Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.07
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Спортын зориулалттай тоног, төхөөрөмж, хэрэглэлд ногдох 379,2 сая төгрөгийг гаалийн албан татвараас чөлөөлжээ

2021-4-28
0
ЖИРГЭХ

Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны өнөөдрийн (2021.04.27) хуралдаан 16 гишүүний ирцтэйгээр 14 цагт эхэлсэн бөгөөд хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга Г.Дамдинням хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулсан.     

Хуралдаан Биеийн тамир, спортын салбарын үйл ажиллагаа, төрийн байгууллагын өмчлөлд байсан өмч, төсөв, хөрөнгө оруулалтын талаарх Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Ц.Шаравжамцын мэдээллээр үргэлжлэв.     

Тэрбээр танилцуулгадаа, Улсын Их Хурлын 2017 онд Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулга, 2019 онд Төрөөс биеийн тамир, спортын талаар баримтлах бодлого, Биеийн тамир, спортыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр болон нийтээр дагаж мөрдөх эрх зүйн акт 11-ийг батлуулсан. Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг дагалдуулан Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хууль, Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулсныг онцлоод өнөөдрийн байдлаар Монгол Улсад өмчийн бүх хэлбэрийн 686,880,0 мкв талбай бүхий 1068 спортын заал, 3360288 м.кв талбай бүхий 852 спортын гадаа талбай үйл ажиллагаа явуулж, ашиглагдаж байна. Засгийн газрын 2019 оны 247 дугаар тогтоолоор 32 спортын төрлийн 701 нэр төрлийн тоног, төхөөрөмж хэрэглэлийг гаалийн албан татвараас чөлөөлөхөөр баталсан.  2013 онд 271 сая төгрөгийн спортын хэрэглэл, тоног төхөөрөмж орж ирсэн бол дээрх хуулийн өөрчлөлтийн хүрээнд 2020 онд 46 аж ахуйн нэгж, 5 иргэний импортолсон нийт 2,8 сая ам.долларын үнэ бүхий спортын зориулалттай тоног, төхөөрөмж, хэрэглэлд ногдох 379,2 сая төгрөгийг гаалийн албан татвараас чөлөөлсөн гэдгийг дурдав. 

Мөн тэрбээр, Биеийн тамир, спортын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг боловсруулаад байна. Иргэдийн бие бялдарын хөгжлийг үнэлэх, тогтолцоог сайжруулах хүрээнд хүний биеийн биометрийн үзүүлэлт, биеийн 5 чанарын үзүүлэлтийг тодорхойлох, “Биеийн тамир, спортын үйлчилгээ”-ний зөвлөмж өгдөг механизм бий болгох арга хэмжээг авч хэрэгжүүлж байгааг онцлохын зэрэгцээ Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгад сумдад орон тооны биеийн тамирын арга зүйчийг ажиллуулах чухал заалт тусгасан. Үүнийг Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусган үе шаттай хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Тухайлбал, 2020 оны жилийн эцсийн байдлаар 60 арга зүйч ажиллаж байгаа бол 2022 онд 50, 2023 онд 90, 2024 онд үлдсэн 130-аар нэмэгдүүлж, нийт 330 суманд биеийн тамир хариуцсан арга зүйчтэй болно гэж байлаа.

Биеийн тамирын салбарыг цахимжуулах томоохон зорилт тавин ажиллаж байна. Салбарын мэдээллийн дэд бүтцийг байгуулах хүрээнд босоо удирдлага зохион байгуулалтын тогтолцоонд ажиллах болсноор 32 байгууллагын нэгдсэн мэдээллийн сүлжээг бий болгох, удирдлага зохион байгуулалтын үйл ажиллагаанд программ хангамжийг нэвтрүүлэх, нийт 747 албан хаагчдыг техник хэрэгслээр хангах, холбогдох сургалт, заавар, дүрмийг боловсруулах ажлуудыг төлөвлөн үе шаттайгаар хэрэгжүүлж байна. Салбарын үйл ажиллагааг цахим суурьтай болгох хүрээнд нэгдсэн мэдээллийн цахим сангийн программ хангамжийг хөгжүүлж байна. Дээрх сангийн хөгжүүлэлтийн хүрээнд цол зэргийн систем, статистикийн систем, шигшээ багийн систем, спортын байгууллагын систем, спортын тэмцээн уралдаан, сорилын системүүдийг тус тус хөгжүүлэн салбарын үйл ажиллагааны нэгдсэн платформ үүсгэсэн. Салбарын үйлчилгээг цахим суурьтай болгох хүрээнд мэдээллийн цахим сандаа тулгуурлан цол зэрэг, тэмцээн уралдаан, сорил,  ажил үйлчилгээг “e-Mongolia” системд холбох суурь нөхцөлийг бүрдүүлж байгаа юм. Түүнчлэн мэдээллийн цахим сантай холбогдон ажиллах спортын контентыг бий болгохоор төлөвлөн эхний ээлжид үндэсний спорт болон бие бялдрын түвшин тогтоох сорилоор цахим контент хөгжүүлэхээр төлөвлөн ажлыг эхлүүлээд байна. Хэрэглэгчийн нэгдсэн систем хөгжүүлэх хүрээнд салбарын үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх хүрээнд нэгдсэн мэдээллийн цахим сангийн хөгжүүлэлтийн ажил хийх явцад тодорхой хэмжээний дата, мэдээлэл үүсэх, энэхүү өгөгдлүүдийг холбогдох стандарт шаардлагад нийцүүлэн салбарын үйл ажиллагаанд оролцогч талууд зөвшөөрөгдсөн эрхийн хүрээнд уян хатан байдлаар ашиглах боломжийг бүрдүүлсэн хэрэглэгчдийн нэгдсэн систем хөгжүүлэх ажлыг хийхээр төлөвлөж байгаагаа Ц.Шаравжамц дарга танилцуулгадаа онцолсон.

Мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Мөнхбат, Ё.Баатарбилэг, Ч.Ундрам, Б.Жаргалмаа, Ц.Мөнхцэцэг, Ж.Чинбүрэн, Б.Баярсайхан нар асуулт асууж, санал хэллээ. Гишүүдийн зүгээс нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, цаашлаад хүүхэд, залуусын бие бялдрыг эрүүл чийрэг, өв тэгш хүмүүжүүлэх, монгол хүний дундаж наслалтыг уртасгахад баримталж буй бодлого, спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төвийг хөгжүүлэхэд их, дээд сургуульдтай хамтарч ажиллаж байгаа эсэхийг илүүтэй тодруулав. Мөн Биеийн тамирын тухай хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд эл салбарын хүний нөөц, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, спортын шинжлэх ухааныг бие даасан шинжлэх ухааны салбар болгон хөгжүүлэхэд анхаарах зэрэг бодлогын шинжтэй зарчмын томоохон асуудлуудыг тусгах шаардлагатай гэсэн байр суурийг илэрхийлж байлаа.

Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Ц.Шаравжамц хариултдаа, салбарын их, дээд сургуулиудтай хамтран ажиллаж биеийн тамирын хичээлийн хөтөлбөрийг шинэчлэн боловсруулан, ерөнхий боловсролын хичээлийн хөтөлбөрт цагийг нь нэмэх талаар салбарын яаманд санал хүргүүлээд байгааг онцлов. Мөн тэрбээр, Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төв байгууллагдсанаас хойш үйл ажиллагаагаа өргөн хүрээнд явуулж спортын шинжлэх ухаан, сэтгэл судлал, хоол судлалын чиглэлээр их дээд сургууль, эрдэмтэдтэй хамтарч ажиллаж байгааг дурдахын зэрэгцээ өнөөдрийн байдлаар спортын 44 холбоодоос 32  нь ёс зүйн дүрмээ батлаад тамирчид, дасгалжуулагчдаа мөрдүүлэн ажиллаж байна гэв.  

Байнгын хорооны дарга Г.Дамдинням, Биеийн тамир, спортын улсын хороонд спортын салбарын хөрөнгө оруулалт, санхүүжилтийг тамирчдын ёс зүй, нийгэмд үзүүлж байгаа хариуцлагатай нь уялдуулах системрүү шилжих асуудлыг судлан эргэж танилцуулах чиглэл өгсний зэрэгцээ хуулийн хэрэгжилтийг хангах, тамирчдын сахилга бат, санхүүжилт хөрөнгө оруулалттай холбоотой Байнгын хорооны тогтоол боловсруулж гаргах нь зүйтэй гэв.

Үргэлжлүүлэн Биеийн тамир, спортын тухай хуулийн хэрэгжилтийг шалгах, салбарын хөрөнгө оруулалт санхүүжилтийн талаар санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэн шийдвэрлэв. Ингээд Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг ахалж, Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалмаа, Ё.Баатарбилэг, Ж. Чинбүрэн, Т.Энхтүвшин нарын бүрэлдэхүүнтэй байгуулав. 

Мөн Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн хэрэгжилтийг шалгаж, санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолыг хэлэлцсэн. Хуулийн хэрэгжилтийг хангахад ерөнхий боловсролын сургуулийн үдийн цайг үдийн хоол болгоход шаардагдах хөрөнгө оруулалт, санхүүжилт, салбарын зүгээс баримталж байгаа бодлогын талаар Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд, Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан товч мэдээлэл өгсөн. Уг Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн П.Анужин ахалж, Улсын Их Хурлын гишүүн А.Адьяасүрэн, Ч.Ундрам, Т.Аубакир, С.Чинзориг, Х.Ганхуяг, Б.Жаргалмаа, Б.Баярсайхан нарын бүрэлдэхүүнтэй байгуулахаар боллоо.

Түүнчлэн Кино урлагийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэн шийдвэрлэв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Элчин сайд Д.Булган Бүгд Найрамдах Итали Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ
Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл өргөн мэдүүлэв
Төрийн шагнал хүртсэн ЗУРГААН бүтээл
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Наадмаар иргэдэд үнэгүй үйлчлэх нийтийн тээврийн чиглэлүүд
    2 цаг 48 мин
  • Үндэсний их баяр наадамд барилдах бөхийн бүртгэл үргэлжилж байна
    3 цаг 13 мин
  • No Brand Монголд — анхны салбар Шинэ хотын захиргааны дэргэд
    4 цаг 17 мин
  • “Үдийн хоол” хөтөлбөрт 22 төрлийн мах, махан бүтээгдэхүүн нийлүүлэх талаар санал солилцлоо
    4 цаг 29 мин
  • FIFA WORLD CUP: Швейцар Колумбын шигшээ багууд учраа таарлаа
    5 цаг 44 мин
  • Баярын өдрүүдэд 139 чиглэлд нийтийн тээврийн 959 автобус иргэдэд үйлчилнэ
    5 цаг 54 мин
  • FIFA WORLD CUP: Лионел Месси, Мохамед Салах нарын тулаан болно
    6 цаг 5 мин
  • Танилц: Хилийн боомтуудын ажиллах цагийн хуваарь
    6 цаг 7 мин
  • БНСУ-ын 21 дэх Ерөнхийлөгч “И Жэ Мёны дуртгал” ном долоодугаар сарын 4-нөөс худалдаанд гарна
    6 цаг 25 мин
  • Үндэсний их баяр наадмын Урианхай сурын харваа өнөөдөр эхэллээ
    6 цаг 52 мин
  • Яармагийн гүүрнээс Ажилчны гудамж хүртэлх авто замын өргөтгөл, шинэчлэлийн ажил үргэлжилж байна
    7 цаг 38 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нэр бүхий эрхмүүдэд төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ
    7 цаг 54 мин
  • Б.Батмэнд: Энэхүү гавьяа шагналыг өвөг дээдсийн минь үлдээсэн их генийн үргэлжлэл гэж бодож байна
    8 цаг 48 мин
  • Кристиано Роналду: Маргааш би сэтгэл амар сэрнэ
    8 цаг 54 мин
  • Д.Болд: Ээждээ барих хамгийн том бэлэг маань байлаа
    9 цаг 4 мин
  • МУГЖ цолоор шагнуулсан дуучин Д.Болдын шилдэг 10 дуу
    9 цаг 6 мин
  • Бага насны хүүхдийг гол, усны ослоос урьдчилан сэргийлж, аюулгүй байдлыг хангахыг анхаарууллаа
    9 цаг 48 мин
  • АНУ-ын дарамт Куб даяар 10 сая орчим хүнийг цахилгаангүй болгов
    10 цаг 2 мин
  • Испани Португалыг нутаг буцааж, Бельги АНУ-ыг талбайд нь бут ниргэв
    10 цаг 9 мин
  • Орхон аймаг ЭЕШ-д 800 оноо авсан сурагч, бэлтгэсэн багш нарыг 100 сая төгрөгөөр урамшууллаа
    10 цаг 17 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
  • Төрийн шагнал хүртэх гэж буй "Болор цом"-ын эзэн, УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатын 11 шүлэг
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
  • 1960 оны долоодугаар сарын 6-нд Үндсэн хуулийг шинэчлэн баталж байжээ
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан П.Хүрэлбаатар
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
  • Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж эх орондоо ирлээ
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: Иргэн нотариатын үйлчилгээг заавал биечлэн очихгүйгээр зайнаас авах боломжтой болно
  • Хэний ч тааварлаагүй учраа: Аргентин vs Кабо Верде
  • Бразил vs Норвеги: Таван удаагийн аваргууд Европын хүчирхэг багтай тулна
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
  • Н.Учралын Засгийн газарт улсаараа алга таших учиртай юм
  • Б.Баттүшиг ICAPP-ийн залуучуудын жигүүрийг тэргүүлнэ
  • Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ
  • С.Бямбацогтын даргалсан анхны чуулган ба хариуцлага нэхсэн 90 хоног
  • Холимог тулааны хаан хочит Конор Макгрегортой эргэн ирлээ
  • ХӨГЖЛИЙГ ДАН ГАНЦ ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТӨӨР БУС, ХҮНИЙ ХӨГЖИЛ, ДИЖИТАЛ ШИЛЖИЛТ, НОГООН ХӨГЖИЛ, САЙН ЗАСАГЛАЛААР ХЭМЖИХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
  • Жүжгийн зохиолч Б.Цогнэмэхийн туурвил зүйн онцлог
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Төрийн шагнал хүртэх гэж буй "Болор цом"-ын эзэн, УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатын 11 шүлэг
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
  • Бразил vs Норвеги: Таван удаагийн аваргууд Европын хүчирхэг багтай тулна
  • FIFA WORLD CUP: Франц, Мароккогийн шигшээ багууд учраагаа ялж, шөвгийн наймд учраа таарлаа
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
  • Б.Баттүшиг ICAPP-ийн залуучуудын жигүүрийг тэргүүлнэ
  • Н.Учралын Засгийн газарт улсаараа алга таших учиртай юм
  • Холимог тулааны хаан хочит Конор Макгрегортой эргэн ирлээ
  • С.Бямбацогтын даргалсан анхны чуулган ба хариуцлага нэхсэн 90 хоног
  • Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж эх орондоо ирлээ
  • Цаг агаарын эрс тэс үзэгдэл дэлхийн олон улс, бүс нутгийг хамарч байна
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
  • Хэний ч тааварлаагүй учраа: Аргентин vs Кабо Верде
  • ХӨГЖЛИЙГ ДАН ГАНЦ ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТӨӨР БУС, ХҮНИЙ ХӨГЖИЛ, ДИЖИТАЛ ШИЛЖИЛТ, НОГООН ХӨГЖИЛ, САЙН ЗАСАГЛАЛААР ХЭМЖИХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан П.Хүрэлбаатар
  • Жүжгийн зохиолч Б.Цогнэмэхийн туурвил зүйн онцлог
  • Хотоо цэвэр, цэмцгэр байлгах нь төрийн гэхээс илүү та бидний үүрэг шүү Нийслэлчүүдээ!
  • Эрүүл мэндийн ажилтны тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
24 баримт
  • БАРИМТ: Адуу тодорхой хүмүүс, газар орон, туршлагыг олон жилийн турш санаж чаддаг
  • 1960 оны долоодугаар сарын 6-нд Үндсэн хуулийг шинэчлэн баталж байжээ
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК