Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг вакцинжуулах нэрээр мөнгө завших уу

2021-2-16
0
ЖИРГЭХ

Манай улс энэ сарын 23-наас эхлэн коронавирусын эсрэг вакцинжуулалт хийж эхлэх болсон талаар таатай мэдээг өчигдөр Эрүүл мэндийн сайд С.Энхболд дуулгасан. Тэрээр мөн "ДЭМБ-аас Файзерийн вакциныг яаралтай горимоор хэрэглэх зөвшөөрөл олгогдсон. Энэ долоо хоногт Астразенека вакцин бүх шатны туршилт хийгдэж зөвшөөрөл нь олгогдоно.  Манай улсын хувьд дөрвөн төрлийн вакцин оруулж ирэхээр хэлцэл хийж эхнээс нь тээвэрлэлтийн үйл ажиллагаагаа төлөвлөсөн. Өөрөөр хэлбэл эхний ээлжинд Файзер компанийн вакцин болон Астразенека компанийн вакцинууд орж ирнэ. Вакцинууд 16 болон 18 -аас дээш насныханд хийх заалттай байгаа тул дархлаажуулалтад хүн амын 60 хувийг хамруулна" гэв. Үүгээр  ч зогсохгүй коронавирусын эсрэг вакцинжуулалтанд иргэдийг хамруулах дарааллыг ч танилцуулсан юм. Харин уг дараалал дунд нэгэн сонирхолтой тоо байгаа нь вакцинжуулалтанд хамрагдах хүмүүсийн дарааллын гуравдугаарт эрэмблэгдсэн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тоо байгаа юм.

Хүснэгтэнд бичигдсэнээр бол Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тоо 230.781 мянга бөгөөд хүн амын 7%-ийг эзэлнэ гэжээ. Тэгвэл өнгөрсөн оны наймдугаар сарын 9-нд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, дэд сайд С.Зулпхар нар Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын ажилтан ажиллагсадтай уулзахдаа: “Манай улсад 2019 оны байдлаар 107 мянга гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэн байгаагаас 34.8 мянга нь нийслэл Улаанбаатарт амьдардаг” тухай дурджээ.

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 4.1.1-д зааснаар “Хөгжлийн бэрхшээлтэй хүн” гэдэгт бие махбодь, оюун санаа, сэтгэл мэдрэл, мэдрэхүйн байнгын согог нь орчны бусад саадтай нийлсний улмаас бусдын адил нийгмийн амьдралд бүрэн дүүрэн, үр дүнтэй оролцох чадвар нь  хязгаарлагдсан хүнийг хамааруулна.

Ерөнхийлөгчийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал хариуцсан орон тооны бус зөвлөх, Монголын брайль шатрын холбооны тэргүүн Ц.Чинбат: Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тоог ХНХЯ, ЭМЯ, Статистикийн газраас гаргадаг ч эдгээр тоонууд хоорондоо дандаа зөрж байдаг. Дунджаар авч үзэхэд 110 мянга гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэн байна гэж 2019 оны 12 дугаар сарын 02-нд Монцаме агентлагт өгсөн ярилцлагадаа дурджээ. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн тоог яг таг тогтооход хэцүү байдаг байж болох ч салбар яамыг нь тэргүүлж асан сайд, Хөгжлийн бэрхшээлтэй иргэд байгууллагуудын Шүхэр ерөнхий зөвлөлд ажиллаж буй Ц.Чинбат нар худал тоо гаргаж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тоог багасгаж хэлэх шаардлагагүй баймаар.

Харин ч эсрэгээрээ коронавирусын далимаар элдэв янзын зүйл, тэр дундаа мөнгөтэй холбоотой асуудлууд иргэдийн хардлагыг төрүүлсэн сэжигтэй үйлдлүүд төрийн байгууллага, албан хаагчдаас их гарч байгаа билээ. Тиймдээ ч хүн амыг коронавирусын эсрэг вакцинжуулалтанд хамруулах болоход хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тоог 120 000 хүнээр нэмэгдүүлж мэдэгдэх нь хэнд ашигтай вэ?

Монгол улсын худалдан авч иргэдээ вакцинжуулахаар болсон “AstraZeneca” компанийн вакцин эмнэлзүйн гуравдугаар үе шатны туршилтаар 70-90 хувийн үр дүн үзүүлсэн бөгөөд нэг хүнд хоёр тунг тарих шаардлагатай. Тус компани тун вакцинаа 3-5 ам.доллароор худалдаална гэдгээ мэдэгдсэн.

 ДЭМБ-ыг эх сурвалжаа болгосон дээрх хүснэгтэнд одоогоор эмнэлзүйн үр дүнтэй, хэрэглээнд нэвтрүүлэх боломжтой вакцинуудын тун болон, үзүүлсэн үр дүн, үнийн дүнг харуулжээ. Үүнээс харахад манай улсын худалдан авахаар болсон Астарзенека вакцины нэг тун нь дунджаар 4 ам.доллар, Файзер вакцины нэг тун 20 ам.доллар байна.

Хамгийн хямд нь болох Астразенека вакцины 2 тунг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бодит тооноос илүү гарсан 120 мянган иргэнээр үржүүлэхэд 240 000 болно. Монголбанкны өнөөдрийн ханшаар 1 ам.доллар 2849 төгрөгтэй тэнцүү байна. Үүнийгээ 240 000*2849 төг гэвэл 683 760 000 төгрөг болж байна. Тэгэхээр иргэдээ вакцинжуулах нэрийн дор, зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тоог хуурамчаар өсгөж байж 683,7 сая төгрөг завших гэж байна уу?

Монголбанкны өнөөдрийн ханшаар 1 ам.доллар 2849 төгрөгтэй тэнцүү байна. Үүнийгээ 240 000*2849 төг гэвэл 683 760 000 төгрөг болж байна. Тэгэхээр иргэдээ вакцинжуулах нэрийн дор, зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тоог хуурамчаар өсгөж байж 683,7 сая төгрөг завших гэж байна уу?

Хүн амын 60 хувийг вакцинжуулах хөрөнгийн асуудал бүрэн шийдэгдсэн. Тодруулбал, манай улс өнгөрсөн оны долдугаар сараас эхлэн Ковакс хөтөлбөрт хамрагдан хүн амын 20 хувийг вакцинжуулахаар болсон бол үлдсэн 40 хувийг вакцинжуулах санхүүжилтийг манай улс өөрсдийн төсөв хөрөнгөөр вакцинжуулахаар төлөвлөж Сангийн яам асуудлыг бүрэн шийдсэн гэж ЭМЯ-наас мэдэгдсэн. Чин шударгаар тоо гаргаж, чин шударгаар мөнгөө санхүүгээ тооцоолох юм бол монгол улс заавал нэмж зээл авч, гадны элдэв хөтөлбөрт хамрагдахгүйгээр өмнө авсан зээл, олон улсын байгууллагууд, хөрш орнуудын тусламжаасаа иргэдээ бүрэн вакцинжуулах боломж бий. Харамсалтай нь Ковид-19 цар тахалтай холбоотой бүхнийг мөнгө болгож харж буйн бас нэг жишээ нь вакцинжуулалт болох бололтой.

0
ЖИРГЭХ
Санал болгох
ТАНИЛЦ: Халуун ус хязгаарлах байршлууд
Баяр наадмын өдрүүдэд ГССҮТ-д 2006 хүн яаралтай тусламж авчээ
Шунхлай групп Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1 тэрбум төгрөгөөр мялаалаа
Баяр наадмын амралтын өдрүүдэд сонор сэрэмжээ бүү алдаарай
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Kenchbish (203.91.115.54)
    Хардах өвчин хэтэрч бараг тахал болж байнаОрж ирсэн вакцин нарифн бүртгэлтэйгээр монгол улсын иргэнд хөгжлийн бэрхшээлтэй эсэхээс үл хамэаран хийгдэж таарна Нэг хүн 4 тун хийлгэх шаардлага байхгүй эмийн сангаар худалдахгүй болохоор яаж мөнгө завших болж байна даа Ойлгохгүй юм байна
    2021 оны 02 сарын 16 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ТАНИЛЦ: Халуун ус хязгаарлах байршлууд
    9 цаг 45 мин
  • Баяр наадмын өдрүүдэд ГССҮТ-д 2006 хүн яаралтай тусламж авчээ
    10 цаг 17 мин
  • УЛСЫН НАЧИН Б.ГОНЧИГСҮРЭНД "YAMAHA CRUX REV" МОТОЦИКЛ ГАРДУУЛЛАА
    10 цаг 24 мин
  • Өнгөрсөн зургаадугаар сар Украинд 2022 оноос хойших хамгийн цус асгарсан сар болжээ
    10 цаг 40 мин
  • 40 жилийн өмнө тэд арал булаацалдан дайтаж байсан бол өнөө шөнө ЦОМЫН төлөө тулалдана
    10 цаг 51 мин
  • Хүчирхэг баг супер одтой байх албагүй
    11 цаг 5 мин
  • Аймгийн начингаас Улсын заан болсон ЦОР ГАНЦ бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 15 баримт
    11 цаг 16 мин
  • ДАШТ: Испаний шигшээ баг финалд шалгарлаа
    14 цаг 54 мин
  • Англи vs Аргентин: Хөлбөмбөгийн ДАШТ-ий хагас шигшээ тулааныг бүү алдаарай
    15 цаг 24 мин
  • Үндэсний Их Баяр Наадмын өмнөхөн олон улсын брэнд олны анхаарлыг татаж чадлаа
    15 цаг 26 мин
  • Монгол наадам шинэ өнгө төрхтэйгөөр хөгжин тэлсээр байна
    Уржигдар 22 цаг 01 мин
  • Шунхлай групп Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1 тэрбум төгрөгөөр мялаалаа
    Уржигдар 18 цаг 04 мин
  • Балж гол үерийн түвшинг 30 см даван үерлэж байна
    Уржигдар 17 цаг 24 мин
  • Баяр наадмын амралтын өдрүүдэд сонор сэрэмжээ бүү алдаарай
    Уржигдар 12 цаг 09 мин
  • Хүнсний бүтээгдэхүүн, жимс жимсгэнэ зэрэг хурдан мууддаг ачааг тээвэрлэх зориулалттай тусгай хөргүүртэй усан онгоц ашиглалтад орлоо
    Уржигдар 10 цаг 53 мин
  • Дэлхийн 16 орны төрийн тэргүүн баярын мэндчилгээ ирүүлжээ
    Уржигдар 10 цаг 45 мин
  • ФОТО: 12 мянган морьтныг нэгэн дор цуглуулсан Дэлхийн адууны баяр
    Уржигдар 10 цаг 28 мин
  • Өчигдөр орой 21:00 цагийн үед "Мөнх хотхон"-ы 7 давхрын тагтнаас бага насны хүүхэд унах эрсдэл үүсжээ
    Уржигдар 10 цаг 01 мин
  • Ерөнхийлөгчийн санаачилгаар “Дэлхийн адууны өдөр”-ийг анх удаа тэмдэглэлээ
    2026-07-13
  • БНХАУ-ын дарга баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
    2026-07-13
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • Манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ?
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Аймгийн начингаас Улсын заан болсон ЦОР ГАНЦ бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 15 баримт
  • Хамгийн залуу начин болж хурдан удмын даага хөтөлсөн 21 хүчтэн
  • “Мөнхөд орших Монгол” төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээж, “үндэсний их баяр наадмын цогцолбор” төслийг танилцууллаа
  • ФОТО: Олны танил эрхмүүд
  • Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын хэсэг Хүй долоон худагт ажиллаж байна
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий шөвгийн найм: Дэлхийн аваргын төлөөх хамгийн чухал алхам
  • ФОТО: Төв цэнгэлдэхийн эргэн тойронд
  • “Total Eclipse of the Heart” дуугаараа дэлхийд танигдсан Бонни Тайлер 75 насандаа таалал төгслөө
  • Худалдаа Хөгжлийн Банк БНСУ-ын төрийн өмчит Экспорт-Импортын Банктай Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
  • Хязаалан: Төв аймгийн Бүрэн сумын уяач Х.Улам-Өрнөхийн хээр үрээ түрүүллээ
  • Аргентин vs Швейцар: Хагас шигшээд аль баг шалгарах вэ?
  • Монголбанк болон БНСУ-ын Төв банк хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргалаа
  • Үндэсний их баяр наадмын шагайн харваа насанд хүрэгчдийн багийн харваагаар үргэлжилж байна
  • И Тэ Жүн эмчийн дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
  • Танилц: Цолоо ахиулсан болон шинэ улсын цолтой БӨХЧҮҮД
  • Байнгын асаргаанд байдаг 42 ахмад дайчинд тус бүр 5 сая төгрөгийн мөнгөн дэмжлэг үзүүллээ
  • Манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ?
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • “Мөнхөд орших Монгол” төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээж, “үндэсний их баяр наадмын цогцолбор” төслийг танилцууллаа
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • БНХАУ-ын дарга баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
  • ФОТО: Үндэсний бөх-2026
  • Зүүн Азийн орнуудад энэ зун агаарын температур олон жилийн дунджаас мэдэгдэхүйц өндөр байна
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий шөвгийн найм: Дэлхийн аваргын төлөөх хамгийн чухал алхам
  • “Total Eclipse of the Heart” дуугаараа дэлхийд танигдсан Бонни Тайлер 75 насандаа таалал төгслөө
  • Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын хэсэг Хүй долоон худагт ажиллаж байна
  • Аргентин vs Швейцар: Хагас шигшээд аль баг шалгарах вэ?
  • Techno: Наадам бол Монголчуудын бүх үеийг нэгтгэдэг баяр
  • Том дайралтын өмнөх амралт: The MongolZ тэмцээнүүдийн завсарлагаар
  • Фото: Хязаалан насны морьд гарааны зурхай руу хөдөллөө
  • Хүй 7 худагт түргэн тусламжийн 6 баг ажиллаж байна
  • И Тэ Жүн эмчийн дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
  • ФОТО: Төв цэнгэлдэхийн эргэн тойронд
  • БНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга баярын мэндчилгээ дэвшүүллээ
  • Шунхлай групп Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1 тэрбум төгрөгөөр мялаалаа
  • Хамгийн залуу начин болж хурдан удмын даага хөтөлсөн 21 хүчтэн
24 баримт
  • Аймгийн начингаас Улсын заан болсон ЦОР ГАНЦ бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 15 баримт
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • Манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК