 1960 оны долоодугаар сарын 6-нд Үндсэн хуулийг шинэчлэн баталж байжээ
  • Мбаппе Парагвайн сенатор эмэгтэйг бүдүүлэг хэмээв
  • Ургац хураалтын бэлтгэл ажлыг хангах Ургацын комиссыг байгуулна
  • Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 24 хүн хэвтэн эмчлүүлж байна
  • С.Амарсайхан: Монгол, Солонгос улсын иргэд жолооны үнэмлэхээ харилцан зөвшөөрөх хэлэлцээрт хүрсэн
  • И.Одончимэг: Олон хүний хөдөлмөрийн үр дүнд энэ шагналыг аваад зогсож байна
24 баримт
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • Манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ?
  • "Physical: Asia"-ийн хүчтэн Эдди Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Барилдах эрх нь сэргэж, зүлэг ногоон дэвжээнээ эргэн ирж магадгүй байгаа М.Бадарч гарьдын тухай сонирхолтой баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК