Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.08
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

АН-ынхан Ц.Туваан, П.Нүрзэд хоёрт баярлах хэрэгтэй

2021-4-13
0
ЖИРГЭХ

Яахав тэд хийдгээ л хийсэн гэлцэх байх л даа. Гэхдээ бодоод үзье!

2020 оны шившигт ялагдлын дараа С.Эрдэнэ ичээд намаа хаяад явчихсан. Түүнийг явмагц АН-ын рейтинг 2020 он бөгсөнд өссөн байдаг. Сонгуульд салам цохиулсан АН-ын үлдэгдэл хүчийг цуглуулаад дараагийн тулаан, орон нутгийн сонгуульд оров. УИХ-ын сонгуулийн бүтэлгүйтэл нөлөөлсөн ч илүү амжилт үзүүлжээ. Нийт дүнгээрээ орон нутгийн суудлын хагасыг авсан ба гурван ч аймагт ялалт байгуулжээ. Туйлдсан, сарнисан, сэтгэл санаагаар унасан нам байлаа. Гэвч энэ үр дүн  АН-ыг тэсч үлдэхэд чухал нөлөө үзүүлсэн байна. Тэдний эхний амжилт энэ!    

УИХ-ын сонгуульд нэг нь ялж, нөгөө нь ялагдсан хоёр залуу намынхаа үлдсэн хүчийг нэгтгэх гэж үзэж. Ц.Туваан УИХ-ын гишүүний ажилтай тул бүх ачааг Ш.Нүрзэд өөр дээрээ авах шиг харагдав. 15 жилийн өмнө намын нарийн бичгийн дарга байхад намын төв аппаратад ажиллаж байсан залуу ихээхэн чамбайрсан байна. Өөрөөр хэлбэл АН дахь туршлагатай боловсон хүчний нэг болсон нь сая намдаа тус боллоо. Тэд ардчиллын анхны алтан хараацайнууд биш, бүр хоёр, гурав дахь үе биш, цоо шинэ үе.

АН бол хувьсгалчдын нам. Ялуулсан хувьсгал нь жарны талд л хүрсэн настай. Үе солигдохын эхэнд байгаа нам. Удирдагчаа алуулахаас эхлээд хувьсгалын төлөө амьдралаа зольсон үй олон ахмадуудтай, эрх барьсан нь чоно өвс зулгаах мэт... Харин МАН мах зулгаах мэт зоолсон.

Ялахаараа цуглаад ялагдахаараа тараад явчихдаг сулхан нэгдэл дээр суурилсан, гишүүдийн хариуцлагаас эрх чөлөө нь давамгайлсан орчин үеийн нам. Хуучны тоталитар сахилгажсан нам биш учраас МАН-ын уламжлал жишгээр баталсан “Намуудын тухай” хуулинд яагаад ч баригддаггүй улстөрийн олон нийтийн байгууллага.

2020 оны ялагдлын дараа мөнгө ч үгүй болсон, бүр байр ч үгүй болсон байв. Ардчилал хэмээх цор ганц үнэт зүйлтэй авч түүнийг нь арилжиж идсээр авах юмгүй болгосон байв. Сүүлийн арилжааг С.Эрдэнэ хийхээр зүтгэж байв.

АН-д ийм хүнд үед бараг байгаагүй байх. Улсын мөнгө санхүүг идэж, зувчуулж ханасан оффшор, олигархи хөрөнгөтнүүдийн аль хорлонтой нь үр могойн үлгэрээр төрүүлсэн ардчиллаа залгих гэж АН-ын эсрэг бүхнээ шавхаж байлаа.

Ерийн, хоёр нам хоёул бууран доройтсон үед аль аль нь өндийн босох нь өрсөлдөөний хэрэг. Харин нэг нь хэт хүчирхэг агаад улсын бүх эрх санхүү мөнгийг бариад бүр их мөнгөтэй олигархуудтай нийлж, дээрээс нь гадаадын дэмжлэг аваад нөгөөгөө мөхөөх гэж оролдох ба тэдний хатгаасаар дотоодын дайсан нь хүчжээд голомтоо самрах гэж дайрч байгаа үед намаа авч үлдэх нь аварч үлдэхийн дайны ажил юм. 

Тэд нийгэмд түгсэн сайн муу нэрийн хувьд С.Эрдэнэд хавьтах ч үгүй, С.Эрдэнэ “Би Ц.Тувааныг тавьсан” гэхээр л түүний сүүдэрт ороод нийгмийн зүгээс шүүмжүүлж байсан ч сүүдрээс нь ялгараад гараад ирсэн. Ийм нөхцөлд тэвчээр заан зүтгэсээр ямар боловч АН-ын голомтыг унтраачихгүйхэн шиг хаяа хатавчаа дарж, хаалга үүдээ бөхөлсөөр аваад гарсан нь энэ хоёр залуугийн гавъяа.

Сонгуулийн үр дүнг нь Ерөнхий сайд нь зөвшөөрөхгүй улддаг, хөл хорионы дундуур их хурлаа цахимаар хийхээс аргагүй болдог, яаж ийгээд амжилттай хуралдаад шийдвэрээ баримагц УДШ буцаадаг, улстөрийн арга хэрэглэх, жагсаал цуглаан хийх болохоор ЗГ нь хөл хорио зарлачихдаг, тамга тэмдгийг нь Улсын бүртгэлийн газар хүчингүй гээд С.Эрдэнэд өөрийг олгочихдог, бүр хамгийн наад зах нь хэвлэлүүд С.Эрдэнийн намын байгууллагуудынхаа тамгыг хүчингүй гэж зарласан зарыг нүүр нүүрээр нь тавьдаг атлаа Ц.Туваан, П.Нүрзэд хоёроос болохоор өнгөрсөн сонгуулийн өрийг нэхээд татгалздаг. Үнэндээ С.Эрдэнийн үлдээсэн өв бол өр л байсан, гэтэл хэвлэлүүд С.Эрдэнээс мөнгөө аваад нөгөөдүүлээс нь өрөө нэхдэг байжээ.

Байргүй болоод бүх нөөцөө шавхан тохижуулсан байранд нь үе үе ковидын халдвар “илэрч” ажлыг нь тасалдуулах ба С.Зоригийн хөшөөтэй байранд дуртай нь орж ирж элдэв мэдэгдэл хийж бужигнуулна. Намын анхан дунд шатны байгууллага, дүрмийн байгууллагынх нь тамга тэмдгийг хулгайлж, хаалга үүдийг нь эвдэн булааж, сүрдүүлж, худалдаж аваад явчихдаг байсан. АН-ын бүх одонг С.Эрдэнэ эзэмшчихээд жилдээ ганц өгдөг “Чингисийн одон”-г арав хориор нь өгч шоудаж байв.

Чухам энэ хүнд сорилтын жилд Ардчилсан намыг таван хуруугаа тамтартал, арван хуруугаа арилтал зүтгэж, яаж ийгээд чирч явсан эдгээр залууст АН-ын мянга мянган гишүүд гүнээ талархах ёстой. Ийм нүсэр дайралт, дарамттай нэг жил хэдэн ч жилтэй тэнцэх юм бэ дээ. Ялангуяа П.Нүрзэдэд. “Нүрзэд” гэдэг номыг ажил үйлс бүтээхэд уншуулдаг байх аа... Том бизнестэй биш, албан тушаалтай биш, чухам мөнчгөрөөрөө зүтгээд энэ хүргэнэ гэдэг энэ залуугийн том гавъяа байхгүй юу!

Үнэндээ С.Эрдэнэтэйгээ хурц үзэлцвэл намаа хагалаад мөхөөчих, аяыг нь дагавал намаа арилжаанд оруулаад алдчих ангал дээгүүр, хутганы ирэн дээр чирч явсаар авч үлдлээ. Хаа очиж энэ залуус С.Эрдэнийг элдвээр муулж, цуурхуулж, гэмт хэрэгтэн, идээчин уугаачингаар нь дуудаагүй. Намынхаа эв нэгдлийг бодож, алсыг харж, хүлээцтэй байж чадсанаараа өрөгт хожиж байх шиг. С.Эрдэнэ одоо эд нараасаа улстөрийн ур дүй суралцмаар болж дээ...

Олон олон тэр тусмаа намдаа нэр хүндээр цолгорсон гэгдэх гишүүд нь гуйвж дайвж, ялаас мултрахын тулд эх болсон намаа нөгөө талдаа богтолчих гэж явсан. Ажиглахад харин АН-ын шинэ үе, залуу идэвхтэй гишүүд нь намынхаа гол цөмийг бүрдүүлж нягтраад, татах хүч үүсгээд байж, мэдээж үүнийг намын гал тогоог барьж байгаа П.Нүрзэд л хийсэн.

Хурц, хувьсгалчаас илүүтэй хүний эв дүйг олдог, зорилгодоо хүрэхийн тулд тэвчээр зааж ярихаасаа ажиллахыг чухалчилдаг ийм залуус л АН-ын ирээдүйг тулна. Өмнөх үе нь өөрсдийн алдаагаар өөрсдийгөө хөнөөж, АН-ын давалгаа эрэг рүүгээ шидчихлээ, өөрсдийгөө цэвэрлэчихлээ. Ингэж тэвчээр заасны эцэст харин АН цэвэрлэгдэх боломжоо нээчих шиг боллоо. Хэн гэмтэй, хэн амиа хоохойлж, үнэт зүйлээ зарж, бусдын гар хөл болж алиалж жүжиглэж байгаа нь тос ус шиг ялгарчихлаа.

АН намын даргын сонгуулиа хийгээд шинэ даргад намын жолоо, цулбуурыг атгуулж чадлаа. Одоо илүү их эрч хүчээр, илүү нягт зохион байгуулалтаар сонгуулийн ажилдаа шуудрах байх. Үнэндээ АН өөрөө тэсч үлдэхээс илүүтэй ардчилал энэ улсад байх уу, үгүй юу гэдэгтээ тулаад байгаа...

Ийм хүнд нөхцөлд тэсч үлдэхээр ажиллаж байгаа АН шинэ үндсэн хуулиар улсын хаан шахуу болчихсон байсан У.Хүрэлсүхийг унагачихсан гэхээр зүүд зэрэглээ шиг санагдах ч МАН-ын дарга өөрөө л тэгж хэлсэн шүү! Сөрөг хүчний хувьд бас л зальжин тулаан, ёстой “зүрх сугалах” тактик. МАН-ынхан АН-ыг сөхөөх гэж улайрч бүх хүчээ хаяад “хаанаа хамгаалалтгүй” орхисноос ялагдаад шившиг боллоо, одоо ч сэхээ авч чадахгүй байх шиг байна. Хэрэв хүсвэл С.Эрдэнийг ч “зүрх сугалах” аргаар буулгаж авах байж... Одоо МАН бид унагасан гэлтэй биш, тэд унагасан гэлтэй биш, мэхтийг мэхэнд нь л болсон хэрэг шүү дээ...

Ингэж хүнд бэрх цагт завдаж, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж ялах хамгийн өндөр магадлалтай улстөрчийг нураачихсан л юм даа. Энэ бол гурав дахь тулаанд тун таатай байрлал. Одоо бол бүрэн төгс ялалт хэрэгтэй, үүнд П.Нүрзэд шиг залуус бүр их хэрэгтэй. Өөр олон залуус бий, байгаа учраас АН оршоод байна, үүнийг мэдрэх ч таатай л байна. Нам бол мөнгө биш, үзэл санааны нэгдэл юм гэдгийг харуулж байгаа АН одоо сэтгэл татам харагдаж эхэллээ. Одоо шинэ үе ирж, тэдэнд боломж нээгээд өгвөл эхний ээлжинд АН-д сэхэх, ялах боломж байна гэж харагдаж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Элчин сайд Д.Булган Бүгд Найрамдах Итали Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ
Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл өргөн мэдүүлэв
Төрийн шагнал хүртсэн ЗУРГААН бүтээл
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • Ламбугай (202.55.188.83)
    Ер нь АН гэж бараг байхгүй болчихсон доо.Ирэх 2024 оны сонгуульд горьдсон цөөхөн хэдэн хүн л ирэн очин байдаг байх.Ядаж байхад Алтанхуяг гэж нэг хулгайч орон гэрээ хүртэл зарж орхиод одоо ичих ч үгүй УИХ д нээг их шударга царайлан сууж байдаг.Намаас нь ерөнхийлөгч болсон этгээд нь эрүүгийн элемент байж байдаг.Хөөрхий дээ.
    2021 оны 04 сарын 14 | Хариулах
  • Зочин (202.9.46.111)
    АН ынхан маань албан тушаал , өшөө хорслын төлөө Баттулгын шидсэн хортой алимнаас болж алалцаж байна буруутнаа зөв тодорхойл бусдаас бурууг бүү хай. Тэр буруутан чинь та нарын хажууд сөөнгө хоолойгоор хагалж бутаргаад сууж байна за.
    2021 оны 04 сарын 14 | Хариулах
  • Зочин (124.158.85.99)
    Хэн бичсэн бэ Нэрээ бич л дээ
    2021 оны 04 сарын 14 | Хариулах
  • Ман (103.229.122.86)
    Үхсэн баас, женкогийн дохиогоор хөдөлж бгаа л нуснууд шд
    2021 оны 04 сарын 13 | Хариулах
  • irgen (139.5.219.143)
    ан-ын дарга Эрдэнэ гэхээр л ббөлжис цутгадаг. Хайран Ан, ардчилал. Эрдэнэ бол хулгайч. НД хөрөнгийг капитал банкинд ихээр байршуулж хүүлж мөнгө их идсэн эрүүгийн элемент, ялтан яах аргагүй мөн
    2021 оны 04 сарын 13 | Хариулах
  • Ajaa taij(Algaa) (202.9.46.214)
    Hamgiin adgiin argaar (mungu luivar hariin har piaraar) tsaasan songuuli hiij tsaasaa toolohoos urid yalagchiig zarlaj uldsen3n zaluigaa jiichiheed ene bichvertch ner ni alga huuliig guuli anarhi oriloonoor solisonoo huleedgui yasan tahimaa ugduggui buhchuil ve? Yasa m uvaigui nutag nuga jalga dov ork pop fiodoluud ve?
    2021 оны 04 сарын 13 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Наадмаар иргэдэд үнэгүй үйлчлэх нийтийн тээврийн чиглэлүүд
    12 цаг 4 мин
  • Үндэсний их баяр наадамд барилдах бөхийн бүртгэл үргэлжилж байна
    12 цаг 29 мин
  • No Brand Монголд — анхны салбар Шинэ хотын захиргааны дэргэд
    13 цаг 34 мин
  • “Үдийн хоол” хөтөлбөрт 22 төрлийн мах, махан бүтээгдэхүүн нийлүүлэх талаар санал солилцлоо
    13 цаг 46 мин
  • FIFA WORLD CUP: Швейцар Колумбын шигшээ багууд учраа таарлаа
    15 цаг 1 мин
  • Баярын өдрүүдэд 139 чиглэлд нийтийн тээврийн 959 автобус иргэдэд үйлчилнэ
    15 цаг 11 мин
  • FIFA WORLD CUP: Лионел Месси, Мохамед Салах нарын тулаан болно
    15 цаг 22 мин
  • Танилц: Хилийн боомтуудын ажиллах цагийн хуваарь
    15 цаг 23 мин
  • БНСУ-ын 21 дэх Ерөнхийлөгч “И Жэ Мёны дуртгал” ном долоодугаар сарын 4-нөөс худалдаанд гарна
    15 цаг 42 мин
  • Үндэсний их баяр наадмын Урианхай сурын харваа өнөөдөр эхэллээ
    16 цаг 9 мин
  • Яармагийн гүүрнээс Ажилчны гудамж хүртэлх авто замын өргөтгөл, шинэчлэлийн ажил үргэлжилж байна
    16 цаг 54 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нэр бүхий эрхмүүдэд төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ
    17 цаг 11 мин
  • Б.Батмэнд: Энэхүү гавьяа шагналыг өвөг дээдсийн минь үлдээсэн их генийн үргэлжлэл гэж бодож байна
    18 цаг 5 мин
  • Кристиано Роналду: Маргааш би сэтгэл амар сэрнэ
    18 цаг 11 мин
  • Д.Болд: Ээждээ барих хамгийн том бэлэг маань байлаа
    18 цаг 20 мин
  • МУГЖ цолоор шагнуулсан дуучин Д.Болдын шилдэг 10 дуу
    18 цаг 23 мин
  • Бага насны хүүхдийг гол, усны ослоос урьдчилан сэргийлж, аюулгүй байдлыг хангахыг анхаарууллаа
    19 цаг 5 мин
  • АНУ-ын дарамт Куб даяар 10 сая орчим хүнийг цахилгаангүй болгов
    19 цаг 18 мин
  • Испани Португалыг нутаг буцааж, Бельги АНУ-ыг талбайд нь бут ниргэв
    19 цаг 25 мин
  • Орхон аймаг ЭЕШ-д 800 оноо авсан сурагч, бэлтгэсэн багш нарыг 100 сая төгрөгөөр урамшууллаа
    19 цаг 33 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
  • Төрийн шагнал хүртэх гэж буй "Болор цом"-ын эзэн, УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатын 11 шүлэг
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
  • 1960 оны долоодугаар сарын 6-нд Үндсэн хуулийг шинэчлэн баталж байжээ
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан П.Хүрэлбаатар
  • Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж эх орондоо ирлээ
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: Иргэн нотариатын үйлчилгээг заавал биечлэн очихгүйгээр зайнаас авах боломжтой болно
  • Хэний ч тааварлаагүй учраа: Аргентин vs Кабо Верде
  • Бразил vs Норвеги: Таван удаагийн аваргууд Европын хүчирхэг багтай тулна
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
  • Н.Учралын Засгийн газарт улсаараа алга таших учиртай юм
  • Б.Баттүшиг ICAPP-ийн залуучуудын жигүүрийг тэргүүлнэ
  • БАРИМТ: Адуу тодорхой хүмүүс, газар орон, туршлагыг олон жилийн турш санаж чаддаг
  • Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ
  • С.Бямбацогтын даргалсан анхны чуулган ба хариуцлага нэхсэн 90 хоног
  • Холимог тулааны хаан хочит Конор Макгрегортой эргэн ирлээ
  • ХӨГЖЛИЙГ ДАН ГАНЦ ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТӨӨР БУС, ХҮНИЙ ХӨГЖИЛ, ДИЖИТАЛ ШИЛЖИЛТ, НОГООН ХӨГЖИЛ, САЙН ЗАСАГЛАЛААР ХЭМЖИХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Төрийн шагнал хүртэх гэж буй "Болор цом"-ын эзэн, УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатын 11 шүлэг
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
  • Бразил vs Норвеги: Таван удаагийн аваргууд Европын хүчирхэг багтай тулна
  • FIFA WORLD CUP: Франц, Мароккогийн шигшээ багууд учраагаа ялж, шөвгийн наймд учраа таарлаа
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
  • Б.Баттүшиг ICAPP-ийн залуучуудын жигүүрийг тэргүүлнэ
  • Н.Учралын Засгийн газарт улсаараа алга таших учиртай юм
  • Холимог тулааны хаан хочит Конор Макгрегортой эргэн ирлээ
  • С.Бямбацогтын даргалсан анхны чуулган ба хариуцлага нэхсэн 90 хоног
  • Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж эх орондоо ирлээ
  • Цаг агаарын эрс тэс үзэгдэл дэлхийн олон улс, бүс нутгийг хамарч байна
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
  • Хэний ч тааварлаагүй учраа: Аргентин vs Кабо Верде
  • ХӨГЖЛИЙГ ДАН ГАНЦ ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТӨӨР БУС, ХҮНИЙ ХӨГЖИЛ, ДИЖИТАЛ ШИЛЖИЛТ, НОГООН ХӨГЖИЛ, САЙН ЗАСАГЛАЛААР ХЭМЖИХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан П.Хүрэлбаатар
  • Жүжгийн зохиолч Б.Цогнэмэхийн туурвил зүйн онцлог
  • Хотоо цэвэр, цэмцгэр байлгах нь төрийн гэхээс илүү та бидний үүрэг шүү Нийслэлчүүдээ!
  • Эрүүл мэндийн ажилтны тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
24 баримт
  • БАРИМТ: Адуу тодорхой хүмүүс, газар орон, туршлагыг олон жилийн турш санаж чаддаг
  • 1960 оны долоодугаар сарын 6-нд Үндсэн хуулийг шинэчлэн баталж байжээ
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК