Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.08
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Зарчмын талд зогссон З.Энхболдод талархъя

2021-4-15
0
ЖИРГЭХ

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Ерөнхийлөгчийг нэг удаа, зургаан жилээр сонгодог болсон. Хоёр удаа, дөрвөн жилээр сонгодог байсан Ерөнхийлөгчийн бүрэн эрхэд хамаарах энэ өөрчлөлтийг зайлшгүй хийх шалтгаан байсан юм. Тэр нь өмнөх Ерөнхийлөгч нарын эхний бүрэн эрхийн хугацаа дуусах үеийн улс төрийн үйл явдлуудаас харагддаг. Хоёр дахь удаагаа нэр дэвшсэн өмнөх бүх Ерөнхийлөгч үүх түүхэндээ намаасаа нэр дэвших эрхээ авахын тулд нэг намд үйлчлэх, нэг хэсгийг нь айлгах арга техник хэрэглэсэн байдаг юм. Эндээс л эв нэгдлийг илэрхийлэгч гэсэн Үндсэн хуулийн тодорхойлолтоо зөрчиж эхэлсэн байдаг.

Тиймээс л 2019 онд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг зургаан жил болгон өөрчилж, зөвхөн ганц удаа л сонгогдохоор хуульчилсан. Ингэж өөрчилсөн нь зөв байсан гэдгийг өдгөө улс төрд өрнөөд байгаа үйл явдлууд гэрчилж байна.

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр дахин нэр дэвших эрх нь хаалттай атал одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга нэр дэвших арга саам хайн АН-ыг самарч эхэлсэн. АН өнөөдөр хоёр хуваагдаад байгаа нь ердөө л Ерөнхийлөгч Х.Баттулгын дахин нэр дэвших хэмжээлшгүй хүсэлтэй холбоотой.

Энэ намын хуваагдал ил гарч эхэлсэн 2020 оны арваннэгдүгээр сарыг санацгаая. Намын даргын албаа УИХ-ын гишүүн Д.Туваанд шилжүүлээд анир чимээгүй байсан С.Эрдэнэ энэ үед гарч ирэхдээ намын их хурлаар хэлэлцүүлээгүй нэгэн заалтыг нууцаар оруулан Улсын дээд шүүхэд бүртгүүлэх гэж байгаа талаар баримттай дэлгэсэн юм. Энэ заалтаар бол АН-аас нэр дэвшин Ерөнхийлөгч болсон хүн хоёр дахь удаагаа нэр дэвших хүсэлтэй бол өрсөлдөгчгүйгээр нэр дэвшүүлнэ гэсэн байсан билээ.

Одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулгын захиалгаар ийм заалт намын дүрэмд нууцаар оруулж ирлээ хэмээсэн дарга асан С.Эрдэнийн энэ эсэргүүцэл үнэндээ шударга үнэнд нийцэж байсан.

Ингээд л энэ намын ил далд хуваагдал эрчимжиж, эдүгээ хоёр даргатай үйл ажиллагаа явуулж байгаа. Монголын улс төр дэх хамгийн том сөрөг хүчин байсан АН төрийн тэргүүний хязгааргүй хүслийн тоглоом болон бутраад байна. Ардын намд хяналт тавин ажиллах ёстой сөрөг хүчин тэр үүргээ хойш тавиад дотоод асуудлаа шийдэж чадахгүй будилж суугаа.

Дахин нэр дэвших төрийн тэргүүний хүсэл ингэж намыг хагалдаг, буталдаг, барьцаалдаг учраас л Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр ганцхан удаа, зургаан жилээр сонгогддог болгосон.

Ийм аюул байдгийг нь харсан учраас тухайн үеийн Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хэрэгжиж эхлэх хугацааг наашлуулахаар санаачилга гаргасан байдаг нь УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны 2019 оны есдүгээр сарын 7-ны өдрийн хуралдааны протоколд тэмдэглэгдэн үлджээ.

Тэр хуралдаан дээр Байнгын хорооны дарга С.Бямбацогт “ЕТГ-ын дарга ирсэн байна. Нэмэлт, өөрчлөлттэй холбоотойгоор Ерөнхийлөгчийн бүрэн эрх, Ерөнхийлөгчид тавих шалгууртай холбоотой өөрчлөлт бас явж байгаа. Төслөөр бол 2025 оны долдугаар сарын 1-нээс үйлчилнэ гэж байсан. Ажлын хэсэг дээр бол 2021 оны долдугаар сарын 1 байвал яасан юм бэ гэж ярьсан.

Өөр байдлаар бас томъёолоод шинэ Үндсэн хууль хэрэгжиж эхэлж байгаатай холбоотойгоор шинэ Үндсэн хуулийн орчинд Ерөнхийлөгчийн сонгууль явах ёстой байх гэдэг саналууд яригдсан. Үүнтэй холбоотой Ерөнхийлөгчийн байр суурийг сонсъё гэсэн юм” гэхэд ЕТГ-ын дарга З.Энхболд “...Анх санаачлахдаа 2025 он байсныг 2021 болгох гэж байгаа юм байна, тийм ээ. Энэ ингэх нь зүйтэй л дээ.

Яагаад гэхээр Үндсэн хууль өөрчлөгдсөн байдаг. Дахиад хуучин Үндсэн хуулийн дагуу сонгууль явуулаад байх нь зохимжгүй учраас 2021 он болгох нь зүйтэй. Гэхдээ техникийн хувьд ийм хүндрэлүүд гарна, үүнийг ажлын хэсэг, Байнгын хороо, УИХ харгалзаж үзэхгүй бол болохгүй. Түүнийгээ шинэ сонгуулиас хойш мөрдөнө гэхээр өмнө нь явах, 2021 оны тавдугаар сард явагдах Ерөнхийлөгчийн сонгууль өөрөө шинэ хуулиар явах ёстой.

Тэр шинэ хуулиа гаргахын тулд Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулиа өөрчлөх хэрэгтэй. Тэгэхээр тэр өдрөөс эхэлж мөрдөж болохгүй. Ядаж жилийн өмнө, хагас жилийн өмнө мөрдөхгүй болохоор Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульдаа “Зургаан жилд нэг удаа” гэдгээ хийж чадахгүй. Хугацаа өөрчлөгдөхгүй шүү дээ.

Тэгэхээр Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулиа батлаад, тэр хууль баталсаны дараа оролцох гэж байгаа хүмүүс нь бэлтгэлтэй байхаар бодоод, ядаж хагас жилийн өмнө УИХ-ын сонгуулийн хуулийг өөрчилдөг шиг процессуудаа явуулаад, гэхдээ тэр хооронд одоогийн Ерөнхийлөгчийг 2021 онд ажлаа дуусах хүртэл нь ажлаа хийх бололцоог нь хангаж өгөхийн тулд нэг шилжилтийн хууль бичихгүй бол болохгүй байх гэж бодож байгаа юм.

25-ыг 21 болгохоос гадна тийм практик шаардлага гарах болов уу. Яагаад гэвэл Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульдаа өөрчлөлт оруулна. Түүний дагуу хүмүүс өрсөлдөнө. Тэр хүмүүсээс хэн нэг нь шалгараад Ерөнхийлөгч болсны дараа нь энэ хууль чинь үргэлжилж эхлэх биш, сонгууль явуулахаас өмнө Үндсэн хуулийнхаа өөрчлөлтийн хугацааг тавихгүй бол болохгүй гэдэг ийм байр суурьтай байна” гэж баисан.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд тэр үед төрийн тэргүүний хүслийн төлөө биш зарчмаа хадгалж үлдэхийн төлөө ингэж санал гаргаж байжээ.

С.Сүлд

0
ЖИРГЭХ
Санал болгох
Элчин сайд Д.Булган Бүгд Найрамдах Итали Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ
Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл өргөн мэдүүлэв
Төрийн шагнал хүртсэн ЗУРГААН бүтээл
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (9)

  • Зочин (66.181.161.68)
    Энхболд та ёстой хэрэггүй шүү! 60 чавганц уралдвал нэг нь түрүүлж л таарна гэдэг. Бараг Ерөнхийлөгч Хүрэлсүх 2 дээр биз
    2021 оны 04 сарын 17 | Хариулах
  • Бок (64.119.20.11)
    Энхболдоо төрөөс хол байж түмэн олныг жаргуулаарай
    2021 оны 04 сарын 17 | Хариулах
  • zochin (202.126.90.98)
    Hurelsug bish bol zangarahtai.medlegtei uls turch Zi g songoh n zuv .Er suuliin ued songoltgui songuuli bolsoor.dooroos tsunh barigch hen ch tanihgui batsaan AZD gd garaad ireh uom.
    2021 оны 04 сарын 17 | Хариулах
  • Зочин (202.9.46.142)
    Бас л мундаг алсын хараатай хүн шүү Одоо Энхболд даргыг хэрэв дэвшвэл ард түмэн шууд л гаргана даа
    2021 оны 04 сарын 16 | Хариулах
  • зика (64.119.19.25)
    энэ тайган сайндаа биш өөрөө зүтгэх санаатай б.сан....дандаа хажуудахаа араас нь хутгална.
    2021 оны 04 сарын 16 | Хариулах
  • Зочин (139.5.217.192)
    Жинлүүрийнхэн зарчимч
    2021 оны 04 сарын 15 | Хариулах
  • Зочин (66.181.161.71)
    З.Энхболд ямар ч байсан жинхэнэ ардчиллын зарчмаар ажилласан байнаа
    2021 оны 04 сарын 15 | Хариулах
  • ойлгогч (192.82.87.194)
    Эрдэнэт,Таван толгойг ард түмэндээ авчирсан ,бас цуутай 49 хувийг дэмжсэн ,бие нь бага ч билчээр нь том гэх оносон үнэлэмжтэй хүнийг ухаантай монголчууд сонсоор ..
    2021 оны 04 сарын 15 | Хариулах
  • Иргэн (66.181.183.38)
    Зарчим бол зарчим зөвшд одоо гоньшигнохоо больцгоо ерөнхийлөгчөөр ажиллаад үзсэн шунаад хэрэггүй шунвал шулмас болно ард түмэн зөв бурууг ялгадаг байхгүй юу
    2021 оны 04 сарын 15 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Наадмаар иргэдэд үнэгүй үйлчлэх нийтийн тээврийн чиглэлүүд
    12 цаг 5 мин
  • Үндэсний их баяр наадамд барилдах бөхийн бүртгэл үргэлжилж байна
    12 цаг 30 мин
  • No Brand Монголд — анхны салбар Шинэ хотын захиргааны дэргэд
    13 цаг 34 мин
  • “Үдийн хоол” хөтөлбөрт 22 төрлийн мах, махан бүтээгдэхүүн нийлүүлэх талаар санал солилцлоо
    13 цаг 46 мин
  • FIFA WORLD CUP: Швейцар Колумбын шигшээ багууд учраа таарлаа
    15 цаг 1 мин
  • Баярын өдрүүдэд 139 чиглэлд нийтийн тээврийн 959 автобус иргэдэд үйлчилнэ
    15 цаг 11 мин
  • FIFA WORLD CUP: Лионел Месси, Мохамед Салах нарын тулаан болно
    15 цаг 22 мин
  • Танилц: Хилийн боомтуудын ажиллах цагийн хуваарь
    15 цаг 24 мин
  • БНСУ-ын 21 дэх Ерөнхийлөгч “И Жэ Мёны дуртгал” ном долоодугаар сарын 4-нөөс худалдаанд гарна
    15 цаг 42 мин
  • Үндэсний их баяр наадмын Урианхай сурын харваа өнөөдөр эхэллээ
    16 цаг 9 мин
  • Яармагийн гүүрнээс Ажилчны гудамж хүртэлх авто замын өргөтгөл, шинэчлэлийн ажил үргэлжилж байна
    16 цаг 55 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нэр бүхий эрхмүүдэд төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ
    17 цаг 11 мин
  • Б.Батмэнд: Энэхүү гавьяа шагналыг өвөг дээдсийн минь үлдээсэн их генийн үргэлжлэл гэж бодож байна
    18 цаг 5 мин
  • Кристиано Роналду: Маргааш би сэтгэл амар сэрнэ
    18 цаг 11 мин
  • Д.Болд: Ээждээ барих хамгийн том бэлэг маань байлаа
    18 цаг 21 мин
  • МУГЖ цолоор шагнуулсан дуучин Д.Болдын шилдэг 10 дуу
    18 цаг 23 мин
  • Бага насны хүүхдийг гол, усны ослоос урьдчилан сэргийлж, аюулгүй байдлыг хангахыг анхаарууллаа
    19 цаг 5 мин
  • АНУ-ын дарамт Куб даяар 10 сая орчим хүнийг цахилгаангүй болгов
    19 цаг 19 мин
  • Испани Португалыг нутаг буцааж, Бельги АНУ-ыг талбайд нь бут ниргэв
    19 цаг 26 мин
  • Орхон аймаг ЭЕШ-д 800 оноо авсан сурагч, бэлтгэсэн багш нарыг 100 сая төгрөгөөр урамшууллаа
    19 цаг 34 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
  • Төрийн шагнал хүртэх гэж буй "Болор цом"-ын эзэн, УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатын 11 шүлэг
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
  • 1960 оны долоодугаар сарын 6-нд Үндсэн хуулийг шинэчлэн баталж байжээ
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан П.Хүрэлбаатар
  • Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж эх орондоо ирлээ
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: Иргэн нотариатын үйлчилгээг заавал биечлэн очихгүйгээр зайнаас авах боломжтой болно
  • Хэний ч тааварлаагүй учраа: Аргентин vs Кабо Верде
  • Бразил vs Норвеги: Таван удаагийн аваргууд Европын хүчирхэг багтай тулна
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
  • Н.Учралын Засгийн газарт улсаараа алга таших учиртай юм
  • Б.Баттүшиг ICAPP-ийн залуучуудын жигүүрийг тэргүүлнэ
  • БАРИМТ: Адуу тодорхой хүмүүс, газар орон, туршлагыг олон жилийн турш санаж чаддаг
  • Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ
  • С.Бямбацогтын даргалсан анхны чуулган ба хариуцлага нэхсэн 90 хоног
  • Холимог тулааны хаан хочит Конор Макгрегортой эргэн ирлээ
  • ХӨГЖЛИЙГ ДАН ГАНЦ ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТӨӨР БУС, ХҮНИЙ ХӨГЖИЛ, ДИЖИТАЛ ШИЛЖИЛТ, НОГООН ХӨГЖИЛ, САЙН ЗАСАГЛАЛААР ХЭМЖИХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Төрийн шагнал хүртэх гэж буй "Болор цом"-ын эзэн, УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатын 11 шүлэг
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
  • Бразил vs Норвеги: Таван удаагийн аваргууд Европын хүчирхэг багтай тулна
  • FIFA WORLD CUP: Франц, Мароккогийн шигшээ багууд учраагаа ялж, шөвгийн наймд учраа таарлаа
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
  • Б.Баттүшиг ICAPP-ийн залуучуудын жигүүрийг тэргүүлнэ
  • Н.Учралын Засгийн газарт улсаараа алга таших учиртай юм
  • Холимог тулааны хаан хочит Конор Макгрегортой эргэн ирлээ
  • С.Бямбацогтын даргалсан анхны чуулган ба хариуцлага нэхсэн 90 хоног
  • Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж эх орондоо ирлээ
  • Цаг агаарын эрс тэс үзэгдэл дэлхийн олон улс, бүс нутгийг хамарч байна
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
  • Хэний ч тааварлаагүй учраа: Аргентин vs Кабо Верде
  • ХӨГЖЛИЙГ ДАН ГАНЦ ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТӨӨР БУС, ХҮНИЙ ХӨГЖИЛ, ДИЖИТАЛ ШИЛЖИЛТ, НОГООН ХӨГЖИЛ, САЙН ЗАСАГЛАЛААР ХЭМЖИХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан П.Хүрэлбаатар
  • Жүжгийн зохиолч Б.Цогнэмэхийн туурвил зүйн онцлог
  • Хотоо цэвэр, цэмцгэр байлгах нь төрийн гэхээс илүү та бидний үүрэг шүү Нийслэлчүүдээ!
  • Эрүүл мэндийн ажилтны тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
24 баримт
  • БАРИМТ: Адуу тодорхой хүмүүс, газар орон, туршлагыг олон жилийн турш санаж чаддаг
  • 1960 оны долоодугаар сарын 6-нд Үндсэн хуулийг шинэчлэн баталж байжээ
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК