УИХ-ын гишүүн асан, “Монос” группийг үүсгэн байгуулагч Л.Эрдэнэчимэг “Коронавирусний эсрэг вакциныг нийлүүлэх үүрэг хүлээлээ. Нарийн судалж байж Засгийн газрын нэрийн өмнөөс захиалгаа өгөхөөр болж байна” хэмээн өмнө жиргэж байсан билээ.
Харин тэрбээр үүнийхээ үр дүнг өнөөдөр цахим хуудсаараа дамжуулан олон нийтэд мэдээллээ. Тодруулбал, “Астра Зенекагаас вакцины үнийн санал болон гэрээний нөхцөл ирлээ. Өнгөрсөн арванхоёрдугаар сараас хойш л ярилцаж эхэлсэн. Маш удаан урагшилж байна. 300 мянган тун вакцины захиалга өгсөн. Томоохон компаниуд ажиллагсдадаа хийх вакцины захиалга өгч байгаа. Яг хэзээ нийлүүлэх талаар удахгүй мэдэгдье” хэмээн твиттер хуудсаараа дамжуулан хэллээ.
Худалдаа хөгжлийн банкныхан 200 мянган харилцагчдаа коронавирусний эсрэг вакцинд үнэ төлбөргүй хамруулахаа мэдэгдсэн. Тэгвэл тэд “Монос”-т вакцины захиалга өгч, хамтран ажиллахаар болсон байна.
У.Тэргэл
Сэтгэгдэл (3)