Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.08
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ц.Мөнх-Оргил: Ардчилсан нам гадны лобби компанитай гэрээ хийж, аман тохиролцоогоо зөрчлөө

2021-4-23
0
ЖИРГЭХ

Ардчилсан нам АНУ-ын “DCI group”-тэй Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр хамтран ажиллах гэрээ байгуулсан асуудлаар мэдээлэл олны анхаарлыг татад буй. Уг асуудлаар өнөөдөр УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил, Ц.Мөнхцэцэг, Г.Дамдинням нар мэдээлэл хийлээ. 


УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил: Би Ардчилсан нам, АНУ-ын  “DCI group” гэдэг лобби групптэй Ерөнхийлөгчийн сонгуулиар хамтран ажиллах хоёр сарын хугацаатай, 50 мянган ам.долларын гэрээ байгуулсан мэдээллийг хараад хувь хүнийхээ хувьд их цочирдсон. Яагаад цочирдсон бэ гэхээр, 2008 оны долдугаар сарын 1-ний үйл явдлаас хойш монголын улс төрийн гол гол хүчнүүдийн хооронд бичигдээгүй хууль мэт нэг аман тохиролцоо явж ирсэн. Тэр нь, “Сонгуулийн үеэр хэдүүлээ гадна дотнын туслалцаа, хөрөнгө мөнгө, зөвлөгөө авахаа больё оо. Сонгуулиа өөрсдөө хийж байя аа. Сонгуулийн бусад үед туслалцаа, зөвлөгөө авч болно оо. Сонгуулиа өөрсдөө хийгээд, монголынхоо хувь заяаг монголчуудаараа шийдүүлээд явъя аа” гэдэг тохиролцоо улс төрийн гол гол хүчнүүдийн хооронд байсан. Гэтэл энэ тохиролцоо Ардчилсан намын АНУ-ын компанитай байгуулсан Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны үеэр буюу 2021 оны дөрөвдүгээр сарын 12-ноос зургаадугаар 15-ыг хүртэлх өдрүүдэд хамтран ажиллахаар гэрээгээр эвдэгдэж байна. 

Бид аймшигтай бөгөөд аюултай XX зууны түүхийг даван туулсан ард түмэн шүү дээ. Монголчууд бид улс төрийн эрх мэдлийн төлөө хоорондоо тэмцэлдэж, муудалцахаараа гаднынхны хүч, дэмжлэг, туслалцааг дулдуйддаг, татаж оролцуулдаг, тэрнээсээ болж улс эх орныхоо тусгаар тогтнолыг алддаг, ахан дүү монголчуудыгаа алж хяддаг XX зууныг туулсан учраас улс төрийн гол гол хүчнүүдийн дунд ийм аман тохиролцоо хийсэн юм. Гэтэл энэ тохиролцоо зөрчигдөж байх шиг байна. Энд их харамсаж байна. 

Энэ гэрээ хаанаас, яагаад ил гараад ирэв гэхлээр, АНУ-ын ForeignLobby.com гэдэг веб сайт бий. АНУ-ын гадаадын лобби бүртгэлийн тухай хууль буюу 1938 оноос мөрдөгдөж ирсэн хуулиар АНУ-ын компани гадаадын аль нэг байгууллага, улс төрийн хүчний өмнөөс лобби хийхээр бол заавал бүртгүүлдэг. АНУ-ын Хууль зүйн яамны Үндэсний аюулгүй байдлын газрын сөрөх тагнуулын хэлтэс гадаадын ямар компани, улс төрийн хүчний өмнөөс, ямар лобби хийх гэж байгааг нь гэрээтэй хавсарган бүртгэж авдаг. Энэ хэлтсийн хөтөлдөг веб сайт дээр АН-ын энэ гэрээ гарч ирж байгаа юм.

Би өчигдөр Ц.Туваан гишүүнээс асуухад “Би ийм гэрээнд гарын үсэг зураагүй, манай нам ийм гэрээ байгуулаагүй” гэж байна лээ. Өөр тодорхой хариулт авч чадаагүй. Би Ц.Туваан гишүүнийг худлаа хэлээгүй байх гэж итгэж байна. Гэтэл Ц.Тувааны өмнөөс хэн гарын үсэг зурчхав аа. Америкчууд өөрсдөө АН-ын өмнөөс гарын үсэг зураад, өөрсөдтэйгөө 50.000 ам.долларын гэрээ байгуулчихаагүй байх, хоёрдугаарт, гэрээний зорилго нь ойлгомжгүй байгаа юм. Гэрээн дээрээ юу гэж байна гэхлээр, “Монголын Ардчилсан намын нэрийн өмнөөс монголын ардчилал, тусгаар тогтнолыг дэмжих” гэдэг зорилготой гэж байна. Яг юу хэлээд байгаа нь ойлгомжгүй гэрээ байгаад байгаа юм. 

Сошиалаар  “Ийм гэрээ байгуулагдсан, байгуулагдаагүй” гээд янз бүрийн мэдээлэл яваад байгаа учраас бид иргэдэд мэдээлэл өглөө. Мөн энэ гэрээний асуудлын учрыг олоход дэмжлэг үзүүлээрэй гэж та бүхнээс дэмжлэг хүсэж байна.

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг: АНУ-ын хуулийн дагуу бүх лобби компаниудтай хийсэн гэрээг ил болгодог. Ардчилсан намын гэрээ байгуулсан лобби компанийг ил болгосон байгууллага нь маш олон удаа хууль бус лоби хийж байсан гэрээг ил болгож байсан юм. Энэ оны хоёрдугаар сары нэгний өдөр Монголын улстөрч уул уурхайн компанитай холбоотой авилгын хэрэг дээр лобби бүлэг хөлсөллөө гэх Ч.Сайханбилэг гишүүний гэрээг ил болгосон. Ардчилсан намын байгуулсан 50 мянган долларын гэрээнд улс төрийн зорилготой гэдгийг наймдугаар зүйлээс харж болно. Гэрээний зүйл заалтаас харахад энд маш их мөнгөн дүн яригдаж байна. Энэ нь улстөрийн намын тухай хууль, сонгуулийн тухай хуулийг зөрчиж байгаа юм. Ардчилсан нам Ерөнхийлөгчийн сонгуульд зориулж маш их хөрөнгө зарцуулж, лобби бүлэгтэй гэрээ байгуулсан байна. Тиймээс Ардчилсан намыг албан ёсны тайлбар хийхийг шаардаж байна.  

УИХ-ын гишүүн Г.Дамдинням: Нээлттэй дэлхий, ил тод байдал ямар чухал болохыг харж байна. Энэ нь ардчилсан улсын нэг сайхан тал нь. Хаа ч, юу ч нууц чадахгүй болсон нийгэм. Гэтэл гэрээ нь ил болчихоод байхад Ардчилсан намынхан бид мэдэхгүй, ийм гэрээ байхгүй гэж байна. Энэ гэрээ бодитой баталгаатай хийгдсэн гэрээ. Тийм гэрээ байхгүй гэж хэлэх боломжгүй. Харин гэрээнд хэн гарын үсэг зурсаныг хууль хяналтын байгууллага шалгаж тогтоох байх. Бид ардчиллаа өөр өөрсдөө л хийх ёстой. Хэн нэгний оролцоогүйгээр өөрсдөө сонгуулиа хийдэг байх ёстой. Гадны улс орнуудын дэмжлэг, туслалцааг авах нь ардчиллын дархлаанд сөрөг үр нөлөөтэй.

Б.Баатар 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Элчин сайд Д.Булган Бүгд Найрамдах Итали Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ
Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл өргөн мэдүүлэв
Төрийн шагнал хүртсэн ЗУРГААН бүтээл
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (8)

  • зочин (66.181.187.200)
    Монгол улсын дотоодын хэрэгт гадныхан тэр дундаа АНУ-ын хүмүүсийг татан оролцуулна гэдэг нь байж боломгүй үйлдэл. энэ үйлдэл хийснийхээ төлөө АН-ыг харин тараах хэрэгтэй. АН-ынхан Зүүнгар улсын тусгаар тогтнолыг устгасан Амарсанаагийн түүхийг давтах гэж байна. Сонгуулийн ажиллагааг булихаадуулж лобби хийж байгаа талдаа төр засгийн эрх мэдлийг хууль бусаар аюахад нь тусалдаг газартай гэрээ байгуулсан АН цаашид ард түмнийхээ өөдөөс харж ярих эрх байхгүй. АН-ыг хориглоё
    2021 оны 04 сарын 23 | Хариулах
  • зочин (103.57.93.161)
    MAН/мөнх-оргил/ 2008.7.1 нд 5 хүн буудуулсанд буруутай,тушаал өгсөн .Дараа нь өөрсдийнхөө өмнөөс ял үүрсэн хүмүүсийг ажил, албан тушаалаар аргадаж гэмээ цайруулсан . энэ бол туйлын үнэн.
    2021 оны 04 сарын 23 | Хариулах
  • Зочин (202.126.89.251)
    УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил та 2008 оны 7 сарын 1-нд амь насаа алдсан 5 залуугийн өмнөөс ёс зүйн болон хуулийн хариуцлага хүлээх ёстой. Ард түмнийг цагаан цаас гэж бодож зориуд аман тохиролцоо хийсэн гэх мэтээр сануулж тохуурхаж байна уу. Бид юуг ч мартаагүй.
    2021 оны 04 сарын 23 | Хариулах
  • Зочин (202.126.89.251)
    УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил та 2008 оны 7 сарын 1-нд амь насаа алдсан 5 залуугийн өмнөөс ёс зүйн болон хуулийн хариуцлага хүлээх ёстой. Ард түмнийг цагаан цаас гэж бодож зориуд аман тохиролцоо хийсэн гэх мэтээр сануулж тохуурхаж байна уу. Бид юуг ч мартаагүй.
    2021 оны 04 сарын 23 | Хариулах
  • Зочин (202.126.89.251)
    УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил та 2008 оны 7 сарын 1-нд амь насаа алдсан 5 залуугийн өмнөөс ёс зүйн болон хуулийн хариуцлага хүлээх ёстой. Ард түмнийг цагаан цаас гэж бодож зориуд аман тохиролцоо хийсэн гэх мэтээр сануулж тохуурхаж байна уу. Бид юуг ч мартаагүй.
    2021 оны 04 сарын 23 | Хариулах
  • Зочин (66.181.160.57)
    Ардчилсан оронд сонгууль хийхэд иймэрхүү зөвлөгөө өгдөг авдаг зүйл байдаг байлгүй дээ. Ардчиллын өлгий орны хуулийн фирм ямар ч байлаа гэсэн ялагдахаараа хүн буудаж болохгүй шүү гэж наад зах нь зөвлөх байлгүй дээ. Манайхан 2008 онд МАН сонгууль луйвардаад үймээн гарахад яах учраа олохгүй бөөн юм болоо биз дээ. Тэр үеийн Хууль Зүйн сайд Ц.Мөнхоргил гэх коммунист з####уу ямар ч байсан 7 хүний амь үрсэн. Хариуцлага хүлээх нь байтугай удаа дараа УИХ -д сонгогдоод ард түмнээрээ даажигнаад МАНАНТААД л сууж байна. МАН тарах цаг хэдийнэ болсон.
    2021 оны 04 сарын 23 | Хариулах
  • Зочин (192.82.91.158)
    УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил та 2008 оны 7 сарын 1-нд амь насаа алдсан 5 залуугийн өмнөөс ёс зүйн болон хуулийн хариуцлага хүлээх ёстой. Ард түмнийг цагаан цаас гэж бодож зориуд аман тохиролцоо хийсэн гэх мэтээр сануулж тохуурхаж байна уу. Бид юуг ч мартаагүй.
    2021 оны 04 сарын 23 | Хариулах
  • ЗОЧИН (202.55.188.86)
    ИЙМЭЭС АН-ЫГ ТАТАН БУУЛГАХ ЁСТОЙ
    2021 оны 04 сарын 23 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Наадмаар иргэдэд үнэгүй үйлчлэх нийтийн тээврийн чиглэлүүд
    6 цаг 18 мин
  • Үндэсний их баяр наадамд барилдах бөхийн бүртгэл үргэлжилж байна
    6 цаг 42 мин
  • No Brand Монголд — анхны салбар Шинэ хотын захиргааны дэргэд
    7 цаг 47 мин
  • “Үдийн хоол” хөтөлбөрт 22 төрлийн мах, махан бүтээгдэхүүн нийлүүлэх талаар санал солилцлоо
    7 цаг 59 мин
  • FIFA WORLD CUP: Швейцар Колумбын шигшээ багууд учраа таарлаа
    9 цаг 14 мин
  • Баярын өдрүүдэд 139 чиглэлд нийтийн тээврийн 959 автобус иргэдэд үйлчилнэ
    9 цаг 24 мин
  • FIFA WORLD CUP: Лионел Месси, Мохамед Салах нарын тулаан болно
    9 цаг 35 мин
  • Танилц: Хилийн боомтуудын ажиллах цагийн хуваарь
    9 цаг 36 мин
  • БНСУ-ын 21 дэх Ерөнхийлөгч “И Жэ Мёны дуртгал” ном долоодугаар сарын 4-нөөс худалдаанд гарна
    9 цаг 55 мин
  • Үндэсний их баяр наадмын Урианхай сурын харваа өнөөдөр эхэллээ
    10 цаг 22 мин
  • Яармагийн гүүрнээс Ажилчны гудамж хүртэлх авто замын өргөтгөл, шинэчлэлийн ажил үргэлжилж байна
    11 цаг 8 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нэр бүхий эрхмүүдэд төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ
    11 цаг 24 мин
  • Б.Батмэнд: Энэхүү гавьяа шагналыг өвөг дээдсийн минь үлдээсэн их генийн үргэлжлэл гэж бодож байна
    12 цаг 18 мин
  • Кристиано Роналду: Маргааш би сэтгэл амар сэрнэ
    12 цаг 24 мин
  • Д.Болд: Ээждээ барих хамгийн том бэлэг маань байлаа
    12 цаг 33 мин
  • МУГЖ цолоор шагнуулсан дуучин Д.Болдын шилдэг 10 дуу
    12 цаг 36 мин
  • Бага насны хүүхдийг гол, усны ослоос урьдчилан сэргийлж, аюулгүй байдлыг хангахыг анхаарууллаа
    13 цаг 18 мин
  • АНУ-ын дарамт Куб даяар 10 сая орчим хүнийг цахилгаангүй болгов
    13 цаг 32 мин
  • Испани Португалыг нутаг буцааж, Бельги АНУ-ыг талбайд нь бут ниргэв
    13 цаг 38 мин
  • Орхон аймаг ЭЕШ-д 800 оноо авсан сурагч, бэлтгэсэн багш нарыг 100 сая төгрөгөөр урамшууллаа
    13 цаг 46 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
  • Төрийн шагнал хүртэх гэж буй "Болор цом"-ын эзэн, УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатын 11 шүлэг
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
  • 1960 оны долоодугаар сарын 6-нд Үндсэн хуулийг шинэчлэн баталж байжээ
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан П.Хүрэлбаатар
  • Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж эх орондоо ирлээ
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: Иргэн нотариатын үйлчилгээг заавал биечлэн очихгүйгээр зайнаас авах боломжтой болно
  • Хэний ч тааварлаагүй учраа: Аргентин vs Кабо Верде
  • Бразил vs Норвеги: Таван удаагийн аваргууд Европын хүчирхэг багтай тулна
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
  • Н.Учралын Засгийн газарт улсаараа алга таших учиртай юм
  • Б.Баттүшиг ICAPP-ийн залуучуудын жигүүрийг тэргүүлнэ
  • Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ
  • С.Бямбацогтын даргалсан анхны чуулган ба хариуцлага нэхсэн 90 хоног
  • Холимог тулааны хаан хочит Конор Макгрегортой эргэн ирлээ
  • ХӨГЖЛИЙГ ДАН ГАНЦ ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТӨӨР БУС, ХҮНИЙ ХӨГЖИЛ, ДИЖИТАЛ ШИЛЖИЛТ, НОГООН ХӨГЖИЛ, САЙН ЗАСАГЛАЛААР ХЭМЖИХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
  • Жүжгийн зохиолч Б.Цогнэмэхийн туурвил зүйн онцлог
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Төрийн шагнал хүртэх гэж буй "Болор цом"-ын эзэн, УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатын 11 шүлэг
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
  • Бразил vs Норвеги: Таван удаагийн аваргууд Европын хүчирхэг багтай тулна
  • FIFA WORLD CUP: Франц, Мароккогийн шигшээ багууд учраагаа ялж, шөвгийн наймд учраа таарлаа
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
  • Б.Баттүшиг ICAPP-ийн залуучуудын жигүүрийг тэргүүлнэ
  • Н.Учралын Засгийн газарт улсаараа алга таших учиртай юм
  • Холимог тулааны хаан хочит Конор Макгрегортой эргэн ирлээ
  • С.Бямбацогтын даргалсан анхны чуулган ба хариуцлага нэхсэн 90 хоног
  • Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж эх орондоо ирлээ
  • Цаг агаарын эрс тэс үзэгдэл дэлхийн олон улс, бүс нутгийг хамарч байна
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
  • Хэний ч тааварлаагүй учраа: Аргентин vs Кабо Верде
  • ХӨГЖЛИЙГ ДАН ГАНЦ ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТӨӨР БУС, ХҮНИЙ ХӨГЖИЛ, ДИЖИТАЛ ШИЛЖИЛТ, НОГООН ХӨГЖИЛ, САЙН ЗАСАГЛАЛААР ХЭМЖИХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан П.Хүрэлбаатар
  • Жүжгийн зохиолч Б.Цогнэмэхийн туурвил зүйн онцлог
  • Хотоо цэвэр, цэмцгэр байлгах нь төрийн гэхээс илүү та бидний үүрэг шүү Нийслэлчүүдээ!
  • Эрүүл мэндийн ажилтны тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
24 баримт
  • БАРИМТ: Адуу тодорхой хүмүүс, газар орон, туршлагыг олон жилийн турш санаж чаддаг
  • 1960 оны долоодугаар сарын 6-нд Үндсэн хуулийг шинэчлэн баталж байжээ
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК