зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.11.19
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

"ЖДҮ"-д холбогдчихоод Тавантолгойн ТУЗ-ийн дарга хүртэл дэвшиж болдог юм уу ?!

2021-5-02
0
ЖИРГЭХ

УИХ-ын нэлээд гишүүнийг хамарсан том хэрэг 2018 оны 11 сард дэгдсэн. Тэрийг "ЖДҮ" гэдэг. Олон нийт энэ хэрэгт маш дургүйцдэг. Боломжийг нь хулгайлсан учраас тэр.  Тухайн үед УИХ-ын олон гишүүн, Засгийн газар, яам, агентлаг, ТӨХК-д удирдах албан тушаал хашдаг хүмүүс "ЖДҮ"-д холбогдож байв. Тэдний нэг нь тухайн үеийн ЗГХЭГ-ын дэд дарга Б.Бат-Эрдэнэ байв. Бүх хэвлэлд УИХ-ын гишүүд, нөлөө бүхий улстөрчидтэй хамт "Б.Бат-Эрдэнийн хамаарал бүхий этгээдийн “Рич Холдинг” компани ЖДҮХС-гаас 400 сая төгрөгийн зээл авсан" талаар мэдээлсэн. Энэ асуудал ил болсны дараа, хэдхэн хоноод Б.Бат-Эрдэнийг ЗГХЭГ-ын дэд даргын үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Өөрөөр хэлбэл түүнд ард түмний боломжийг мэдээлэлд ойр байдлаа ашиглан хулгайлсан хэмээн МАН-аас хариуцлага тооцсон нь энэ.

Удалгүй 2018 оны 12 сарын 4-нд ЖДҮХС-гийн Шилэн дансанд бүртгэгдсэн, зээлийн эргэн төлөлтөө хийсэн аж ахуйн нэгжүүдийг мэдээлсэн. Холбогдсон гишүүдийн голдуу компани, аж ахуйн нэгжүүд зээлээ буцааж төлсөн байв. Тэдгээрийн хамт "ЗГХЭГ-ын дэд даргаар ажиллаж байсан Б.Бат-Эрдэнийн эхнэр Болортуяагийн “Рич холдинг” ХХК 400,558,905 төгрөг төлж зээлээ хаажээ" гэж хэвлэлүүд мэдээлсэн.  

Ном журмаар нь авсан бол яагаад хугацаанаас нь өмнө төлнө гэж? Нэгэнт 2018 онд асуудал үүсч, зээл хуйг яаралтай төлөөд хуулийн шийтгэлгүй салсан ч ёс суртахууны хувьд ард түмний өмчлөлтэй, бас хариуцлага өндөртэй албан тушаалд дэвшээд, хэсээд явж байж болохгүй.

Ер нь бол одоогийн МАН-ын дарга У.Хүрэлсүх "ЖДҮ"-тэй холбогдсон хүмүүсээ дэмждэггүй. 2019 оны 8 сарын 15-нд “Хулгай хийнэ, хүн амины хэрэг, хүчингийн хэрэгт холбогдоно, концессдоно, ЖДҮ-днэ. Ер нь та нар бүх юмыг хийж байгаа. Ийм төр байж болохгүй" гэж хэлж байв. Түүнчлэн 2020 оны 4 сарын 13-нд УИХ дахь МАН-ыг бүлгийн хуралдаанд Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцож, "ЖДҮХС-гаас зээл авсан гишүүдээ  2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэхгүй" гэдгээ албан ёсоор  мэдэгдсэн. Үнэхээр ч "ЖДҮ"-д холбогдсон олон хүнийг сонгуульд оруулаагүй.

Харин сонгуулиас хоёр сарын дараа 2020 оны 8 сарын 19-нд Засгийн газрын ээлжит хуралдаанаас өнөөх Б.Бат-Эрдэнийг ШӨХТГ-ын даргаар томилчихов. Улмаар өнөөх Б.Бат-Эрдэнэ маань 2020 оны 10 сарын 20-нд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаас Б.Бат-Эрдэнийг тус компанийн ТУЗ-ийн төрийн төлөөллийн гишүүнээр сонгож, мань эр ТУЗ-ийн дарга нь болжээ.

МАН-ын даргын дургүй, бас тэмцдэг шударга бус явдалд нэр холбогдож явсан Б.Бат-Эрдэнэ хаагуур нь гүйгээд ШӨХТГ-ын дарга, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн ТУЗ-ийн дарга болчихов оо?!

"ЖДҮ"-д холбогдчихоод Тавантолгойн ТУЗ-ийн дарга хүртэл дэвшиж болдог юм уу?!

Ядахад яр гэдэг шиг ШӨХТГ-ын дарга "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн ТУЗ-ийн дарга байж болохгүй. Энэ талаар томоохон хэвлэлүүд хангалттай сануулж ирсэн.

Юу гэвэл, ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнийн ажил үүргийг зохицуулдаг Өрсөлдөөний тухай хууль гэж бий. Өрсөлдөөний тухай хуулийн 9 дүгээр зүйлд “Өрсөлдөгч хуулийн этгээдийн удирдлагын албан тушаалд ажиллахыг хориглох” тухай заасан. Энэ нь ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн дарга байж болохгүй гэсэн үг. Гэтэл энэ хүн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн даргын хувиар компанийг ашигтай болгох, тендер худалдан авалтыг зохион байгуулах ажилд оролцоод явж байдаг. Энэ хоёр ажил хоорондоо нийцэх үү.

Энэ болохгүй гэдгийг Өрсөлдөөний тухай хуулийн 17 дугаар зүйлд гэж заажээ. Б.Бат-Эрдэнэ ШӨХТГ-ын дарга болчихоод дараа нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн дарга болсон. Гэхдээ энэ зүйл заалт үүнийг ч хориглох агуулгатай юм. Түүнчлэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг ноцтой зөрчсөн. Энэ бол ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн дарга байж болохгүйг тогтоосон хангалттай нотолгоо.

"Эрдэнэс Тавантолгой” ХК бол зүгээр нэг аж ахуйн нэгж бус. Монгол Улсын эдийн засгийн том хөшүүрэг, стратегийн үй ажиллагаатай компани юм. Тэндхийн тендер, худалдан авалт байнга л хардалт дагуулж байдаг. Энэ утгаараа төрийн хяналт тавьж, худалдан авах үйл ажиллагаанд оролцогчдыг зохицуулах, өрсөлдөөнийг тэнцвэртэй явуулах үүрэгтэй ШӨХТГ-ын дарга хүн энэ компаниас хол байх учиртай.

Гэтэл дээр нь гарч суугаад дарга нь болсон учраас Б.Бат-Эрдэнэ ашиг сонирхлын зөрчлийн сонгодог жишээ болчихоод байгааг удаа дараа сануулж байгаа юм.

Төрийн албыг тууштай хашиж үзээгүй, олон жил намын ажил хийсэн Б.Бат-Эрдэнэ гэх залуу хэний татаасаар ингэж олон албан тушаалыг нэгэн зэрэг хийж, ашиг сонирхолын зөрчилтэй ч хамгаалалтанд яваад байгааг бид үргэлжлүүлэн хүргэх болно.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Я.Содбаатар: МАН өөрсдөө УИХ-ын даргын асуудлыг шийднэ
Н.Учрал: Намын гишүүдийн хариуцлагыг нэмэгдүүлэхийн тулд ёс зүйн кодтой болно
Монгол улсаас БНХАУ руу экспортлох нүүрсний хэмжээг нэмэгдүүлж, 100 сая тоннд хүргэх санал тавилаа
Баруун бүсийн импортын улаанбуудай, мал, амьтны тэжээл, тэжээлийн нэмэлтийг гаалийн албан татвараас чөлөөлөх тогтоолын төслийг өргөн барив
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • иргэн (192.82.74.174)
    Энэ өөрөө ч ойлгохгүй ахдсан тэтэм үгс пэйсбүүкээр шэйрлээд л сууж байдаг хулхи хамхуул байна л ээ. МАН том нам гэснээ ийм хоосон толгойтой алиалагч хариуцлагатай албанд тавьж доошоо ордог болсон байна. Нэгнийх нь суганы үс цүнх баригч биз
    2021 оны 05 сарын 02 | Хариулах
  • Зочин (66.181.189.218)
    МАН АН засаг барьж байгаа цаг үед энэ мэтийн суганы үснүүд аргагүй
    2021 оны 05 сарын 02 | Хариулах
  • saraa (192.82.89.79)
    ene ug ni zob ajilladag zaluu snuu, hgjuuhnaas ni iim zahialgatai um bicnuuleed bnaa daa,
    2021 оны 05 сарын 02 | Хариулах
  • Зочин (66.181.161.61)
    Айж ичих гэдэг мэдрэмжгүй иймэрхүү банди нар Монголын төрд жоом мэт шавжээ!!! Яана даа яана, та минь??
    2021 оны 05 сарын 02 | Хариулах
  • Зочин (103.9.90.100)
    ЭНЭ ЭТТ ЧИНЬ 2021.04.23 ӨДӨР НУУЦААР ХУРАЛ ХИЙЖЭЭ ДЭЭ . ГЭТЭЛ 1072 Ш ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧ 2.5 САЯ ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧИД НЬ МЭДЭЭГҮЙ БАЙДАГ
    2021 оны 05 сарын 02 | Хариулах
  • Зочин (43.242.243.49)
    ENIG BAIGA GAZAR OCHIJ BAGALXURDAJ ALI
    2021 оны 05 сарын 02 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Эмээлт эко аж үйлдвэрийн парк Монгол Улсын малын гаралтай түүхий эдийн 43.5 хувийг боловсруулна
    4 мин
  • Хүүхдийн асуудлаар орон нутгийн хэлэлцүүлэг болж байна
    15 мин
  • Я.Содбаатар: МАН өөрсдөө УИХ-ын даргын асуудлыг шийднэ
    41 мин
  • Н.Учрал: Намын гишүүдийн хариуцлагыг нэмэгдүүлэхийн тулд ёс зүйн кодтой болно
    52 мин
  • Төмөр замын цэцэрлэгт хүрээлэнг илүү тохилог, орчин үеийн цогц шийдэлтэйгээр дахин төлөвлөж шинэчилж байна
    1 цаг 8 мин
  • Монгол улсаас БНХАУ руу экспортлох нүүрсний хэмжээг нэмэгдүүлж, 100 сая тоннд хүргэх санал тавилаа
    1 цаг 25 мин
  • Оюу толгой өдөр бүр ойролцоогоор 24 тэрбум төгрөгийг дотоодод зарцуулж байна
    1 цаг 56 мин
  • “Хүнсний хувьсгал”-ын дүнд 53 үйлдвэр ашиглалтад орж, 1,000 гаруй хүнсний бүтээгдэхүүн шинээр үйлдвэрлэж байна
    2 цаг 23 мин
  • Монгол Улс ШХАБ-ын гишүүн орнуудтай дэд бүтцийн төслүүд болон хүмүүнлэгийн салбарт хамтран ажиллана
    2 цаг 24 мин
  • "Чингис хаан" нисэх буудал руу явдаг ШҮ:4 чиглэлийн цагийн хуваарьт өөрчлөлт орлоо
    2 цаг 27 мин
  • Баруун бүсийн импортын улаанбуудай, мал, амьтны тэжээл, тэжээлийн нэмэлтийг гаалийн албан татвараас чөлөөлөх тогтоолын төслийг өргөн барив
    2 цаг 31 мин
  • "Ноён" доллар номхорч байгаа цаад шалтгаан
    2 цаг 34 мин
  • О.Номинчимэг: Хагас тэрбум төгрөг хэвлэл мэдээлэлд тараах шаардлага, боломж, шалтгаан огтхон ч байхгүй
    2 цаг 52 мин
  • “Хөрсний ус, үерийн хамгаалалт” төслийн ТЭЗҮ-ийг боловсруулах ажил 40 хувийн гүйцэтгэлтэй байна
    3 цаг 0 мин
  • Ж.Чинбүрэн сайд найз Н.Эрдэнэхүүгийнхээ нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрснөөр ШҮҮГЧ эвлэрэх захирамж гаргажээ
    3 цаг 9 мин
  • Уламжлалт хоол, хүнс: Цагаан идээ ба ээдэмний шанзтай бин
    3 цаг 13 мин
  • Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд бараалхлаа
    3 цаг 31 мин
  • Өнөөдөр Засгийн газар хуралдахгүй
    3 цаг 39 мин
  • МАН-ын Хяналтын ерөнхий хорооны даргаар П.Мөнхтөрийг сонгожээ
    3 цаг 43 мин
  • “Очирдагинас” ХХК “Хүнсний хувьсгал”-ын үр дүнд үйлдвэрлэлийн хүчин чадлаа 2 дахин нэмэгдүүлжээ
    3 цаг 51 мин
  • Үзэсгэлэнт Г.Хандсүрэнгийн тухай 15 баримт
  • БАРИМТ: Баяртай, Соичи Хашимото
  • Я.Содбаатар: МАН социал демократ намын хувьд хүний хөгжлийн бодлогыг нэн тэргүүнд тавьж байна
  • Эрдэнэдалайнхны найдварыг тээсэн залуу хүчтэн Н.Амгаланбаатар гэж хэн бэ?
  • 17.9 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлэхийг үүрэг болгов
  • Дийлдэшгүй "Монх" хочит Э.Дөлгөөний тухай сонирхолтой 15 баримт
  • Д.Ариунтуяа: COP17 бага хуралд гадаадын 10 мянган хүн ирэх учир дотоодын эдийн засагт чухал нөлөө үзүүлнэ
  • Д.Энхтуяа: "Ахмадын тэтгэвэр 45 мянган төгрөг нэмэгдэнэ, энэ нэмэгдэл бодит нэмэгдэл болж чадахгүй
  • ЦЕГ: Төрийн албан тушаалтны нэр хүндэд халдсан этгээдэд эрүүгийн хэрэг үүсгэсэн
  • МАН-ын дарга Н.Учралын НАМТАР
  • Ж.Чинбүрэн: Эмч нарын цалинг ирэх оны нэгдүгээр сард 30 хувиар нэмнэ
  • Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13.628 болжээ
  • УБЕГ-ын даргаар Д.Давааням-ыг томиллоо
  • "102" апплейкшнаар дамжуулан гураь хоногийн дотор 30773 зөрчил илрүүлжээ
  • Баянхошуу орчим агаарын бохирдол ихтэй байна
  • Шатар сонирхогчдын ДАШТ-ээс Б.Хүслэнзаяа, Ц.Сайханчимэг нар алт, Д.Дөлгаанжаргал хүрэл медаль хүртлээ
  • Монгол Улс уулын цанаар анх удаа өвлийн олимпын наадамд оролцохоор боллоо
  • “Moon dance” хамтлаг 11 дэх удаагаа дэлхийн аваргыг зорилоо
  • Уламсайханы аав: Та нарын жагсаалаас болоод би хоолноосоо салсан, чамайг ална гээд дайрсан байсан
  • Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барилаа
  • Үзэсгэлэнт Г.Хандсүрэнгийн тухай 15 баримт
  • ЦЕГ: Төрийн албан тушаалтны нэр хүндэд халдсан этгээдэд эрүүгийн хэрэг үүсгэсэн
  • БАРИМТ: Баяртай, Соичи Хашимото
  • Шатар сонирхогчдын ДАШТ-ээс Б.Хүслэнзаяа, Ц.Сайханчимэг нар алт, Д.Дөлгаанжаргал хүрэл медаль хүртлээ
  • Ж.Чинбүрэн: Эмч нарын цалинг ирэх оны нэгдүгээр сард 30 хувиар нэмнэ
  • УБЕГ-ын даргаар Д.Давааням-ыг томиллоо
  • "102" апплейкшнаар дамжуулан гураь хоногийн дотор 30773 зөрчил илрүүлжээ
  • Я.Содбаатар: МАН социал демократ намын хувьд хүний хөгжлийн бодлогыг нэн тэргүүнд тавьж байна
  • Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13.628 болжээ
  • Баянхошуу орчим агаарын бохирдол ихтэй байна
  • МАН-ын дарга Н.Учралын НАМТАР
  • Монгол Улс уулын цанаар анх удаа өвлийн олимпын наадамд оролцохоор боллоо
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр нар “Чиг” брэндийн үйлдвэрт ажиллав
  • Дифлимпын наадамд эх орноо төлөөлөн оролцох баг тамирчдад төрийн далбаа гардууллаа
  • Д.Энхтуяа: "Ахмадын тэтгэвэр 45 мянган төгрөг нэмэгдэнэ, энэ нэмэгдэл бодит нэмэгдэл болж чадахгүй
  • ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах ярилцлага зохион байгуулжээ
  • Холимог тулаанч Б.Энх-Оргил ирэх сарын 5-нд “ONE Championship”-ийн аваргын бүсний төлөө тулалдана
  • Г.Лувсанжамц: Утааны шийдэл бол дулаалга
  • МАН-ын 31 дүгээр хурлаар дараах асуудлуудыг шийднэ:
  • "Сансар гарден" цэцэрлэгийн багш хүүхдүүдийг сандалтай нь "скочидсон" хэргийг шалгаж байна
24 баримт
  • Д.Ариунтуяа: COP17 бага хуралд гадаадын 10 мянган хүн ирэх учир дотоодын эдийн засагт чухал нөлөө үзүүлнэ
  • Дийлдэшгүй "Монх" хочит Э.Дөлгөөний тухай сонирхолтой 15 баримт
  • Эрдэнэдалайнхны найдварыг тээсэн залуу хүчтэн Н.Амгаланбаатар гэж хэн бэ?
  • Я.Содбаатар: МАН социал демократ намын хувьд хүний хөгжлийн бодлогыг нэн тэргүүнд тавьж байна
  • БАРИМТ: Баяртай, Соичи Хашимото
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК