Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ц.Ганзориг:  Дүү минь амиа алдсан нь багадаад бүр согтуу байсан гэж эмч нь гүтгэлээ

2021-2-02
0
ЖИРГЭХ

Дүүгээ харамсалтайгаар алдсан нэгэн залуу манайд хандсан юм. Түүнийг Цэгмидийн Ганзориг гэдэг.  Түүнтэй ярилцсанаа хүргэе.


-Та юуны учир Ерөнхий сайд болоод Эрүүл мэндийн сайдад хандах болов?

-Баянгол дүүргийн Эрүүл мэндийн  долоодугаар төвд  өглөө 08 цагт үзүүлэхээр очсон дүүгийнхээ цогцосыг шөнийн 24 цаг гэхэд эмнэлгээс авч гарсандаа үнэхээр гомдолтой байна. Энэ талаар Ерөнхий сайд болоод Эрүүл мэндийн сайдад хандсан. Дүүд маань анхан шатны тусламжийг яаралтай үзүүлээгүй алгуурласнаас амь насаа алдсанд үнэхээр харамсаад баршгүй. Ийм золгүй явдал хэн нэгэнд дахин бүү тохиолдоосой гэсэндээ энэ бүхнийг дэлгэж, сэрэмжлүүлэхийг хүссэн юм.

-Дүү тань ямар зовиуртайгаар эмнэлэгт анх очсон юм бэ. Чухам юу болсон талаар ярьж болох уу?

-Гүрээнийх нь хавьд судас хатуураад байхаар  үзүүлэхээр эмнэлэгт очсон байсан. Манайд гүйлсэн булчирхайн хорт хавдраар өвчилсөн тохиолдол бий. Тиймээс урьдчилан сэргийлж, эмнэлэгт үзүүлэхээр шийдсэн юм билээ. Тодруулж яръя.  Дүү маань 2021 оны нэгдүгээр сарын 25-ны өглөө 08 цагт Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн долоодугаар төвд эхнэрийн хамт  очсон. Тус төвийн хүлээн авах тасгийн эмч дүүг маань үзээд амин үзүүлэлт хэвийн, зүгээр байна. УОК-ын шийдвэр гарсан. Эхлээд Ковидын шинжилгээ өг гээд шинжилгээний хариу гартал хүлээж бай гээд нэг өрөөнд оруулчихсан гэсэн. Хамт байсан эхнэрийг нь сургуулиас нь дуудаад  (багш юм) орондоо хамт ажилладаг багшаа гуйж үлдээсэн байдаг. Ингээд өглөө ирсэн хүнийг Ковидын шинжилгээ авчихаад хүлээлгээд байхаар нь нөгөө багш  эмэгтэй “Энэ хүнийг яагаад үзэхгүй байгаа юм бэ” гэсээр 280 мянгаар томограф, хэвлийн эход харуулсан байсан.  Гэтэл Аззаяа гэж эмч мэс заслын нэг эрэгтэй, бас нэг эмэгтэй эмчийг дуудан гурвуулаа зөвлөлдсөнөө “Хоёр бөөр ажиллагаагүй болсон байна. Бөөрний дутагдалд оржээ” гээд гемодиализийн аппаратад оруулах шаардлагатай гэсэн юм билээ. Намайг яарсаар очиход эмч нь шаардлагатай зүйлсийг авчир гэхэд би “Монос”-оос 400 гаруй мянган төгрөгийн  эм, тариа, гуурс авч очсон. Эмчилгээг хийж байна, бөөрний 75 хувь, үгүй бол 50 хувь сэргэдэг зүгээр гэж Аззаяа эмч хэлсэн. Тэгээд гэртээ хариуд удаагүй байтал эмнэлгээс 22 цагийн үед залгаад “Та яаралтай ирээч” гэхээр нь очтол дүүд маань хүчилтөрөгчийн аппарат залгачихсан байсан. Удалгүй дүү маань амьсгал хурааж,  Аззаяа эмч ТҮЦ-ээс сүү аваад ир. Бас бид хоёр цагийн дараа цэвэрлэгээ, ариутгал хийх ёстой гэсэн. Ийм л харамсалтай явдал боллоо.

-Гүрээ хавьд нь хөндүүрлээд түүнийгээ үзүүлэхээр ирсэн залуу гэнэт хоёр бөөр нь ажиллагаагүй болж, эцэстээ амиа алдсан гэсэн үг үү?   

-Зовиурлаж байгаагүй дүүгийн маань хоёр бөөр ажиллагаагүй болж таарсан. Камерийн бичлэгт зүв зүгээр яваад ОО өрөө орж байгаа юм. Задлан шинжилгээгээр бөөр эрүүл гэж гарсан. Харин эмч нар хордлогын улмаас хоёр бөөр ажиллагаагүй болдог гэсэн. Үнэхээр тийм байсан бол тэд шуурхай арга хэмжээ аваагүй. Бүхэл өдөр ковидын шинжилгээний хариу хүлээнэ гээд өрөөнд хорьчихсон. Эцэстээ шинжилгээ өгч, арга хэмжээ авсан ч дэндүү оройтсон байсан.  Хамгийн гол нь Аззаяа эмч цагдаа нарт миний дүүг согтуу байсан гэж хэлсэн байгаа юм.

-Яагаад согтуу байсан гэж. Өөрөөсөө асуудлыг зайлуулах санаатай байсан юм болов уу?

-Цагдаа нар асуудлыг тодруулдаг юм билээ. Гэтэл Аззаяа эмч арьсаа хамгаалах гэсэн үү, дүүг маань согтуу байсан гэж мэдүүлсэн байсан. Тиймээс энэ бүхний учрыг олох гэж салбарынх нь сайдад, цаашлаад Ерөнхий сайдад хандсан. Хамгийн аймшигтай нь, ганц тэр өдөр гэхэд л Эрүүл мэндийн тус төвд дөрвөн хүн амиа алдсан. Дүү маань 47 настай ид залуугаараа. Ард нь насанд хүрээгүй хоёр хүүхэд, бэлэвсэн эхнэр нь үлдэж байна. 

-Та бүхэн эмнэлгийн удирдлагуудтай уулзаж үзэв үү?

-Одоогоор амжаагүй л байна. Тэгээд ч Баянгол дүүргийнхэн дээд, дунд, доод шатандаа халаа, сэлгээ хийж, сандал ширээгээ зөөж,  бужигнаж байгаа. Биднийг эмнэлэгт байхад дарга нь болов уу гэмээр хижээл эмч тэндхийн ажилтай танилцаад явж байсан. Шинэ дарга нь юм болов уу гэж ойлгосон. Бидний гомдож байгаа нь, хордлого ч бай, хордлогын улмаас бөөр ажиллагаагүй болсон ч байсан яаралтай арга хэмжээ авах байсан. Залуу эмч нар туршлагагүй байж болно. Тэгвэл зөвлөх, профессор, доктор гээд байгаа. Тэднээсээ яагаад зөвлөгөө авч болоогүй юм бэ.

-Та Ковидын шинжилгээний хариуг нь авсан уу?

-Харамсалтай нь, нас барсных нь дараа 24 цагийн орчимд Ковидынх нь шинжилгээний хариу сөрөг гарсан байсан.  

 -Та Ерөнхий сайд, Эрүүл мэндийн сайдад хандлаа. Хариу өгөх болов уу. Ийм тохиолдол олон байдаг?

-Хүний алтан амь юунаас ч үнэтэй. Бид тус төвийн эмч нарыг шууд утгаараа буруутгаагүй. Залуу эмч нар алдсан байж болно. Гэхдээ энэ хариуцлагагүй байдал даамжирвал олон хүний аминд хүрнэ. Дүү маань босч ирэхгүй ч гэсэн олон хүнийг энэ зовлонгоос сэрэмжилж чадвал гэж л бодсон юм.

Эрүүл мэндийн салбар ковид гэсээр бусад өвчтөнөө зөнд нь орхиж, амь насыг нь эрсдэлд оруулж байна хэмээн УИХ-ын гишүүд шүүмжилж байсан. Дээрх явдал үүнийг баталж байна. Хамгийн аймшигтай нь, тус төвд нэг өдөрт 4-5 хүн амиа алдсан байгаа юм. Эмч нар буруутай юү, шуурхай арга хэмжээ аваагүйгээс залуугийн амь нас эрсдсэн үү, үнэхээр хоёр бөөр нь ажиллагаагүй байв уу, хордлогын улмаас гэнэт үүссэн хүндрэл үү гэдэг олон асуулт удахгүй тодорхой болно. Энэ бүхний дараа хариуцлагын асуудлыг шат шатанд ярих нь тодорхой юм.

У.Тэргэл  

0
ЖИРГЭХ
Санал болгох
ТАНИЛЦ: Халуун ус хязгаарлах байршлууд
Баяр наадмын өдрүүдэд ГССҮТ-д 2006 хүн яаралтай тусламж авчээ
Шунхлай групп Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1 тэрбум төгрөгөөр мялаалаа
Баяр наадмын амралтын өдрүүдэд сонор сэрэмжээ бүү алдаарай
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (31)

  • Зочин (66.181.190.181)
    Эмчийн хариуцлага байх ёстой. Хүн нас барсан бол эмчлэх эрхийн хасах ёстой
    2021 оны 03 сарын 02 | Хариулах
  • Zochin (122.201.22.48)
    Xamaagui emnelgiin baiguullagaruu dairaad bj boloxguie.10 xonog arxi uusan arxinii xordlogo boornii dutagdal ni xavsarsan xund xun bsn.bas Bulchirxai tomorson ....olon emgeg xavsarsan xun bsn.4 xunii 1 ni xavdariin ulmaas 1 ni tarxinii xarvaltin ulmaas 2 ni arxinii xordlogoor nas barsan bx.Arxini xordlogo odort mash ix irj bga shuu.saixan zaluuchuud ene muuxai arxinaas bolj ami nadaa ix aldaj b.na
    2021 оны 02 сарын 04 | Хариулах
  • Зочин (43.242.243.19)
    Үнэн байж магадгүй дээ. Өчигдөр нь хрхи уугаад баахан огиж бөөлжсөн хүний бөөр гэнэтийн дутагдалд ордог, их огисноос болоод гүрээний булчин хөндүүр болдог. Нольруу яваад байсан гэж байсан, тэр үед нь шээс нь олигтой гарахгүй байсан болоод яваад байсан байхыг үгүйсгэхгүй. Амгаас нь архи үнэртсэн болоод согтуу байсан гэж хэлсэн байж ч болно л доо. Хүмүүс эмнэлэгт бурууг нь өгөхийн тулд өвчин яаж эхлээд яаж даамжирснаа нуудаг ч тал байдаг. Бөөрний архаг дутагдалтай хүний бөөр өөрчлөлттэй байдаг ч гэнэт түр зуурын хугацаанд ажиллахгүй байсан бөөр харахад их өөрчлөлт мэдэгдэхгүй, судаснууд нь агшилттай л байх болно.
    2021 оны 02 сарын 03 | Хариулах
    • Зочин
      Бөөр ажиллахгүй байхад хордлого тайлах дусал хийх аюултай байдаг.
      2021 оны 02 сарын 03
  • Харамсалтай (66.181.189.250)
    Эмч эмнэлгийн ажилчид ийм хариуцлагагүй хатуу сэтгэлтэй байж болохгүй ээ, өвчтэй хүн аврал эрж л эмнэлэг эмч барааддаг гэдгийг эрхбиш мэддэг байлтай. хожуу үзүүлсэн чиний буруу гээд өөрсдийн алдаагаа нуугаад байж болохгүй шүү. Алдаан дээрээсээ суралцах хэрэгтэй
    2021 оны 02 сарын 03 | Хариулах
  • zochin (202.179.26.159)
    belen mongo avach gej Azzaya emch schunachairch chairan chunii ami nas avaj !!!, mongoliin alich emnelegt chund surtal , ajliin chariuuchlagui yvdal orschssoor!!!, odoo chun alsan emchiig schorond chii. EMYam , Esaid gazar deer n ochij unen zoviig togtoo!!! es tegvel zasgiin gazar ogchorrr!!! chairan zaluu unecheer charamsaltai .
    2021 оны 02 сарын 03 | Хариулах
  • о (203.91.115.49)
    эрхтэн шилжүүлэх
    2021 оны 02 сарын 03 | Хариулах
  • Эмнэлэг ү х э л (66.181.189.72)
    2 бөөр ажиллагаагүй болсон гэдэг бол худалаа шүү. 2 бөөр нь ажиллааагүй болсон бол илт мэдэгдэнэ ээ. Хордлого гэхээсээ наад цагаан нөмрөгтэй хар а л уурчингууд чинь ямар буруу эмчилгээ хийснийг тогтоох хэрэгтэй. Сүүлийн үед 100 эмчийн 60-70 нь хүйтэн цуст а л уурчид болжээ. Би бас дүүгийнхээ амь насаар тоглуулсаан
    2021 оны 02 сарын 03 | Хариулах
  • Бат (202.126.88.182)
    Хавдартай хүнээр бол зүгээр л тоглодог юм байна лээ. Амь нэхээд дийлэхгүй юм чинь гэж тэгдэг байх
    2021 оны 02 сарын 03 | Хариулах
  • Зочин (122.201.24.35)
    Эмч нар мэдлэг тааруу болсон. Их зантай дандаа юм шаарддаг. Энд бичсэн зүйлс бодит байдлыг бичсэн байна. Ер нь доод шатны эмч нарт хариуцлага тооцох цаг болжээ.
    2021 оны 02 сарын 02 | Хариулах
  • zochin (31.165.212.34)
    ene emnelgiinhen hezee ajlaa hariuzlagatai hiideg boloh ve....shalga shalga dendyy baina shdee dandaa hyn alchihaad eldev shaltgaan helne hudlaa
    2021 оны 02 сарын 02 | Хариулах
  • Зочин (192.82.67.234)
    Бараг л алаад хаячихсан юм бишүү . Санаатай юу , санаандгүй юу гэдгийг нь цагдаа тогтоох байх даа . Ум ма ни бад ми хум
    2021 оны 02 сарын 02 | Хариулах
  • Зочин (103.212.119.187)
    Монгол хүмүүсийн нас баралт нөгөө талаасаа эмчийн мэдлэг чадвар, туршлага муу. Нас баралт хэд гарна тэр хэмжээгээр хариуцлага тооцох, эмчлэх эрхийн хугацаатай, бүх насаар нь хасах заалттай болох хэрэгтэй. Эрдэнэт хүний амь нас эмчийн гарт байдаг
    2021 оны 02 сарын 02 | Хариулах
  • Зочин (139.5.216.88)
    Эмч, цагдаа нарын шалгарсан арга л даа. Амь хохирогчийг согтуу байсан гэдэг угтэй.
    2021 оны 02 сарын 02 | Хариулах
  • хохирогч (202.72.245.125)
    Эмч нар дэндүү гэхэд дэндүү хариуцлаггүй тэд нарын гарт эрдэнэт хүний амь үрэгдэж байхад яагаад харамсдаггүй юм бол ,яагаад бүтэн нойртой амгалан байдаг юм бол сайн хөөцөлдөж хариуцлага тооцуулж үнэнээ олоорой гуйя бид бурхан болоочийн буяны ажил гээд хэл амь хийгээд яахав гэж боддог энэ буруу бодол юм бна лээ шүү тухайн үед шоконд ороод эргэж олдохгүй эрхэм хүнээ алдчихаад хариуцлага алдсан хүнтэй хариуцлага яридаггүйгээс болж дараа дараачийн хэн нэгний алтан амийг амарч чаддаггүйгээс эмч нар өвчтөнг тоодоггүй харин эсрэгээрээ мөнгө гэж хардаг болсон юмуу даа /бүгд биш байх/
    2021 оны 02 сарын 02 | Хариулах
  • Сайн шалгуулах хэрэгтэй (66.181.161.38)
    АНХААР АНХААР буяны байгууллагауудад хяналт шалгалт хийх хэрэгтэй юм шиг санагдаж байна. Эмнэлэгээс шарил гаргахад шууд буяны байгууллагаас ирж аваад сонголтгүй тэр байгууллагаар үйлчлүүлэх болж байна. Буян хийж байнауу арл иргэдэд тулгалт хийж нүгэл үйлдэж байна уу.
    2021 оны 02 сарын 02 | Хариулах
  • Зочин (66.181.190.23)
    Зүгээр л мэдрүүл
    2021 оны 02 сарын 02 | Хариулах
  • Зочин (66.181.185.206)
    Ийм л бгаа юм даа
    2021 оны 02 сарын 02 | Хариулах
  • Зочин (202.9.46.87)
    Ер нь БГД ийн эмнэлэг ёстой ямарч хариуцлагагүй ш дээ.Бүр илжирсэн газар шүү.Өнгөрсөн жил оюутан хүүхдээ үзүүлэх гэж хэд хоног царайчилж яваад эцэгс нь үзүүлж ч чадаагүй хувийн эмнэлэг бараадсан даа.Ёстой хэлэх ч муу үг олдоогүй дээ.Хогийн газар.
    2021 оны 02 сарын 02 | Хариулах
  • Зочин (103.10.23.180)
    Энэ эрүүл мэндийн салбар ийм л бсан одооч бас
    2021 оны 02 сарын 02 | Хариулах
  • Зочин (66.181.161.108)
    Засгийн газар огцрох байхоо.
    2021 оны 02 сарын 02 | Хариулах
  • Иргэн (43.250.126.130)
    За ийм л байгаа юм даа . Одоо үүнийг сошиалаар нэг бичих үү. Жирэмсэн эмэгтэйг нимгэн хувцас халаадтай гаргасны төлөө улс орон яалаа. ЗГ хүртэл огцорч байсан. Одоо энэ болсон явдлыг яагаад олон нийтэд дэлгэхгүй байна. ЭМЯ ны бузар булай хариуцлагагүй байдхл дуусахгүй нь ээ. Зүгээр үзүүлэх гэж очсон хүнийг буруу онош тавиад хагалгаанд оруулаад амь насыг нь хөнөөчихсөн байна шүү дээ.
    2021 оны 02 сарын 02 | Хариулах
  • Зочин (192.82.76.48)
    Бид өөрсдөө эрүүл мэнддээ сайн анхаарч байх хэрэгтэй. Өвчин хэлж биш хийсэж ирдэг ч, өөрсдийн хайхрамжгүй байдлаас болоод холуур нисэж байгаа өвчнийг дуудаад өөртөө наадаг. Тэгээд тэрийг нь эмчилсэнгүй гэж эмчид гомддог. Эмч хүн бурхан биш, бүх өвчнийг анагаах чадалтай ч биш. Одоо эмч хүнийг үзэн ядах сэтгэлгээгээ болиё. Харамсалтай ч , энэ бол цаг хугацаа алдаж эмнэлэгт хандсан нь та бүхний буруу, Бурууг битгийн бусад руу тох.
    2021 оны 02 сарын 02 | Хариулах
    • Зочин
      Зүгээр булчирхай цочоод очсон хүн тийм амархан үхнэ гэж байхгүй л дээ. Гёмодиалезид оруулсан байхаар бодоход бөөрний дутагдал мөн л байж дээ.
      2021 оны 02 сарын 02
  • анагаахын оюутан (192.82.68.237)
    би дараа жил төгсөнө.. иймэрхүү юм уншихаар эмчээр ажиллахаас айж байна...
    2021 оны 02 сарын 02 | Хариулах
    • Зочин
      Хөдөө ажиллчихаа! Өөрөө жаахан сэтгэлтэй, овсгоотой байвал хөдөөд сайхан шүү дээ! Хүмүүсээ таньдаг мэддэг, хүмүүс нь чамайг мэддэг болохоор байнгын хяналтанд ажиллана гэсэн үг учир хариуцлагатай байхад чинь ч хэрэгтэй! УБ-ын үйлчлүүлэгчид өөрсдөө маш хэцүү хүмүүс байдаг юм байна.
      2021 оны 02 сарын 02
  • Зочин (202.179.24.84)
    Манайхан эрүүл мэндээ сайн анхаарч бай. Тартагт нь тулгаж эмнэлэгт очих ямар шаардлага байна. Ковид 19 вирусын халдвар эмэнэлэгт голомтлон тархах эрсдэл их байгаа цаг үед хүн бүрээс шинжилгээ авч байж тусламж үйлчилгээ үзүүлэх шаардлагатай болсон. Энэхүү арга хэмжээ нь эмнэлгээр үйлчлүүлж буй бусад иргэд, эмнэлгийн ажилтнуудын авулгүй байдлыг хамгаалж буй явдал юм. Амаргүй нөхцөлд өөр яалтай билээ. Шууд эмчийг буруутгаж яваа чинь маш буруу. Эхлээд дүүгийнхээ эрүүл мэндэд санаа тавиагүй та нарын, хувь хүнийн хариуцлагагүй байдалын улмаас эрүүл мэнд нь доройтсон байна. Олон төрлийн шинжилгээ авч байж оношлоно биз дээ. Харин талийгчид шинжилгээний хариу ч хүлээх цаг үлдээгүй байж. Үүнд эмч буруутай гэж үү? Үгүй. Та нар өөрсдөө буруутай. Маш хараамсалтай байна. Эртхэн эмнэлэгт үзүүлж оношлогоо, эмчилгээ хийлгэхгүй өдий хүртэл яагаад өвчнөө даамжруулан явсан бэ? Бусад уншигчдад маш том сургамж боллоо. Урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамрагд, өвчнөө бага дээр нь эмчлүүлээрэй.
    2021 оны 02 сарын 02 | Хариулах
    • Тэр өдрийн хүлээн авах тасгийн заваан замбараагүй хүлээн авахын эмч Ганцэцэг байх естой газраа байхгүй хүнээ үзэхгүй хайж хайж нэг юм олж авахад би сувилагчид утсаар зөвлөлгөө өгье. Та сувилагчийг утсаа ав гээд хэлчихээрэй гээд өрөөндөө бүгээд байсан нь ямар учир байгаа юм болдоо. Манай дүү биеэ байнга үзүүлж шинжилгээ хийлгээд өөртөө анхааралтай байдаг хүн. Гэнэт хоолойн гадна талд булчирхай цочиход хурдаг очиж юунаас болсоноо тодорхойлох гэсэн чинь ийм байдалд хүрчихлээ. Бүх эмч нарыг буруутгаагүй зөвхөн хүнд сэтгэл мөн мэдлэг чадвар чухал гэдгийг мэдэхгүй бол бусдаас асууж бай гэж хүн ам тоглоом биш гэдгийг л ойлгуулах гэсэн юм. Тэгээд ч ёс суртахуунгүй машинаа бариад өөрөө эмнэлэгт үзүүлэхээр очсон хүнийг согтуу хүн ирээд архины хордлогоор нас барсан гэж болох уу. Арай бишээ хүнийг ингэж гүтгэж болдог юмуу
      2021 оны 02 сарын 02
    • Зөв.Даанч хүнээ алдсан хүмүүс эрт үзүүлээгүй гээ ойлгохгүй бурууг бусдаас хайдаг.Харин нь буцаагаагүй тусгаарлаад үзлэг хийсэн байна
      2021 оны 02 сарын 02
  • Зочин (66.181.187.201)
    Ум ма ни бад мэ хум. Энэ хариуцлагагүй байдал хэзээ цэгцрэх юм бол оо бурхан минь.
    2021 оны 02 сарын 02 | Хариулах
  • um ma ni pad me hum (192.82.71.203)
    um ma ni pad me hum
    2021 оны 02 сарын 02 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ТАНИЛЦ: Халуун ус хязгаарлах байршлууд
    16 цаг 45 мин
  • Баяр наадмын өдрүүдэд ГССҮТ-д 2006 хүн яаралтай тусламж авчээ
    17 цаг 17 мин
  • УЛСЫН НАЧИН Б.ГОНЧИГСҮРЭНД "YAMAHA CRUX REV" МОТОЦИКЛ ГАРДУУЛЛАА
    17 цаг 24 мин
  • Өнгөрсөн зургаадугаар сар Украинд 2022 оноос хойших хамгийн цус асгарсан сар болжээ
    17 цаг 40 мин
  • 40 жилийн өмнө тэд арал булаацалдан дайтаж байсан бол өнөө шөнө ЦОМЫН төлөө тулалдана
    17 цаг 50 мин
  • Хүчирхэг баг супер одтой байх албагүй
    18 цаг 4 мин
  • Аймгийн начингаас Улсын заан болсон ЦОР ГАНЦ бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 15 баримт
    18 цаг 15 мин
  • ДАШТ: Испаний шигшээ баг финалд шалгарлаа
    21 цаг 54 мин
  • Англи vs Аргентин: Хөлбөмбөгийн ДАШТ-ий хагас шигшээ тулааныг бүү алдаарай
    22 цаг 24 мин
  • Үндэсний Их Баяр Наадмын өмнөхөн олон улсын брэнд олны анхаарлыг татаж чадлаа
    22 цаг 25 мин
  • Монгол наадам шинэ өнгө төрхтэйгөөр хөгжин тэлсээр байна
    Уржигдар 22 цаг 01 мин
  • Шунхлай групп Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1 тэрбум төгрөгөөр мялаалаа
    Уржигдар 18 цаг 04 мин
  • Балж гол үерийн түвшинг 30 см даван үерлэж байна
    Уржигдар 17 цаг 24 мин
  • Баяр наадмын амралтын өдрүүдэд сонор сэрэмжээ бүү алдаарай
    Уржигдар 12 цаг 09 мин
  • Хүнсний бүтээгдэхүүн, жимс жимсгэнэ зэрэг хурдан мууддаг ачааг тээвэрлэх зориулалттай тусгай хөргүүртэй усан онгоц ашиглалтад орлоо
    Уржигдар 10 цаг 53 мин
  • Дэлхийн 16 орны төрийн тэргүүн баярын мэндчилгээ ирүүлжээ
    Уржигдар 10 цаг 45 мин
  • ФОТО: 12 мянган морьтныг нэгэн дор цуглуулсан Дэлхийн адууны баяр
    Уржигдар 10 цаг 28 мин
  • Өчигдөр орой 21:00 цагийн үед "Мөнх хотхон"-ы 7 давхрын тагтнаас бага насны хүүхэд унах эрсдэл үүсжээ
    Уржигдар 10 цаг 01 мин
  • Ерөнхийлөгчийн санаачилгаар “Дэлхийн адууны өдөр”-ийг анх удаа тэмдэглэлээ
    2026-07-13
  • БНХАУ-ын дарга баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
    2026-07-13
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • Манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ?
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Аймгийн начингаас Улсын заан болсон ЦОР ГАНЦ бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 15 баримт
  • Хамгийн залуу начин болж хурдан удмын даага хөтөлсөн 21 хүчтэн
  • “Мөнхөд орших Монгол” төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээж, “үндэсний их баяр наадмын цогцолбор” төслийг танилцууллаа
  • ФОТО: Олны танил эрхмүүд
  • Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын хэсэг Хүй долоон худагт ажиллаж байна
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий шөвгийн найм: Дэлхийн аваргын төлөөх хамгийн чухал алхам
  • ФОТО: Төв цэнгэлдэхийн эргэн тойронд
  • “Total Eclipse of the Heart” дуугаараа дэлхийд танигдсан Бонни Тайлер 75 насандаа таалал төгслөө
  • ТАНИЛЦ: Халуун ус хязгаарлах байршлууд
  • Худалдаа Хөгжлийн Банк БНСУ-ын төрийн өмчит Экспорт-Импортын Банктай Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
  • Аргентин vs Швейцар: Хагас шигшээд аль баг шалгарах вэ?
  • Хязаалан: Төв аймгийн Бүрэн сумын уяач Х.Улам-Өрнөхийн хээр үрээ түрүүллээ
  • Монголбанк болон БНСУ-ын Төв банк хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргалаа
  • Үндэсний их баяр наадмын шагайн харваа насанд хүрэгчдийн багийн харваагаар үргэлжилж байна
  • И Тэ Жүн эмчийн дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
  • Танилц: Цолоо ахиулсан болон шинэ улсын цолтой БӨХЧҮҮД
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • Манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ?
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • “Мөнхөд орших Монгол” төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээж, “үндэсний их баяр наадмын цогцолбор” төслийг танилцууллаа
  • БНХАУ-ын дарга баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
  • ФОТО: Үндэсний бөх-2026
  • Зүүн Азийн орнуудад энэ зун агаарын температур олон жилийн дунджаас мэдэгдэхүйц өндөр байна
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий шөвгийн найм: Дэлхийн аваргын төлөөх хамгийн чухал алхам
  • “Total Eclipse of the Heart” дуугаараа дэлхийд танигдсан Бонни Тайлер 75 насандаа таалал төгслөө
  • Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын хэсэг Хүй долоон худагт ажиллаж байна
  • Аргентин vs Швейцар: Хагас шигшээд аль баг шалгарах вэ?
  • Techno: Наадам бол Монголчуудын бүх үеийг нэгтгэдэг баяр
  • Том дайралтын өмнөх амралт: The MongolZ тэмцээнүүдийн завсарлагаар
  • Фото: Хязаалан насны морьд гарааны зурхай руу хөдөллөө
  • Хүй 7 худагт түргэн тусламжийн 6 баг ажиллаж байна
  • И Тэ Жүн эмчийн дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
  • ФОТО: Төв цэнгэлдэхийн эргэн тойронд
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • БНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга баярын мэндчилгээ дэвшүүллээ
  • Шунхлай групп Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1 тэрбум төгрөгөөр мялаалаа
24 баримт
  • Аймгийн начингаас Улсын заан болсон ЦОР ГАНЦ бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 15 баримт
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • Манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК