зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.11.20
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“Шороо” Ганбаа

2021-2-17
0
ЖИРГЭХ

Өөрийгөө босоо Ганбаа гэж өргөмжилдөг ч үнэндээ түүнийг “шороо” Ганбаа гэж хэлж болно. Сонгууль болгоноор л шороо манарган тууж явдаг түүнийг ингээд хэлчихэд нэг их буруудахгүй.

Дөрвөн жилийн өмнө тэрбээр Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин улс орон даяар шороо манаргасан. Манарсан их шороо нь одоо ч замхарч амжаагүй л байна. “МАХН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч С.Ганбаатарын олон нийтийн цахим сүлжээнд тавигдсан гадаадын иргэдээс хандив авч байгаа хэргийг зохих газар шалгасан.

Шалгалтын хүрээнд цагдаагийн байгууллага тухайн үеийн МАХН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч С.Ганбаатараас энэ талаар тайлбар авахаар зургадугаар сарын 21, 23-ны өдрүүдэд Дундговь, Өмнөговь, Улаанбаатар хот, Хөвсгөл аймгуудад хүсэлт тавихад тэрээр шалгуулахаас татгалзсан.

Цагдаагийн байгууллагаас дээрх гомдлын шалгалтын явцад олон нийтийн сүлжээнд тавигдаад байгаа гадаадын иргэдээс мөнгө авч байгаа бичлэг нь 2017 оны тавдугаар сарын 23-ны өдөр С.Ганбаатарын гэрт болсон үйл явдал мөн болох нь, мөн түүнчлэн тухайн бичлэг нь ямар нэгэн эвлүүлэг, засварлалт, дуу хоолойн өөрчлөлтгүй болох нь тогтоогдсон. Тухайн бичлэгт байж байгаа С.Ганбаатарын дуу хоолой С.Ганбаатарын өөрийн дуу хоолой болох нь мөн тогтоогдсон. Үүнийг үндэслээд цагдаагийн байгууллагаас С.Ганбаатарын оршин сууж байгаа нутаг дэвсгэрийн шүүх буюу Баянзүрх дүүргийн шүүхэд түүнийг Сонгуулийн тухай хууль тогтоомж зөрчсөн эсэхийг тогтоолгохоор 2017 оны зургадугаар сарын 22-ны өдөр албан ёсоор шилжүүлсэн” гэж ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албаны III хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Д.Дагвасүрэн хэлсэн нь өдгөө цагаан дээр хараар бичигдэн үлдсэн байна.

Өмнөх Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө манаруулсан “шороо” Ганбаагийн үйлдэл ингэж авлигаар төгссөн байх жишээтэй. Гэсэн ч тэрбээр энэ үйлдэлдээ ямар нэгэн ял хүлээлгүй УИХ-д нэр дэвшээд сонгогдоод ороод ирсэн.

Уг нь 2019 оны арванхоёрдугаар сард батлагдсан Сонгуулийн тухай хуульд “Авлигын хэргээр ял авсан шүүхийн тогтоолтой этгээдийг нэр дэвшүүлэхгүй…” гэсэн заалт бий. Бас сонгуульд нэр дэвшигч гадаадын иргэнээс хандив авахыг хатуу хориглодог.  Гэвч гадаадын иргэнээс гэртээ хандив нэрээр авлига авсан бичлэг нь ард түмэнд хүрсэн шороо Ганбаа Эрдэнэтэд нэр дэвшсэн. Хууль бусаар авсан тэр 50 сая воныг Мүүний шашныхны санхүүжилтээс гарсан гэж ч хэлдэг юм билээ. Манаргасан их шороондоо энэ бүх үнэнээ нуучихна гэж боддог С.Ганбаатар ч ширэн нүүртэй юм, Монголын ард түмэн маань ч мартамхай юм, эргээд л түүнийг УИХ-д оруулаад ирсэн.

Харин ширэн нүүртэй, шороо Ганбаа шиг хүмүүс ямар их хортой болохыг саяхан шил дараалан болсон эмгэнэлт явдлууд харуулж байна. Түүн шиг хүмүүст эрх мэдэл өгч болдоггүй юм байна, хүний зовлонгоор зоолдог попролтыг нь зурагт радиогоор нэвтрүүлээд байх хэрэггүй юм байна гэдгийг өөрийгөө шатаасан хоёр залуухан зүрх бидэнд сануулсаар одлоо. Нэгдүгээр сарын 25-наас төв талбай дээр майхан барьж өлсгөлөн зарласан С.Ганбаатар өөрийгөө шатаах эсэхээ эхнэрээсээ асууж байгаад шийднэ хэмээн цэнхэр дэлгэцээр зарласан. Аливаа асуудлыг өөрийгөө шатаагаад шийдчихэж болдог юм байна гэдэг мессэжийг энэ үгээрээ олон нийтэд хүргэжээ гэдэг нь ердөө арваадхан хоногийн дараа яг түүний майхнаа бариад өөрийгөө шатаах тухай яриад зогсож байсан тэр цэгт болж 30 гаруйхан настай залуу амиа алдсан. Энэ эмгэнэлт явдлаас бас л арваадхан хоногийн дараа, С.Ганбаатарыг тэр бэлгэгүй үгийг түмэнд түгээснээс хориодхон хоногийн дараа Ховд аймагт хорь ч хүрээгүй залуу мөн л өөрийгөө шатаагаад, амиа егүүтгэчихлээ.

С.Ганбаатарыг өөрийгөө шатаах тухай орон даяар зарласнаас хойш ердөө хориодхон хоногт хоёр ч залуу зүрх ийн ууршин, уугин одов. Ийм зүйлийг сэдэлжүүлж, попордог С.Ганбаатар ер нь Монголын төлөө юу хийсэн юм бэ?

Аль 2004 оноос л “Эрс шинэчлэлийн хөдөлгөөн” гэж жагсаж гарч ирсэн тэрбээр энэ олон жилд Монголын улс төрийн бас нэгэн өнгө будаг нь явсаар ирсэн. 2012-2016 онд УИХ-ын гишүүн явсан тэрээр 2016 оны сонгуулийн өмнө Хан-Уул дүүрэгт нэр дэвшинэ хэмээн хэсэг шороо манаргасан. Гэсэн ч яг сонгууль болоход Дархан-Уул рүү “нүүсэн”. Түүний энэ гэнэтийн шийдвэрийн талаар хүмүүс тухайн үед Хан-Уул дүүрэгт нэр дэвшсэн Л.Болдоос их мөнгө аваад тойргоо сольсон гэж ярьдаг. Дарханд уначихаад дараахан нь МАХН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин гаднын шашны байгууллагынхнаас 50 сая вон хууль бусаар авч шороо манаргасан. Ийм аргаар амьдардаг, улс төр хийдэг, мөн сонгууль болгоноор шороо манаргадаг “Шороо” Ганбаа мэтийн хутган үймүүлэгчид үнэн хэрэгтээ Монголын төлөө ганц тоосго ч цохиж үзээгүй.

Зөвхөн шороо манаргаж л явдаг. Бөөн шороо манаргаж явдаг энэ нөхөр эхэн үедээ өмнөдийн мухар сүсгийн шинжтэй баахан мунхруулгын бизнес хийсэн хүн. Фенг-шү хэмээх С.Ганбаатар Монголд үнэндээ юу хийсэн бэ гэх асуултад хэн ч тоймтой юм хэлж чаддаггүй. Учир нь тэрбээр улс орны төлөө юу ч хийгээгүй хүн.

 С.Сүлд

0
ЖИРГЭХ
Санал болгох
Г.Тэмүүлэн: Тогтвортой хөгжлийг ярихын тулд хүний хөгжлийг ярих хэрэгтэй
Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар С.Баатарсүрэнг томиллоо
Я.Содбаатар: МАН өөрсдөө УИХ-ын даргын асуудлыг шийднэ
Н.Учрал: Намын гишүүдийн хариуцлагыг нэмэгдүүлэхийн тулд ёс зүйн кодтой болно
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (40)

  • Зочин (202.9.46.111)
    Бууны ноход хуцаж л байг. Монголчууд босоо Гамбаагаа дэмжинэ ээ.
    2021 оны 02 сарын 18 | Хариулах
  • Иргэн (202.9.46.74)
    Энэ Сүлд гэгч бичигч этгээд МАН ын бууны нохой юмандаа янз нь. Эх орны газар шорооныхоо төлөө Ганбаатар шиг үнэн үг хэлж, тэмцэж байгаа улс төрчид байна уу!!?
    2021 оны 02 сарын 18 | Хариулах
  • Зочин (64.119.22.67)
    Улаан хувьсгалч коммунист С.Ганбаатар ХҮН намыг 2016 онд самарч хаячихаад далд орж билээ. Өөрөө ч УИХ-ын сонгуульд хоншоороороо тэс цохиулж билээ
    2021 оны 02 сарын 18 | Хариулах
  • Зочин (64.119.22.67)
    Улаан хувьсгалч С.Ганбаатар 2004 онд Н.Энхбаярыг Батзандан популистайгаа хамт нийлж Төрийн ордны ар талд сор залж байсан билээ. Хүмүүс үүнийг мартсан байх. Ингэж 360 грудас эргэнэ гэдэг нь түүнийг ямар шуухан урваач шарваач, хэрэв бурхан гуйвал Монголын газар шороог сийхгүй худалдаж чадах хогийн арчаагүй боловсролгүй новш гэдгийг харуулж байгаа юм. Ерөнхийлөгч болно гэж сэрүүн зүүдлэхээ болих хэрэгтэй дээ.
    2021 оны 02 сарын 18 | Хариулах
  • Зочин (64.119.22.67)
    Эх орон ч дүр эсгэсэн ямар ч боловсролгүй гудамжны партизан. Бакалаврын дипломгүй байж яаж Хөдөлмөрийн дээд сургууль гэгчээс магистрын диплом авдаг байнаа. Үүнийг нарийн шалгах хэрэгтэй. Тэгээд ч Хөдөлмөриын дээд сургууль одоо байдаг юм уу.
    2021 оны 02 сарын 18 | Хариулах
  • Зочин (64.119.23.148)
    Бусад идсэн уусан хулгайчууд чинь тэгээд гэмгүй сайхан амьтад уу? Бүр шорооноос дор хулгайчууд.мэдэв үү!!! Тэр баяр, сү, сайханбилээ, баярцогт нар эх орноо хупалдаагүй гэж хуцаач новшнуудаа...
    2021 оны 02 сарын 18 | Хариулах
  • монгол (203.23.49.248)
    энэ пдагаас болж залуус мана үхэж бна. эхнэрээсээ асууж хүхдэ г зориг зүрэхтэн гаж бна бна.энхбаярын уяаны гөлөг энэ 2-г зулын голоо нар маа на нөгөө талаасаа
    2021 оны 02 сарын 18 | Хариулах
  • Бүрэн монгол (202.55.188.91)
    Ганбаатар бол оюу толгойн гэрээг баярцогттой хүртэл мэтгэлцээн хийж байсаныг мартаж болохгүй
    2021 оны 02 сарын 18 | Хариулах
    • Арчаагүй новш
      2021 оны 02 сарын 18
    • Тэгээд С.Баярцогт луйварчинд навс ялагдаж байж билээ. Саяхан л гэхэд Ч.Отгочулуу гэгч Оюутолгойн бууны нохойтой мэтгэлцээд бас л ялагдаж харагдсан
      2021 оны 02 сарын 18
  • mongol (103.229.123.77)
    Ganbaagaas deerdeh hulgaich alga daa. Ganbaag erunhiilugch bolgooroi tumen min. Munch ih zargach hun shu de. olond heregtei.
    2021 оны 02 сарын 18 | Хариулах
  • Зочин (139.5.217.78)
    Жүжигчин шүү дээ. Хүнд нь тааруулж ярьдаг. Оркуудын ханхүү.
    2021 оны 02 сарын 18 | Хариулах
  • Моггол хун (59.153.112.148)
    Хошного долоогчид Ганбаатарын эсрэг орилдоод ухлээ юу муу хуурнууд, Ганбаатар бол Монголын ард тумний хайртай хуу нь шуу, Хошного долоогч Сугнууд ээ
    2021 оны 02 сарын 17 | Хариулах
  • Зочин (103.26.193.32)
    24tsag gej uruvdmuur yaduu site yum daa heden tugrug ugvul ulsaa hudaldahad ch belen heden ulun garuud ajilluuldag bhdaa huurhii
    2021 оны 02 сарын 17 | Хариулах
  • Босоо ганбаа (202.126.90.160)
    Хөөрхий сонгуулиар эсрэг талд очиж ингэж нэг хэдэн цаас хийдэг юм байгаан. Чам шиг хогийн хулгайч монголд хэрэггүй өөрийгөө худалдсан новш
    2021 оны 02 сарын 17 | Хариулах
  • Хаагий (185.26.153.23)
    Батзандан гэж балай нөхөр Австралид байгаа юу? Зайлж нэг санаа амрааж бна ард түмнийг, одоо энэ Ганбатар гэж МАХН-ын дэд дарга биз дэ, нөгөө Н.Энхбаяр нь даалгавар өгөөд Ерөнхийлөгчийн сонгуульдаа бэлтдэж байгаа нь юм биз. Мань мэт нь бизнесээ хийгээл амар тайван амьдармаар бна, ийм балай юмнуудыг сонгодог Эрдэнэтийнхэн гэж яасан тэнэг улс байдаг юм. Бас сонгосон Алтантуяа ч билүү Алтанхуяг нь поп од болоод л бна.
    2021 оны 02 сарын 17 | Хариулах
    • Зочин
      Эрдэнэтчүүддээ баярлаж байна. Гамбаа монголоо хамгаалж, босоо байна даа.
      2021 оны 02 сарын 17
  • Зочин (202.21.108.49)
    Энэтэй энэнгүй засгийн газар хэлэлцээртээ дубай гэрээг цуцлах санал тавьсныг мэдмэгцээ солиорч өөрөө хийсэн болж байгаа юм. Бузар хар мөртэй, хар хэл амтай , мэдлэг мээтай, ажлын туршлагагшй нэг ммуухан залиар амьдарлаг хүн юм шиг санагддаг.
    2021 оны 02 сарын 17 | Хариулах
    • Uhej dald or tenegee gaihuulsan novshoo
      2021 оны 02 сарын 17
  • Зочин (202.21.108.49)
    Яг үнэн. Ийм нөхрийг дээш нь сонгоод байдаг сонгогчид минь. Үнэхээр шатаж үхмээр байвал эхнэрийнхээ зөьшөөрлиийг авна гэснээрээ аваад л хөлөө хээр хүнгүй газар очоод шатчихаач дээ. Залууст шатаха сэдэл өгөөд. Өөрөө бол шатаж үхэж чадахгү й байж ,, бүр зүгээ дээшээ л гарахын өвчин тусчихсаад..
    2021 оны 02 сарын 17 | Хариулах
  • зочин (103.26.195.188)
    Сүлд гэгч хөлсний бичээч юм даа. Чиний эх орон ард түмнийхээ төлөө юу хийсэн юм. Ард түмнийг битгий бутарга новш минь
    2021 оны 02 сарын 17 | Хариулах
  • Зочин (66.181.178.98)
    Хар мөртэй иргэн 2 хүнийг өөрийгөө шатаах сэтгэл зүйн хүчин зүйлийг бүрэлдүүлээд өгсөн шүү дээ
    2021 оны 02 сарын 17 | Хариулах
  • Зочин (124.158.87.198)
    С.Сүлдийн нийтлэлтэй санал нэг байна. Даанч манай зарим хүмүүс шүлсээ үсчүүлэн, цээжээ дэлдэж хашгирч эх орончийн дүр эсгэсэн увайгүй нөхрийн популизмд итгээд байгаа нь тун харамсалтай. Тэр харин ч байдлыг улам хурцатгаж байгаа шүү дээ. Эхнэрээсээ асууж байж өөрөөрөө сор залах эсэхээ шийднэ гэж хээв нэг хэлж байгаа нь үг нь сул доройн шинжийг харуулж байна бус уу? Ёстой хар мөртэй, үзэшгүй муухай ...
    2021 оны 02 сарын 17 | Хариулах
  • Zochin (203.91.115.56)
    Bagachuudaa hucheeld ni oruulah ni zuitei baihdaa
    2021 оны 02 сарын 17 | Хариулах
  • Zochin (203.91.115.56)
    Bagachuud maani 2 angi ulirah shahaad ednii ersdelyg hen zohitsuulah ve 3 angi suragch unshij chadahgui baina gej duullaa huurhiiduu etseg eh ni zav chuluugui l baidag baihdaa
    2021 оны 02 сарын 17 | Хариулах
  • Зочин. (202.9.40.18)
    О.Т -н гэрээг сайжруул гээд өлсгөлөн зарласан нь хэнд гай болов. Гай болсон л юм бол энэ дургүй нь байгаа хүмүүс эсрэг өлсөхгүй яасан юм бол.
    2021 оны 02 сарын 17 | Хариулах
  • Зочин (202.9.46.5)
    Ганбаа мэтийн солиотой бас үнэгэн зальтай ойрын зайн гүйгч нарыг түмэн олон мэддэг болсон. Ганбаагийн хүмүүсийг хуурч залилдаг гол арга нь улайх ч үгүй худлаа ярина, шудрага эх орончийн дүрийг сайн бүтээнэ , ард түмэнд хайртайгаа уяртал ярина. Энэ нөхрийн төрсөн нь үнэн үхэх нь үнэн бусад нь худлаа
    2021 оны 02 сарын 17 | Хариулах
    • Uhej dald or
      2021 оны 02 сарын 17
  • Зочин (64.119.18.220)
    Энэ Сайнхүүгийн Ганбаатар шиг тэмцэгч одоохондоо алга ! "Оюутолгой" гайгүй шиг, юм хялайлгаад эхэлвэл энэ С.Ганбаатарыг шороо чулуугаар нь дуудаж байга мудак-ууд хамгийн түрүүнд л амаа олохгүй зулгаана даа
    2021 оны 02 сарын 17 | Хариулах
    • Yum zulgaaj amidarna gedeg uzleesee l ehleed salchih.
      2021 оны 02 сарын 17
    • Яавч олигтой сайн хүн биш. Монголын төлөө гэвэл бүр худлаа.
      2021 оны 02 сарын 17
  • Irgen (122.201.24.96)
    Hairan zaluus. Ene balaigiin balag ih yum da.
    2021 оны 02 сарын 17 | Хариулах
  • Зочин (66.181.190.23)
    Шороо ч байна уу босоо ч байна уу ямарч байсан үнэн үг хэлж байгаа хүн. Муулах гэвэл бусад нь гэмгүй юу хуцваа
    2021 оны 02 сарын 17 | Хариулах
  • Зочин (192.82.73.226)
    ГАНБААТАР БАТЗАНДАН БОЛД НАР ХАР МӨРТЭЙ ПОПРОХООС ӨӨР ЮУ Ч БАЙХГҮЙ ТОЛГОЙ ГЭЖ ОЛГОЙ БОЛСОН НӨХӨД Ш ДЭЭ.
    2021 оны 02 сарын 17 | Хариулах
  • Зочин (64.119.18.9)
    Шороо Гамбаа гэж зөв нэрлэжээ.
    2021 оны 02 сарын 17 | Хариулах
  • Зочин (183.177.99.230)
    Ard tumhiig uimuulech,jinkogiin utsan huuheldee,Muunii shashnii toloolol.iim l etgeediig gargaj irsen.mongoliin hogjild vuch hiigeegui unen shuu.hendch hereggui etgeed.
    2021 оны 02 сарын 17 | Хариулах
  • Иргэн (192.82.76.58)
    Цаадах нь МАН- ын Долингор байсан гэсэн биз дээ. Долингорууд олширохоор доошоо л явна. Дарга нарын дэргэд цүнх барисан хүн явж байвал Долингор байж магадгүй шүү
    2021 оны 02 сарын 17 | Хариулах
  • Зочин (64.119.16.30)
    Шороотын Цэвээн!!!
    2021 оны 02 сарын 17 | Хариулах
  • zochin (202.9.46.252)
    tegeed urvagch khulgaichuud urgelj tur barikh bolj b.na uu muu ugaadasnii gulug uu
    2021 оны 02 сарын 17 | Хариулах
    • урваагүйдээ мүүнээс мөнгө авах уу тэгээд
      2021 оны 02 сарын 17
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Нийслэлийн төсвийн төслийн талаар хэлэлцлээ
    13 цаг 29 мин
  • Шинэ зуун жилийн хөгжлийн бодлогыг хүүхдүүд өөрсдөө тодорхойлж байна
    13 цаг 40 мин
  • НӨАТ-ын урамшууллын сугалааны азтан тодорлоо
    14 цаг 6 мин
  • Г.Тэмүүлэн: Тогтвортой хөгжлийг ярихын тулд хүний хөгжлийг ярих хэрэгтэй
    15 цаг 17 мин
  • Энэ онд 12 сургууль, 24 цэцэрлэг, 11 бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад оруулна
    15 цаг 31 мин
  • Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар С.Баатарсүрэнг томиллоо
    16 цаг 1 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 13.648 болжээ
    16 цаг 20 мин
  • Барселона vs Атлетик Бильбао: Ла Лигийн энэ долоо хоногийн хамгийн том тулааныг бүү алдаарай
    16 цаг 23 мин
  • Барселонагийн мөнхийн өрсөлдөгч Эспаньол багийн тухай
    16 цаг 44 мин
  • Эмээлт эко аж үйлдвэрийн парк Монгол Улсын малын гаралтай түүхий эдийн 43.5 хувийг боловсруулна
    17 цаг 15 мин
  • Хүүхдийн асуудлаар орон нутгийн хэлэлцүүлэг болж байна
    17 цаг 25 мин
  • Я.Содбаатар: МАН өөрсдөө УИХ-ын даргын асуудлыг шийднэ
    17 цаг 51 мин
  • Н.Учрал: Намын гишүүдийн хариуцлагыг нэмэгдүүлэхийн тулд ёс зүйн кодтой болно
    18 цаг 2 мин
  • Төмөр замын цэцэрлэгт хүрээлэнг илүү тохилог, орчин үеийн цогц шийдэлтэйгээр дахин төлөвлөж шинэчилж байна
    18 цаг 18 мин
  • Монгол улсаас БНХАУ руу экспортлох нүүрсний хэмжээг нэмэгдүүлж, 100 сая тоннд хүргэх санал тавилаа
    18 цаг 35 мин
  • Оюу толгой өдөр бүр ойролцоогоор 24 тэрбум төгрөгийг дотоодод зарцуулж байна
    19 цаг 6 мин
  • “Хүнсний хувьсгал”-ын дүнд 53 үйлдвэр ашиглалтад орж, 1,000 гаруй хүнсний бүтээгдэхүүн шинээр үйлдвэрлэж байна
    19 цаг 33 мин
  • Монгол Улс ШХАБ-ын гишүүн орнуудтай дэд бүтцийн төслүүд болон хүмүүнлэгийн салбарт хамтран ажиллана
    19 цаг 34 мин
  • "Чингис хаан" нисэх буудал руу явдаг ШҮ:4 чиглэлийн цагийн хуваарьт өөрчлөлт орлоо
    19 цаг 38 мин
  • Баруун бүсийн импортын улаанбуудай, мал, амьтны тэжээл, тэжээлийн нэмэлтийг гаалийн албан татвараас чөлөөлөх тогтоолын төслийг өргөн барив
    19 цаг 41 мин
  • Үзэсгэлэнт Г.Хандсүрэнгийн тухай 15 баримт
  • БАРИМТ: Баяртай, Соичи Хашимото
  • Я.Содбаатар: МАН социал демократ намын хувьд хүний хөгжлийн бодлогыг нэн тэргүүнд тавьж байна
  • Эрдэнэдалайнхны найдварыг тээсэн залуу хүчтэн Н.Амгаланбаатар гэж хэн бэ?
  • Дийлдэшгүй "Монх" хочит Э.Дөлгөөний тухай сонирхолтой 15 баримт
  • Д.Ариунтуяа: COP17 бага хуралд гадаадын 10 мянган хүн ирэх учир дотоодын эдийн засагт чухал нөлөө үзүүлнэ
  • 17.9 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлэхийг үүрэг болгов
  • МАН-ын дарга Н.Учралын НАМТАР
  • "102" апплейкшнаар дамжуулан гураь хоногийн дотор 30773 зөрчил илрүүлжээ
  • Баянхошуу орчим агаарын бохирдол ихтэй байна
  • Шатар сонирхогчдын ДАШТ-ээс Б.Хүслэнзаяа, Ц.Сайханчимэг нар алт, Д.Дөлгаанжаргал хүрэл медаль хүртлээ
  • Монгол Улс уулын цанаар анх удаа өвлийн олимпын наадамд оролцохоор боллоо
  • “Moon dance” хамтлаг 11 дэх удаагаа дэлхийн аваргыг зорилоо
  • Уламсайханы аав: Та нарын жагсаалаас болоод би хоолноосоо салсан, чамайг ална гээд дайрсан байсан
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр нар “Чиг” брэндийн үйлдвэрт ажиллав
  • Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барилаа
  • Х.Нямбаатар: МАН эв нэгдлийг хангаж, улс орны хөгжлийн хөтөлбөрүүд, эдийн засаг, эрх зүйн шинэчлэлийг үргэлжлүүлэх хэрэгтэй
  • Б.Чойжилсүрэн: М.Энхцэцэг гишүүн ээ тахиа өндөгний үлгэр яриад маргаад байлгүйгээр нэг талдаа гаргаад шийдсэн нь зөв
  • "Хүннү хот"-ын төлөвлөлтийн үзэл баримтлал боловсруулах шалгаруулалтад 21 улсын 43 мэргэжлийн баг бүртгүүлжээ
  • Мандатын комиссын бүрэлдэхүүнийг баталлаа
  • Үзэсгэлэнт Г.Хандсүрэнгийн тухай 15 баримт
  • БАРИМТ: Баяртай, Соичи Хашимото
  • Шатар сонирхогчдын ДАШТ-ээс Б.Хүслэнзаяа, Ц.Сайханчимэг нар алт, Д.Дөлгаанжаргал хүрэл медаль хүртлээ
  • МАН-ын дарга Н.Учралын НАМТАР
  • "102" апплейкшнаар дамжуулан гураь хоногийн дотор 30773 зөрчил илрүүлжээ
  • Монгол Улс уулын цанаар анх удаа өвлийн олимпын наадамд оролцохоор боллоо
  • Я.Содбаатар: МАН социал демократ намын хувьд хүний хөгжлийн бодлогыг нэн тэргүүнд тавьж байна
  • "Сансар гарден" цэцэрлэгийн багш хүүхдүүдийг сандалтай нь "скочидсон" хэргийг шалгаж байна
  • ЦЕГ болон CU, GS25 байгууллагууд хамтран “365 анхаарч хайрлая” аяныг эхлүүллээ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр нар “Чиг” брэндийн үйлдвэрт ажиллав
  • Баянхошуу орчим агаарын бохирдол ихтэй байна
  • АНУ Венесуэлийн Ерөнхийлөгч Н.Мадурогийн тэргүүлдэг "Картел де лос Солес"-ыг "террорист байгууллага" хэмээв
  • Дифлимпын наадамд эх орноо төлөөлөн оролцох баг тамирчдад төрийн далбаа гардууллаа
  • МАН-ын дарга Н.Учралын ХОМ
  • О.Батхүү: Хоёр хувийн татвар төсвийн хувьд бага боловч иргэдийн хувьд их мөнгө
  • СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” ХӨРӨГ НОМЫН НЭЭЛТ УНГАР УЛСЫН БУДАПЕШТ ХОТОД БОЛЛОО
  • ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах ярилцлага зохион байгуулжээ
  • Холимог тулаанч Б.Энх-Оргил ирэх сарын 5-нд “ONE Championship”-ийн аваргын бүсний төлөө тулалдана
  • Г.Лувсанжамц: Утааны шийдэл бол дулаалга
  • МАН-ын 31 дүгээр хурлаар дараах асуудлуудыг шийднэ:
24 баримт
  • Д.Ариунтуяа: COP17 бага хуралд гадаадын 10 мянган хүн ирэх учир дотоодын эдийн засагт чухал нөлөө үзүүлнэ
  • Дийлдэшгүй "Монх" хочит Э.Дөлгөөний тухай сонирхолтой 15 баримт
  • Эрдэнэдалайнхны найдварыг тээсэн залуу хүчтэн Н.Амгаланбаатар гэж хэн бэ?
  • Я.Содбаатар: МАН социал демократ намын хувьд хүний хөгжлийн бодлогыг нэн тэргүүнд тавьж байна
  • БАРИМТ: Баяртай, Соичи Хашимото
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК