Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.07
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

АНУ-ын лобби компанитай 50.000 долларын гэрээ хийж, захиалга өгсөн нь Х.Баттулга гэдгийг баримтууд гэрчилж байна

2021-4-25
0
ЖИРГЭХ

УИХ-ын чуулганы дөрөвдүгээр сарын 22-ны өдрийн хуралдаанаар Үндсэн хуулийн Цэцийн 2021 оны хоёрдугаар дүгнэлтийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил “Сонгууль будлиулах ажлыг АН хийж байна. Ц.Тувааны гарын үсэгтэй АНУ-ын лобби компанитай 50 мянган ам.долларын  гэрээг байгуулсан байна. Энэ ямар учиртай юм  гэхэд хариуд нь УИХ-ын гишүүн Ц.Туваан Ардчилсан нам 50 мянган ам.доллар байтугай 50 ам.доллар ч төлөөгүй. Ц.Мөнх-Оргил гишүүн андуурсан байх. Андуурсан бол түүнийгээ хэлээрэй. Манайх тийм баян нам биш  шүү хэмээн хэгжүүрхэж байв. Гэвч худал үнэнд хэзээд гүйцэгддэг. Энэ талаарх хөдөлшгүй баримтыг мэдээлэлд тулгуурлан хүргэе.


АН-аас УИХ-д сонгогдсон гишүүд “Бидэнд хамаагүй” хэмээн мэдэн будилж байсан ч “DCI” группт захиалга өгч хамтран ажиллаж байгаа хүмүүсийг илчилсэн цахим шуудангууд ил боллоо.  Энэхүү мэдээллийг АНУ-ын Хууль зүйн яамны албан ёсны вэб сайт дахь цахим архивын хэсэгт нээлттэй хадгалж байгаа юм.

Хамгийн ноцтой нь, Америкт төвтэй “DCI” гэх лобби фирмийн ажилтан Райн Грилло өөрийн илгээсэн и-мейлдээ “Манай фирмийн хамтран ажиллагч Ерөнхийлөгч Баттулга” гэж бичсэн нь анхаарал татаж байгаа юм. Улмаар Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрийг УИХ-аар хэлэлцсэн үйл явдлыг Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг өөрчлөх гэж байна гэсэн худал, ташаа мэдээллийг гадны сэтгүүлчид илгээжээ. Бүр худал мэдээлэл өгөөд зогсохгүй Ерөнхийлөгчтэй шууд холбогдож ярилцах боломжийг санал болгосон нь энэ лобби фирм Х.Баттулгатай маш итгэлтэй, дотно харилцаатайг харуулж байгаа юм.

Уг и-мейлийг “Вашингтон пост” сонинд сурвалжилга бэлддэг Москвагийн Изабель Хуршудян гэх сэтгүүлчид илгээжээ. “Чамайг Украйн, Навальныйн асуудал гээд зав багатай байгааг мэдэх ч…” хэмээн и-мейлээ эхлүүлж сонирхолтой нийтлэлийн санаа гэж Монгол улсын сонгуулийн талаар ярьсан байна.

Америкийн “DCI” фирмтэй гэрээ байгуулахдаа 50 мянган доллараар гарын үсэг зурсан бол гэрээний нэг анхаарал татах чухал заалт бол “Хэвлэл мэдээллийн байгууллагуудыг худалдан авах” гэсэн байна. Тодруулбал, хэвлэлээр өөрсдийн хүссэн мэдээллийг гаргах харилцааг тус фирм Захиалагчийг бүрэн төлөөлөн хийх бөгөөд 100 мянган ам.доллар хүртэлх төлбөрийг 10 хоногийн дотор шилжүүлэх шаардлагатай гэжээ. Мөн 100 мянган ам.доллараас дээшхи үнийн дүнтэй хэвлэл, мэдээллийн зардлыг гурав хоногийн дотор шилжүүлнэ гэж заасан нь асар өндөр төлбөрийг, түргэн шуурхай гаргаж өгч байхаар зөвшөөрчээ. Ийнхүү олон улсын хэвлэлээр “хүссэн дуугаа захиалан” улс, эх орноо зориудаар муухай харагдуулах үйл ажиллагаагаа гэрээгээр албажуулсан нь энэ аж.

“DCI” фирм ямар учиртай байгууллага вэ. 1996 онд Вашингтонд байгуулж үйл ажиллагаагаа эхэлсэн ба улс төрийн лобби, бохир кампанит ажил хийдгээрээ АНУ төдийгүй дэлхий дахинаа танигдсан компани аж. Түүгээр ч үл барам АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль болон кампанит ажилд олон удаа ажилласан ба Доналд Трампын 2016 оны сонгуульд Кэмбриж Аналитика болон оросуудтай хамтран ажиллажээ. Мөн Мьянмарын сонгуульд 384 мянган долларын гэрээ байгуулан ажиллаж байсан төдийгүй Мьянмарын цэргийн дэглэм тогтоогчидтой ажиллаж байсан нь Нью-Йорк Таймс, Атлантик зэрэг Америкийн томоохон хэвлэлээр дуулиан тарьж байсан юм. Энэ асуудлаас болж АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас өрсөлдөх сунгаанд Жон Мэккэйний зөвлөхөөр томилогдоод байсан “DCI”-ийн үүсгэн байгуулагч Дуг Гүүдеэр гэгчийг уг ажлаас нь халж байв.

Цаашлаад Ардчилсан нам болон Ерөнхийлөгч Х.Баттулгатай холбоотой мэдээллийг “DCI” фирмийн дэд ерөнхийлөгч Кэвин Ивэрс болон ахлах ажилтан Райн Грилло, төслийн зохицуулагч Ребэкка Невилл нарын хүмүүс хариуцан олон улсын хэвлэлд түгээх ажлыг гардан хийсэн нь удаа дараагийн и-мейлүүдээс тодорхой харагдана. Yahoo зэрэг танил болсон сайтууд тэдний мэдээллийг төлбөртэй хэсэгтээ нийтэлсэн бөгөөд төгсгөлд  нь уг мэдээллийн эх сурвалж хэмээн өөр холбоосуудыг зааж өгсөн байгаа. Тэрхүү холбоосоор нэвтэрвэл “PR Distribution” гэх төлбөртэйгээр хэвлэлийн мэдээ түгээдэг агентлагийн вэб сайт бий. Улмаар “Монгол Улсын Ерөнхийлөгч ардчилал, бүрэн эрхт байдлаа хамгаалах яаралтай алхам хийлээ” гэх гарчигтай хэвлэлийн мэдээг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас гаргуулсан төдийгүй харилцах хэсэгт Ерөнхийлөгчийн Хэвлэл, мэдээллийн алба гэдгийг бичсэн байна. Мөн “Энэхүү хэвлэлийн мэдээ нь захиалагчийн бэлтгэсэн нийтлэл бөгөөд агуулгын хувьд “PR Distribution” болон үүнийг нийтэлсэн бусад редакцын агуулгатай хамааралгүй болно” гэсэн тайлбар бичжээ.

Ерөнхийлөгчийн хэвлэлийн албанаас түгээж буй энэ нийтлэлийн агуулгаас харвал, Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрийг илтэд гуйвуулсан, Цэцийн шийдвэрийг УИХ-аар хэлэлцсэн асуудлыг Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах гэж байна гэхчлэн мушгин, худал мэдээлэл дурдсан, Монгол Улсын ардчилал, бүрэн эрхт байдалд онцгой аюулд учирсан зэрэг хуурамч айдас төрүүлсэн өнгө аястай байгаа юм. 

Түүнчлэн ардчилал, бүрэн эрхт байдал аюулд орсныг аврах хүн нь Х.Баттулга бөгөөд түүнийг 1990 онд Зөвлөлтийн систем задран унасны дараа тайван замаар ардчиллыг авчрах үйл хэрэгт оролцсон МоАХ-ын үүсгэн байгуулагч, Ардчилсан намын шанг татсан, бараг 20 жил парламентад ажилласан гэхчлэн аврагчийн дүрээр хөөргөдөн сайшаажээ.

Ил болсон и-мейлийн төгсгөлд “Энэхүү материалыг Монголын Ардчилсан намыг төлөөлж “DCI” фирм түгээж байна” гэдгийг байнга тодотгон бичсэн нь бий. Дэлхийд нэр хүндтэй хэвлэл, мэдээллийн байгууллагуудад худал, ташаа мэдээлэл түгээх, дурын сэтгүүлчтэй шууд харилцаж сэдэв санал болгох, төлбөр мөнгө төлнө гэдэг тийм ч амар ажил биш. Тиймдээ ч Вашингтонд төвтэй лобби фирмтэй хамтарч, тэдгээр нь төлбөртэйгээр хэвлэлийн мэдээ түгээдэг компани олж улмаар уншигчдын итгэлийг алдсан, найдваргүй сайтуудад мэдээ байршуулсныг баримтууд нотолж байна.

Ерөнхийлөгч Х.Баттулга амь тавьж буй нь илт байна. Тэрбээр Монгол Улсынхаа нэрийг олон улсад гутаагаад ч хамаагүй санасандаа хүрэхээр улайрч буй нь дээрх баримтаас харагдаж байна. Харин одоо Ерөнхийлөгч Х.Баттулга болоод УИХ дахь Ардчилсан намынхан дээрх хөдөлшгүй баримтыг үгүйсгэн ямар тайлбар хийх, сөргүүлэн юу гаргаж тавих бол гэдэг нь сонин байна.

У.Тэргэл

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Элчин сайд Д.Булган Бүгд Найрамдах Итали Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ
Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл өргөн мэдүүлэв
Төрийн шагнал хүртсэн ЗУРГААН бүтээл
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (27)

  • Зочин (66.181.161.70)
    Ардчилсан оронд сонгууль хийхэд иймэрхүү зөвлөгөө өгдөг авдаг зүйл байдаг байлгүй дээ. Ардчиллын өлгий орны хуулийн фирм ямар ч байлаа гэсэн ялагдахаараа хүн буудаж болохгүй шүү гэж наад зах нь зөвлөх байлгүй дээ. Манайхан 2008 онд МАН сонгууль луйвардаад үймээн гарахад яах учраа олохгүй бөөн юм болоо биз дээ. Тэр үеийн Хууль Зүйн сайд Ц.Мөнхоргил гэх коммунист залуу ямар ч байсан 5 хүний амь үрсэн. Хариуцлага хүлээх нь байтугай удаа дараа УИХ -д сонгогдоод ард түмнээрээ даажигнаад МАНАНТААД л сууж байна. МАН тарах цаг хэдийнэ болсон.
    2021 оны 04 сарын 26 | Хариулах
  • зочин (192.82.75.4)
    Чин сайхан амрагтаа хэлж үзээгүй үгээ Чиний төлөө үхье гэж Эх орондоо хэлдэг ...
    2021 оны 04 сарын 26 | Хариулах
  • Зочин (202.21.100.210)
    1990 оны дундуур 17 чингэлэг спирт гаалийн агуулахад ус болоод телевизорын нэвтрүүлэгийн бичлэгийг цонх хагалж хулгайлсан асуудлаар гадаад рүү зугатсан асуудал даватгдах биз
    2021 оны 04 сарын 26 | Хариулах
  • Зочин (202.126.90.119)
    За ёстой яршиг байна. Бүх намууд/ МАН бүр их/ ийм үйлчилгээ авдаг шүү дээ. Баттулгыг харлуулж, хүмүүсийн тархийг угаах гэж мөн их зүтгэж байна аа
    2021 оны 04 сарын 26 | Хариулах
  • ЗОЧИН (202.55.188.105)
    Х.БАТТУЛГЫГ НЭН ДАРУЙ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СУУДЛААС ЗАЙЛУУЛАХЫГ ШААРДАЖ БАЙНА.
    2021 оны 04 сарын 26 | Хариулах
  • Б (203.91.115.52)
    МАНынхан найзуудаа наад хүндээ Монголд байгаа бүх муу муухай бүхниг наагаад бай тэр ждү 14 тэрбум хотгор шангийн уурхай гээд бичээд бай эцэст нь ард түмэн тэнэг биш Х.Баттулга 7 бурхан адил гялалзаж МАН Хүрэлсүх нь хөгд өвс болно. Монгол дахин ЯЛНА
    2021 оны 04 сарын 26 | Хариулах
  • Зочиэ (64.119.18.218)
    Хар PR-аа болиоч Баттулгыг барьж идэх нь ээ энэ МАНГАР МАН,Эрдэнэ,эх орноо худалдсан урвагчид
    2021 оны 04 сарын 26 | Хариулах
  • Зочин (192.82.81.94)
    ард түмэн түүний эсрэг зогсох ёстой шүү энэюуч хийж мэдэхээр бна монголчуудаа
    2021 оны 04 сарын 26 | Хариулах
  • монгол (64.119.27.198)
    ЖЕНКО ОДОО МОНГОЛООС ЗАЙЛАХ, ЭСВЭЛ ... ХУГАЦАА БОЛЖЭЭ. ЮМНЫ САВ ДҮҮРНЭ ГЭЖ БИЙ. АРАЙ Ч ДЭНДЖЭЭ. ИЙМ ЮМНУУДЫН ТӨРД ГАРГАСАН МОНГОЛЧУУД БИДНИЙ ЭМГЭНЭЛ
    2021 оны 04 сарын 26 | Хариулах
  • Иргэн (202.9.46.40)
    Энэ хөлсний бичээч Тэргэл гэгч , МАН ын бууны нохой байна. Баттулгыг муучилж, гүтгэснийхээ төлөө МАН аас хэдийг авдагаа биччих!!!
    2021 оны 04 сарын 26 | Хариулах
  • Болд (103.57.92.240)
    Женко гэж хулгайчыг эртхэн зайлуулах хэрэгтэй энэ хун Монголоор тоглож ард тумнийг талцуулан гамшиг авчирч мэдэх байх шуу
    2021 оны 04 сарын 26 | Хариулах
  • Иргэн (82.144.201.2)
    Ерөнхийлөгчийг хугацаанаас нь өмнө огцоруулах асуудлыг УИХ -д оруулж ярих хэрэгтэй, ингэснээр Ерөнхийлөгчийн албаа өгөөд түүний эдлэх бүх л хөнгөлөлт зэрэг бүх асуудал цуцлагдах естой!!!!
    2021 оны 04 сарын 25 | Хариулах
  • луйварчдаа (202.9.46.144)
    Одоо ерөнхийлэгчийг юм л бол харлуудах ажил гүтгэлэг их өрнөж бндаа.бас л ерөнхийлэгч маань корона вирусыг тараасан болж тараа байлгүй дээ.
    2021 оны 04 сарын 25 | Хариулах
  • Зочин (212.126.47.218)
    iim l uudgui humuus bolohoor manai hursh ulsuud bidniig uur nudeer hardag yumdaa, 2 hurshiiinhuu araar tednii esreg ulsuudtai uls orniihoo erh ashigiin esreg hor nairuulna gedeg eh ornoosoo uravsantai tentsene shuu, herev Mongold ayul uchirval als holiin amerika ehelj tuslahuu, dandaa muu heluuldeg 2 hurshuud chin tuslah uu, hunii achiig deedlej meddeggui uuudgui ulsuud yumdaa bid nar
    2021 оны 04 сарын 25 | Хариулах
  • Zochin (66.181.160.36)
    Ерөнхийлөгчийн санаачилга маш зөв санаачилга төдийгүй бүрэн хэрэгжих боломжтой, бүр хэрэгжих өндөр магадлалтай байна. Учир нь Дээд шүүх нэлээд цэвэрлэгдэж, одоо өндөр мэдлэг чадвартай, ёс суртхуунтай хүмүүс давамгайлах болсон. Нөгөө талаар эдгээр шүүгчдийг хүссэнээрээ байлгах гэж байнга хэвлэл мэдээллээр элдвээр гүтгэдэг, хараат бус байдалд шууд халддаг ганц газар нь МАНгас. Эдгээр шүүгчид энэ бүхнээс үнэхээр залхсан. Энэ бүх дарамт, шахалтаас гарахын зэрэгцээ Монгол улсын шинэ хөгжлийн замыг нээх боломж тэдэнд бий боллоо. Бас дээр нь нэгэнт ийм шийдвэр гарахад ЗГ, УИХ чадамжгүй болох ба МАНгас эдгээр шүүгчид ямар нэгэн хор хүргэх чадваргүй Сүг болж хувирна. Өөрөөр хэлбэл тэдэнд ямар ч эрсдэл үүсэхгүй...
    2021 оны 04 сарын 25 | Хариулах
  • Nam bus irgen (59.153.115.155)
    Genco lalar ami tavihnee. Bitgii gem zemgui muruuruu ard tumnii huuhduudiig samraad uduun hatgaad turhiraad baigaarai.
    2021 оны 04 сарын 25 | Хариулах
  • Зочин (122.201.22.181)
    Аймшигтай
    2021 оны 04 сарын 25 | Хариулах
  • ард (202.9.46.220)
    хэлж буй бус хийж буй үйлдэлийг нь сайн ажиглаараа даа
    2021 оны 04 сарын 25 | Хариулах
  • иргэн (202.9.46.185)
    Баттулгыг дагалдан явдаг 2 сэтгүүлч Уянга,Мөнхбаясгалан анх яаж гарч ирсэн билээ.Жишээ нь Мөнхбаясгалан хэнээс зөвлөмж авсан юм.Яруу найрагч Дашбалбар намайг хүчиндчихлээ гэж шуугиан дэгдээж байсан янхан хүмүүс мартаагүй л байлтай....
    2021 оны 04 сарын 25 | Хариулах
  • Зочин (202.9.46.74)
    За шаа шаа хүний өмнөөс хийгээ биз эрдэнэ сда
    2021 оны 04 сарын 25 | Хариулах
  • зочин (124.158.71.99)
    Одоо аврага Түвшинбаяртайгаа хамт нааран дээр суусан шиг Токиогын олимп үзэх магадлал их байна.
    2021 оны 04 сарын 25 | Хариулах
  • зочин (192.82.87.143)
    Их хуралд ерөнхийлөгчийн нам гэдэг нам бас байгаа юм уу. Ерөнхийлөгч намтай байх ёстой юу. Яагаад түдгэлзүүлээгүй билээ. Яагаад бүх ард түмний эв нэгдэл биш өөрийнхөө төлөө яваад байдаг нь хувийн намтай БОЛООД ТЭР БАЙЖ. нам тараана гэдэг нь зүгээр нэг цаг хожих доог тохуу төдий ажээ. нам тараана гэхэд зарим жижиг нам хөөрснийг нь яана аа
    2021 оны 04 сарын 25 | Хариулах
  • Зочин (192.82.91.3)
    Мөнхбаясгалан эдний заавраар нэвтрүүлэг хийдэг.
    2021 оны 04 сарын 25 | Хариулах
  • Зочин (66.181.161.4)
    Женко бол боловсролгүйн дээр хүмүүжил муутай, ёс суртахууны хувьд юу ч хийхээс буцахгүй нахальный хүн учраас ийм хийсэн гэдэгт нь эргэлзэхгүй байна!!!!
    2021 оны 04 сарын 25 | Хариулах
  • Зочин (202.9.46.235)
    арай хэтэрчээ жонхуугийн бааснууд минь. өөрсдөө л баасаа зөөгөөч
    2021 оны 04 сарын 25 | Хариулах
  • Зочин (202.9.46.207)
    Энэ ЕР маань яацарсан амьтан бэ. Улс төрийн амьдарлаас үүрд баяртай гэж хэлээд ЕР д итгэл үзүүлэх асуудлыг яаравчлах нь дээр биш үү.
    2021 оны 04 сарын 25 | Хариулах
  • Батсүрэн (103.11.192.34)
    Энэ арах дэндэнэ ээ. Тусгаар улсын дотоод хэрэгт хөлс мөнгөөр оролцож болохгүй шүү дээ
    2021 оны 04 сарын 25 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Наадмаар иргэдэд үнэгүй үйлчлэх нийтийн тээврийн чиглэлүүд
    5 цаг 7 мин
  • Үндэсний их баяр наадамд барилдах бөхийн бүртгэл үргэлжилж байна
    5 цаг 31 мин
  • No Brand Монголд — анхны салбар Шинэ хотын захиргааны дэргэд
    6 цаг 36 мин
  • “Үдийн хоол” хөтөлбөрт 22 төрлийн мах, махан бүтээгдэхүүн нийлүүлэх талаар санал солилцлоо
    6 цаг 48 мин
  • FIFA WORLD CUP: Швейцар Колумбын шигшээ багууд учраа таарлаа
    8 цаг 3 мин
  • Баярын өдрүүдэд 139 чиглэлд нийтийн тээврийн 959 автобус иргэдэд үйлчилнэ
    8 цаг 13 мин
  • FIFA WORLD CUP: Лионел Месси, Мохамед Салах нарын тулаан болно
    8 цаг 24 мин
  • Танилц: Хилийн боомтуудын ажиллах цагийн хуваарь
    8 цаг 26 мин
  • БНСУ-ын 21 дэх Ерөнхийлөгч “И Жэ Мёны дуртгал” ном долоодугаар сарын 4-нөөс худалдаанд гарна
    8 цаг 44 мин
  • Үндэсний их баяр наадмын Урианхай сурын харваа өнөөдөр эхэллээ
    9 цаг 11 мин
  • Яармагийн гүүрнээс Ажилчны гудамж хүртэлх авто замын өргөтгөл, шинэчлэлийн ажил үргэлжилж байна
    9 цаг 57 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нэр бүхий эрхмүүдэд төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ
    10 цаг 13 мин
  • Б.Батмэнд: Энэхүү гавьяа шагналыг өвөг дээдсийн минь үлдээсэн их генийн үргэлжлэл гэж бодож байна
    11 цаг 7 мин
  • Кристиано Роналду: Маргааш би сэтгэл амар сэрнэ
    11 цаг 13 мин
  • Д.Болд: Ээждээ барих хамгийн том бэлэг маань байлаа
    11 цаг 23 мин
  • МУГЖ цолоор шагнуулсан дуучин Д.Болдын шилдэг 10 дуу
    11 цаг 25 мин
  • Бага насны хүүхдийг гол, усны ослоос урьдчилан сэргийлж, аюулгүй байдлыг хангахыг анхаарууллаа
    12 цаг 7 мин
  • АНУ-ын дарамт Куб даяар 10 сая орчим хүнийг цахилгаангүй болгов
    12 цаг 21 мин
  • Испани Португалыг нутаг буцааж, Бельги АНУ-ыг талбайд нь бут ниргэв
    12 цаг 27 мин
  • Орхон аймаг ЭЕШ-д 800 оноо авсан сурагч, бэлтгэсэн багш нарыг 100 сая төгрөгөөр урамшууллаа
    12 цаг 36 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
  • Төрийн шагнал хүртэх гэж буй "Болор цом"-ын эзэн, УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатын 11 шүлэг
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
  • 1960 оны долоодугаар сарын 6-нд Үндсэн хуулийг шинэчлэн баталж байжээ
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан П.Хүрэлбаатар
  • Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж эх орондоо ирлээ
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: Иргэн нотариатын үйлчилгээг заавал биечлэн очихгүйгээр зайнаас авах боломжтой болно
  • Хэний ч тааварлаагүй учраа: Аргентин vs Кабо Верде
  • Бразил vs Норвеги: Таван удаагийн аваргууд Европын хүчирхэг багтай тулна
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
  • Н.Учралын Засгийн газарт улсаараа алга таших учиртай юм
  • Б.Баттүшиг ICAPP-ийн залуучуудын жигүүрийг тэргүүлнэ
  • Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ
  • С.Бямбацогтын даргалсан анхны чуулган ба хариуцлага нэхсэн 90 хоног
  • Холимог тулааны хаан хочит Конор Макгрегортой эргэн ирлээ
  • ХӨГЖЛИЙГ ДАН ГАНЦ ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТӨӨР БУС, ХҮНИЙ ХӨГЖИЛ, ДИЖИТАЛ ШИЛЖИЛТ, НОГООН ХӨГЖИЛ, САЙН ЗАСАГЛАЛААР ХЭМЖИХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
  • Жүжгийн зохиолч Б.Цогнэмэхийн туурвил зүйн онцлог
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Төрийн шагнал хүртэх гэж буй "Болор цом"-ын эзэн, УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатын 11 шүлэг
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
  • Бразил vs Норвеги: Таван удаагийн аваргууд Европын хүчирхэг багтай тулна
  • FIFA WORLD CUP: Франц, Мароккогийн шигшээ багууд учраагаа ялж, шөвгийн наймд учраа таарлаа
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
  • Б.Баттүшиг ICAPP-ийн залуучуудын жигүүрийг тэргүүлнэ
  • Н.Учралын Засгийн газарт улсаараа алга таших учиртай юм
  • Холимог тулааны хаан хочит Конор Макгрегортой эргэн ирлээ
  • С.Бямбацогтын даргалсан анхны чуулган ба хариуцлага нэхсэн 90 хоног
  • Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж эх орондоо ирлээ
  • Цаг агаарын эрс тэс үзэгдэл дэлхийн олон улс, бүс нутгийг хамарч байна
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
  • Хэний ч тааварлаагүй учраа: Аргентин vs Кабо Верде
  • ХӨГЖЛИЙГ ДАН ГАНЦ ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТӨӨР БУС, ХҮНИЙ ХӨГЖИЛ, ДИЖИТАЛ ШИЛЖИЛТ, НОГООН ХӨГЖИЛ, САЙН ЗАСАГЛАЛААР ХЭМЖИХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан П.Хүрэлбаатар
  • Жүжгийн зохиолч Б.Цогнэмэхийн туурвил зүйн онцлог
  • Хотоо цэвэр, цэмцгэр байлгах нь төрийн гэхээс илүү та бидний үүрэг шүү Нийслэлчүүдээ!
  • Эрүүл мэндийн ажилтны тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
24 баримт
  • БАРИМТ: Адуу тодорхой хүмүүс, газар орон, туршлагыг олон жилийн турш санаж чаддаг
  • 1960 оны долоодугаар сарын 6-нд Үндсэн хуулийг шинэчлэн баталж байжээ
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК