Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Төрдөө “хаягдаж”, түмэндээ “адлагдсан” МОНГОЛ ЦАГДАА

2021-2-17
0
ЖИРГЭХ

“Мохож үзээгүй цог золбоо

Монгол Төрийн чимэг цагдаа”... тийм ээ, тэд монгол төрийн чимэг.

Сүүлийн өдрүүдэд цагдаатай холбоотой таагүй мэдээллүүд чих дэлсэж, цахим сүлжээнд эрээн бараан мэдээлэл их л гарах боллоо. Цагдаа замын хөдөлгөөнд оролцуулахгүй байна, элдэв бичиг баримт нэхлээ, ёс зүйгүй харилцлаа хэмээн тэднийг муулсан, егөөдсөн мэдээ, мэдээллийг олж уншив. Үзэв.

Үзэл бодлоо илэрхийлэх нь мэдээж хүн бүрийн эрх. Манай орон шиг ардчилсан, цахим сүлжээг үзэл бодлоо илэрхийлэх оройзайгаа болгосон улсад бол жирийн л үзэгдэл.

Бусдад бол гүйлгээд л өнгөрөх, ам нийлж, “араас хутгалах” тэр эрээн бараан мэдээллийн дундуур эргэж харахгүй, энэ талаар эрээн цаасан дээр эрээчихгүй бол сэтгэл төвдөхгүй нь. Дуугүй өнгөрч үл чадна.

Учир нь, би тэдний ажлын онцлог, арга барил, хэрхэн зүтгэж, төр түмнийхээ төлөө өргөсөн тангарагтаа үнэнч байдгийг дэндүү ихээр мэдэх хүн.

Цагдаа хүний гэргий ганц бие хүн шиг арын амьдралаа авч явдаг, Цагаан сар бүрээр тавгийн идээгээ өөрөө засч, Шинэ жилийн орой оргилуун дарсаа өөрөө буудуулж, төрж амаржихдаа ээжийг дагуулаад явдаг талаар нь энд дурдахгүй ээ.

Үүрээр унтаж байхад нь гараад үдэш нойрсож байхад нь ирдэг аавтайгаа уулзаж, үнсүүлэхийн тулд шөнийн хоёр цаг хүртэл бүлтэлцэх үрсийнх нь талаар ч мөн бичихгүй. Энэ бол тэдний хувь тавилан. ЦАГДАА-г сонгосон сонголтын “золиос”.

Харин тэд яагаад төрдөө “хаягдаж”, түмэндээ “адлагдах” болов гэдгийг л өгүүлэхийг хүснэ.

Коронавирусний цар тахлыг манай улс дотооддоо алдсан үеэс иргэдийг гэрээсээ гарахгүй байх, гэрээсээ ажиллаж, халдвар хамгааллын дэглэмээ мөрдөхийг төр, засгаас хүсч, шаардаж байгаа. Бүр цаашлаад хатуу хөл хорио тогтоож, халдварын голомтыг хумихаар зүтгэж буй. Үүнд хичээл зүтгэл гаргаж байгаа хүмүүс олон. Тэдний нэг нь ЦАГДАА.

Үүрийн таван жингээс үдшийн бүрий болтол төр түмнийхээ төлөө зүтгэж буй тэднийг юуны учир “баалах” болов.

Урд өмнө нь ийнхүү хөл хорионд орж, цагдуулж үзээгүй монголчуудад энэ бүхнийг хүлээн зөвшөөрөх амаргүй байгаа нь мэдээж. Гэсэн ч олонх нь үүнийг хүлээн зөвшөөрч, төр, засгаас хэрэгжүүлж буй ажлыг хүндэтгэн, цар тахалтай тэмцэж байна. Тиймдээ ч Улаанбаатарт хөл хорио тогтоосон үед хөл хөдөлгөөн 98 хувь хүртэл буурсан. Үүнд цагдаагийн гавьяа ч их. 

Харин дур зоргоороо, бусдыг үл хүндлэгсэд болох цөөн хүн л төр, засгийн шийдвэрийг эсэргүүцэн, хэл ам хийж, ааш аяг гаргаж байх шиг. Тэдний “бай” нь цагдаа болоод байна уу гэх хардлага өөрийн эрхгүй төрж байгааг нуух юун. Тушаал авч, ард түмэнтэй нүүр тулж байгаа нь цагдаа. Тиймээс л чичлүүлж, элдэв хоёроороо зүхүүлэх боллоо. 

Тэд хүмүүсийг халуун хөнжилдөө нойрсож байхад өглөөний 05:30 цагт ажилдаа гарч, үдшийн хоёр, гурван цаг хүртэл, зарим нь бүүр 24 цагаар үүрэг гүйцэтгэж байгаа. Иргэд гэртээ хөл хорионд байгаа учраас үүнийг анхаараагүй, мэдэхгүй байж болох.

Хөхөө өвлийн хүйтэнд цан хүүргэндээ баригдан, дэрчийн зогсох цагдааг бид олонтой харж, цахим сүлжээнд элдвээрээ хэлүүлж, “булшлуулж” байхад тэдний төлөө хэн дуугарч, тэдэнд хэн анхаарал хандуулав. Тэр ч бүү хэл ажил үүргээ гүйцэтгэж яваад амь эрсэдсэн олон аавын хүүгийн араас хэн, хэдэнтээ эмгэнэн гашуудсан билээ.

Аав, ээжийн алаг үр, амраг ханийнхаа эр нөхөр, эхнэр, алдрай үрсийнхээ аав, ээж нь болохоор л тэдний ар гэр ард нь өмөлзөж, өмөөрч, эмэгнэн гашуудахаас өөр хэн ч байсангүй. Байдаггүй. 

Тиймдээ ч арга хэмжээ авна, хариуцлага тооцно гэх хатуу ширүүн үгийг хэлж, алагчлахаас өөрөөр ЦАГДАА-г хайрлаж, халамжилж, анхаарал хандуулдаггүй нь нууц биш. Төр, засаг нь ийнхүү хөсөр хаясан болоод л тэд өнөөдөр чичлүүлж, баалуулж яваа. Тэр ч байтугай нулимуулж, халаавч өгч, зодуулж, цохиулж байна. 

Хууль хүчний байгууллагадаа төр засаг нь санаа тавьж, тэдний ажиллах орчин хийгээд хууль эрх зүйн орчинг нь хангалттай бүрдүүлж өгсөн бол тэд өнөөдөр “Нүдэнд орсон хог, шүдэнд хавчуулагдсан мах” шиг байдалд ажиллахгүй байсан нь мэдээж.  

Цагдаагийн харилцаа, ёс зүйн талаарх таагүй мэдээлэл их байдаг. Тангараг өргөж, мөрдэс зүүсэн болохоос тэд бидэнтэй л адил хүн. “Могойг модоор хатгаад ууртайг нь гайхав” гэгчээр хууль ёсны тавьсан шаардлагыг нь биелүүлэхгүй, элдэв хоёроор зүхэж, бачимдуулчихаад дүрс бичлэг хийгээд тэднийг муулж, бах таваа хангаад суух.

Тэд чинь жирийн иргэн бус тушаал авсан цагдаа хүн шүү дээ.

Б.Баатар 

0
ЖИРГЭХ
Санал болгох
ТАНИЛЦ: Халуун ус хязгаарлах байршлууд
Баяр наадмын өдрүүдэд ГССҮТ-д 2006 хүн яаралтай тусламж авчээ
Шунхлай групп Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1 тэрбум төгрөгөөр мялаалаа
Баяр наадмын амралтын өдрүүдэд сонор сэрэмжээ бүү алдаарай
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (26)

  • Зочин (202.9.40.190)
    chadahguinuud nu chatsag tsarai gargaad gertee ger giguulegchin ajilaa higed hewtej bai
    2021 оны 02 сарын 21 | Хариулах
  • Гармаа (202.126.89.186)
    Хүн муулах сэтгэлгээ хаях хэрэгтэй. Үүргээ биелүүлж яваа та нарын үр хүүхэд, хань ижилтэй адилхан шүүдээ..,
    2021 оны 02 сарын 19 | Хариулах
  • Зочин (66.181.161.114)
    Манайд 2020.04 сард хулгай ороод хулгайч нь 6 сард илэрчихээд байхад өнөөдхийг хүртэл хуулийн хариуцлага хүлээлгэхгүй, хэрэг шийдэгдэхгүй байсаар байна. Хүн амины хэрэг л биш бол бусад хэргийг үл тоомсорлох цагдаа нар... үнэхээр хэрэг алга.
    2021 оны 02 сарын 18 | Хариулах
    • zochin
      Ter tsagdaa nariin ard n hen negn erh medlten hen negn tom darg mongo heel hahuuld idegdsen prokuroruud bdg uchraas yugch shiidj chadhgui bgd bgaa ymshde bas triig bodoltsh hergtei
      2021 оны 02 сарын 18
  • Зочин (66.181.161.114)
    За зайлаа. Цагдаа нарын 85 хувь нь харьцааны соёлгүй, бүдүүлэг новшнууд байдаг юм...
    2021 оны 02 сарын 18 | Хариулах
    • Май чи
      Монголчуудын 90% эрхээ мэднэ үү гэхээс үүргээ мэддэггүй бүдүүлэг ялангуяа Улаанбаатарын ОРКууд эр эм хөгшин залуугүй архи уухаас өөр юм мэдэхгүй
      2021 оны 02 сарын 18
  • Зочин (103.229.122.118)
    Муу удирдлага, поп улс төрчдийн хоорондоо уялдаагүй шийдвэр, урамсаргүй иргэдийн хоорондох зөрчилдөөний золиос нь цагдаа болж бна. Сонгууль, хорио цээрийн дэглэмд үндсэндээ 2 жил маш их ачаалалтай ажиллалаа. Эд нарын цалин хангамжийг сайжруулах талаар хэн ч ярихгүй бна. Гэтэл ажлын ачааллаас үүдэлтэй олон алба хаагчид амь нас эрүүл мэндээрээ хохирч бна. Өөрсдийнхөө төлөө үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх нь хаалттай үйлдвэрчний эвлэл байхгүй энэ нөхцөлд цагдаад ажиллах хүн цөөрч бөөн бөөнөөрөө хар залуугаараа тэтгэвэрт гарч бна. Цагдаагүй нэг өдөр нэг цаг амьдраад үзвэл энэ нийгэм ямар болох вэ. Одоо л цагдаагийн ажиллах нөхцөл цалин хангамжийг анхаарч алба хаагчдийг нь сэтгэлзүйгээр дэмжих цаг нь болжээ. Энэ муулаад байгаа хүмүүс 1 өдөр их дуу чимээ бохирдолтой орчинд дээрээсээ үүрэгдүүлж дарамтлуулаад олон нийтэд доромжлуулаад зам дээр зогсоод үз тэгээд ойлгоно
    2021 оны 02 сарын 18 | Хариулах
  • Цагдаагийн ахмад ажилтан (124.158.82.14)
    Цагдаа тушаалаар илүү цаг ажилсан ч нэмэгдэлгүй, энгийн хүмүүс шиг Хөдөлмөрийн хуулиар янз бүрийн нэмэгдэл авдаггүй, батлагдсан цалинтай. Харин ч торгууль хийсэнгүй гэж цалингаа 20 хүртэл хувиар хасуулна. Тангарга өргөхдөө - Амь насаа үл хайрлан батлан тангаргалъя гэдэг учир өдөр шөнөгүй ажилладаг. Эцэстээ залуугаараа тэтгэвэрт гараад эрүүл мэнд муу, өвчний үүр, тэтгэвэр эмэнд дуусдаг, жижүүрт надтай хамт олон жил ажилласан нөхдийн ихэнх нь тэтгэвэрт гараад 5-10 жилийн дараа нас барсан байдаг. Залуучуудад битгий шантар, Монгол улсын төлөө зүтгэ гэж хэлмээр байна. Цагдааг муулаад байгаа "буйдангийн шинжээч" нарыг үгийг түү тоо. Амжилт хүсье
    2021 оны 02 сарын 18 | Хариулах
  • Zochin (64.119.21.62)
    Hun bolgon adil bdaggui bh neg uhriin ewer dorgiwol mungan uhriin ewer dorgino gedeg shig zarim neg zewuun tsagdaa nar bdag blgui bugd adilgui bha tsuhuule bj negiige hundelj ajlaa hj yawaa yum chini ard irged ni ch gesen uhamsartai bh heregtei l de
    2021 оны 02 сарын 17 | Хариулах
  • Зочин (66.181.161.8)
    Уулын млд урттай богинотой гэдгийм да хө
    2021 оны 02 сарын 17 | Хариулах
  • Зочин (202.126.92.99)
    Энэ хүнд хэцүү цаг үед цагдаагийн байгууллага шиг ажил ачаалал ихтэй ажиллаж байгаа байгууллага гэж бараг байхгүй гэж хэлж болно. Бид нэгнийгээ хайрлаж ойлгож хүндэтгэж байх нь зүйтэй. Хэзээ ч шантарч ямар нэгэн тайлбаргүйгээр ажиллаж байгаа тэд бас монгол улсын иргэн хүн гэдгийг сайн бод. Өргөсөн тангарагтаа үнэнч монголын цагдаагийн нийт алба хаагч бие бүрэлдэхүүнд ажлын амжилт хүсье. Та нар бол мундаг шүү амжилт
    2021 оны 02 сарын 17 | Хариулах
    • Zochin
      Unen
      2021 оны 02 сарын 17
  • Зочин (139.5.218.48)
    Цагдаа улсдаа ажилласныхаа төлөө цалин хөлсөө авч байгаа мөн татвараа төлж байгаа зүгээр суугаагүй 24 цагаар ажиллаж байна. Хэл амаараа ажил хийгээгүйгээ өргөсөн тангарагынхаа төлөө сайн ажиллаж байгаа гэж бодож байна. Хэцүү хүнд үед тусламж хүсч цагдаа гэж дуудахыг хүн бүхэн хүсдэг гэж бодож байна. Тиймдээ ч хувь хүнийхээ хувьд энэ байгууллагыг хүндлэх нь зүйн хэрэг гэж бодож байна даа
    2021 оны 02 сарын 17 | Хариулах
  • Зочин (122.201.24.176)
    Yum l bol tsagdaag muuldag hun nertei yumnuud ih boljee ted nar bol huuli zurchidchid hulgaich nar tednii hamsaatnuud shuu
    2021 оны 02 сарын 17 | Хариулах
  • Зочин (59.153.112.233)
    хүмүүс өөрсдөө хуулиа мэдэхгүй дураар авирлах гэж цагдааг муулдаг цагдаа нарын дотор сайн муу хүмүүс байж болно гэхдээ үүрэг биелүүлж байгаа хүмүүсийг бид нар яагаад муулж байна вээ өөрсдөө л дураар авирлах гэж тэр шүү дээ
    2021 оны 02 сарын 17 | Хариулах
  • зочин (202.21.107.66)
    Өөрийн сайн дураар ард иргэдийн төлөө зүтгэж чадна гэж тангараг өргөөд хувцасны нь өмсөж татвар төлөгчдийн мөнгөөр цалин авч өөрийгөө болоод ар гэрээ тэжээж, төрийн албан хаагчдын хөнгөлөлт урамшуулал анд хамрагдаж байж яагаад ялархаад гомдоллоод байгаа юм бэ. Харилцаан дээрээ анхаар, юм уншиж өөр йгөө хөгжүүл, ажлаа сайн хийж нэр төртэй бай. Адалсан хүн алга, цалин хангамжийг чинь улс боломжоороо өгч байгаа бүү дээ.
    2021 оны 02 сарын 17 | Хариулах
    • ц
      юм уншиж өөрийгөө хөгжүүлэх байтугай унтах ч зав чөлөөгүй бдаг юм аа хө. байдаг сайхнаараа аашлаад бхад өөдөөс нь пээдэлзээд араас нь хутгалаад бхаар ямар ч хүн муухай ааштай болохоос аргагүй юм билээ. 72 цаг хөдөө тас хөлдүү вагончиг дотор тэр хангамж нтр нь дулаацуулдаггүй юм бна лээ. даардаг хөрдөг гомддог туньдаг уурладаг уйлдаг бидэнтэй л ижилхэн хүн. гэсэн ч ажлаа хаяаад зугтаадаггүй л бхгүй юу.
      2021 оны 02 сарын 17
    • Цагдаа ч бас татвар төлөгч. Мэдэхгүй зүйлээ мэддэг юм шиг бүү ярь. Бас ямар хөнгөлөлт урамшуулал байдаг юм? яаж хамрагддаг юм? мэдэх үү? бас л чи мэдэхгүй. Би цагдаагийн гэргий ядаж нөхрөө үр хүүхэдтэйгээ хамт 1 өдрийг өнгөрүүлээсэй гэж хүсдэг ээж. Нөхрийн минь сонгосон ажил тэр маань ч ажлаа ийм тийм гэж гомдолдоггүй. Харин би энэ хүнийг сонгосон учир гэр бүл, арын албаа сайн авч явахыг хичээдэг. Жирийн 1ний хийж чадах ажил биш шүү хө.
      2021 оны 02 сарын 17
    • Цагдаа ч бас татвар төлөгч чамаас илүү татвар өгч байгаа ч юм бил үү чи бол хийж чадах ч үгүй уйлна иймхэн юм даахгүй сэтгэгдэл жижиг байгаа бас л юу ч хийж чадахгүй нусан чавх, хууль дүрэм зөрчөөд ардчилсан нийгэм ярьдаг олгой толгойт
      2021 оны 02 сарын 17
  • Анчин (202.9.46.150)
    Цагдааг муулаад нөхөд ерөөсөө гэмт хэрэгтэн авилгачид л бдгын адагдаа ял эдлээд гараад ирсэн нөхөд тэд чинь эмх журамгүй амьдрахыг хүсэгчид нэг л зшйлийг хэлье тэр цагдаа муулаад бгаа нөхөд чи ч гэсэн гэр бүлтэй хайртай дотны хүмүүстэй ад үзээд бгаа цагдаа байхгүй бол чиний хайртай хүнийг хэн хамгаалах уу чи бол чадахгүй өөрөө хохирогч талынхандаа аль хэдийн алуулсан бгаа чамайг болон чиний гэр бүлиыг хамгаалж бгаа гэдгийг л ойлго
    2021 оны 02 сарын 17 | Хариулах
  • Зочин (64.119.16.30)
    "хаяагдаж" биш, "хаягдаж" гэж бичнэ!!!
    2021 оны 02 сарын 17 | Хариулах
  • Зочин (202.9.46.141)
    Oorsdoo hogiin lalaruud bolchij bgaa uchraas argagui shd. Hariltsaad 00
    2021 оны 02 сарын 17 | Хариулах
    • Hohino shde lalara
      2021 оны 02 сарын 17
    • Chi yamar lalriin haha
      2021 оны 02 сарын 17
  • Зочин (66.181.190.23)
    Аргагүй дээ өөрсдийгөө хаан заан мэт өргөмжилсөн ямарч ёс зүй гэж байхгүй мэдэх Ч үгүй нөхдүүд хойно
    2021 оны 02 сарын 17 | Хариулах
    • Чи ч бас хаан заан биш зүгээр л нийгмийн өчүүхэн өдөөсхөн ширхэг гэдгээ мэдэх үү тэр муу хэлдэг цагдаагийнхаа үгэнд ороод эргээд муулдаг өчүүхэн бодолтой ёс зүйгүй монгол улсын иргэн
      2021 оны 02 сарын 17
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ТАНИЛЦ: Халуун ус хязгаарлах байршлууд
    9 цаг 49 мин
  • Баяр наадмын өдрүүдэд ГССҮТ-д 2006 хүн яаралтай тусламж авчээ
    10 цаг 20 мин
  • УЛСЫН НАЧИН Б.ГОНЧИГСҮРЭНД "YAMAHA CRUX REV" МОТОЦИКЛ ГАРДУУЛЛАА
    10 цаг 28 мин
  • Өнгөрсөн зургаадугаар сар Украинд 2022 оноос хойших хамгийн цус асгарсан сар болжээ
    10 цаг 43 мин
  • 40 жилийн өмнө тэд арал булаацалдан дайтаж байсан бол өнөө шөнө ЦОМЫН төлөө тулалдана
    10 цаг 54 мин
  • Хүчирхэг баг супер одтой байх албагүй
    11 цаг 8 мин
  • Аймгийн начингаас Улсын заан болсон ЦОР ГАНЦ бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 15 баримт
    11 цаг 19 мин
  • ДАШТ: Испаний шигшээ баг финалд шалгарлаа
    14 цаг 58 мин
  • Англи vs Аргентин: Хөлбөмбөгийн ДАШТ-ий хагас шигшээ тулааныг бүү алдаарай
    15 цаг 28 мин
  • Үндэсний Их Баяр Наадмын өмнөхөн олон улсын брэнд олны анхаарлыг татаж чадлаа
    15 цаг 29 мин
  • Монгол наадам шинэ өнгө төрхтэйгөөр хөгжин тэлсээр байна
    Уржигдар 22 цаг 01 мин
  • Шунхлай групп Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1 тэрбум төгрөгөөр мялаалаа
    Уржигдар 18 цаг 04 мин
  • Балж гол үерийн түвшинг 30 см даван үерлэж байна
    Уржигдар 17 цаг 24 мин
  • Баяр наадмын амралтын өдрүүдэд сонор сэрэмжээ бүү алдаарай
    Уржигдар 12 цаг 09 мин
  • Хүнсний бүтээгдэхүүн, жимс жимсгэнэ зэрэг хурдан мууддаг ачааг тээвэрлэх зориулалттай тусгай хөргүүртэй усан онгоц ашиглалтад орлоо
    Уржигдар 10 цаг 53 мин
  • Дэлхийн 16 орны төрийн тэргүүн баярын мэндчилгээ ирүүлжээ
    Уржигдар 10 цаг 45 мин
  • ФОТО: 12 мянган морьтныг нэгэн дор цуглуулсан Дэлхийн адууны баяр
    Уржигдар 10 цаг 28 мин
  • Өчигдөр орой 21:00 цагийн үед "Мөнх хотхон"-ы 7 давхрын тагтнаас бага насны хүүхэд унах эрсдэл үүсжээ
    Уржигдар 10 цаг 01 мин
  • Ерөнхийлөгчийн санаачилгаар “Дэлхийн адууны өдөр”-ийг анх удаа тэмдэглэлээ
    2026-07-13
  • БНХАУ-ын дарга баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
    2026-07-13
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • Манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ?
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Аймгийн начингаас Улсын заан болсон ЦОР ГАНЦ бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 15 баримт
  • Хамгийн залуу начин болж хурдан удмын даага хөтөлсөн 21 хүчтэн
  • “Мөнхөд орших Монгол” төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээж, “үндэсний их баяр наадмын цогцолбор” төслийг танилцууллаа
  • ФОТО: Олны танил эрхмүүд
  • Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын хэсэг Хүй долоон худагт ажиллаж байна
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий шөвгийн найм: Дэлхийн аваргын төлөөх хамгийн чухал алхам
  • ФОТО: Төв цэнгэлдэхийн эргэн тойронд
  • “Total Eclipse of the Heart” дуугаараа дэлхийд танигдсан Бонни Тайлер 75 насандаа таалал төгслөө
  • Худалдаа Хөгжлийн Банк БНСУ-ын төрийн өмчит Экспорт-Импортын Банктай Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
  • Хязаалан: Төв аймгийн Бүрэн сумын уяач Х.Улам-Өрнөхийн хээр үрээ түрүүллээ
  • Аргентин vs Швейцар: Хагас шигшээд аль баг шалгарах вэ?
  • Монголбанк болон БНСУ-ын Төв банк хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргалаа
  • Үндэсний их баяр наадмын шагайн харваа насанд хүрэгчдийн багийн харваагаар үргэлжилж байна
  • И Тэ Жүн эмчийн дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
  • Танилц: Цолоо ахиулсан болон шинэ улсын цолтой БӨХЧҮҮД
  • Байнгын асаргаанд байдаг 42 ахмад дайчинд тус бүр 5 сая төгрөгийн мөнгөн дэмжлэг үзүүллээ
  • Манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ?
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • “Мөнхөд орших Монгол” төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээж, “үндэсний их баяр наадмын цогцолбор” төслийг танилцууллаа
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • БНХАУ-ын дарга баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
  • ФОТО: Үндэсний бөх-2026
  • Зүүн Азийн орнуудад энэ зун агаарын температур олон жилийн дунджаас мэдэгдэхүйц өндөр байна
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий шөвгийн найм: Дэлхийн аваргын төлөөх хамгийн чухал алхам
  • “Total Eclipse of the Heart” дуугаараа дэлхийд танигдсан Бонни Тайлер 75 насандаа таалал төгслөө
  • Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын хэсэг Хүй долоон худагт ажиллаж байна
  • Аргентин vs Швейцар: Хагас шигшээд аль баг шалгарах вэ?
  • Techno: Наадам бол Монголчуудын бүх үеийг нэгтгэдэг баяр
  • Том дайралтын өмнөх амралт: The MongolZ тэмцээнүүдийн завсарлагаар
  • Фото: Хязаалан насны морьд гарааны зурхай руу хөдөллөө
  • Хүй 7 худагт түргэн тусламжийн 6 баг ажиллаж байна
  • И Тэ Жүн эмчийн дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
  • ФОТО: Төв цэнгэлдэхийн эргэн тойронд
  • БНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга баярын мэндчилгээ дэвшүүллээ
  • Шунхлай групп Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1 тэрбум төгрөгөөр мялаалаа
  • Хамгийн залуу начин болж хурдан удмын даага хөтөлсөн 21 хүчтэн
24 баримт
  • Аймгийн начингаас Улсын заан болсон ЦОР ГАНЦ бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 15 баримт
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
  • Манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК