Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.08
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Оюутолгойд 2.3 тэрбумын нэмэлт санхүүжилт авахыг үл дэмжих, Лондонгийн шүүхэд хариу нэхэмжлэл яаралтай гаргах үүрэг, чиглэл өглөө

2021-4-20
0
ЖИРГЭХ

“Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” Монгол Улсын Их Хурлын 2019 оны 92 дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих, шаардлагатай бол санал дүгнэлт боловсруулж, дүнг нэгдсэн хуралдаанд танилцуулах үүрэг бүхий Түр хороо өнөөдөр /2021.04.20/ хуралдлаа. Түр хорооны хуралдаан 10 цаг 45 минутад ирц бүрдсэнээр эхлэв.

Түр хорооны дарга, Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн “Туркойс хилл ресурсес” болон “Рио тинто интэрнэшнл холдингс” компаниудын зүгээс Оюутолгой ордын далд уурхайн бүтээн байгуулалтыг бүрэн дуусгахад зориулан 2.3 тэрбум ам.долларын нэмэлт санхүүжилт авахаар тохиролцсонтой холбогдуулан Түр хорооны хуралдааны тэмдэглэлээр Засгийн газарт чиглэл өгөх болон Оюутолгойн гэрээ, байгаль орчин, татварын асуудлаар мэдээлэл сонсох гэсэн хоёр асуудал хэлэлцэхээр төлөвлөснийг танилцуулав.

Хэлэлцэх асуудалтай холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Ш.Адьшаа, Х.Болорчулуун, С.Ганбаатар нарын дөрвөн гишүүн асуулт асууж, Түр хорооны дарга Ц.Даваасүрэн хариулт өглөө. Тухайлбал гишүүд “Оюу Толгой” ХХК-ийн нэхэмжлэлээр Лондонгийн Олон улсын арбитрын шүүхэд Монгол Улсын Засгийн газрыг хариуцагчаар татсан маргаанд сөрөг нэхэмжлэл буюу  хариу тайлбар гаргах хугацаа энэ дөрөвдүгээр сарын 30-наар дуусгавар болох тул сөрөг нэхэмжлэлийг яаралтай гаргаж, хүргүүлэх ёстой гэсэн чиглэлийг Түр хорооны хуралдааны тэмдэглэлээр Засгийн газарт өгөх нь зүйтэй талаар санал хэлэв. Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар маргаанд Монгол Улсын Засгийн газар ялалт байгуулах магадлал өндөр байгаа талаар дурдлаа.

Үргэлжлүүлэн Засгийн газарт хүргүүлэх чиглэлийн төслийг Түр хорооны дарга Ц.Даваасүрэн гишүүдэд танилцуулав. Тэрбээр “Туркойс хилл ресурсес” болон “Рио тинто интэрнэшнл холдингс” компаниудын зүгээс Оюутолгой ордын далд уурхайн бүтээн байгуулалтыг бүрэн дуусгахад зориулан 2.3 тэрбум ам.долларын нэмэлт санхүүжилт авахаар тохиролцож, уг гэрээг хэрэгжүүлэх зөвшөөрлийг “Оюу Толгой” ХХК-ийн ТУЗ-өөр батлуулах төлөвлөгөөтай ажиллаж байна. Энэ нь “Оюу Толгой” ХХК-ийн өрийг улам  нэмэгдүүлж, төслийн үргэлжлэх хугацаанд Монголын тал  ногдол ашгаа хүртэх боломжгүй болж, өртэй үлдэх нөхцөл байдлыг улам бүр баталгаажуулж байгаа учир авахаар төлөвлөж буй 2.3 тэрбум долларын нэмэлт санхүүжилт авах асуудлыг дэмжихгүй байх чиглэлийг “Оюу Толгой” ХХК-ийн ТУЗ-ийн Монголын талын төлөөлөлд өгөх тухай танилцууллаа.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа, Ё.Баатарбилэг, Б.Бат-Эрдэнэ, Х.Болорчулуун, С.Ганбаатар, Х.Ганхуяг, Г.Дамдинням, Б.Жаргалмаа, Г.Тэмүүлэн, С.Чинзориг нар асуулт асууж, санал хэлэв.

Түр хорооны гишүүд чиглэл өгөх төслийг тал бүрээс нь хэлэлцэж, асуулт асууж, хариулт авсан юм. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн авахаар төлөвлөж буй аливаа нэмэлт санхүүжилтийн асуудлыг дэмжихгүй байх чиглэлийг Засгийн газрын зүгээс “Эрдэнэс Оюутолгой” ХХК болон “Оюу Толгой” ХХК-ийн ТУЗ-ийн Монголын талын төлөөлөлд өгөх, түүнчлэн Засгийн газар хувь нийлүүлэгчийн хувьд уг асуудалтай холбогдуулан Монголын талын эрх ашгийг нэн даруй хамгаалах арга хэмжээг даруй авах санал гаргаж, чиглэлийн төсөлд тусгах талаар саналаа илэрхийлэв.

Гишүүдийн асуултад хариулахдаа Түр хорооны дарга Ц.Даваасүрэн “Оюу Толгой” ХХК-ийн 2013, 2014, 2015 оны санхүүгийн тайланд 1 их наяд 80 тэрбум долларын чөлөөт мөнгөн хөрөнгийн үлдэгдэлтэй байсан нь далд уурхайн бүтээн байгуулалтыг өөрийн үйл ажиллагааны орлогоороо санхүүжүүлээд явах бүрэн бололцоотойг харуулж байгаа талаар тайлбар хийв.

Түүнчлэн гишүүдийн олонх нь “Оюу Толгой” ХХК-ийн нэхэмжлэлээр Лондонгийн Олон улсын арбитрын шүүхэд Монгол Улсын Засгийн газрыг хариуцагчаар татсан маргаанд сөрөг нэхэмжлэл буюу хариу тайлбарыг заавал гаргахыг чиглэлийн төсөлд тусгах талаар санал хэлсэн юм.  

Дараа нь зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалт явууллаа. Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаагийн гаргасан “Оюу Толгой” компанийн нэхэмжлэлээр Лондонгийн Олон улсын арбитрын шүүхэд Монгол Улсын Засгийн газрыг хариуцагчаар татсан маргаанд сөрөг нэхэмжлэл буюу хариу тайлбарыг заавал гаргах талаар чиглэлийн төсөлд тусгахыг дэмжье гэсэн саналын томъёоллоор санал хураалт явуулахад гишүүдийн 61.1 хувийн саналаар дэмжигдэв.

Ийнхүү хэлэлцээд Түр хорооны хуралдааны тэмдэглэлээр аливаа нэмэлт санхүүжилт нь “Оюу Толгой” ХХК-ийн өрийг улам  нэмэгдүүлж, төслийн үргэлжлэх хугацаанд Монголын тал ногдол ашгаа хүртэх боломжгүй болж, өртэй үлдэх нөхцөл байдлыг улам бүр баталгаажуулж байгаа учир авахаар төлөвлөж буй 2.3 тэрбум долларын нэмэлт санхүүжилтийг дэмжихгүй байх чиглэлийг Засгийн газраас “Эрдэнэс Оюутолгой” ХХК болон “Оюу Толгой” ХХК-ийн ТУЗ-ийн Монголын талын төлөөлөлд өгөх, Засгийн газар хувь нийлүүлэгчийн хувьд уг асуудалтай холбогдуулан Монголын талын эрх ашгийг нэн даруй хамгаалах арга хэмжээг даруй авах, түүнчлэн “Оюу Толгой” компанийн нэхэмжлэлээр Лондонгийн Олон улсын арбитрын шүүхэд Монгол Улсын Засгийн газрыг хариуцагчаар татсан маргаанд сөрөг нэхэмжлэл яаралтай гаргах арга хэмжээ авахыг Засгийн газарт үүрэг, чиглэл болгохоор тогтсон юм.

Түр хорооны тэмдэглээр Засгийн газарт өгөх үүрэг, чиглэлийн төслийг бүхэлд нь дэмжье гэсэн саналын томъёоллоор санал  хураалт явуулахад гишүүдийн 72.2 хувь дэмжлээ.

Дараа нь Оюутолгойн гэрээ, байгаль орчин, татварын асуудлаар холбогдох байгууллагуудын мэдээллийг сонсов. 

Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас Оюутолгой төслийн байгаль орчны үнэлгээ, байгаль орчны менежментийн төлөвлөгөө болон гүний хоолойн газрын доорх усны  ордын нөөцийн талаар, Татварын ерөнхий газраас  "ОюуТолгой" ХХК-ийн татварын талаар танилцуулга хийлээ. Мөн "ОюуТолгой" ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн Э.Баясгалан "ОюуТолгой" ХХК-тай холбоотой санхүүжилт, зээлийн хүү, далд уурхайн бүтээн байгуулалтын зардал, ашиглалтын хугацаатай холбоотой мэдээллийг өгсөн юм. Дээрх танилцуулга, мэдээллүүдтэй холбогдуулж гишүүд асуулт асууж, тодруулан, хариулт авахын зэрэгцээ тодорхой санал гаргаж, саналыг дараагийн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэхээр тогтсон юм. 

 

Түр хорооны дарга, Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн Хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилттэй холбоотой мэдээллийг байгууллага бүр гаргаж, нэгдсэн мэдээллийг Түр хороонд ирүүлэхийг чиглэл болгосноор Түр хорооны хуралдаан өндөрлөв

 

 

 
 
 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Элчин сайд Д.Булган Бүгд Найрамдах Итали Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ
Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл өргөн мэдүүлэв
Төрийн шагнал хүртсэн ЗУРГААН бүтээл
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • зочин (202.126.89.24)
    ОТ оос жилийн хэдэн тэрбумийн цалин авдаг урвагчид гаднийханд ашигтай гэрээг байгуулахаар дайрч б.на...Энэ урвагчдийг шалгах хэрэгтэй...
    2021 оны 04 сарын 21 | Хариулах
  • Зочин (192.82.73.79)
    улаан хацарт Боовкаагийн гол зорилго бол ямар хамаагүй үнээр ОТ төслийг гацааж өөрийн хөлсний тролл,бөгс долоогч, угаадас гудрагч, цүнх баригчдыг ямар ч хамаагүй өндөр унац ихтэй албан тушаалд томилуулах. Дорнодын ард түмнийг 9 жил хуурч байгаа, өөрийнх нь өөдөөс үг сөргөсөн хэнбугайг ч хамаагүй цагдаа, шүүхээр айлган сүрдүүрлж сүрийг үзүүлдэг жинхэнэ адгийн новш.
    2021 оны 04 сарын 20 | Хариулах
  • иргэн (66.181.176.65)
    Шүүхэд хариу нэхэмжлэл гаргахаар яг яана гэсэн үг вэ, Рио-г авилга өгсөн гэж гомдол гаргана гэсэн үг юм уу. Далд уурхайн бүтээн байгуулалттай холбогдуулж хөндлөнгийн шинжээч авч ажиллуулж байгаа гэж Засгийн газар мэдэгдээд байгаа, энэ ноотой санагдаад байх юм, Рио бол цаагуураа аймаар ажиллаж, авилгаддаг компани юм шиг байгаа юм, далдуур худалдаад авчихсан л байгаа байх даа, Үүнд үнэхээр хамааралгүй хөндлөнгийн компанийг ил тод нээлттэй оруулж, үйл ажиллагааг нь ил тод мэдээлээч ээ. Сү туучий цаагуураа холбогдоод Солонгыг удирдаад яваад байх вий дээ
    2021 оны 04 сарын 20 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Наадмаар иргэдэд үнэгүй үйлчлэх нийтийн тээврийн чиглэлүүд
    8 цаг 23 мин
  • Үндэсний их баяр наадамд барилдах бөхийн бүртгэл үргэлжилж байна
    8 цаг 47 мин
  • No Brand Монголд — анхны салбар Шинэ хотын захиргааны дэргэд
    9 цаг 52 мин
  • “Үдийн хоол” хөтөлбөрт 22 төрлийн мах, махан бүтээгдэхүүн нийлүүлэх талаар санал солилцлоо
    10 цаг 4 мин
  • FIFA WORLD CUP: Швейцар Колумбын шигшээ багууд учраа таарлаа
    11 цаг 19 мин
  • Баярын өдрүүдэд 139 чиглэлд нийтийн тээврийн 959 автобус иргэдэд үйлчилнэ
    11 цаг 29 мин
  • FIFA WORLD CUP: Лионел Месси, Мохамед Салах нарын тулаан болно
    11 цаг 40 мин
  • Танилц: Хилийн боомтуудын ажиллах цагийн хуваарь
    11 цаг 41 мин
  • БНСУ-ын 21 дэх Ерөнхийлөгч “И Жэ Мёны дуртгал” ном долоодугаар сарын 4-нөөс худалдаанд гарна
    12 цаг 0 мин
  • Үндэсний их баяр наадмын Урианхай сурын харваа өнөөдөр эхэллээ
    12 цаг 27 мин
  • Яармагийн гүүрнээс Ажилчны гудамж хүртэлх авто замын өргөтгөл, шинэчлэлийн ажил үргэлжилж байна
    13 цаг 13 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нэр бүхий эрхмүүдэд төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ
    13 цаг 29 мин
  • Б.Батмэнд: Энэхүү гавьяа шагналыг өвөг дээдсийн минь үлдээсэн их генийн үргэлжлэл гэж бодож байна
    14 цаг 23 мин
  • Кристиано Роналду: Маргааш би сэтгэл амар сэрнэ
    14 цаг 29 мин
  • Д.Болд: Ээждээ барих хамгийн том бэлэг маань байлаа
    14 цаг 38 мин
  • МУГЖ цолоор шагнуулсан дуучин Д.Болдын шилдэг 10 дуу
    14 цаг 41 мин
  • Бага насны хүүхдийг гол, усны ослоос урьдчилан сэргийлж, аюулгүй байдлыг хангахыг анхаарууллаа
    15 цаг 23 мин
  • АНУ-ын дарамт Куб даяар 10 сая орчим хүнийг цахилгаангүй болгов
    15 цаг 37 мин
  • Испани Португалыг нутаг буцааж, Бельги АНУ-ыг талбайд нь бут ниргэв
    15 цаг 43 мин
  • Орхон аймаг ЭЕШ-д 800 оноо авсан сурагч, бэлтгэсэн багш нарыг 100 сая төгрөгөөр урамшууллаа
    15 цаг 51 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
  • Төрийн шагнал хүртэх гэж буй "Болор цом"-ын эзэн, УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатын 11 шүлэг
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
  • 1960 оны долоодугаар сарын 6-нд Үндсэн хуулийг шинэчлэн баталж байжээ
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан П.Хүрэлбаатар
  • Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж эх орондоо ирлээ
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: Иргэн нотариатын үйлчилгээг заавал биечлэн очихгүйгээр зайнаас авах боломжтой болно
  • Хэний ч тааварлаагүй учраа: Аргентин vs Кабо Верде
  • Бразил vs Норвеги: Таван удаагийн аваргууд Европын хүчирхэг багтай тулна
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
  • Н.Учралын Засгийн газарт улсаараа алга таших учиртай юм
  • Б.Баттүшиг ICAPP-ийн залуучуудын жигүүрийг тэргүүлнэ
  • Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ
  • С.Бямбацогтын даргалсан анхны чуулган ба хариуцлага нэхсэн 90 хоног
  • Холимог тулааны хаан хочит Конор Макгрегортой эргэн ирлээ
  • ХӨГЖЛИЙГ ДАН ГАНЦ ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТӨӨР БУС, ХҮНИЙ ХӨГЖИЛ, ДИЖИТАЛ ШИЛЖИЛТ, НОГООН ХӨГЖИЛ, САЙН ЗАСАГЛАЛААР ХЭМЖИХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
  • БАРИМТ: Адуу тодорхой хүмүүс, газар орон, туршлагыг олон жилийн турш санаж чаддаг
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Төрийн шагнал хүртэх гэж буй "Болор цом"-ын эзэн, УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатын 11 шүлэг
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
  • Бразил vs Норвеги: Таван удаагийн аваргууд Европын хүчирхэг багтай тулна
  • FIFA WORLD CUP: Франц, Мароккогийн шигшээ багууд учраагаа ялж, шөвгийн наймд учраа таарлаа
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
  • Б.Баттүшиг ICAPP-ийн залуучуудын жигүүрийг тэргүүлнэ
  • Н.Учралын Засгийн газарт улсаараа алга таших учиртай юм
  • Холимог тулааны хаан хочит Конор Макгрегортой эргэн ирлээ
  • С.Бямбацогтын даргалсан анхны чуулган ба хариуцлага нэхсэн 90 хоног
  • Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж эх орондоо ирлээ
  • Цаг агаарын эрс тэс үзэгдэл дэлхийн олон улс, бүс нутгийг хамарч байна
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
  • Хэний ч тааварлаагүй учраа: Аргентин vs Кабо Верде
  • ХӨГЖЛИЙГ ДАН ГАНЦ ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТӨӨР БУС, ХҮНИЙ ХӨГЖИЛ, ДИЖИТАЛ ШИЛЖИЛТ, НОГООН ХӨГЖИЛ, САЙН ЗАСАГЛАЛААР ХЭМЖИХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан П.Хүрэлбаатар
  • Жүжгийн зохиолч Б.Цогнэмэхийн туурвил зүйн онцлог
  • Хотоо цэвэр, цэмцгэр байлгах нь төрийн гэхээс илүү та бидний үүрэг шүү Нийслэлчүүдээ!
  • Эрүүл мэндийн ажилтны тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
24 баримт
  • БАРИМТ: Адуу тодорхой хүмүүс, газар орон, туршлагыг олон жилийн турш санаж чаддаг
  • 1960 оны долоодугаар сарын 6-нд Үндсэн хуулийг шинэчлэн баталж байжээ
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК