Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.10
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Коронавирусний вакцины талаар хөврөх мэдээллийн эргэн тойронд

2021-1-05
0
ЖИРГЭХ

Эхний ээлжид вакцинжуулах 10 мянган хүний нэр хаяг, байршлыг тогтоохоор ажиллаж байна

ДЭМБ коронавирусний халдвараас сэргийлэх анхны вакциныг бүртгэснээ шинэ оны босгон дээр зарлалаа. ДЭМБ-ын шалгуурыг хангасан “Pfizer” болон “ВioNTech” компанийн “Pfizer/BioNTech” вакцин нь дэлхийн олон орны эмийн зохицуулалтын мэргэжилтнүүдийн хяналтаар аюулгүй байдал, чанар, эрсдэл зэрэг олон шалгуурыг дамжин ийнхүү баталгаажсан юм. ДЭМБ-ын Дархлаажуулалтын стратегийн зөвлөхүүд (SAGE) нэгдүгээр сарын 5 буюу өнөөдөр  хуралдаж, вакциныг дэлхийн хүн амд хэрэглэх талаарх тодорхой бодлого, зөвлөмж боловсруулна гэдгээ зарласан билээ.

“COVAX” хөтөлбөрт хамрагдахаар бүртгүүлсэн орны жагсаалтад Монгол Улс дөрөвдүгээрт бичигджээ

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн захирамжаар “Covid-19” цар тахлын эсрэг вакцин оруулж ирэх ажлын хэсэг байгуулж, ахлагчаар нь Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, орлогчоор нь Гадаад хэргийн сайд Н.Энхтайван нар ажиллаж байгаа. Манай улсын хувьд Вакцин дархлаажуулалтын глобал альянс /GAVI/, ДЭМБ, НҮБ-ын Хүүхдийн сан болон бусад олон олон улсын байгууллагын хамтран байгуулсан “COVAX” хөтөлбөрт 2020 оны долоодугаар сарын 16-ны өдөр албан ёсоор нэгдэн орох хүсэлтээ хүргүүлж, тэд хүлээн авсан билээ. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд нийт хүн амын 20 хүртэлх хувийг вакцинжуулалтад үнэ төлбөргүй хамруулах, нэмэлтээр хүн амын 40 хувийг хамрах тооны вакциныг уг хөтөлбөрийн хүрээнд Дэлхийн банкны санхүүжилтээр худалдан авахаар Сангийн яам ажилласан байдаг. Вакцин худалдан авалтыг “COVAX” хөтөлбөрийн хүрээнд хийснээр ДЭМБ-ын чанар, аюулгүй байдлын гэрчилгээтэй вакцин авахаас гадна үнэ өртөг нь хөтөлбөрийн хүрээнд хөнгөлөлттэй үнээр байх юм. Үнийн хувьд “Pfizer” компанийн вакцины нэг тун нь 19.50 ам.доллар, “Moderna” компанийн вакцин 32-37 ам доллараар зарах урьдчилсан дүн гарчээ. “COVAX” хөтөлбөрт хамрагдахаар бүртгүүлсэн орны жагсаалтад Монгол Улс дөрөвдүгээрт бичигдсэн учраас монголчуудын хувьд эхний ээлжид вакцин авах боломжийг улам нэмэгдүүллээ гэсэн үг юм.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: Хүн амынхаа 60 хувийг вакцинжуулахаар төлөвлөсөн, харин хүүхдүүдэд хийхгүй 

Манай улсын хувьд вакцин худалдан авахад зориулж, Дэлхийн банкнаас 50,7 сая ам.долларын зээл авах талаар ярьсан. Харин УИХ-ын гишүүд үүнийг хүлээж суухын хооронд ЭМДС-гийн мөнгийг зарцуулбал яасан юм бэ. Тус санд 500 тэрбум төгрөг байгаа шүү дээ хэмээн шүүүмжилж байв. Харин энэ талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, "Дэлхийн банкнаас вакцины санхүүжилт хүссэн нь мөнгөндөө гол асуудал биш. Дэлхийн ядуу буурай орнуудад вакцин түрүүлж авах боломжийг хангах цорын ганц хөтөлбөр бол “COVAX” юм. Үүнийг хэд хэдэн байгууллага санаачлан байгуулсны нэг нь Дэлхийн банк. Төлбөрөө хэн түрүүлж төлсөн нь вакцинаа түрүүлж авна. Тиймээс Дэлхийн банкинд хандаж вакцин авах арга замыг дөтлөх зорилгоор хүсэлт тавьсан. Вакциныг нийт хүн амынхаа 60 хувьд хангах төлөвлөгөө гаргасан. Эхний ээлжийн 20 хувьд эрүүл мэндийн салбар, онцгой, цагдаа зэрэг цар тахалтай нүүр тулан ажиллаж байгаа хүмүүсийг хамруулна. Дараагийн ээлжийг тухайн үед шат дараатайгаар шийдээд явна. Вакцин шинээр гарч олон үе шатыг алгасч байгаа тул бид хүүхдүүдийг хамруулахгүй гэсэн бодлого барина. Мөнгөндөө асуудал биш, богино хугацаанд вакцинд хамрагдах нь чухал" гэсэн тайлбарыг өгсөн юм.  

Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар: Эхний ээлжид вакцинжуулах 10 мянган хүний нэр хаяг, байршлыг тогтоохоор ажиллаж байна

Вакцинжуулалттай холбоотойгоор ямар арга хэмжээ авч байгаа, хэчнээн иргэнийг хамруулах, судалгаа тооцоог хийж буй талаар Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатартай ярилцлаа.

-Монгол Улс 2021 оны нэгдүгээр улиралд багтаан вакцинаа хүлээн авч, иргэдээ вакцинжуулж эхэлнэ гэсэн. Бэлтгэл ажлаа хэр хангаж байна. Ямар хүндрэл гарч байгаа вэ?

-Хэлэлцээр хийж байгаа байгууллагуудаас өгсөн мэдээллээр, манай улс 2021 оны нэгдүгээр улиралд багтаан вакцинаа хүлээн авна. Монгол Улсад гурван чиглэлээр вакцин оруулж ирэхээр асуудлыг судалж байна. Монгол Улс дархлаажуулалтын хуультай. Дархлаажуулалтын хуулиар сайн дурын үндсэн дээр вакцинжуулалт хийдэг. Монгол Улсын вакцинжуулалтын горим, дэглэм, дэд бүтэц харьцангуй сайн улсын тоонд ордог. Ялангуяа манай улс дэлхийн хэмжээнд гараад байгаа долоон вакцины хүйтэн хэлхээ буюу 0-8 градуст хадгалдаг гурван вакциныг шууд хүлээн авах боломжтой. Баруунд хамгийн их хэрэглэж байгаа "Pfizer" болон "Moderna"-гийн вакцинууд хасах 20-70 хэмд хадгалах горимтой. Харин манай улс хасах 70 градуст вакцин авах хөргүүрийн нөхцөл боломж байна. Бидэнд ийм нөөц байгаа. Үндсэндээ бид гадаадаас ямар нэгэн хэлбэрээр вакцин авсан тохиолдолд дотоодын бэлтгэлээ хангах хэд хэдэн ажлыг шат дараатай хийгээд явж байна.

-Эхний ээлжийн вакцинжуулалтад ямар хүмүүсийг хамруулах вэ. Тэдний нэр, хаяг, байршлыг тодорхойлох ажлын хэсэг байгуулан ажиллаж эхэлсэн гэлээ. Дараагийн ээлжид ямар хүмүүсийг хамруулахаар төлөвлөөд байгаа вэ? 

-Вакцинжуулалтын төлөвлөгөө ёсоор голомтод ажиллаж байгаа алба хаагчдыг эн тэргүүнд дархлаажуулна. Дараа нь ахмад настан, суурь өвчтэй гэх  хуваариуд гарсан байгаа. Эхний ээлжид вакцинжуулах 10 мянган хүний нэр, хаяг, байршил цаашид вакцинжуулах 300 мянган хүний салбар, байршлыг тодорхой гаргах чиглэлд ажлын хэсэг байгуулан ажиллаж байна.  Мөн бид вакцины бүтцэд үнэлгээ өгч байгаа. Манай улсад байдаг вакцин хадгалах хөргөгчийн хэд нь ажилладаг, хэдийг нь шинэчлэх шаардлагатай, ХӨСҮТ болон Биокомбинатын вакцины том агуулахуудад хэчнээн тунг хадгалах боломжтой зэрэг бүх тооцоо судалгааг ажлын хэсгүүд гаргаад, дүгнэлт хийгээд ажиллаж байна. 

-Вакцин хийлгэсэн иргэдийг хилээр нэвтрүүлэх шийдвэрийг олон улс гаргахаар болсон гэсэн. Манай улс ч үүнд нэгдэх үү?

-Вакцинжуулалтыг дагаад томоохон бүртгэл явах ёстой. Дэлхий нийт вакцинжуулалтын дараа вакцин хийлгэсэн эсэхээс шалтгаалж улсынхаа хилийг давуулах зэргээр улс хоорондын хөдөлгөөн вакцинтай холбогдож явахаар байна. Тиймээс манай улсад ч вакцин хийлгэсэн иргэдийн иргэний бүртгэлийг гадаад паспорттай нь уях асуудал гарна. 2021 оны хоёрдугаар хагас жилд  олон орон вакцин хийлгэсэн иргэнийг хилээрээ давуулна гэдэг шийдвэр гаргахаар байгаа. Тийм учраас бид иргэдийнхээ хөдөлгөөнийг тооцож, цахим бүртгэлийг нарийн хийх ёстой. Вакциныг хоёр тунгаар хийж байгаа. Тиймээс нэгдүгээр тунг тариулсан хүн хоёрдугаар тунд орох хугацааг тааруулах гээд бүртгэлтэй холбоотой томоохон ажлууд явна.

- “Монос” групп Astra Zeneca  компанийн Монгол дахь албан ёсны төлөөлөгч учраас Монгол Улсын нэрийн өмнөөс захиалга өгөх ёстой боллоо хэмээн гишүүн асан Л.Эрдэнэчимэг жиргэж байсан. Ер нь хувийн хэвшлийнхны оролцоо, дэмжлэг байгаа юу?   

-Хувийн хэвшлийнхэн Монгол Улсын тодорхой стандарт, шаардлагыг хангасан, ДЭМБ болон хатуу зохицуулалттай орнуудад хүлээн зөвшөөрсөн. Монгол Улс үндэсний бүртгэлд бүртгэсний дараа вакциныг өөрийн шугамаар оруулж ирэх эрх нь нээгдэнэ. Хувийн хэвшлийн компаниудыг ч үүнд хамтран ажиллана гэж найдаж байна.

УОК-ын дэргэд Эрдэмтдийн зөвлөл ажиллаж байна

УОК-ын дэргэд эрдэмтдийн зөвлөлийг коронавирусний вакцины худалдан авалттай холбоотойгоор 2020 оны арваннэгдүгээр сарын 23-нд байгуулсан байна. Үүнд, Монгол Улсын Шадар сайдын ахлах зөвлөх, ажлын албаны дарга, доктор, дэд профессор С.Янжинсүрэн, АШУҮИС-ийн Био анагаахын сургуулийн захирал Г.Дарамбазар, мөн тус сургуулийн Бичил амь судлал, халдварын сэргийлэлт, хяналтын тэнхмийн эрхлэгч Ч.Баттогтох нарын арав орчим эрдэмтэн,судлаач багтжээ.   

У.Тэргэл

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ
“Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр”-ийн Буцалтгүй тусламжийн баримт бичигт гарын үсэг зурлаа
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён нарыг албан ёсоор угтаж авлаа
БНСУ-ын Шадар сайд бөгөөд Санхүү, эдийн засгийн сайд Гү Юүн Чолтой уулзлаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Зочин (66.181.187.59)
    Одоо гарсан вакцин үр дүнтэй байж чадах юм болов уу даа одоо аль хэдийн вирус нь өөрчлөгдөөд улам хоруу чанартай болоод эхэлсэн юм биш үү
    2021 оны 01 сарын 05 | Хариулах
  • Зочин (122.201.22.193)
    Энэ янзаар бол манайх ковидыг хумиж чадахгүй ээ! Гагцхүү 0 зогсолт хийгээд өдрийн_ орлогогүй айл өрхүүддээ улсын төсвөөс (сонгуулийн амлалтад зориулсан зардлаа хасч) тэтгэлэг өгөхөөс өөр аргагүй ээ!!! Цаана чинь АНУ хүртэл иргэддээ мөнгө өгч байна шүү дээ!!! Манай энхрий хайрт намзасаг жирийн үед иргэддээ мөнгө өгч хөөсөрч сагаад байдаг атлаа яг хэрэгцээт үед болохоор харамлаад байх юм!!!!
    2021 оны 01 сарын 05 | Хариулах
  • лх ........... (59.153.114.206)
    Сайхан мэдээ байна.Хийлгэх хүсэлтээ хаана өгөх вэ? Хэсгийн эмч,ахлагч,хорооны даргын аль нь вэ?
    2021 оны 01 сарын 05 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ФОТО: Төв цэнгэлдэхийн эргэн тойронд
    1 цаг 16 мин
  • Үндэсний их баяр наадмын шагайн харваа насанд хүрэгчдийн багийн харваагаар үргэлжилж байна
    1 цаг 54 мин
  • Хязаалан: Төв аймгийн Бүрэн сумын уяач Х.Улам-Өрнөхийн хээр үрээ түрүүллээ
    2 цаг 31 мин
  • И Тэ Жүн эмчийн дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
    2 цаг 56 мин
  • Байнгын асаргаанд байдаг 42 ахмад дайчинд тус бүр 5 сая төгрөгийн мөнгөн дэмжлэг үзүүллээ
    4 цаг 3 мин
  • Төрийн далбааны өдөрт зориулсан Цэргийн хүндэтгэл, ёслолын жагсаалд 4400 орчим алба хаагч оролцлоо
    4 цаг 22 мин
  • Хүй 7 худагт түргэн тусламжийн 6 баг ажиллаж байна
    4 цаг 40 мин
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
    5 цаг 47 мин
  • Фото: Хязаалан насны морьд гарааны зурхай руу хөдөллөө
    6 цаг 10 мин
  • “Total Eclipse of the Heart” дуугаараа дэлхийд танигдсан Бонни Тайлер 75 насандаа таалал төгслөө
    6 цаг 27 мин
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
    6 цаг 38 мин
  • Төв цэнгэлдэх хүрээлэнд бөхийн нэгийн давааг үнэгүй үзүүлнэ
    6 цаг 42 мин
  • Францын шигшээ Марокког буулган авснаар гурван ДАШТ дараалан шөвгийн дөрөвт шалгарлаа
    7 цаг 14 мин
  • Өнөөдөр нутгийн хойд хэсгээр их хэмжээний бороо орно
    7 цаг 37 мин
  • Монголбанк болон БНСУ-ын Төв банк хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргалаа
    20 цаг 25 мин
  • Худалдаа Хөгжлийн Банк БНСУ-ын төрийн өмчит Экспорт-Импортын Банктай Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
    20 цаг 29 мин
  • Жоуи Честнат 10 минутын дотор 66 хотдог идэж дахин аваргаллаа
    22 цаг 24 мин
  • БНСУ-ын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд GS25 сүлжээ дэлгүүрт зочилж, K-Food бүтээгдэхүүн, үйлчилгээтэй танилцлаа
    22 цаг 40 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ
    23 цаг 56 мин
  • “Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр”-ийн Буцалтгүй тусламжийн баримт бичигт гарын үсэг зурлаа
    Өчигдөр 16 цаг 02 мин
  • Төрийн шагнал хүртэх гэж буй "Болор цом"-ын эзэн, УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатын 11 шүлэг
  • 1960 оны долоодугаар сарын 6-нд Үндсэн хуулийг шинэчлэн баталж байжээ
  • БАРИМТ: Адуу тодорхой хүмүүс, газар орон, туршлагыг олон жилийн турш санаж чаддаг
  • Барилдах эрх нь сэргэж, зүлэг ногоон дэвжээнээ эргэн ирж магадгүй байгаа М.Бадарч гарьдын тухай сонирхолтой баримтууд
  • "Physical: Asia"-ийн хүчтэн Эдди Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж эх орондоо ирлээ
  • Орхон аймаг ЭЕШ-д 800 оноо авсан сурагч, бэлтгэсэн багш нарыг 100 сая төгрөгөөр урамшууллаа
  • Манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ?
  • С.Бямбацогтын даргалсан анхны чуулган ба хариуцлага нэхсэн 90 хоног
  • Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр Э.Анар томилогдлоо
  • FIFA WORLD CUP: Франц, Мароккогийн шигшээ багууд учраагаа ялж, шөвгийн наймд учраа таарлаа
  • Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ
  • No Brand - City hall Монгол дахь анхны салбар UB Autocom-д тун удахгүй нээгдэнэ.
  • Цаг агаарын эрс тэс үзэгдэл дэлхийн олон улс, бүс нутгийг хамарч байна
  • Европыг нөмөрсөн хэт халалтын улмаас Франц улсад нас баралтын дунджаас 2,025-аар олон хүн нас баржээ
  • Наадмаар зодоглох бөхчүүдийн бүртгэл маргааш эхэлнэ
  • Хамгийн залуу начин болж хурдан удмын даага хөтөлсөн 21 хүчтэн
  • Аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр Улсын наадамд барилдахаар болов уу?
  • Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна
  • И.Одончимэг: Олон хүний хөдөлмөрийн үр дүнд энэ шагналыг аваад зогсож байна
  • Төрийн шагнал хүртэх гэж буй "Болор цом"-ын эзэн, УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатын 11 шүлэг
  • Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж эх орондоо ирлээ
  • Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна
  • FIFA WORLD CUP: Франц, Мароккогийн шигшээ багууд учраагаа ялж, шөвгийн наймд учраа таарлаа
  • С.Бямбацогтын даргалсан анхны чуулган ба хариуцлага нэхсэн 90 хоног
  • Цаг агаарын эрс тэс үзэгдэл дэлхийн олон улс, бүс нутгийг хамарч байна
  • Барилдах эрх нь сэргэж, зүлэг ногоон дэвжээнээ эргэн ирж магадгүй байгаа М.Бадарч гарьдын тухай сонирхолтой баримтууд
  • ФОТО: Лионел Месси ДАШТ-ий бүх цаг үеийн мэргэн бууч болон хамгийн олон гоолын дамжуулалт өгсөн тоглогч боллоо
  • Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр Э.Анар томилогдлоо
  • БАРИМТ: Адуу тодорхой хүмүүс, газар орон, туршлагыг олон жилийн турш санаж чаддаг
  • ТАНИЛЦ: Үндэсний их баяр наадмын хөтөлбөр
  • "Physical: Asia"-ийн хүчтэн Эдди Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Хөлбөмбөмбөгийн ДАШТ-ий шилдэг найман баг
  • Б.Пүрэвдагва: Газар доорх дэд бүтцийн төлөвлөлтөд онцгой анхаарах шаардлагатай
  • Наадмаар зодоглох бөхчүүдийн бүртгэл маргааш эхэлнэ
  • 1960 оны долоодугаар сарын 6-нд Үндсэн хуулийг шинэчлэн баталж байжээ
  • Мбаппе Парагвайн сенатор эмэгтэйг бүдүүлэг хэмээв
  • Ургац хураалтын бэлтгэл ажлыг хангах Ургацын комиссыг байгуулна
  • Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 24 хүн хэвтэн эмчлүүлж байна
  • С.Амарсайхан: Монгол, Солонгос улсын иргэд жолооны үнэмлэхээ харилцан зөвшөөрөх хэлэлцээрт хүрсэн
24 баримт
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • Манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ?
  • "Physical: Asia"-ийн хүчтэн Эдди Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Барилдах эрх нь сэргэж, зүлэг ногоон дэвжээнээ эргэн ирж магадгүй байгаа М.Бадарч гарьдын тухай сонирхолтой баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК