Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.09
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

С.Амарсайхан: Хичээлийг танхимаар оруулахгүй нь энхрий бяцхан үрсээ эрсдэлээс сэргийлсэндээ тэр юм шүү!

2021-2-18
0
ЖИРГЭХ

УОК-ын дарга, Шадар сайд С.Амарсайхан гуравдугаар сарын 1-нээс танхимаар хичээллэхгүй болсонтой холбоотойгоор хүүхэд багачууд, сурагчдад хандан өөрийн цахим хуудсаараа дамжуулан захидал илгээжээ. Үүнийг сийрүүлбэл,


“Сайн байцгаана уу?

Эрхэм хүндэт хүүхэд багачууд, сурагчид та бүхэндээ энэ өдрийн халуун мэндийг хүндэтгэн дэвшүүлье.

Та нар минь хичээлийн жил дамнан теле болон цахимаар хичээллэж байгаа. Ангийн найзуудаа, багшийгаа, бас сургуулийн танхимаа ч санаж байгаа. Гэвч цар тахлын энэ үед олон хүн нэг дор цуглах нь халдвар тархах нөхцөлийг улам их нэмэгдүүлж байгаа учраас эх орны минь ирээдүйн эзэд болсон энхрий бяцхан үрсээ эрсдэл аюулаас хол байлгах нь чухал юм.

Зайнаас хичээллэх нь сурлагын чанарт сөргөөр нөлөөлж байгаа ч танхимаар хичээллэх боломж бүрдэх хүртэл хүүхдүүд та нарыгаа цахим, теле хичээлээ тогтмол үзэж, багшийнхаа өгсөн гэрийн даалгавраа цаг тухай бүрд нь хийж, ээж аав, ах, эгчээсээ тусламж зөвлөгөө авч, идэвх чармайлттай суралцахыг хичээнгүйлэн хүсье.

Чин сэтгэл, хичээл зүтгэл байхад ямар ч хэцүү бэрх нөхцөлд эрдэм номыг шамдан суралцаж болдог тухай “Хүжийн гал” өгүүллэгт гардаг.

Харин өдгөө цаг хугацаа орон зайн ялгаанаас үл хамааран цахим хичээлээ ухрааж, нөхөж, давтан үзэх,хүссэн үедээ анги хамт олон, багш нартайгаа цахимаар уулзах боломжтой технологийн дэвшилтэт сайхан цаг үед та бүхэн суралцаж байна.

Хүн өөрөө хичээж, цагийг зөв ашиглаж чадвал энэ цаг үе хүн бүрд боломж юм.

Үүний зэрэгцээ цөөнгүй сурагчид цахим сургалтын хичээлдээ бүрэн хамрагдаж чадахгүй нөхцөлд байсаар байгаа тул бүх сурагчдад ижил тэгш боломж бүрдүүлэхийг ах, эгч нар нь хичээж байгаагаа энэ дашрамд дуулгая.

Бид бүх нийтээрээ цар тахлын эсрэг тэмцэж буй энэ цаг үед хүүхдүүд та бүхэн хайртай гэр бүл, өөрийнхөө ирээдүй, эх орныхоо төлөө оруулах үнэтэй хувь нэмэр бол хичээл сурлагадаа шамдан суралцах явдал юм шүү.

Магадгүй, хожим том болоод хүүхдүүд та нар энэ үеийг “Үсэглэлийн баяраа хийж амжаагүй нэгдүгээр ангийнхан”, “Хонхны баяраа цахимаар хийсэн төгсөх ангийнхан” гэх зэргээр дурсан ярьцгаах болов уу.

Халдварын голомтыг бүрэн хумьж, иргэдээ вакцинжуулалтад хамруулахын тулд төр, засгийн зүгээс хатуу хөл хорио тогтоож, айл өрх бүрээс шинжилгээ авч байна.

Энэ бүх бодлого шийдвэрийн үр дүнд дотооддоо цар тахлын халдварыг бууруулж, аюул эрсдэлгүй болсон цагт хичээл сургуулийг танхимаар оруулахаар төлөвлөж байгаа учраас гуравдугаар сарын 1 нээс танхимаар хичээллэхийг түр хойшлуулсан билээ.

Монголчууд бид “Эрүүл биед саруул ухаан оршдог” хэмээдэг. Аав, ээж, ах, эгч, эмээ, өвөө нь эрүүл мэнд, цагдаа, онцгой байдал, хил гааль, зам тээвэр, мэргэжлийн хяналтын гээд салбар бүрт цаг наргүй ажилладаг олон хүүхдүүд тэднийгээ юуны төлөө өдөр шөнөгүй зүтгэж байгааг сайн ойлгож байгаа гэдэгт эргэлзэхгүй байна.

Шинэ жилээр Өвлийн өвөөд захидал бичсэн олон хүүхдийн хүсэлт дунд “Коронаг манай дэлхийгээс явуулаад өгөөрэй” гэсэн чин сэтгэлийн үгтэй зурвас байсан байх…

Ертөнцийн хүүхдүүдийн энэ хүсэл удахгүй биелнэ гэдэгт ах нь огт эргэлзэхгүй байна.

Би өөрөө ААВ хүн.

Олон олон аавууд надтай адил эрсдэл бүхнээс үр хүүхдээ хамгаалж, эрүүл энх байлгахыг юу юунаас эрхэмлэж байгаа гэдэгт итгэж байна.

Сайхан цагийг ХАМТДАА авчирч хүүхэд шуугисан их өргөөний хаалгыг нээцгээе “гэжээ.

У.Тэргэл

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ерөнхий сайд асан С.Батболд гавьяат эдийн засагч цолоор шагнагдлаа
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
С.Амарсайхан: Монгол, Солонгос улсын иргэд жолооны үнэмлэхээ харилцан зөвшөөрөх хэлэлцээрт хүрсэн
Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (7)

  • Зочин (202.21.107.126)
    Зөв шийдэл, гоё захидал байна. Олон хүүхдийг эрсдэлээс хамгаалж байгаа Шадар сайддаа баярлалаа.
    2021 оны 02 сарын 18 | Хариулах
  • Зочин (43.250.126.130)
    А харин ногоон бүсийн аймгуудад бол болж байна.
    2021 оны 02 сарын 18 | Хариулах
  • mongoljaal (66.181.182.198)
    heden tolgoitoi yum
    2021 оны 02 сарын 18 | Хариулах
  • Зочин (43.250.126.130)
    Юу бичээд байна даа энэ дээр нэг нөхөр. Чиний бидний үр хүүхдүүдийг энэ хууль өвчнөөс сэргийлэх зорилгоор шадар сайд маш зөв юм ярьж байхад. Чи тэгвэл хүүхдээ явуулаад үз дээ. Манайхайн гадны соёлтой хариуцлагатай улсын иргэд шиг биш. Тийм учраас ингэж ярьж байна
    2021 оны 02 сарын 18 | Хариулах
  • Иргэн (202.9.46.74)
    Энэ албан тушаалын шуналтан Амарсайхан гэгч ,танхимаар ,хичээллүүлэх гүй гээд гүрийгээд байдаг нь ямар учир байна аа . Нэгэнт л хорио цээрийг энгийн горимд оруулж байгаа юм бол адилхан л хүүхдүүдээ танхимаар хичээллүүл!
    2021 оны 02 сарын 18 | Хариулах
  • zochin (103.242.45.45)
    haldvar garaagui aimguudiin surguuli tsetserlegiig neegeech ee malaa
    2021 оны 02 сарын 18 | Хариулах
    • Цэрэнчимэд
      Маш зөв шийдэл байна.
      2021 оны 02 сарын 18
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • "Дээлтэй Монгол" өдөрлөг 24 фото
    19 мин
  • Хятадын цахилгаан автомашины үйлдвэрлэгчид экспортын өсөлтөөр дотоодын зах зээлийн уналт нөхөж байна
    47 мин
  • Ойрх Дорнодын хурцадмал байдал газрын тосны үнийг өсгөлөө
    54 мин
  • АПУ компанийн санаачилгаар Ш.Энхийн-Одыг NBA-д хүрэх замд дэмжин ажиллах “KEEP FORWARD MAKE IT MIKE” хөдөлгөөнийг хэрэгжүүлж байна
    1 цаг 32 мин
  • "Дэлхийн адууны өдөр"-өөр морьт харвааны тэмцээн болно
    1 цаг 52 мин
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий шөвгийн найм: Дэлхийн аваргын төлөөх хамгийн чухал алхам
    2 цаг 10 мин
  • Л.Баярмагнай: Наадмын амралтаар хүүхдэд тавих хараа, хяналтаа дээшлүүлэхийг зөвлөж байна
    2 цаг 23 мин
  • Хамгийн залуу начин болж хурдан удмын даага хөтөлсөн 21 хүчтэн
    2 цаг 28 мин
  • А.Дашням: Баяр наадмын өдрүүдэд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллана
    2 цаг 38 мин
  • Ерөнхий сайд асан С.Батболд гавьяат эдийн засагч цолоор шагнагдлаа
    2 цаг 42 мин
  • Сэрвээний өндрийг 30–40 секундэд ai технологиор хэмжинэ
    2 цаг 47 мин
  • Walmart ДАШТ-ий үеэр жуулчдад зориулсан VIP аялал зохион байгуулж байна
    2 цаг 47 мин
  • Монгол бөхийн 100 жилийн түүх: Босоо самдангаас Э.Батмагнай хүртэлх түүхэн зам
    3 цаг 1 мин
  • Ногоон нуурын ус тунгаах байгууламжийг сэргээж, “Бөмбөгөр” орчмыг үерийн эрсдэлээс хамгаалж байна
    3 цаг 15 мин
  • Зүүн Азийн орнуудад энэ зун агаарын температур олон жилийн дунджаас мэдэгдэхүйц өндөр байна
    3 цаг 28 мин
  • Унгар улс төрийн хэвлэл мэдээллийн шинэчлэлээ эхлүүлж, Орбаны үеийн суртал ухуулгыг дуусгавар болгов
    3 цаг 43 мин
  • Наадам айсуй: Түрүү жил айргийн тавд хурдалсан таван шүдлэн
    3 цаг 48 мин
  • Үндэсний их баяр наадмын өдрүүдэд үйлчлэх нийтийн тээврийн автобусны чиглэлүүдийг танилцуулж байна
    3 цаг 54 мин
  • Манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ?
    3 цаг 55 мин
  • Дээвэр дээр гацсан янзагыг аврагчид эсэн мэнд аварлаа
    3 цаг 58 мин
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
  • Төрийн шагнал хүртэх гэж буй "Болор цом"-ын эзэн, УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатын 11 шүлэг
  • 1960 оны долоодугаар сарын 6-нд Үндсэн хуулийг шинэчлэн баталж байжээ
  • БАРИМТ: Адуу тодорхой хүмүүс, газар орон, туршлагыг олон жилийн турш санаж чаддаг
  • Барилдах эрх нь сэргэж, зүлэг ногоон дэвжээнээ эргэн ирж магадгүй байгаа М.Бадарч гарьдын тухай сонирхолтой баримтууд
  • Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж эх орондоо ирлээ
  • Хэний ч тааварлаагүй учраа: Аргентин vs Кабо Верде
  • Бразил vs Норвеги: Таван удаагийн аваргууд Европын хүчирхэг багтай тулна
  • Н.Учралын Засгийн газарт улсаараа алга таших учиртай юм
  • Орхон аймаг ЭЕШ-д 800 оноо авсан сурагч, бэлтгэсэн багш нарыг 100 сая төгрөгөөр урамшууллаа
  • С.Бямбацогтын даргалсан анхны чуулган ба хариуцлага нэхсэн 90 хоног
  • ХӨГЖЛИЙГ ДАН ГАНЦ ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТӨӨР БУС, ХҮНИЙ ХӨГЖИЛ, ДИЖИТАЛ ШИЛЖИЛТ, НОГООН ХӨГЖИЛ, САЙН ЗАСАГЛАЛААР ХЭМЖИХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
  • Холимог тулааны хаан хочит Конор Макгрегортой эргэн ирлээ
  • Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ
  • "Physical: Asia"-ийн хүчтэн Эдди Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр Э.Анар томилогдлоо
  • FIFA WORLD CUP: Франц, Мароккогийн шигшээ багууд учраагаа ялж, шөвгийн наймд учраа таарлаа
  • Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ
  • No Brand - City hall Монгол дахь анхны салбар UB Autocom-д тун удахгүй нээгдэнэ.
  • Цаг агаарын эрс тэс үзэгдэл дэлхийн олон улс, бүс нутгийг хамарч байна
  • Төрийн шагнал хүртэх гэж буй "Болор цом"-ын эзэн, УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатын 11 шүлэг
  • Н.Учралын Засгийн газарт улсаараа алга таших учиртай юм
  • Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж эх орондоо ирлээ
  • FIFA WORLD CUP: Франц, Мароккогийн шигшээ багууд учраагаа ялж, шөвгийн наймд учраа таарлаа
  • Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
  • Бразил vs Норвеги: Таван удаагийн аваргууд Европын хүчирхэг багтай тулна
  • С.Бямбацогтын даргалсан анхны чуулган ба хариуцлага нэхсэн 90 хоног
  • Хэний ч тааварлаагүй учраа: Аргентин vs Кабо Верде
  • ХӨГЖЛИЙГ ДАН ГАНЦ ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТӨӨР БУС, ХҮНИЙ ХӨГЖИЛ, ДИЖИТАЛ ШИЛЖИЛТ, НОГООН ХӨГЖИЛ, САЙН ЗАСАГЛАЛААР ХЭМЖИХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
  • Холимог тулааны хаан хочит Конор Макгрегортой эргэн ирлээ
  • Цаг агаарын эрс тэс үзэгдэл дэлхийн олон улс, бүс нутгийг хамарч байна
  • Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр Э.Анар томилогдлоо
  • ТАНИЛЦ: Үндэсний их баяр наадмын хөтөлбөр
  • ФОТО: Лионел Месси ДАШТ-ий бүх цаг үеийн мэргэн бууч болон хамгийн олон гоолын дамжуулалт өгсөн тоглогч боллоо
  • Наадмаар зодоглох бөхчүүдийн бүртгэл маргааш эхэлнэ
  • Хөлбөмбөмбөгийн ДАШТ-ий шилдэг найман баг
  • Ургац хураалтын бэлтгэл ажлыг хангах Ургацын комиссыг байгуулна
  • Б.Пүрэвдагва: Газар доорх дэд бүтцийн төлөвлөлтөд онцгой анхаарах шаардлагатай
  • И.Одончимэг: Олон хүний хөдөлмөрийн үр дүнд энэ шагналыг аваад зогсож байна
24 баримт
  • Манай улсад айлчилж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэж хэн бэ?
  • "Physical: Asia"-ийн хүчтэн Эдди Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Барилдах эрх нь сэргэж, зүлэг ногоон дэвжээнээ эргэн ирж магадгүй байгаа М.Бадарч гарьдын тухай сонирхолтой баримтууд
  • БАРИМТ: Адуу тодорхой хүмүүс, газар орон, туршлагыг олон жилийн турш санаж чаддаг
  • 1960 оны долоодугаар сарын 6-нд Үндсэн хуулийг шинэчлэн баталж байжээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК