Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.08
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Т.Энхтүвшин нар Дорноговьд эрх дураараа, наадаж явна

2021-4-16
0
ЖИРГЭХ

Коронавирусний цар тахалтай холбоотойгоор нийслэлд төдийгүй халдварын голомт болсон аймгууд "Улаан" түвшинд шилжээд буй. Үүний нэг нь Дорноговь аймаг.

Тус аймгийн Засаг дарга Улсын Онцгой комиссын 2021 оны дөрөвдүгээр сарын 8-ны өдрийн 02 дугаар тогтоолыг үндэслэн аймгийн Засаг даргын “Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн Засгийн  газрын шийдвэрийн биелэлтийг хангах тухай” А/206 дугаартай захирамж гаргасан байна.

Тус захирамжид, "Халдварын тархалтын “Улаан түвшин”-д  2021 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдрийн 06:00 цагаас  2021 оны  дөрөвдүгээр сарын  25-ны өдрийн 00:00 цаг хүртэл шилжүүлэх"-ийг үүрэгджээ. Энэ хугацаанд, хуулийн этгээдийн хязгаарлахгүй чиглэлээс бусад үйл ажиллагааг хязгаарлаж, зөвшөөрснөөс бусад тохиолдолд сум хооронд зорчих иргэн, тээврийн хэрэгслийн  хөдөлгөөний хязгаарлалт хэвээр үргэлжилнэ. Зөвшөөрснөөс бусад тохиолдолд  зорчихгүй  байхыг нийт иргэнд үүрэг болгожээ. Мөн хүн хоорондын зай барих, нэг дор 5-аас илүү хүн цуглахгүй байхаар шийдвэрлэсэн байна. 

Иргэд ч эл шийдвэрийг хүлээн зөвшөөрч, халдвар хамгааллын дэглэмээ баримталж байгаа аж. Харин тус аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд Дорноговь аймагт эрх дураараа "аашилж" эхэлжээ. 

Тодотговол, УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Т.Энхтүвшин нар хатуу хөл хорионы үеэр буюу сүүлийн хоёр хоногт Дорноговь аймагт айлчилж, төрийн албан хаагчдыг бөөгнөрүүлж, хурал цуглаан хийж, МАН-ын 100 жилийн ойн медаль гардуулж, бэлэг сэлт тарааж явна.  Үүгээр ч зогсохгүй тус хуралдаандаа орон нутгийн Засаг дарга, ИТХ-ын дарга нарыг залж, оролцуулжээ. Уг нь тус аймаг "Улаан" түвшинд шилжиж, хөл хөдөлгөөнийг хориод буй.  

Дорноговь, Өмнөговь аймгийн хилийн онцгой бүс гэж үзээд улс анхааралдаа авсан.

Ингэхдээ дээрх аймгууд руу нэвтрэх зөвшөөрлийг аймаг орон нутгаас бус УОК-ын Шуурхай штаб олгож байх зохицуулалт хийсэн. Энэ талаар ч Шуурхай штабаас удаа дараа мэдээлж байсан билээ. Гэтэл өнөөх онцгой бүсэд нь эрхэм гишүүд халдвар хамгааллын дэглэм зөрчиж, эрх тааваараа аашилж  байх.  

Улаанбаатар хот ч хатуу хөл хорио тогтоож, хөдөлгөөнийг хязгаарлаад буй. Ингэхдээ хүнс тээвэр, буяны ажил гэх мэт зайлшгүй шалтгаанаар хотоос гарах хөдөлгөөнийг зөвшөөрсөн. Тэгвэл эрхэм гишүүд ямар дүрэм журмаар, хэрхэн нэвтэрсэн нь олны анхаарлыг эрхгүй татаж байна. Ер нь сүүлийн үед жирийн иргэд халдвар хамгааллын дэглэмээ баримталж, төр, засгаас гаргасан шийдвэрийг даган мөрдөж байгаа бол эрх мэдэл, албан тушаалтнууд нь эрх дураараа сэлгүүцдэг болсны тод жишээ энэ биз. 

Хэрэв дээрх үйл ажиллагаанаас шалтгаалж, Дорноговь аймагт халдвар хамгааллын дэглэм алдагдаж, аймаг тэр чигтээ халдварын голомт болбол хэн хариуцлага хүлээх вэ. Улаанбаатар хотоос ирсэн иргэдийг 14 хоног тусгаарлана гэсэн дэглэм хэвээрээ юу, 5- аас дээш хүн бөөгнөрөхийг хориглоно гэх шийдвэр УИХ-ын гишүүдэд яагаад нөлөөлсөнгүй вэ, сумдын Засаг дарга, хурлын дарга нар сум орон нутагтаа халдвар тархаавал хэн хариуцлага хүлээх вэ гэхчилэн олон асуулт хариултаа нэхэж байна.

Коронавирусний халдварын улмаас 30 хүн амь насаа алдсан харамсалтай мэдээтэй бид нүүр тулаад буй. Тэгвэл дээрх үйл ажиллагаанаас шалтгаалж эрдэнэт хүний амь нас эрсдвэл хариуцлагыг нь Б.Дэлгэрсайхан, Т.Энхтүвшин нар хүлээх үү. 

Хилийн онцгой бүс болсон Дорноговь аймаг тэр чигтээ халдварын голомт болбол урд хөрш хэрхэн хүлээж авах бол. Тэд эрсдэлийг дэндүү ихээр мэдэж байгаа учраас л өнөөдөр хилээр нэвтрэх автомашины тоо хязгаартай байгаа. Нөхцөл байдал ийм атал эрхэм гишүүд тойргоо "усалж", өөрсдийн байр суурийг бэхжүүлж явах гэж. 

"Улаан" түвшинд шилжсэн, улсын онцгой бүсэд эрх дураараа аашилж буй УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Т.Энхтүвшин нарын дээрх үйлдлийг Улсын Онцгой комисс, Засгийн газар, УИХ нь анхааралдаа авахад илүүдэхгүй биз. 

Б.Баатар  

 

 

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Элчин сайд Д.Булган Бүгд Найрамдах Итали Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ
Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл өргөн мэдүүлэв
Төрийн шагнал хүртсэн ЗУРГААН бүтээл
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (18)

  • мгл (122.201.21.219)
    Нутгийнхаа төлөө хэн ажиллана тэр хүн Улсын их хурлын гишүүн болдог юмаа Манай говийнхон ухаантай даа Цагтаа сайд нарын зөвлөлийн ихэнхи манай нутгийнхан байсан даа
    2021 оны 04 сарын 17 | Хариулах
  • Зочин (66.181.189.79)
    Дэ Вангийн хошуу шүү дээ. Нутгийн ноёд.
    2021 оны 04 сарын 16 | Хариулах
  • Эрдэнэт (66.181.181.111)
    Нутгынхаа төлөө ихийг хийж бүтээж байгаа Энхтүвшин гишүүндээ баяр хүргэе.
    2021 оны 04 сарын 16 | Хариулах
  • Эрдэнэт (66.181.181.111)
    Нутгынхаа төлөө ихийг хийж бүтээж байгаа Дэлгэрсайхан гишүүндээ баяр хүргэе.
    2021 оны 04 сарын 16 | Хариулах
  • Эрдэнэт (66.181.181.111)
    Харин ч хүнд хэцүү үед нь зоригтой очоод ард иргэдээ харж уулзаад,, тэгэхдээ дэглэмээ бариад явсан шүү . Битгий буруу өнцгөөс тайлбарлаад бай. Дэглэмээ бариад хуралдаад ажиллаж болно гээ биз дээ. Нутаг орныхоо төлөө өөрсдийгөө эрсдэлд оруулан байж явж байгаа хоёр гишүүндээ харинч баярлаж байгаа шүү Дорноговьчууд.
    2021 оны 04 сарын 16 | Хариулах
  • зочин (103.57.92.138)
    УГААСАА ХҮРЭЛСҮХИЙН ЗОХИОН БАЙГУУЛЖ ШАГНАЛ ТАРААСАН МАН Ы ОРДОНД БОЛСОН ХУРЛААР ОЛОН ЗУУН ХҮН ЦУГЛУУЛЖ ХАЛДВАР ТАРААСАН БАЙХ МАГАДЛАЛТАЙ.
    2021 оны 04 сарын 16 | Хариулах
  • Зочин (192.82.80.71)
    Манай говийнхон яах ч үгүй ээ.. Харин ч хүнд хэцүү үед нь зоригтой очоод ард иргэдээ харж уулзаад,, тэгэхдээ дэглэмээ бариад явсан шүү ...Битгий буруу өнцгөөс дэмийрч бай. Дэглэмээ бариад хуралдаад ажиллаж болно гээ биз дээ Манай нутаг ямар улаан Голомт болсон биш дээ
    2021 оны 04 сарын 16 | Хариулах
    • Эрдэнэт
      Харин ч хүнд хэцүү үед нь зоригтой очоод ард иргэдээ харж уулзаад,, тэгэхдээ дэглэмээ бариад явсан шүү . Битгий буруу өнцгөөс тайлбарлаад бай. Дэглэмээ бариад хуралдаад ажиллаж болно гээ биз дээ. Нутаг орныхоо төлөө өөрсдийгөө эрсдэлд оруулан байж явж байгаа хоёр гишүүндээ харинч баярлаж байгаа шүү Дорноговьчууд.
      2021 оны 04 сарын 16
    • Naanaa uheerei malaa
      2021 оны 04 сарын 16
  • Зочин (66.181.176.166)
    Дахиж ийм малнуудыг битгий сонгоорой .Залууст өгөөрэй 2024 он ирнээ.
    2021 оны 04 сарын 16 | Хариулах
  • зочин-2 (192.82.87.194)
    Нэр төр хөөцөлдөгчид цар тахлын үед иймэрхүү ажлаа болимоор юм. Үхэл хагалцал ихсэж байхад энэ ажил чинь таалагдахгүй бна. Өөрсдөө өвчин тараах сонирхолтой нөхөд байх шиг.
    2021 оны 04 сарын 16 | Хариулах
  • Иргэн: (103.229.123.104)
    Та бид л сонгосонсон доо.
    2021 оны 04 сарын 16 | Хариулах
  • zochin (202.179.25.54)
    jiriin irgedee dandaa daramtalchiin ene Ich churliin gischuud yagaad chorio cheeriin deglem baridaggui um??? ,adichan zorchliin chulia cheregjuuleechee
    2021 оны 04 сарын 16 | Хариулах
  • Зочин (203.91.115.55)
    Хууль дүрэмгүй аашилдаг энэ мэт хүн сүг шаарнуудыг толгой дээрээ залсан сохор ард түмэн хөөрхий!!!.
    2021 оны 04 сарын 16 | Хариулах
  • zochin (202.9.46.211)
    Khugiin muu khar khulgaichuud ...
    2021 оны 04 сарын 16 | Хариулах
  • Зочин (66.181.180.179)
    Ард иргэдийг бол хуулиар сүрдүүлэж эрх мэдэлтэнүүд мөнгө төгрөгтэй нэгэнд нь хууль нь үйлчилдэггүй яасан дампуурсан төр засаг вэ.
    2021 оны 04 сарын 16 | Хариулах
  • Зочин (202.126.90.88)
    Эргүү хар малнууд!! Албан тушаад.гишүүн болохын төлөө ард түмнээ ко-вд тушаахаас ч сийхгүй жижигхэн олгой толгойтой хувалзууд юм даа! Дараагийн сонгууль гэхэд АРД ТҮМНИЙ МЭЛМИЙ НЭЭГДЧИХСЭН УГТАНА ГЭДГИЙГ ӨГЛӨӨ СЭРЭХ.ОРОЙ УНТАХ БҮРДЭЭ САНАХТУН!
    2021 оны 04 сарын 16 | Хариулах
  • МГЛ (202.126.89.85)
    АГААР ДУСЛЫН ХАЛДВАРТ ӨВЧИНД МАСК ЗҮҮХЭЭС ӨӨР ХАМГААЛАЛТ ХЭРЭГҮЙ.ХОРИО ЦЭЭРГҮЙГЭЭР ДЭГДЭЭВЭЛ 15 ХОНОГТ Л ЦЭГЦЭРНЭ.ТАХЛЫН ГОЛОМТОНД ВАКЦИН ХИЙГЭЭД Ө.ВЧНИЙГ ДААМЖРУУЛЖ ХАВТГАЙ.РУУЛЛАА.НЭГЭНТ ХАВТГАЙРСАН УЧИР ХӨЛ ХОРИО ХЭРЭГГҮЙ,
    2021 оны 04 сарын 16 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Наадмаар иргэдэд үнэгүй үйлчлэх нийтийн тээврийн чиглэлүүд
    11 цаг 0 мин
  • Үндэсний их баяр наадамд барилдах бөхийн бүртгэл үргэлжилж байна
    11 цаг 25 мин
  • No Brand Монголд — анхны салбар Шинэ хотын захиргааны дэргэд
    12 цаг 30 мин
  • “Үдийн хоол” хөтөлбөрт 22 төрлийн мах, махан бүтээгдэхүүн нийлүүлэх талаар санал солилцлоо
    12 цаг 42 мин
  • FIFA WORLD CUP: Швейцар Колумбын шигшээ багууд учраа таарлаа
    13 цаг 57 мин
  • Баярын өдрүүдэд 139 чиглэлд нийтийн тээврийн 959 автобус иргэдэд үйлчилнэ
    14 цаг 7 мин
  • FIFA WORLD CUP: Лионел Месси, Мохамед Салах нарын тулаан болно
    14 цаг 18 мин
  • Танилц: Хилийн боомтуудын ажиллах цагийн хуваарь
    14 цаг 19 мин
  • БНСУ-ын 21 дэх Ерөнхийлөгч “И Жэ Мёны дуртгал” ном долоодугаар сарын 4-нөөс худалдаанд гарна
    14 цаг 38 мин
  • Үндэсний их баяр наадмын Урианхай сурын харваа өнөөдөр эхэллээ
    15 цаг 5 мин
  • Яармагийн гүүрнээс Ажилчны гудамж хүртэлх авто замын өргөтгөл, шинэчлэлийн ажил үргэлжилж байна
    15 цаг 51 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нэр бүхий эрхмүүдэд төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ
    16 цаг 7 мин
  • Б.Батмэнд: Энэхүү гавьяа шагналыг өвөг дээдсийн минь үлдээсэн их генийн үргэлжлэл гэж бодож байна
    17 цаг 1 мин
  • Кристиано Роналду: Маргааш би сэтгэл амар сэрнэ
    17 цаг 7 мин
  • Д.Болд: Ээждээ барих хамгийн том бэлэг маань байлаа
    17 цаг 16 мин
  • МУГЖ цолоор шагнуулсан дуучин Д.Болдын шилдэг 10 дуу
    17 цаг 19 мин
  • Бага насны хүүхдийг гол, усны ослоос урьдчилан сэргийлж, аюулгүй байдлыг хангахыг анхаарууллаа
    18 цаг 1 мин
  • АНУ-ын дарамт Куб даяар 10 сая орчим хүнийг цахилгаангүй болгов
    18 цаг 14 мин
  • Испани Португалыг нутаг буцааж, Бельги АНУ-ыг талбайд нь бут ниргэв
    18 цаг 21 мин
  • Орхон аймаг ЭЕШ-д 800 оноо авсан сурагч, бэлтгэсэн багш нарыг 100 сая төгрөгөөр урамшууллаа
    18 цаг 29 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
  • Төрийн шагнал хүртэх гэж буй "Болор цом"-ын эзэн, УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатын 11 шүлэг
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
  • 1960 оны долоодугаар сарын 6-нд Үндсэн хуулийг шинэчлэн баталж байжээ
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан П.Хүрэлбаатар
  • Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж эх орондоо ирлээ
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: Иргэн нотариатын үйлчилгээг заавал биечлэн очихгүйгээр зайнаас авах боломжтой болно
  • Хэний ч тааварлаагүй учраа: Аргентин vs Кабо Верде
  • Бразил vs Норвеги: Таван удаагийн аваргууд Европын хүчирхэг багтай тулна
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
  • Н.Учралын Засгийн газарт улсаараа алга таших учиртай юм
  • Б.Баттүшиг ICAPP-ийн залуучуудын жигүүрийг тэргүүлнэ
  • БАРИМТ: Адуу тодорхой хүмүүс, газар орон, туршлагыг олон жилийн турш санаж чаддаг
  • Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ
  • С.Бямбацогтын даргалсан анхны чуулган ба хариуцлага нэхсэн 90 хоног
  • Холимог тулааны хаан хочит Конор Макгрегортой эргэн ирлээ
  • ХӨГЖЛИЙГ ДАН ГАНЦ ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТӨӨР БУС, ХҮНИЙ ХӨГЖИЛ, ДИЖИТАЛ ШИЛЖИЛТ, НОГООН ХӨГЖИЛ, САЙН ЗАСАГЛАЛААР ХЭМЖИХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Төрийн шагнал хүртэх гэж буй "Болор цом"-ын эзэн, УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатын 11 шүлэг
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
  • Бразил vs Норвеги: Таван удаагийн аваргууд Европын хүчирхэг багтай тулна
  • FIFA WORLD CUP: Франц, Мароккогийн шигшээ багууд учраагаа ялж, шөвгийн наймд учраа таарлаа
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
  • Б.Баттүшиг ICAPP-ийн залуучуудын жигүүрийг тэргүүлнэ
  • Н.Учралын Засгийн газарт улсаараа алга таших учиртай юм
  • Холимог тулааны хаан хочит Конор Макгрегортой эргэн ирлээ
  • С.Бямбацогтын даргалсан анхны чуулган ба хариуцлага нэхсэн 90 хоног
  • Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж эх орондоо ирлээ
  • Цаг агаарын эрс тэс үзэгдэл дэлхийн олон улс, бүс нутгийг хамарч байна
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
  • Хэний ч тааварлаагүй учраа: Аргентин vs Кабо Верде
  • ХӨГЖЛИЙГ ДАН ГАНЦ ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТӨӨР БУС, ХҮНИЙ ХӨГЖИЛ, ДИЖИТАЛ ШИЛЖИЛТ, НОГООН ХӨГЖИЛ, САЙН ЗАСАГЛАЛААР ХЭМЖИХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан П.Хүрэлбаатар
  • Жүжгийн зохиолч Б.Цогнэмэхийн туурвил зүйн онцлог
  • Хотоо цэвэр, цэмцгэр байлгах нь төрийн гэхээс илүү та бидний үүрэг шүү Нийслэлчүүдээ!
  • Эрүүл мэндийн ажилтны тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
24 баримт
  • БАРИМТ: Адуу тодорхой хүмүүс, газар орон, туршлагыг олон жилийн турш санаж чаддаг
  • 1960 оны долоодугаар сарын 6-нд Үндсэн хуулийг шинэчлэн баталж байжээ
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК