Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.07
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Түр хорооны хуралдаанаар цаг үеийн асуудлаар Улсын онцгой комиссын мэдээллийг сонслоо

2021-4-28
0
ЖИРГЭХ

Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг сар тутам нээлттэйгээр хэлэлцэж, хяналт тавих шаардлагатай бол Улсын Их Хурлын холбогдох Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий түр хорооны өнөөдрийн (2021.04.28) хуралдаан 11 цагт эхэлж, цаг үеийн мэдээлэл сонслоо.

Хуралдаанд Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Эрүүл мэндийн сайд С.Энхболд болон холбогдох албан тушаалтнууд оролцов. 

"Коронавируст халдварын дэгдэлттэй холбогдуулан эрүүл мэндийн байгууллагын бэлэн байдал, эмчилгээ, хүний нөөцийн хүрэлцээ, вакцинжуулалтын хангалт, нийлүүлэлтийн нөхцөл байдал"-ын талаар Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан мэдээлэл хийсэн.  

Манай улсад 2021 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн байдлаар нийт 32497 иргэн халдвар авч, үүнээс 54 хувь нь эдгэрээд байгаа бөгөөд клиникт хэвтэн эмчлүүлж байгаа 4427 иргэн байгаагаас, нийслэлд 3296, орон нутагт 1131 иргэн байна. Өнөөдрийн байдлаар халдварын улмаас суурь өвчин хавсарсан байдлаар нас барсан хүний тоо 8, халдварын улмаас нас барсан иргэний тоо 88, нийт 96-д хүрээд байна. Одоо 11 эмнэлэгт 80 иргэний биеийн байдал нэн хүнд эрчимт эмчилгээнд байна. Мөн европын орнуудаас ирсэн зургаан иргэнээс англи маягийн мутацлагдсан хэлбэрийн вирус илэрснийг баталгаажуулах шинжилгээний ажлууд гадаад, дотоодын лабораториудад хийж байна.

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 20 дугаар тогтоолоор Хүн амыг дархлаажуулалтад бэлтгэх, гадаад орноос вакцин авахад бэлтгэх ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа бөгөөд одоогийн байдлаар арилжааны шугамаар синофарм вакцин 2,8 сая тун  2021 оны  дөрөвдүгээр сард, спутник 1 сая тунг тавдугаар сарын эхээр, КОВАКС  хөтөлбөрийн хүрээнд АстраЗенекаг 48 мянган тунг дөрөвдүгээр сард, АстраЗенека, Пфайзер 1 сая 172 мянган тунг бүгд 5 сая тунг 2021 оныг дуустал тус тус татан авах ажил төлөвлөгөөний дагуу цаг хугацаанд нь хийж, вакцинжуулалтын ажлыг эрчимжүүлж байна. 

Засгийн газраас БНЭУ,  БНХАУ, БНСУ, Белги, ОХУ-аас дөрвөн төрлийн 1, 750,640 тун вакциныг татан авсан бөгөөд насанд хүрсэн нийт 2,067,292 хүнийг хамруулахаас I-тунд 34,2, II тунд 11,6 хувийг хамруулаад байна. Дөрөвдүгээр сарын 26-ны өдрийн байдлаар дархлаажуулалтын I тунд нийслэлд 557,386, орон нутагт 150,452 иргэн, II тунд нийслэлд 232,601 иргэн, орон нутагт 7370 иргэн тус тус хамрагдаж, улсын хэмжээнд вакцинжуулалтын I тунд нийт 707,838 иргэн, II тунд 239,971 иргэн хамрагдаад байна. Нийслэлийн хэмжээнд 2021 оны дөрөвдүгээр сарын 26-ны өдрөөс тавдугаар сарын 08-ны өдөр хүртлэх хугацаанд нийт 250 баг, 120 цэг ажиллаж,  өдөрт дунджаар 60 мянган хүнд вакцин хийхээр төлөвлөн ажиллаж байгаа бөгөөд 05 дугаар сарын 08-нд нийслэлийн хүн амыг вакцины I тунд, 06 дугаар сарын 04-нөөс өмнө II тунд хамруулж дуусгахаар төлөвлөн ажиллаж байгааг Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан мэдээлэлдээ онцоллоо. 

Мөн тэрбээр, сүүлийн өдрүүдэд халдварын тархалт эрс нэмэгдэж, улсын болон хувийн хэвшлийн эмнэлгийг дайчлан ашиглаж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 28 эмнэлгийн эрчимт эмчилгээний 80, энгийн эмчилгээний 660 ор, аймаг орон нутгийн 24 эмнэлгийн эрчимт эмчилгээний 168, энгийн 3151 ор сул байна. Коронавирусын халдвар авч биеийн байдал нь нэн хүндэрсэн иргэдийг эмчлэх зорилгоор сэхээн амьдруулах  нарийн мэргэжлийн эмчилгээний 22 багийг ажиллуулж байна.  Болзошгүй үед ашиглах зорилготой  шаардлагатай эмчилгээний  байр савыг бэлтгэж, дэлгэхээр 3 ээлжээр нийт 80 эмч, 180 эмнэлгийн мэргэжилтэн, 45 сувилагч, тусгай мэргэжлийн болон бусад алба хаагч ажиллах тооцоо гарган ажиллаж байна. Түүнчлэн АШУИС-ийн Монгол Японы эмнэлгийн оюутны байранд 450 ор дэлгэн, халдварын тохиолдлыг тусгаарлан эмчлэх нэгжийг хуваарилан, хөнгөн хэлбэрийн халдвар авсан өвчтөнүүдийг шилжүүлэх, эхний ээлжинд резидент нар байрлан ажиллахаар бэлтгэж байна. Мөн ШУТИС-ийн оюутны  I байр, АШУИС-ийн  оюутны II, III  байр, Архангай аймгийн оюутны байр нийт 337 өрөөний 1830 орыг төлөвлөж, ДЭМБ-аас гаргасан зөвлөмжийн дагуу эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх эмч ажилчид, хамгаалалтад ажиллах албан хаагч нийт 844 хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж байна. Цаашид хөнгөн өвчтөнүүдийг тусгаарлан эмчлэх зориулалттай нийслэлийн хэмжээнд долоон дүүрэгт хувийн хэвшлийн 52 эмнэлгийн 949, 23 сувилалын 1083, нийт 2229 орыг нэмэлтээр, нийслэлийн  зургаан дүүргийн 152 амралтын газрын 7940, 16 жуулчны баазын 1320 нийт 9260 орыг дайчлан гаргахаар ажиллаж байна. Шаардлагатай тохиолдолд эдгээр байрыг нэмэлтээр ашиглах болно гэж байлаа.  

Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар  коронавируст халдварын шаардлагатай 37 нэр төрлийн нийт 5 тэрбум төгрөгийн эмийн, 16 нэр төрлийн  38,3 тэрбум төгрөгийн хувийн хамгаалал хэрэгслийн нөөцтэй байна. Эрүүл мэндийн байгууллагуудад нийт 984 амьсгалын аппарат, үүнээс зөөврийн 137-г ашиглаж байгааг УОК-ын дарга мэдээлэлдээ онцлохын зэрэгцээ ХӨСҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасагт нэн шаардлагатай хүчилтөрөгчийн үйлдвэрийг шуурхай барих ажлыг зохион байгуулж, энэ долоо хоногт ашиглалтад хүлээн авч байна. 10 хоногийн хугацаанд барьж ашиглалтад орсон энэ барилга ашиглалтад орсноор ХӨСҮТ-ийн хүчилтөрөгчийн хэрэгцээ, шаардлага хангагдаад зогсохгүй, бусад эмнэлгүүдэд нийлүүлэх боломж бүрдэнэ гэж байлаа. Мөн Эрүүл мэндийн яамаас дөрөвдүгээр сарын 16-ны өдөр 18 эрүүл мэндийн байгууллагад 111 ширхэг хүчилтөрөгч өтгөрүүлөгч аппарат хуваарилан олгож, хүчилтөрөгчийн нөөцийн хангалт өнөөдрийн байдлаар 86,4 хувьтай байна. Есөн дүүрэгт хүчилтөрөгчийн шугам сүлжээг бий болгож, 21 аймагт хүчилтөрөгчийн бэсрэг үйлдвэрийг ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байгааг танилцуулгадаа дурдсан. 

Дараа нь Эрүүл мэндийн сайд С.Энхболд вакцинжуулалтын явц, хангалт, нийлүүлэлтийн талаар  товч мэдээлэл хийв. 

Улсын онцглой комиссын мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг, Т.Доржханд, Д.Өнөрболор, П.Анужин, Б.Бат-Эрдэнэ, С.Одонтуяа, Б.Жаргалмаа, С.Ганбаатар, Х.Бапелхан, Н.Алтанхуяг нар асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийлсэн. Гишүүдийн зүгээс коронавирусын халдварын мутацийн олон хэлбэр дэгдэж байгаа энэ үед вирусыг дотооддоо судлах, лаборатори байгуулах, дархлаажуулалтын тандалд судалгаа хийж байгаа эсэх, цаашлаад хүүхдүүдийг вакцинд хамруулахад баримталж байгаа бодлого, арга хэмжээг илүүтэй тодруулж байлаа. 

Бид вакцинжуулалт хамрагдсан хүмүүсийн судалгааг түүврийн аргаар хийж байгаа. Судалгааны хэд хэдэн багууд гарсан. 2020 оны дөрөвдүгээр сараас хойш ЭМЯ-ны дэргэдэх Шинжлэх ухааны технологийн зөвлөлөөр  эрдэмтэн судлаачдын 14 судалгааны ажил хэлэлцэгдэж, одоогоор долоон ажил нь амжилттай хэрэгжээд явж байна. Үүнд мутацийн хэлбэрүүдийг судлах, дархлаа тогтоцын талаар судалгаа хийж байна. Үр дүн эхнээсээ гарч байгаа, удахгүй танилцуулна гэдгийг Эрүүл мэндийн сайд С.Энхболд хариултдаа онцлоод вакцины I тун хийлгэснээс хойш 6052 хүн, II тун хийлгэсэн хүмүүсээс 80 нь халдвар авсан гэсэн бүртгэл судалгаа байна гэв.

Харин Шадар сайд С.Амарсайхан хариултдаа, хэрэв вакциныг хүүхдүүдэд хийх зөвшөөрөл, заавар зөвөлгөө гарвал бид хүүхэд, залуучуудаа вакцинд хамруулах судалгаа, бэлтгэл ажлыг хийж байгаа. АНУ-ын пфайзер вакциныг 12 наснаас дээш хүүхдэд хийх зөвшөөрлийг авахаар хүсэлтээ тавьсан байгаа юм билээ. Мөн бусад орнуудад хүүхдийн вакцины судалгаанууд хийж байгаа ч эцэслэгдээгүй байна гэж байлаа. Түүнчлэн тэрбээр, вакцины нийлүүлэлт, хүрэлцээний тухайд төлбөртэй вакцин хийх боломжийг хязгаарлаагүй. Энэ талын шаардлагатай бүх зөвшөөрлийг аж ахуйн нэгжүүдэд өгснийг тодотгохын зэрэгцээ харамсалтай нь аж ахуйн нэгж, Засгийн газраас шалтгаалахгүйгээр дэлхий даяар вакцины олдоц, нийлүүлэлт хүнд байна. Гэсэн хэдий ч манай улс вакцинжуулалтын ажлаар дэлхийн 200 гаруй улсаас долоод явж байгааг хариултдаа онцлов гэж УИХ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Элчин сайд Д.Булган Бүгд Найрамдах Итали Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ
Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл өргөн мэдүүлэв
Төрийн шагнал хүртсэн ЗУРГААН бүтээл
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Наадмаар иргэдэд үнэгүй үйлчлэх нийтийн тээврийн чиглэлүүд
    2 цаг 46 мин
  • Үндэсний их баяр наадамд барилдах бөхийн бүртгэл үргэлжилж байна
    3 цаг 10 мин
  • No Brand Монголд — анхны салбар Шинэ хотын захиргааны дэргэд
    4 цаг 15 мин
  • “Үдийн хоол” хөтөлбөрт 22 төрлийн мах, махан бүтээгдэхүүн нийлүүлэх талаар санал солилцлоо
    4 цаг 27 мин
  • FIFA WORLD CUP: Швейцар Колумбын шигшээ багууд учраа таарлаа
    5 цаг 42 мин
  • Баярын өдрүүдэд 139 чиглэлд нийтийн тээврийн 959 автобус иргэдэд үйлчилнэ
    5 цаг 52 мин
  • FIFA WORLD CUP: Лионел Месси, Мохамед Салах нарын тулаан болно
    6 цаг 3 мин
  • Танилц: Хилийн боомтуудын ажиллах цагийн хуваарь
    6 цаг 5 мин
  • БНСУ-ын 21 дэх Ерөнхийлөгч “И Жэ Мёны дуртгал” ном долоодугаар сарын 4-нөөс худалдаанд гарна
    6 цаг 23 мин
  • Үндэсний их баяр наадмын Урианхай сурын харваа өнөөдөр эхэллээ
    6 цаг 50 мин
  • Яармагийн гүүрнээс Ажилчны гудамж хүртэлх авто замын өргөтгөл, шинэчлэлийн ажил үргэлжилж байна
    7 цаг 36 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нэр бүхий эрхмүүдэд төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ
    7 цаг 52 мин
  • Б.Батмэнд: Энэхүү гавьяа шагналыг өвөг дээдсийн минь үлдээсэн их генийн үргэлжлэл гэж бодож байна
    8 цаг 46 мин
  • Кристиано Роналду: Маргааш би сэтгэл амар сэрнэ
    8 цаг 52 мин
  • Д.Болд: Ээждээ барих хамгийн том бэлэг маань байлаа
    9 цаг 2 мин
  • МУГЖ цолоор шагнуулсан дуучин Д.Болдын шилдэг 10 дуу
    9 цаг 4 мин
  • Бага насны хүүхдийг гол, усны ослоос урьдчилан сэргийлж, аюулгүй байдлыг хангахыг анхаарууллаа
    9 цаг 46 мин
  • АНУ-ын дарамт Куб даяар 10 сая орчим хүнийг цахилгаангүй болгов
    10 цаг 0 мин
  • Испани Португалыг нутаг буцааж, Бельги АНУ-ыг талбайд нь бут ниргэв
    10 цаг 6 мин
  • Орхон аймаг ЭЕШ-д 800 оноо авсан сурагч, бэлтгэсэн багш нарыг 100 сая төгрөгөөр урамшууллаа
    10 цаг 15 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
  • Төрийн шагнал хүртэх гэж буй "Болор цом"-ын эзэн, УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатын 11 шүлэг
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
  • 1960 оны долоодугаар сарын 6-нд Үндсэн хуулийг шинэчлэн баталж байжээ
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан П.Хүрэлбаатар
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
  • Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж эх орондоо ирлээ
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: Иргэн нотариатын үйлчилгээг заавал биечлэн очихгүйгээр зайнаас авах боломжтой болно
  • Хэний ч тааварлаагүй учраа: Аргентин vs Кабо Верде
  • Бразил vs Норвеги: Таван удаагийн аваргууд Европын хүчирхэг багтай тулна
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
  • Н.Учралын Засгийн газарт улсаараа алга таших учиртай юм
  • Б.Баттүшиг ICAPP-ийн залуучуудын жигүүрийг тэргүүлнэ
  • Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ
  • С.Бямбацогтын даргалсан анхны чуулган ба хариуцлага нэхсэн 90 хоног
  • Холимог тулааны хаан хочит Конор Макгрегортой эргэн ирлээ
  • ХӨГЖЛИЙГ ДАН ГАНЦ ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТӨӨР БУС, ХҮНИЙ ХӨГЖИЛ, ДИЖИТАЛ ШИЛЖИЛТ, НОГООН ХӨГЖИЛ, САЙН ЗАСАГЛАЛААР ХЭМЖИХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
  • Жүжгийн зохиолч Б.Цогнэмэхийн туурвил зүйн онцлог
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Төрийн шагнал хүртэх гэж буй "Болор цом"-ын эзэн, УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатын 11 шүлэг
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
  • Бразил vs Норвеги: Таван удаагийн аваргууд Европын хүчирхэг багтай тулна
  • FIFA WORLD CUP: Франц, Мароккогийн шигшээ багууд учраагаа ялж, шөвгийн наймд учраа таарлаа
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
  • Б.Баттүшиг ICAPP-ийн залуучуудын жигүүрийг тэргүүлнэ
  • Н.Учралын Засгийн газарт улсаараа алга таших учиртай юм
  • Холимог тулааны хаан хочит Конор Макгрегортой эргэн ирлээ
  • С.Бямбацогтын даргалсан анхны чуулган ба хариуцлага нэхсэн 90 хоног
  • Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж эх орондоо ирлээ
  • Цаг агаарын эрс тэс үзэгдэл дэлхийн олон улс, бүс нутгийг хамарч байна
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
  • Хэний ч тааварлаагүй учраа: Аргентин vs Кабо Верде
  • ХӨГЖЛИЙГ ДАН ГАНЦ ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТӨӨР БУС, ХҮНИЙ ХӨГЖИЛ, ДИЖИТАЛ ШИЛЖИЛТ, НОГООН ХӨГЖИЛ, САЙН ЗАСАГЛАЛААР ХЭМЖИХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан П.Хүрэлбаатар
  • Жүжгийн зохиолч Б.Цогнэмэхийн туурвил зүйн онцлог
  • Хотоо цэвэр, цэмцгэр байлгах нь төрийн гэхээс илүү та бидний үүрэг шүү Нийслэлчүүдээ!
  • Эрүүл мэндийн ажилтны тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
24 баримт
  • БАРИМТ: Адуу тодорхой хүмүүс, газар орон, туршлагыг олон жилийн турш санаж чаддаг
  • 1960 оны долоодугаар сарын 6-нд Үндсэн хуулийг шинэчлэн баталж байжээ
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК