“Нэг хаалга- нэг шинжилгээ” дүүрэг бүрт тогтсон хуваарийн дагуу үргэлжилж, өнөөдрийн байдлаар 109 мянга гаруй иргэнээс шинжилгээ аваад байна. Коронавирусний халдварын тохиолдол харин ч санаснаас бага илэрч байна хэмээн албаныхан олзуурхаж буй.
Өнгөрсөн хугацаанд гэхэд л “Нэг хаалга-нэг шинжилгээ” хийсэн иргэдээс халдварын нийт зургаан тохиолдол илэрсэн юм. Ямар байршил, хороо, дүүргээс илэрснийг танилцуулъя.
-Хан-Уул дүүргийн II хороо
-Чингэлтэй дүүргийн II хороо
-Баянгол дүүргийн XXY хороо
-Баянзүрх дүүргийн III хороо
-Баянзүрх дүүргийн XXYI хороо
-Сонгинохайрхан дүүргийн XXXIX хорооноос халдварын тохиолдол тус тус илрээд байна.