Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.07
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан хууль, тогтоолын төслүүд өргөн барилаа

2021-4-30
0
ЖИРГЭХ

Улсын Их Хурлын гишүүн Сангийн сайд Б.Жавхлан Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл, “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет”  ХХК-ийн  талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолд өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төсөл, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2020 оны хэрэгжилтийн дүнг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.

А.Төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөллийн тухай

Төсвийн тухай хуулиар “Засгийн газар дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийг хэлэлцэн, жил бүрийн тавдугаар сарын 1-ний дотор Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр заасан байдаг. Үүний дагуу Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг боловсруулжээ.

Төсвийн хүрээний мэдэгдэл нь Монгол Улсын 2022 оны төсвийн зарлагын хязгаар, 2023-2024 оны дунд хугацааны зарлагын хязгаарын төсөөлөл болон Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуулийн төсөл, холбогдох тооцоо, судалгааны үндсэн суурь үзүүлэлт болж, тэдгээрийг боловсруулах нөхцөлийг бүрдүүлэх юм.

Б.Тогтоолд өөрчлөлт оруулах тухай

УИХ-аас 2017 оны хоёрдугаар сарын 10-ны өдөр “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай 23 дугаар тогтоолыг баталж, уг тогтоолын 3  дахь заалтад “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-ийн 49 хувийн энгийн хувьцааг Хөгжлийн банк болон Монголбанкнаас Худалдаа хөгжлийн банкинд байршуулсан мөнгөн хөрөнгө, ногдол ашиг, вексель зэрэг эх үүсвэрээс суутган тооцох хэлцэл хийж, төрийн өмчид авах арга хэмжээг зохион байгуулахыг УИХ-ын Хууль зүйн байнгын хороо, Засгийн газарт даалгасан.

Уг тогтоолын дагуу Монгол Улсын Ерөнхий сайдын 2017 оны аравдугаар сарын 26-ны өдрийн 151 тоот захирамжаар байгуулсан ажлын хэсэг “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-ийн 49 хувийн энгийн хувьцааг худалдан авсан гэх талтай хэлэлцээрийн хүрээнд дөрвөн удаагийн уулзалт, хэлцлийг зохион байгуулсан байна.

Хэлцлийн үр дүн, ажлын хэсгийн санал дүгнэлтийг Засгийн газрын 2018 оны нэгдүгээр сарын 4-ний өдрийн хуралдаанд танилцуулж, “Хувьцааг төрийн өмчид бүртгэх, холбогдох төлбөрийг суутган тооцох тухай” тогтоол гаргасан ч “Монголиан коппер корпорэйшн” ХХК эс зөвшөөрчээ.

Ийнхүү Засгийн газраас УИХ-ын 2017 оны 23 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор суутган тооцох хэлцэл хийж, төрийн өмчид авах чиглэлээр боломжтой бүхий л арга хэмжээг авч хэрэгжүүлсэн боловч хэлцэл амжилтгүй болсон тул УИХ-ын 2017 оны 23 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах зорилгоор тус тогтоолд өөрчлөлт оруулах шаардлага үүссэн байна.

В.Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн тухай

Монгол Улсын Засгийн газар 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрөө хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг 2020 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн 203 дугаар тогтоолоороо батлан хэрэгжүүлж байна.

Засгийн газар хөтөлбөрийн 6 бүлэг буюу КОВИД-19 халдварт цар тахлаас үүдэлтэй нийгэм, эдийн засгийн хүндрэлийг даван туулах бодлого, Хүний хөгжлийн бодлого, Эдийн засгийн бодлого, Ногоон хөгжлийн бодлого, Засаглалын бодлого, Нийслэл ба бүс, орон нутгийн хөгжлийн бодлогын 23 тэргүүлэх зорилго, 259 зорилтын хүрээнд хэрэгжүүлэх 1087 арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Манай Улс 2019 оны сүүлчээс өнөөг хүртэл бусад улс орнуудын нэгэн адил Ковид-19 цар тахлын эсрэг онцгой байдлын дэглэмд шилжиж, үүнийг дагасан эдийн засаг, нийгмийн амаргүй хүнд сорилттой тулж байна. 2020 онд манай улсын эдийн засаг 5.3 хувиар буурч, улсын төсвийн алдагдал 4.5 их наяд төгрөгт хүрсэн, бизнес эрхлэгч өрхийн 27 хувь нь орлогогүй болж, 68.9 мянган ажлын байр үгүй болсон байна.

Цар тахлын хүнд нөхцөл байдалд Засгийн газар бүхий л боломжоороо хямралыг даван туулж, өрхийн орлогыг хамгаалахын төлөө ажиллаж байна. Тухайлбал, иргэдийн амьжиргааг дэмжих зорилгоор 18 хүртэлх насны хүүхэд бүрт 100.0 мянган төг-ийн мөнгөн тэтгэмж cap бүр олгох, нийгмийн даатгалын шимтгэл, албан татварт тооцох алданги, торгуулиас аж ахуйн нэгж, байгууллагыг чөлөөлөх, ипотекийн зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг хойшлуулах зэрэг арга хэмжээг авсан.

Засгийн газрын 2020 оны 211 дүгээр тогтоолоор айл өрхийн болон зарим аж ахуйн нэгж, байгууллагын цахилгаан, дулааны эрчим хүч, дулааны уур хэрэглэсний төлбөр, цэвэр, бохир усны үйлчилгээний төлбөр, хог хаягдлын үйлчилгээний хураамжийг 2021 оны долдугаар сарын 1-ний өдөр хүртэл төрөөс хариуцан төлөх, сайжруулсан шахмал түлшний нэг тонн тутмын үнийг 75 хувиар хөнгөлөх арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа билээ.

Түүнчлэн цар тахлын үед иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идзвхжүүлэх эорилгоор “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10.0 (арван) их наядын цогц төлөвлөгөө”-г Засгийн газрын 2021 оны хоёрдугаар сарын 17-ны өдрийн 42 дугаар тогтоолоор батлан хэрэгжүүлж эхэллээ. Засгийн газраас коронавируст халдварын эсрэг вакцинд 18-аас дээш насны 2 сая 83 мянга буюу нийт хүн амын 63 хувийг хамруулахаар төлөвлөн ажиллаж байна.

Ийнхүү Засгийн газар 2020 оны долдугаар сараас 2021 оны гуравдугаар cap хүртэлх богино хугацаанд цар тахлаас иргэдээ хамгаалах, иргэд, аж ахуйн нэгжийг санхүүгийн хямралаас хамгаалах, улс орныхоо эдийн засгийг богино хугацаанд сэргээж, өсөлтийг бий болгох, хугацаа тулсан өр, төлбөрийг барагдуулах, банк санхүүгийн тогтолцоог эрүүлжүүлэх, Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг сайжруулах, түүхий эдийн экспортыг тогтвортой байлгах, үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих, ахмад настан, нийгмийн хамгаалал зайлшгүй шаардлагатай иргэдэд төрийн халамж үзүүлэх зэрэг асуудалд гол анхаарлаа хандуулан ажиллаж байгаа талаар танилцуулгад дурджээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Элчин сайд Д.Булган Бүгд Найрамдах Итали Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ
Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл өргөн мэдүүлэв
Төрийн шагнал хүртсэн ЗУРГААН бүтээл
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Наадмаар иргэдэд үнэгүй үйлчлэх нийтийн тээврийн чиглэлүүд
    1 цаг 34 мин
  • Үндэсний их баяр наадамд барилдах бөхийн бүртгэл үргэлжилж байна
    1 цаг 59 мин
  • No Brand Монголд — анхны салбар Шинэ хотын захиргааны дэргэд
    3 цаг 4 мин
  • “Үдийн хоол” хөтөлбөрт 22 төрлийн мах, махан бүтээгдэхүүн нийлүүлэх талаар санал солилцлоо
    3 цаг 16 мин
  • FIFA WORLD CUP: Швейцар Колумбын шигшээ багууд учраа таарлаа
    4 цаг 31 мин
  • Баярын өдрүүдэд 139 чиглэлд нийтийн тээврийн 959 автобус иргэдэд үйлчилнэ
    4 цаг 41 мин
  • FIFA WORLD CUP: Лионел Месси, Мохамед Салах нарын тулаан болно
    4 цаг 52 мин
  • Танилц: Хилийн боомтуудын ажиллах цагийн хуваарь
    4 цаг 53 мин
  • БНСУ-ын 21 дэх Ерөнхийлөгч “И Жэ Мёны дуртгал” ном долоодугаар сарын 4-нөөс худалдаанд гарна
    5 цаг 12 мин
  • Үндэсний их баяр наадмын Урианхай сурын харваа өнөөдөр эхэллээ
    5 цаг 39 мин
  • Яармагийн гүүрнээс Ажилчны гудамж хүртэлх авто замын өргөтгөл, шинэчлэлийн ажил үргэлжилж байна
    6 цаг 25 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нэр бүхий эрхмүүдэд төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ
    6 цаг 41 мин
  • Б.Батмэнд: Энэхүү гавьяа шагналыг өвөг дээдсийн минь үлдээсэн их генийн үргэлжлэл гэж бодож байна
    7 цаг 35 мин
  • Кристиано Роналду: Маргааш би сэтгэл амар сэрнэ
    7 цаг 41 мин
  • Д.Болд: Ээждээ барих хамгийн том бэлэг маань байлаа
    7 цаг 50 мин
  • МУГЖ цолоор шагнуулсан дуучин Д.Болдын шилдэг 10 дуу
    7 цаг 53 мин
  • Бага насны хүүхдийг гол, усны ослоос урьдчилан сэргийлж, аюулгүй байдлыг хангахыг анхаарууллаа
    8 цаг 35 мин
  • АНУ-ын дарамт Куб даяар 10 сая орчим хүнийг цахилгаангүй болгов
    8 цаг 48 мин
  • Испани Португалыг нутаг буцааж, Бельги АНУ-ыг талбайд нь бут ниргэв
    8 цаг 55 мин
  • Орхон аймаг ЭЕШ-д 800 оноо авсан сурагч, бэлтгэсэн багш нарыг 100 сая төгрөгөөр урамшууллаа
    9 цаг 3 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
  • Төрийн шагнал хүртэх гэж буй "Болор цом"-ын эзэн, УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатын 11 шүлэг
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
  • 1960 оны долоодугаар сарын 6-нд Үндсэн хуулийг шинэчлэн баталж байжээ
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан П.Хүрэлбаатар
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
  • Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж эх орондоо ирлээ
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: Иргэн нотариатын үйлчилгээг заавал биечлэн очихгүйгээр зайнаас авах боломжтой болно
  • Хэний ч тааварлаагүй учраа: Аргентин vs Кабо Верде
  • Бразил vs Норвеги: Таван удаагийн аваргууд Европын хүчирхэг багтай тулна
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
  • Н.Учралын Засгийн газарт улсаараа алга таших учиртай юм
  • Б.Баттүшиг ICAPP-ийн залуучуудын жигүүрийг тэргүүлнэ
  • Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ
  • С.Бямбацогтын даргалсан анхны чуулган ба хариуцлага нэхсэн 90 хоног
  • Холимог тулааны хаан хочит Конор Макгрегортой эргэн ирлээ
  • ХӨГЖЛИЙГ ДАН ГАНЦ ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТӨӨР БУС, ХҮНИЙ ХӨГЖИЛ, ДИЖИТАЛ ШИЛЖИЛТ, НОГООН ХӨГЖИЛ, САЙН ЗАСАГЛАЛААР ХЭМЖИХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
  • Жүжгийн зохиолч Б.Цогнэмэхийн туурвил зүйн онцлог
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Төрийн шагнал хүртэх гэж буй "Болор цом"-ын эзэн, УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатын 11 шүлэг
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
  • Бразил vs Норвеги: Таван удаагийн аваргууд Европын хүчирхэг багтай тулна
  • FIFA WORLD CUP: Франц, Мароккогийн шигшээ багууд учраагаа ялж, шөвгийн наймд учраа таарлаа
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
  • Б.Баттүшиг ICAPP-ийн залуучуудын жигүүрийг тэргүүлнэ
  • Н.Учралын Засгийн газарт улсаараа алга таших учиртай юм
  • Холимог тулааны хаан хочит Конор Макгрегортой эргэн ирлээ
  • С.Бямбацогтын даргалсан анхны чуулган ба хариуцлага нэхсэн 90 хоног
  • Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж эх орондоо ирлээ
  • Цаг агаарын эрс тэс үзэгдэл дэлхийн олон улс, бүс нутгийг хамарч байна
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
  • Хэний ч тааварлаагүй учраа: Аргентин vs Кабо Верде
  • ХӨГЖЛИЙГ ДАН ГАНЦ ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТӨӨР БУС, ХҮНИЙ ХӨГЖИЛ, ДИЖИТАЛ ШИЛЖИЛТ, НОГООН ХӨГЖИЛ, САЙН ЗАСАГЛАЛААР ХЭМЖИХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан П.Хүрэлбаатар
  • Жүжгийн зохиолч Б.Цогнэмэхийн туурвил зүйн онцлог
  • Хотоо цэвэр, цэмцгэр байлгах нь төрийн гэхээс илүү та бидний үүрэг шүү Нийслэлчүүдээ!
  • Эрүүл мэндийн ажилтны тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
24 баримт
  • БАРИМТ: Адуу тодорхой хүмүүс, газар орон, туршлагыг олон жилийн турш санаж чаддаг
  • 1960 оны долоодугаар сарын 6-нд Үндсэн хуулийг шинэчлэн баталж байжээ
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК