Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.08
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ерөнхийлөгч Х.Баттулга ард түмэндээ хандсан илгээлтдээ юу өгүүлэв

2021-4-22
0
ЖИРГЭХ

ЭШЛЭЛ 1

Төрийн байгууллага, нийтийн албан тушаалтнуудыг МАН-ын үүрэг даалгаврыг хууль зөрчин биелүүлдэг дуулгавартай бүтэц болгон хувиргасан, улмаар МАН-ын эгэл жирийн гишүүд, дэмжигчдийн итгэл үнэмшлийн эсрэг, хуульт ёсыг устгасан, улсын бүрэн эрхт байдал, тусгаар тогтнолыг сулруулсан, үндэсний эв нэгдлийг задлан бутаргасан, Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг авах гэсэн зүй бус үйл ажиллагааг явуулж, өөрийн намыг цэрэгжсэн бүтэцтэй болгон хэлбэржүүлж байгааг тогтоон, энэ намын үйл ажиллагааг даруй таслан зогсоох шаардлага үүссэнийг Та бүхэндээ хариуцлагатайгаар мэдэгдсэн.

ЭШЛЭЛ 2

Монгол ардын намын энэхүү хууль бус дарангуйлал нь төр, захиргааны байгууллагуудын үйл ажиллагааг гажуудуулах, хараат бус байдлыг нь бүрэн алдагдуулах,  цэрэгжсэн бүтцээрээ дамжуулан сонгуулийн сурталчилгаа хийх, санал хураалтыг будилуулах, санал худалдан авах ажлыг гүйцэтгэх зэрэг ноцтой нөхцөл үүсгэж буй бөгөөд энэ нь улс төрийн намын хэрхэвч хийж болохгүй хориотой үйл ажиллагаа юм.

ЭШЛЭЛ 3

Монгол ардын намыг тараах нөхцөл бүрдсэнийг нотлон зарлаж, Улсын Дээд шүүхэд хүргүүлэхээр захирамжилсан болно.

ЭШЛЭЛ 4

Монгол ардын намын зүгээс намайг Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлж, оролцуулахгүйг ихэд хичээн явуулж байгаа ядмаг үйл ажиллагаанд энэ шийдвэр огт хамааралгүй бөгөөд тэдний энэ арчаагүй үйл ажиллагаа Улс Монголынхоо төлөө зүтгэх миний цаашдын үйл ажиллагаанд огтхон ч саад болохгүй гэдгийг мөн онцлон дурдах байна. Нэр дэвших, дахин сонгогдох зэрэг нь улс үндэстний нийтлэг эрх ашгийн дэргэд өчүүхэн зүйл юм.

ЭШЛЭЛ 5

Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл санаа, суурь зарчмыг элдвээр мушгин, дур зоргын байдлаар тайлбарлаж, салбар хуулиудаараа зөрчин гажуудуулах явдал түгээмэл болсноор “ард түмний засаглах эрх алдагдаж, байгалийн баялгийн үр өгөөжийг тэгш хүртэж зохистойгоор ашиглах бодлого алдарч, иргэдийн эвлэлдэн нэгдэх эрхийг хангах ёстой улс төрийн намууд ашиг сонирхлоор хэлхэлдсэн гэмт бүлэглэл мэт болон хувирч, иргэдийн сонгох эрх, саналыг худалдан авдаг, одоо бүр дээрэмдэн авдаг болох замаар төрийн өндөр албан тушаалд очдог, ингэж очсон албан тушаалаа хувийн шунахай зорилгодоо ашигладаг явдлыг энгийн үзэгдэл мэт болгон гааруулж, төрийн бодлого тодорхойлогчид ард түмний амьдрал, эрүүл мэндийг бодохоос илүүтэй сонгуульд чиглэсэн өчүүхэн эрх ашгийн хүрээнд явцуу зорилгоо гүйцэлдүүлэн ажилладаг болтлоо ялзран доройтоод байна.

ЭШЛЭЛ 6

Эрх баригч Монгол ардын нам Үндсэн хуулийн энэ эерэг  өөрчлөлтийг ердийн хуулиудаар төгөлдөржүүлэн батжуулахын оронд төрийн эрх мэдлийг хуваарилсан Үндсэн хуулийн зарчмыг алдагдуулж, намынхаа удирдах зөвлөлөөс авсан чиглэлээр хууль тогтоодог байдлыг үргэлжлүүлэн, ард түмний элч, нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтлах үүрэгтэй Улсын Их Хурлын гишүүдийн бүрэн эрхийг үгүйсгэх боллоо.

ЭШЛЭЛ 7

Үүгээр ч зогсохгүй, шүүх эрх мэдлийг намынхаа хяналт удирдлага, нөлөөнд авах, Үндсэн хуулийг чандлан сахиулах үүрэгтэй Үндсэн хуулийн цэцийн хараат бус байдлыг алдагдуулж, Цэцийн гишүүдийг намынхаа илт нөлөөллөөр томилох, чөлөөлөх, үүрэг даалгавар өгч гүйцэтгүүлэх ажлыг ил тодоор, ичих эмээхгүйгээр хийж байна.

ЭШЛЭЛ 8

Монгол ардын нам нутгийн өөрөө удирдах ёсыг алдагдуулах, орон нутгийн иргэдийн эрхийг хураах, үндэсний аюулгүй байдалд бүрэн хамаарах авлигын гэмт хэргийг мөрдөн шалгаж хараат бусаар ажиллах үүрэг хүлээсэн төрийн тусгай байгууллага, Авлигатай тэмцэх газрын удирдлагын томилгоог намынхаа даргын мэдэлд шууд шилжүүлэх зэрэг увайгүй үйлдэл, ажиллагааг явуулах болсон.

ЭШЛЭЛ 9

Тэд Монголын ард түмнийг өөрийн намын гишүүн-дэмжигч мөн, биш эсэхээр нь ялгаварлан төрийн үйлчилгээг ялгавартай хүргэх, намынхаа гишүүдэд гадаадад сурах тэтгэлгийг тусгайлан олгох зэрэг бусармаг бодлогыг эрээ цээргүй ил тодоор хэрэгжүүлж байгаа нь олон нийтэд тодорхой, ил болоод байна. Эдгээр нь Монгол ардын намыг тараах гол үндэслэл мөн гэдгийг иргэд Та бүхэнд дахин сонордуулж байна.

ЭШЛЭЛ 10

Монгол ардын намын эгэл жирийн гишүүд, дэмжигчид ээ, Та бүхний эвлэлдэн нэгдэх, үзэл бодлоо нэгтгэх, улс орныхоо төлөө зүтгэх үндсэн эрх, эрх чөлөөг миний бие гүнээ хүндэтгэн, талархан дэмжиж байна.

ЭШЛЭЛ 11

Харин Та бүхний итгэл, дэмжлэг, сонголтод тулгуурлаж эрх мэдэлд хүрсэн цөөн хэдэн хүмүүс Та бүхний итгэл, үнэмшлийг завхруулж, төрийн эрх мэдлийг намын эрх мэдэл болгон хувиргаж, хуулийг ноцтойгоор зөрчих замаар Үндсэн хуульт тогтолцоог эвдэн, дангаар ноёрхлыг дархлахаар завдан байгааг таслан зогсоохоос өөр аргагүйд хүрлээ. Энэ бол Монголын ард түмнээс надад хуулиар хүлээлгэсэн үүрэг, мөн хариуцлага юм.

ЭШЛЭЛ 12

Монгол ардын намын жирийн гишүүд Та бүхэн улс орондоо тэгш хөгжил авчрах, Үндсэн хуульт ёсыг хамгаалан бэхжүүлэхийн тулд нэгдэж, улс төрийн үзэл санаа, үнэт зүйлээ дээдэлсэн, гишүүдийнхээ оролцоо, хяналтыг бүрэн хэрэгжүүлдэг орчин цагийн улс төрийн намыг дахин зохион байгуулах, сэргээн босгоход хүчээ нэгтгэх цаг иржээ. 

ЭШЛЭЛ 13

Энэ бол Монгол ардын намын жирийн гишүүд, эрүүл хэсгийнхэнд түүхээр олгогдож байгаа хариуцлага, үүрэг юм шүү. Та бүхэн Монгол Улсынхаа хөгжил дэвшлийн замыг засаж, ардчиллын гажуудлыг арилган шулуутгах түүхэн үйл явцыг бүтээгчид гэдэгтээ итгэл төгс байж, Монгол ардын намыг тараах миний шийдвэрийг хүндээр хүлээж авахгүй байхыг Та бүхэнд уриалж байна.

ЭШЛЭЛ 14

Монгол ардын намыг тарааснаар хэдхэн бусармаг удирдагчдын дангаар, хязгааргүй ноёрхлын “чөтгөрийн тойрог”, “аалзны тор” гэж нэрлэгдсэн сүлжээнээс ангижран салж, төр улс, эх орон, үр хүүхэд, хойч үеийнхээ төлөө зүтгээсэй гэж Та бүхнээс хичээнгүйлэн хүсэж байна. Та бүхний өмнө шинэ, шударга, ардчилсан, гишүүдийнхээ болон ард түмний эрх ашгийг дээдэлсэн шинэ намыг эмхлэн байгуулах өргөн боломж, хэтийн төлөв нээгдэж байна.

ЭШЛЭЛ 15

Би Монгол Улсын төрийн тэргүүний хувьд Та бүхнийг, Монгол төрд зүтгэж байгаа хүн бүрийг төрийн дээр, хуулийн дээр заларч “хаанчилж” байгаа Монгол ардын намын удирдлагын дарангуйллаас ангижруулахыг зорилоо.

ЭШЛЭЛ 16

Үндсэн хуулиа дээдлэн сахиж хамгаалах, гагцхүү хуульд захирагдан ажиллах боломжийг бүрэн олгохоор зорилоо. Монгол Улсын үндэсний язгуур ашиг сонирхлыг хангах үүргээ нийт ард түмний өмнө нэр төртэйгөөр гүйцэтгэх эрхэм үйл хэргийн чинь үүдийг нээж өгөхийг зорилоо.

ЭШЛЭЛ 17

Монгол ардын намыг тараах хуулиар тогтоосон нөхцөл, шаардлага бүрэн бүрдсэнийг тогтоосноо ийнхүү дахин нотолж, зарлаж байна.

ЭШЛЭЛ 18

Би ард түмэндээ үйлчлэх тангарагтай хүн. Монгол ардын намыг хуулийн дагуу тараах нь хуулийг дээдэлж байгаа үйлдэл, өргөсөн тангаргаа сахиж байгаа ариун хэрэг мөн.

ЭШЛЭЛ 19

Монгол Улсын төрийн алба Монгол Ардын намын дарлалд ороогүй, эрхшээл нөлөөнд нь автаагүй бол Монгол Улсын үндэсний язгуур ашиг сонирхлыг хамгаалах чиг үүрэг бүхий Тагнуулын байгууллага, Цагдаагийн байгууллага болон бусад тусгай албад үүнийг хариуцаж, улс төрийн намын хууль зөрчсөн үйлдэл, үйл ажиллагааг нэг бүрээр нь шалгаж, тогтоох учиртай.

ЭШЛЭЛ 20

Төрийн тэргүүн өөрийн үйл ажиллагааны хүрээнд тогтоож нотлон хүргүүлж байгаа баримт, материалыг Улсын дээд шүүх нэн хариуцлагатайгаар хүлээн авч, хуулийн хугацаандаа зохих шийдвэрийг гаргана гэж найдаж байна.

ЭШЛЭЛ 21

Монгол Ардын намыг тараах шийдвэр гаргах Улсын дээд шүүхийн үүргийг Үндсэн хуулиар хамгаалсан, хэн ч хөндлөнгөөс нөлөөлөхгүйгээр хуульчилсан шүүх эрх мэдлийн “шүүн таслах” үйл ажиллагаатай холбож мушгих шаардлагагүй, тийм боломж ч байхгүй гэдгийг эрс хатуу сануулж байна.

ЭШЛЭЛ 22

Бидний дотоод асуудал, үүний дотор ард түмний өмч болсон байгалийн баялгийг эрх мэдэл, авлига, ашиг сонирхлоороо сүлбэлдэж, намаараа холбогдсон гэмт бүлэглэл хууль бусаар эзэмшдэг, худалддаг, үр өгөөжийг нь цөөхүүлээ шимэгчлэн хүртдэг, албан тушаалын эрх мэдлийг хувийн шунахай зорилгодоо ашигладаг, худалддаг, авлигыг өөгшүүлдэг, татвар төлөгчдийн мөнгийг бүлэглэн зувчуулдаг, эрх мэдлээ хадгалах, үргэлжлүүлэх явцуу зорилгоор үрэн таран хийдэг, иргэдийн боломж, нийтийн өмч хөрөнгийг хулгайлдаг, оффшор бүсэд гаргаж нуудаг зэрэг бусармаг явдал, үүнийг дэвэргэн өдөөдөг гадаад, дотоодын зүй бус нөлөөлөл л бидний зовлонгийн үүдийг нээж, улс орон минь сулран доройтохын үндэс болж байна.

ЭШЛЭЛ 23

Энэхүү алдаа, завхралын эх уурхай, үндэс болсон Монгол ардын намыг тарааж, олон намт ардчилсан тогтолцоогоо баталгаажуулж, өргөн олныг хязгааргүй дарлах гэсэн адал балмад ажиллагааг таслан зогсоож, Үндсэн хуульт ёсоо бэхжүүлж, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн ардчилал, хөгжлийн замналаа өнөөдрөөс эрчимжүүлье. Монгол Улс өнөөдөр улс төр, эдийн засаг, нийгмийн болон оюун санааны гүн гүнзгий хямралд орсны гол буруутан нь Монгол ардын нам мөн.

ЭШЛЭЛ 24

Ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсанаас хойших 29 жилийн 21 жилд нь Монгол ардын нам дангаар төрийн эрхийг барьж, төрийн байгууллагуудыг удирджээ. Үр дүн нь улсын өнөөгийн байдал, таны ахуй амьдрал, эрүүл мэнд юм. Монгол ардын нам үүнийг хэнтэй ч хуваалцах, буруугаа бусад руу чихэх эрхгүй. Монголчууд мөнх төрийнхөө дээр улс төрийн намыг залах учиргүй. Үүний тулд нийтээрээ нэгдэн нягтрах, Монгол төрөө хамгаалах цаг иржээ. Монгол төрийг нэг намын дарлалаас чөлөөлж, хамгаалахад монгол хүн бүрийн хүчин зүтгэл хэрэгтэй болоод байна.

image

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Монгол ардын намыг тараах тухай захирамж гаргасантайгаа холбогдуулан өнөөдөр ард түмэндээ хандан илгээлт гаргалаа. Түүний хэлсэн онцлох 24 эшлэлийг хүргэж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
БАРИМТ: Адуу тодорхой хүмүүс, газар орон, туршлагыг олон жилийн турш санаж чаддаг
1960 оны долоодугаар сарын 6-нд Үндсэн хуулийг шинэчлэн баталж байжээ
18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
Өдөрт нэг улс: Кабо-Верде
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (14)

  • иргэн (202.9.46.15)
    Дэмжиж байна, энэ бол зөв
    2021 оны 04 сарын 26 | Хариулах
  • Sonjigch (203.91.115.54)
    Elberdotjiin hergiig prokurort 150 huudas MAN-g Deed shushed 200 huudas tsag tsaasnii garz yum shigee
    2021 оны 04 сарын 26 | Хариулах
  • Zochin (66.181.160.36)
    Ерөнхийлөгчийн санаачилга маш зөв санаачилга төдийгүй бүрэн хэрэгжих боломжтой, бүр хэрэгжих өндөр магадлалтай байна. Учир нь Дээд шүүх нэлээд цэвэрлэгдэж, одоо өндөр мэдлэг чадвартай, ёс суртхуунтай хүмүүс давамгайлах болсон. Нөгөө талаар эдгээр шүүгчдийг хүссэнээрээ байлгах гэж байнга хэвлэл мэдээллээр элдвээр гүтгэдэг, хараат бус байдалд шууд халддаг ганц газар нь МАНгас. Эдгээр шүүгчид энэ бүхнээс үнэхээр залхсан. Энэ бүх дарамт, шахалтаас гарахын зэрэгцээ Монгол улсын шинэ хөгжлийн замыг нээх боломж тэдэнд бий боллоо. Бас дээр нь нэгэнт ийм шийдвэр гарахад ЗГ, УИХ чадамжгүй болох ба МАНгас эдгээр шүүгчид ямар нэгэн хор хүргэх чадваргүй Сүг болж хувирна. Өөрөөр хэлбэл тэдэнд ямар ч эрсдэл үүсэхгүй...
    2021 оны 04 сарын 25 | Хариулах
  • зочин (192.82.75.4)
    Элбэг яриад 50000 вакцин оруулаад ирж/оллоо.мн/ өнөөдөр энэ л чухал ...
    2021 оны 04 сарын 25 | Хариулах
  • Zochin (192.82.85.24)
    монгол мандан бадрах болтугай эв нэгдэл бүтэн болтугай улс орон амар тайван байг
    2021 оны 04 сарын 25 | Хариулах
  • зочин (192.82.87.143)
    Би ерөнхийлөгч болж чадахгүй бол хүрэлсүх ч болох ёсгүй гэсэн далд агуулга зорилготой.
    2021 оны 04 сарын 23 | Хариулах
  • Иргэн (202.126.89.231)
    Баахан энд тэндхийн ач холбогдол багатай зүйл ярьсаншдээ?! МАН-ыг тараах үндэслэл болохгүйдээ?!
    2021 оны 04 сарын 23 | Хариулах
    • Хариулт
      Нам гэдэг чинь цагтаа хүрэхэд ТББ шүү дээ.ТЭД ИДЭЖ УУВАЛ, ТӨРИЙН ЭРХИЙГ ХУУЛЬ БУСААР АВБАЛ,АРД ТҮМНЭЭ ГЕНЕЦОД ОРУУЛСАН БОЛ ДЭЭД ШҮҮХ ТАРААДАГ ХУУЛЬ БАЙДАГ АА.
      2021 оны 04 сарын 23
  • ахмад эмч (103.57.92.124)
    ЭНЭ болохгүй бүхнийг хуулиар зохицуулах болохоос олон түмнийг хагралдуулж хувийнхаа эрх ашигийн төлөө ийм явуургүй аюултай аргаар улайран хийж болохгүй биздээ . Хүчирхийлэл хүчээр биш шүү
    2021 оны 04 сарын 23 | Хариулах
  • Зочин (202.179.21.212)
    Ихэнх ард түмэн ядуу амьдарч МАН -ыхан оффшор данстай болж эх орон ард түмнээ шулан дээрэмдсэн байхад Сү. Батболдын бөгсийг долоох хэмжээнд МАН-хан орчихсон байхад чи муу новш МАН-ын бууны нохой дагалдан баясагч хувь хүртэгч биш үү ?! Ерөнхийлөгч Х.Баттулгын МАН-г тараах захирамж жинхэнэ цаг үеэ олсон зөв шийдвэр мөн. Монголын Ард Түмэн дэмжиж байна ?!
    2021 оны 04 сарын 22 | Хариулах
  • Зочин (103.212.117.185)
    Жаахан хэцүүдэж байгаа бололтой. Хараад байхад Монгол улсын төлөө биш юм аа.
    2021 оны 04 сарын 22 | Хариулах
  • Зочин (202.179.21.237)
    Ерөнхийлөгч маань хэтэрхий туйлширч, явуургүй, өчүүхэн сэтгэж байна. Үүний оронд улс орон, ард түмнээ бодож, аливаа асуудалд алсын хараатай хандах хэрэгтэй.
    2021 оны 04 сарын 22 | Хариулах
  • Зочин (66.181.161.55)
    Ерөнхийлөгчийн илгээлтэнд ортой зүйл ч байна. Гэвч Баттулга ОХУ-ын нөлөөгөөр эх орныхоо том бүтээн байгуулалтуудыг саатуулан гацаасанд нь иргэд бид дургүй байдаг!!! Түүнээс биш Баттуулгыг дэмжихээр л байлаа!!!
    2021 оны 04 сарын 22 | Хариулах
  • Зочин (192.82.82.118)
    Дахин нэр дэвшихгүй бол бүр боож үхлээ. Улсын ерөнхийлөгч ийм юм яриад зогсож байгаа нь дэндүү арчаагүй
    2021 оны 04 сарын 22 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Наадмаар иргэдэд үнэгүй үйлчлэх нийтийн тээврийн чиглэлүүд
    7 цаг 29 мин
  • Үндэсний их баяр наадамд барилдах бөхийн бүртгэл үргэлжилж байна
    7 цаг 54 мин
  • No Brand Монголд — анхны салбар Шинэ хотын захиргааны дэргэд
    8 цаг 58 мин
  • “Үдийн хоол” хөтөлбөрт 22 төрлийн мах, махан бүтээгдэхүүн нийлүүлэх талаар санал солилцлоо
    9 цаг 10 мин
  • FIFA WORLD CUP: Швейцар Колумбын шигшээ багууд учраа таарлаа
    10 цаг 25 мин
  • Баярын өдрүүдэд 139 чиглэлд нийтийн тээврийн 959 автобус иргэдэд үйлчилнэ
    10 цаг 35 мин
  • FIFA WORLD CUP: Лионел Месси, Мохамед Салах нарын тулаан болно
    10 цаг 46 мин
  • Танилц: Хилийн боомтуудын ажиллах цагийн хуваарь
    10 цаг 48 мин
  • БНСУ-ын 21 дэх Ерөнхийлөгч “И Жэ Мёны дуртгал” ном долоодугаар сарын 4-нөөс худалдаанд гарна
    11 цаг 6 мин
  • Үндэсний их баяр наадмын Урианхай сурын харваа өнөөдөр эхэллээ
    11 цаг 33 мин
  • Яармагийн гүүрнээс Ажилчны гудамж хүртэлх авто замын өргөтгөл, шинэчлэлийн ажил үргэлжилж байна
    12 цаг 19 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нэр бүхий эрхмүүдэд төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ
    12 цаг 35 мин
  • Б.Батмэнд: Энэхүү гавьяа шагналыг өвөг дээдсийн минь үлдээсэн их генийн үргэлжлэл гэж бодож байна
    13 цаг 29 мин
  • Кристиано Роналду: Маргааш би сэтгэл амар сэрнэ
    13 цаг 35 мин
  • Д.Болд: Ээждээ барих хамгийн том бэлэг маань байлаа
    13 цаг 45 мин
  • МУГЖ цолоор шагнуулсан дуучин Д.Болдын шилдэг 10 дуу
    13 цаг 47 мин
  • Бага насны хүүхдийг гол, усны ослоос урьдчилан сэргийлж, аюулгүй байдлыг хангахыг анхаарууллаа
    14 цаг 29 мин
  • АНУ-ын дарамт Куб даяар 10 сая орчим хүнийг цахилгаангүй болгов
    14 цаг 43 мин
  • Испани Португалыг нутаг буцааж, Бельги АНУ-ыг талбайд нь бут ниргэв
    14 цаг 50 мин
  • Орхон аймаг ЭЕШ-д 800 оноо авсан сурагч, бэлтгэсэн багш нарыг 100 сая төгрөгөөр урамшууллаа
    14 цаг 58 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
  • Төрийн шагнал хүртэх гэж буй "Болор цом"-ын эзэн, УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатын 11 шүлэг
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
  • 1960 оны долоодугаар сарын 6-нд Үндсэн хуулийг шинэчлэн баталж байжээ
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан П.Хүрэлбаатар
  • Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж эх орондоо ирлээ
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: Иргэн нотариатын үйлчилгээг заавал биечлэн очихгүйгээр зайнаас авах боломжтой болно
  • Хэний ч тааварлаагүй учраа: Аргентин vs Кабо Верде
  • Бразил vs Норвеги: Таван удаагийн аваргууд Европын хүчирхэг багтай тулна
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
  • Н.Учралын Засгийн газарт улсаараа алга таших учиртай юм
  • Б.Баттүшиг ICAPP-ийн залуучуудын жигүүрийг тэргүүлнэ
  • Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ
  • С.Бямбацогтын даргалсан анхны чуулган ба хариуцлага нэхсэн 90 хоног
  • Холимог тулааны хаан хочит Конор Макгрегортой эргэн ирлээ
  • ХӨГЖЛИЙГ ДАН ГАНЦ ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТӨӨР БУС, ХҮНИЙ ХӨГЖИЛ, ДИЖИТАЛ ШИЛЖИЛТ, НОГООН ХӨГЖИЛ, САЙН ЗАСАГЛАЛААР ХЭМЖИХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
  • Жүжгийн зохиолч Б.Цогнэмэхийн туурвил зүйн онцлог
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Төрийн шагнал хүртэх гэж буй "Болор цом"-ын эзэн, УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатын 11 шүлэг
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
  • Бразил vs Норвеги: Таван удаагийн аваргууд Европын хүчирхэг багтай тулна
  • FIFA WORLD CUP: Франц, Мароккогийн шигшээ багууд учраагаа ялж, шөвгийн наймд учраа таарлаа
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
  • Б.Баттүшиг ICAPP-ийн залуучуудын жигүүрийг тэргүүлнэ
  • Н.Учралын Засгийн газарт улсаараа алга таших учиртай юм
  • Холимог тулааны хаан хочит Конор Макгрегортой эргэн ирлээ
  • С.Бямбацогтын даргалсан анхны чуулган ба хариуцлага нэхсэн 90 хоног
  • Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж эх орондоо ирлээ
  • Цаг агаарын эрс тэс үзэгдэл дэлхийн олон улс, бүс нутгийг хамарч байна
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
  • Хэний ч тааварлаагүй учраа: Аргентин vs Кабо Верде
  • ХӨГЖЛИЙГ ДАН ГАНЦ ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТӨӨР БУС, ХҮНИЙ ХӨГЖИЛ, ДИЖИТАЛ ШИЛЖИЛТ, НОГООН ХӨГЖИЛ, САЙН ЗАСАГЛАЛААР ХЭМЖИХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан П.Хүрэлбаатар
  • Жүжгийн зохиолч Б.Цогнэмэхийн туурвил зүйн онцлог
  • Хотоо цэвэр, цэмцгэр байлгах нь төрийн гэхээс илүү та бидний үүрэг шүү Нийслэлчүүдээ!
  • Эрүүл мэндийн ажилтны тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
24 баримт
  • БАРИМТ: Адуу тодорхой хүмүүс, газар орон, туршлагыг олон жилийн турш санаж чаддаг
  • 1960 оны долоодугаар сарын 6-нд Үндсэн хуулийг шинэчлэн баталж байжээ
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК