Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.10
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“Хүүхдийн төлөө фонд” хэний PR байсан бэ?

2021-1-04
0
ЖИРГЭХ

 

Зарлагдсан хөтөлбөрүүдээ цуцлан байж 13 телевиз “Бүхнийг хүүхдийн төлөө” хандивын теле концертыг шууд дамжуулсан нь он дамнасан маргаан дагуулсан. Улс төрийн пиар хийгээд учир шалтгааны эхлэлийг хайсан олон маргаан дундаас маргах аргагүй анхаарах зүйлийг УИХ-ын гишүүн Б.Энхбаяр хэлсэн.

Тэрбээр, “Одоогийн хууль зүйн орчин төр иргэдээс хандив авах зохицуулалт байхгүй тул хуульчлагдаж байж л шийднэ. Засгийн газар энэхүү хуулиар байгуулагдах сандаа 10 тэрбумын эх үүсвэрийг шийдэж буйг Ерөнхий сайд тодотгосон байсан. Харин чоно борооноор гэгчээр Засгийн газрын хажуугаар ТББ байгуулж иргэдээс хандив авсан нөхдийн асуудал хуулийн өмнө очих биз.

Энэ мөнгө угаах шинжтэй гэмт үйлдэлд оролцсон Соёлын сайд, дэд сайддаа улс төрийн хариуцлага тооцох нь зүй ёс…” гэсэн юм. Нэг өгүүлбэрээр бол Засгийн газар тусгай сан байгуулна аа гэчихсэн байхад Төрийн бус байгууллага байгуулаад түүндээ төрийн өмнөөс ард иргэдээс хандив цуглуулах нь хууль бус гэдгийг л тэр хэлсэн.

Хүүхдийн төлөө гэсэн сайхан уриагаар халхавч хийн хандив цуглуулсан нь хуулийн дагуу эсэх дээр хуульч гишүүний дээрх үгтэй маргах хүн ховор биз. Тэгэхээр энэ сэдвийг түр орхиод маргаан дагуулсан дараагийн сэдэв рүү орцгооё. Тэр нь “Хүүхдийн төлөө фонд” хэн гэдэг улстөрчийн PR байсан талаархи маргаан.

Өнгөрсөн гурван өдрийн хэвлэл хийгээд сошиалаар гарсан мэдээллүүд, сэтгэгдлүүдээс шүүрдвэл энэхүү хандивын тоглолтыг ирэх сонгуульд бэлтгэсэн төрийн тэргүүний PR гэх нь олон байна. Магадгүй “Хүүхдийн төлөө фонд” Төрийн бус байгууллагын Удирдах зөвлөлийн гишүүдийн нэг нь “Хэро интертаймент”-ийн захирал Б.Баатар байсантай энэ нь холбоотой байх. Бас Ерөнхийлөгч Х.Баттулга 2019-2020 оныг “Хүүхдийн төлөө жил” болгон зарлаж байсантай нь ч холбоотой байх. Өнгөцхөн харвал энэ хамгийн байж болох хардлага. Харин ухаад үзвэл бас л өөр дүр зураг гарч ирнэ.

“Хүүхдийн төлөө фонд” Төрийн бус байгууллагыг арванхоёрдугаар сарын 17-нд Б.Баатар, Х.Дамдинсүрэн, М.Батбаяр нар байгуулжээ.

Б.Баатар нь “Хэро интертаймент”-ын үүсгэн байгуулагч, Ерөнхийлөгчийн PR-чин, нөгөө талаас Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Монгол Улсын сайд Л.Оюун-Эрдэнийн төрсөн ах. Х.Дамдинсүрэн бол “Sound of Mongolia”-ын үүсгэн байгуулагч, Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй ойрхон ажилладаг нэгэн.

Оны өмнөхөн Засгийн газрын квотоор МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр эхнэр М.Уянга нь томилогдсон.

Харин М.Батбаяр нь Соёлын дэд сайд, МАН дахь Хэнтийн фракцын залуу төлөөлөл. Ийм гурван хүн хандивын тоглолт болохоос 13 хоногийн өмнө нэгдээд “Хүүхдийн төлөө фонд” Төрийн бус байгууллагыг байгуулжээ.

Ийм бүрэлдэхүүнтэйгээр нэгдсэн гурав ТББ-ынхаа Гүйцэтгэх захирлаар жүжигчин Г.Ундармааг томилжээ. Жүжигчин Г.Ундармаа бол “Эм Си Эс” группийнхны үеэл, “Анун” төвийг нь хариуцаж ажилладаг байсан гэдгийг уншигчид андахгүй биз.

Ингээд “Хүүхдийн төлөө фонд”-ынхон Соёлын сайд С.Чулууны санаачилгаар “Бүхнийг хүүхдийн төлөө” хандивын тоглолтыг зохион байгуулсан байна.

Дахиад л ганц тодотгол. Соёлын сайд С.Чулуун бол У.Хүрэлсүхийн танхимд томилогдохоосоо л салбарынхныхаа эсэргүүцэлтэй тулгарсан, ердөө хэдхээн хоногийн өмнө “Түүхээ худалдсан түүхчид” цуврал нэвтрүүлгийн “Гол дүр” болон “балбуулсан”, нэг үгээр хэлбэл сайдын суудал нь дээсэн дөрөөн дээр дэнжигнэн байгаа сайд.

Нэг л эс үйлдэл нь түүнийг танхимаасаа гаргах шалтаг болж Ерөнхий сайдад очно. Эндээс үзвэл Б.Баатарыг эс тооцвол бусад нь Ерөнхийлөгчийн санаачилгыг дэмжээд, зохион байгуулаад, 2 тэрбум 222 сая төгрөг босгоод явах хүмүүс гэж харагдахгүй байна. Тодруулбал, төрийн тэргүүн Х.Баттулга энэ удаа Хойд талын хар овоохой болчихсон юм биш биз?

 

С.Сүлд

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ
“Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр”-ийн Буцалтгүй тусламжийн баримт бичигт гарын үсэг зурлаа
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён нарыг албан ёсоор угтаж авлаа
БНСУ-ын Шадар сайд бөгөөд Санхүү, эдийн засгийн сайд Гү Юүн Чолтой уулзлаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (12)

  • зочин (64.119.24.227)
    Манайд орчин үеийн номын сан дутагдалтай байдаг. Ганцхан Нацагдоржийн нэрэмжит номын санд АНУ гийн тусламжаар тависан интернеттэй,гэхдээ ширээ болгон залгууртай байдаггүй юм бна билээ. Ер нь хүүхэд залууст гэрт нь ойр дүүрэг болгонд номын сантай баймаар. Зөв зүйл болжээ.
    2021 оны 01 сарын 04 | Хариулах
  • Зочин (66.181.187.202)
    Энэ хүнд цаг үед яасан их мөнгө гаргаад байна иргэд ч аж ахуйн нэгжүүд ч их баян байгаа юм бишүү Энэ хогийн ерөнхийлөгчийн Баттулгын явуулганд автадгаа хэзээ болих юм бэ Гадаадад байгаа офшорын мөнгийг нь хурааж улсын орлого болгох хоншоортой хуулийн газар монголд байна уу
    2021 оны 01 сарын 04 | Хариулах
  • Зочин (66.181.177.27)
    Дандаа хууль бус юм хийж ард түмнээ доромжилохоо зогсоо
    2021 оны 01 сарын 04 | Хариулах
  • ZOCHIN (64.119.26.127)
    NER DEVSHUULEH ERH HEND BGAA BILEE TER L CHUHAL DEVSHUULSEN HUND SONGOLT BAIHGUI GEDGIIG OILGOH TERNEES ARD TUMEN SONGOOD BGAA BISH GEJ BODOJ BNA
    2021 оны 01 сарын 04 | Хариулах
  • Зочин (64.119.23.214)
    "Түүхээ худалдсан түүхч" гуай л учирыг нь мэдэх байх. "Хүүхдийн төлөө фонд" байгуулснаараа тэр амиа аврахын тулд Матросов болж үзэв үү, эсвэл Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёрынхоо нэр төрийг унагах ажиллагааг зохион байгуулав уу? Хэний захиалгаар???...
    2021 оны 01 сарын 04 | Хариулах
  • Зочин (150.129.143.67)
    Мөнгө угаах нь хаашаа юм. Сонгуулийн компанит ажил биз. Хүүхдэд хайртай дуртай, тэдний төлөө хийдэг бүтээдэг баатар болж харагдах гэсэн санаа
    2021 оны 01 сарын 04 | Хариулах
  • Зочин (43.250.126.130)
    Жонхуу гийн л хийж байгаа ажил шүү дээ. Бас хойд хар овоохой гэчихэжээ
    2021 оны 01 сарын 04 | Хариулах
  • Зочин (103.212.118.109)
    Хуулийг гууль болгогчидын арын улсууд нь тодорхой юм байна.
    2021 оны 01 сарын 04 | Хариулах
  • зочин (66.181.180.150)
    Баттулга өөрөө оффшарчин гнээд Зууны мэдээ сонин дээр бичсэн гэнээ.
    2021 оны 01 сарын 04 | Хариулах
  • Зочин (103.212.118.109)
    Хуулийг гууль болгогчидын арын улсууд нь тодорхой юм байна.Тэгээд өөрсдөө олны өмнө бас хууль ярицгаана
    2021 оны 01 сарын 04 | Хариулах
  • зочин (66.181.161.112)
    хүрэлсүг жонхүү аль нь ч хулгайч залилангийн этгээд зайлуулах хэрэгтэй
    2021 оны 01 сарын 04 | Хариулах
  • Зочин (192.82.70.233)
    Мөнгө идэж шамшигдуулах арга!!!.
    2021 оны 01 сарын 04 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын хэсэг Хүй долоон худагт ажиллаж байна
    18 мин
  • “Мөнхөд орших Монгол” төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээж, “үндэсний их баяр наадмын цогцолбор” төслийг танилцууллаа
    23 мин
  • ФОТО: Төв цэнгэлдэхийн эргэн тойронд
    2 цаг 3 мин
  • Үндэсний их баяр наадмын шагайн харваа насанд хүрэгчдийн багийн харваагаар үргэлжилж байна
    2 цаг 41 мин
  • Хязаалан: Төв аймгийн Бүрэн сумын уяач Х.Улам-Өрнөхийн хээр үрээ түрүүллээ
    3 цаг 18 мин
  • И Тэ Жүн эмчийн дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
    3 цаг 43 мин
  • Байнгын асаргаанд байдаг 42 ахмад дайчинд тус бүр 5 сая төгрөгийн мөнгөн дэмжлэг үзүүллээ
    4 цаг 50 мин
  • Төрийн далбааны өдөрт зориулсан Цэргийн хүндэтгэл, ёслолын жагсаалд 4400 орчим алба хаагч оролцлоо
    5 цаг 9 мин
  • Хүй 7 худагт түргэн тусламжийн 6 баг ажиллаж байна
    5 цаг 27 мин
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
    6 цаг 34 мин
  • Фото: Хязаалан насны морьд гарааны зурхай руу хөдөллөө
    6 цаг 57 мин
  • “Total Eclipse of the Heart” дуугаараа дэлхийд танигдсан Бонни Тайлер 75 насандаа таалал төгслөө
    7 цаг 14 мин
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
    7 цаг 25 мин
  • Төв цэнгэлдэх хүрээлэнд бөхийн нэгийн давааг үнэгүй үзүүлнэ
    7 цаг 29 мин
  • Францын шигшээ Марокког буулган авснаар гурван ДАШТ дараалан шөвгийн дөрөвт шалгарлаа
    8 цаг 1 мин
  • Өнөөдөр нутгийн хойд хэсгээр их хэмжээний бороо орно
    8 цаг 24 мин
  • Монголбанк болон БНСУ-ын Төв банк хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргалаа
    21 цаг 12 мин
  • Худалдаа Хөгжлийн Банк БНСУ-ын төрийн өмчит Экспорт-Импортын Банктай Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
    21 цаг 16 мин
  • Жоуи Честнат 10 минутын дотор 66 хотдог идэж дахин аваргаллаа
    23 цаг 11 мин
  • БНСУ-ын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд GS25 сүлжээ дэлгүүрт зочилж, K-Food бүтээгдэхүүн, үйлчилгээтэй танилцлаа
    23 цаг 27 мин
  • Төрийн шагнал хүртэх гэж буй "Болор цом"-ын эзэн, УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатын 11 шүлэг
  • 1960 оны долоодугаар сарын 6-нд Үндсэн хуулийг шинэчлэн баталж байжээ
  • БАРИМТ: Адуу тодорхой хүмүүс, газар орон, туршлагыг олон жилийн турш санаж чаддаг
  • Барилдах эрх нь сэргэж, зүлэг ногоон дэвжээнээ эргэн ирж магадгүй байгаа М.Бадарч гарьдын тухай сонирхолтой баримтууд
  • "Physical: Asia"-ийн хүчтэн Эдди Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж эх орондоо ирлээ
  • Орхон аймаг ЭЕШ-д 800 оноо авсан сурагч, бэлтгэсэн багш нарыг 100 сая төгрөгөөр урамшууллаа
  • Манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ?
  • Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр Э.Анар томилогдлоо
  • FIFA WORLD CUP: Франц, Мароккогийн шигшээ багууд учраагаа ялж, шөвгийн наймд учраа таарлаа
  • Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ
  • No Brand - City hall Монгол дахь анхны салбар UB Autocom-д тун удахгүй нээгдэнэ.
  • Цаг агаарын эрс тэс үзэгдэл дэлхийн олон улс, бүс нутгийг хамарч байна
  • Европыг нөмөрсөн хэт халалтын улмаас Франц улсад нас баралтын дунджаас 2,025-аар олон хүн нас баржээ
  • Наадмаар зодоглох бөхчүүдийн бүртгэл маргааш эхэлнэ
  • Хамгийн залуу начин болж хурдан удмын даага хөтөлсөн 21 хүчтэн
  • Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна
  • Аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр Улсын наадамд барилдахаар болов уу?
  • И.Одончимэг: Олон хүний хөдөлмөрийн үр дүнд энэ шагналыг аваад зогсож байна
  • ТАНИЛЦ: Үндэсний их баяр наадмын хөтөлбөр
  • Төрийн шагнал хүртэх гэж буй "Болор цом"-ын эзэн, УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатын 11 шүлэг
  • Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж эх орондоо ирлээ
  • Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна
  • FIFA WORLD CUP: Франц, Мароккогийн шигшээ багууд учраагаа ялж, шөвгийн наймд учраа таарлаа
  • Цаг агаарын эрс тэс үзэгдэл дэлхийн олон улс, бүс нутгийг хамарч байна
  • Барилдах эрх нь сэргэж, зүлэг ногоон дэвжээнээ эргэн ирж магадгүй байгаа М.Бадарч гарьдын тухай сонирхолтой баримтууд
  • ФОТО: Лионел Месси ДАШТ-ий бүх цаг үеийн мэргэн бууч болон хамгийн олон гоолын дамжуулалт өгсөн тоглогч боллоо
  • Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр Э.Анар томилогдлоо
  • БАРИМТ: Адуу тодорхой хүмүүс, газар орон, туршлагыг олон жилийн турш санаж чаддаг
  • ТАНИЛЦ: Үндэсний их баяр наадмын хөтөлбөр
  • "Physical: Asia"-ийн хүчтэн Эдди Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Хөлбөмбөмбөгийн ДАШТ-ий шилдэг найман баг
  • Б.Пүрэвдагва: Газар доорх дэд бүтцийн төлөвлөлтөд онцгой анхаарах шаардлагатай
  • Наадмаар зодоглох бөхчүүдийн бүртгэл маргааш эхэлнэ
  • 1960 оны долоодугаар сарын 6-нд Үндсэн хуулийг шинэчлэн баталж байжээ
  • Мбаппе Парагвайн сенатор эмэгтэйг бүдүүлэг хэмээв
  • Ургац хураалтын бэлтгэл ажлыг хангах Ургацын комиссыг байгуулна
  • Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 24 хүн хэвтэн эмчлүүлж байна
  • С.Амарсайхан: Монгол, Солонгос улсын иргэд жолооны үнэмлэхээ харилцан зөвшөөрөх хэлэлцээрт хүрсэн
  • И.Одончимэг: Олон хүний хөдөлмөрийн үр дүнд энэ шагналыг аваад зогсож байна
24 баримт
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • Манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ?
  • "Physical: Asia"-ийн хүчтэн Эдди Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Барилдах эрх нь сэргэж, зүлэг ногоон дэвжээнээ эргэн ирж магадгүй байгаа М.Бадарч гарьдын тухай сонирхолтой баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК