Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.09
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Д.Машбат: “Улирал бүхэн өөрийн өнгөтэй байдаг. Тухайн улирлыг илтгэх өнгөтэй жимс идэх нь хамгийн сайн сонголт юм”

2021-2-05
0
ЖИРГЭХ

Имартын дэд захирал Д.Машбаттай ярилцлаа.


-Хамгийн ашиг тустай жимсийг нэрлэж бидэнд мэргэжлийн зөвлөгөө өгнө үү?

-Ганцхан үгээр хэлэх боломжгүй ойлголт байна. Монголчуудын хувьд газар нутаг, байгаль цаг уурын онцлогоос шалтгаалан маш цөөн төрлийн жимс, жимсгэнийг дотооддоо тариалж мөн гадны улс орнуудаас импортлон хэрэглэж ирсэн. Ерөнхийдөө алим, мандарин, усан үзэм, гадил гээд л жимсний тоо бараг дуусдаг.

Гэтэл жимсний хэрэглээ нь тухайн бүс нутгийн ард иргэдийн олон мянган жилийн хоолны соёлыг илтгэдэг маш өргөн ойлголт. Өөрөөр хэлбэл байгаль цаг уурын нөхцлөөс шалтгаалан тухайн бүс нутаг улирал бүр өөр өөр жимс ургаж боловсорсноор түүнийгээ дагаад хэрэглээ нь салшгүй холбоотой гэсэн үг юм. Бүх төрлийн жимсийг өдөр тутамдаа байнга хэрэглэж байх нь хүний биед чухал боловч тухайн улиралд боловсорч гүйцсэн жимсийг тухайн цаг үед нь шинээр нь хэрэглэж байх нь хамгийн их ашиг тустай. Жишээ нь зун, намар тарвас, амтат гуа зэрэг жимс боловсорч гүйцдэг ба хэрэглэхэд илүү тохиромжтой. Мөн намар шар өнгийн жимс, зун улаан өнгийн жимс хэрэглэх нь сайн гэсэн сонирхолтой судалгаанууд хүртэл байдаг.

-Сонирхолтой юм аа.

-Гэхдээ бид энэ соёл, хэрэглээг нь мэдэхгүй гээд зүгээр сууж боломгүй санагддаг. Дэлхий хавтгайрч байна бид бүхэн соёл иргэншил тэр дундаа хэрэглээний соёлыг мэддэг байх нь маш чухал, бас эрүүл мэндэд ашиг тустай. Жил бүр бид “5 өнгө” буюу өнгө өнгийн жимсний  талаар болон ач тусыг нь  таниулахаар сургуулийн өмнөх насны хүүхдүүдэд сургалт зохион байгуулдаг.

Ямар нэг үнэ төлбөргүй, нийгмийн хариуцлагын ажил гэж хараад хийгээд явдаг юм. Одоогоор  4140 хүүхэд, 80 цэцэрлэгийн хүүхдүүд хамрагдаад байна. Эцэг эхчүүд болон багш нар их баяртай хүлээж авдаг. Хоолныхоо жимс, ногоог ялгаад хаячихдаг байсан хүүхэд сургалтанд сууснаар  ач тусыг нь мэдээд идэх хүсэлтэй болдог.

-Имартийн жимсний амт нэг л өөр, амттай гэдэг. Яаж ийм байлгаж чадаж байгаа вэ? Бизнесийн нууц биш бол ...

-Бид аль болох хэрэглэгч, үйлчлүүлэгчдэд зөв мэдээлэл ойлголт өгөхийг  хичээдэг. Жимс жимсгэнүүдээ хүлээн авахдаа хэд хэдэн үзүүлэлт шалгуурыг тавьдаг. Тэр бүх шалгуурт нийцсэн жимс хэрэглэгчдэд илүү таалагддана. 

Дэлгэрүүлбэл: жимсний гарал үүсэл, ургацын хугацаа, сорт, болц, хэмжээ, амт гэх мэт.

-Амт гэж та хэллээ. Хүн бүрийн амтлах чадвар өөр гэж боддог.

-Тэр үнэн. Тийм учраас жимсний амт, чихэрлэгийг хэмждэг брикс гэж багаж, технологийг бид ашигладаг. Олон улсын стандарт шалгуур л даа. Жишээ нь болц нь гүйцсэн алимны брикс нь 15-16 байхад үйлчлүүлэгчдэд хамгийн их таалагдана. Энэ бол стандарт хангасан алим гэх мэт бүх жимс өөрийн стандарттай. Бид яг түүнд нь тохирсон жимсийг авч худалдаална.

Өөр нэг чухал зүйл бол агуулах. Маш сайн жимсийг тээвэрлэж авч ирсний дараа зориулалтын агуулахгүй бол хадгалах явцдаа чанарыг нь муутгах магадлалтай. Бидний хувьд стандартын дагуу хадгалт хийгээд лангуун дээр гаргаж байгаа тул шинэхэнээрээ байж чаддаг. Бас хамтад нь хадгалж болдоггүй жимснүүд ч гэж байдаг.

Алим, усан үзэмийг тарвас, лийр, гадил, авокадо жимстэй, жүржийг усан үзэмтэй хадгалах юм бол чанар алдагддаг. Нэг нь амьсгалдаг жимс, нөгөө нь хурц амт үнэрийг өөртөө шингээх чанартай ч гэдэг ч юм уу. Энэ мэтчилэн нарийн технологийг хангаснаар амт чанартай жимс үйлчлүүлэгчдэд очдог. Үүн дээр нэмээд хэлэхэд жимсийг хэрхэн сонгож хэрэглэх нь бас чухал байдаг.

Жишээ нь бага зэрэг ногоон өнгөтэй гадилыг хөргөгчинд хийлгүй гялгар уутанд хийгээд тасалгааны хэмд тавихад 1 хоногийн дотор шарлан идэхэд бэлэн амттай болдог. Авокадо жимсийг сонгохдоо хэд хоногийн дараа идэх бол хатуу ногоон өнгөтэйг, шууд идэх бол хүрэн бор өнгөтэй орой хэсгийг дарж үзэхэд бага зэрэг зөөлөрсөнг сонгодог. Та бидний байнга хэрэглэх дуртай мандарин нь Африк болон Испани улсын сортыг барьж үзэхэд хатуу илүү исгэлэн амт давамгайлсан байдаг бол Солонгос, Турк улсыг сорт нь барьж үзэхэд зөөлөн, хальслахад маш хялбар, чихэрлэг амт илүү  давамгайлсан байдаг онцлогтой.

-Хэрэглэгч бүхэн өөрийнхөө юу хүсч байгааг мэддэггүй гэдэгтээ та санал нийлэх үү

-Яг үнэн. Би ярианыхаа эхэнд дурдсан, олон төрлийн жимсний хэрэглээг бий болгохын төлөө олон ажлууд зохион байгуулж байгаа гэж. Ингэхийн тулд зөвхөн харилцагчаас жимс аваад энэ ажлыг хийх боломжгүй үе бий. Энэ тохиолдолд бид өөрсдийн хүчээр судалгаа хийгээд импортлон оруулж ирж хэрэглэгчиддээ нийлүүлдэг. Жишээ нь Интоор.

Энэ жимсийг Монголчууд компотноос л идэж байсан. Жимсээрээ зардаг хэдий ч маш үнэтэй худалдаалагддаг байсан. Үнийг нь 5 дахин буулгаж зах зээлд гаргаснаар үйлчлүүлэгчид маш ихээр авч хэрэглэж байсан нь саяхан. Бид коконат, манго жимсийг мөн ийм зарчмаар хэрэглэгч, үйлчлүүлэгчдэдээ санал болгосон. Имарт зөвхөн худалдаа үйлчилгээ борлуулалтандаа анхаарахаас гадна  ард түмнийхэ хүнсний хэрэглээний боловсролд анхааран МОНГОЛ ХҮН ТА 100 НАСЛАГ гэсэн уриан дор маш олон ажлыг зохион байгуулсан бөгөөд цаашид ч олон аян хөтөлбөрийг зохион байгуулахаар төлөвлөсөн.

0
ЖИРГЭХ
Санал болгох
БНСУ-ын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд GS25 сүлжээ дэлгүүрт зочилж, K-Food бүтээгдэхүүн, үйлчилгээтэй танилцлаа
"Дэлхийн адууны өдөр"-өөр морьт харвааны тэмцээн болно
Л.Баярмагнай: Наадмын амралтаар хүүхдэд тавих хараа, хяналтаа дээшлүүлэхийг зөвлөж байна
А.Дашням: Баяр наадмын өдрүүдэд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллана
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • иргэн (202.21.113.146)
    өвөлийг цагаанаар дүрсэлдэг, өвөл ямар жимс идэхүү
    2021 оны 02 сарын 05 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монголбанк болон БНСУ-ын Төв банк хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргалаа
    50 мин
  • Худалдаа Хөгжлийн Банк БНСУ-ын төрийн өмчит Экспорт-Импортын Банктай Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
    53 мин
  • Жоуи Честнат 10 минутын дотор 66 хотдог идэж дахин аваргаллаа
    2 цаг 48 мин
  • БНСУ-ын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд GS25 сүлжээ дэлгүүрт зочилж, K-Food бүтээгдэхүүн, үйлчилгээтэй танилцлаа
    3 цаг 5 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ
    4 цаг 21 мин
  • “Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр”-ийн Буцалтгүй тусламжийн баримт бичигт гарын үсэг зурлаа
    4 цаг 33 мин
  • БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён нарыг албан ёсоор угтаж авлаа
    4 цаг 35 мин
  • БНСУ-ын Шадар сайд бөгөөд Санхүү, эдийн засгийн сайд Гү Юүн Чолтой уулзлаа
    4 цаг 36 мин
  • "Дээлтэй Монгол" өдөрлөг 24 фото
    6 цаг 54 мин
  • Хятадын цахилгаан автомашины үйлдвэрлэгчид экспортын өсөлтөөр дотоодын зах зээлийн уналт нөхөж байна
    7 цаг 22 мин
  • Ойрх Дорнодын хурцадмал байдал газрын тосны үнийг өсгөлөө
    7 цаг 29 мин
  • АПУ компанийн санаачилгаар Ш.Энхийн-Одыг NBA-д хүрэх замд дэмжин ажиллах “KEEP FORWARD MAKE IT MIKE” хөдөлгөөнийг хэрэгжүүлж байна
    8 цаг 7 мин
  • "Дэлхийн адууны өдөр"-өөр морьт харвааны тэмцээн болно
    8 цаг 27 мин
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий шөвгийн найм: Дэлхийн аваргын төлөөх хамгийн чухал алхам
    8 цаг 46 мин
  • Л.Баярмагнай: Наадмын амралтаар хүүхдэд тавих хараа, хяналтаа дээшлүүлэхийг зөвлөж байна
    8 цаг 58 мин
  • Хамгийн залуу начин болж хурдан удмын даага хөтөлсөн 21 хүчтэн
    9 цаг 3 мин
  • А.Дашням: Баяр наадмын өдрүүдэд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллана
    9 цаг 13 мин
  • Ерөнхий сайд асан С.Батболд гавьяат эдийн засагч цолоор шагнагдлаа
    9 цаг 18 мин
  • Сэрвээний өндрийг 30–40 секундэд ai технологиор хэмжинэ
    9 цаг 22 мин
  • Walmart ДАШТ-ий үеэр жуулчдад зориулсан VIP аялал зохион байгуулж байна
    9 цаг 22 мин
  • Төрийн шагнал хүртэх гэж буй "Болор цом"-ын эзэн, УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатын 11 шүлэг
  • 1960 оны долоодугаар сарын 6-нд Үндсэн хуулийг шинэчлэн баталж байжээ
  • БАРИМТ: Адуу тодорхой хүмүүс, газар орон, туршлагыг олон жилийн турш санаж чаддаг
  • Барилдах эрх нь сэргэж, зүлэг ногоон дэвжээнээ эргэн ирж магадгүй байгаа М.Бадарч гарьдын тухай сонирхолтой баримтууд
  • Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж эх орондоо ирлээ
  • Хэний ч тааварлаагүй учраа: Аргентин vs Кабо Верде
  • Бразил vs Норвеги: Таван удаагийн аваргууд Европын хүчирхэг багтай тулна
  • Н.Учралын Засгийн газарт улсаараа алга таших учиртай юм
  • "Physical: Asia"-ийн хүчтэн Эдди Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Орхон аймаг ЭЕШ-д 800 оноо авсан сурагч, бэлтгэсэн багш нарыг 100 сая төгрөгөөр урамшууллаа
  • С.Бямбацогтын даргалсан анхны чуулган ба хариуцлага нэхсэн 90 хоног
  • ХӨГЖЛИЙГ ДАН ГАНЦ ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТӨӨР БУС, ХҮНИЙ ХӨГЖИЛ, ДИЖИТАЛ ШИЛЖИЛТ, НОГООН ХӨГЖИЛ, САЙН ЗАСАГЛАЛААР ХЭМЖИХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
  • Холимог тулааны хаан хочит Конор Макгрегортой эргэн ирлээ
  • Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр Э.Анар томилогдлоо
  • FIFA WORLD CUP: Франц, Мароккогийн шигшээ багууд учраагаа ялж, шөвгийн наймд учраа таарлаа
  • Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ
  • No Brand - City hall Монгол дахь анхны салбар UB Autocom-д тун удахгүй нээгдэнэ.
  • Цаг агаарын эрс тэс үзэгдэл дэлхийн олон улс, бүс нутгийг хамарч байна
  • Манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ?
  • Европыг нөмөрсөн хэт халалтын улмаас Франц улсад нас баралтын дунджаас 2,025-аар олон хүн нас баржээ
  • Төрийн шагнал хүртэх гэж буй "Болор цом"-ын эзэн, УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатын 11 шүлэг
  • Н.Учралын Засгийн газарт улсаараа алга таших учиртай юм
  • Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж эх орондоо ирлээ
  • Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна
  • FIFA WORLD CUP: Франц, Мароккогийн шигшээ багууд учраагаа ялж, шөвгийн наймд учраа таарлаа
  • Бразил vs Норвеги: Таван удаагийн аваргууд Европын хүчирхэг багтай тулна
  • С.Бямбацогтын даргалсан анхны чуулган ба хариуцлага нэхсэн 90 хоног
  • Хэний ч тааварлаагүй учраа: Аргентин vs Кабо Верде
  • ХӨГЖЛИЙГ ДАН ГАНЦ ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТӨӨР БУС, ХҮНИЙ ХӨГЖИЛ, ДИЖИТАЛ ШИЛЖИЛТ, НОГООН ХӨГЖИЛ, САЙН ЗАСАГЛАЛААР ХЭМЖИХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
  • Холимог тулааны хаан хочит Конор Макгрегортой эргэн ирлээ
  • Цаг агаарын эрс тэс үзэгдэл дэлхийн олон улс, бүс нутгийг хамарч байна
  • Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр Э.Анар томилогдлоо
  • ТАНИЛЦ: Үндэсний их баяр наадмын хөтөлбөр
  • ФОТО: Лионел Месси ДАШТ-ий бүх цаг үеийн мэргэн бууч болон хамгийн олон гоолын дамжуулалт өгсөн тоглогч боллоо
  • Наадмаар зодоглох бөхчүүдийн бүртгэл маргааш эхэлнэ
  • Хөлбөмбөмбөгийн ДАШТ-ий шилдэг найман баг
  • Ургац хураалтын бэлтгэл ажлыг хангах Ургацын комиссыг байгуулна
  • Б.Пүрэвдагва: Газар доорх дэд бүтцийн төлөвлөлтөд онцгой анхаарах шаардлагатай
  • И.Одончимэг: Олон хүний хөдөлмөрийн үр дүнд энэ шагналыг аваад зогсож байна
  • Элчин сайд Д.Булган Бүгд Найрамдах Итали Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
24 баримт
  • Манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ?
  • "Physical: Asia"-ийн хүчтэн Эдди Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Барилдах эрх нь сэргэж, зүлэг ногоон дэвжээнээ эргэн ирж магадгүй байгаа М.Бадарч гарьдын тухай сонирхолтой баримтууд
  • БАРИМТ: Адуу тодорхой хүмүүс, газар орон, туршлагыг олон жилийн турш санаж чаддаг
  • 1960 оны долоодугаар сарын 6-нд Үндсэн хуулийг шинэчлэн баталж байжээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК