Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.07
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

"Лидерүүдийг эрх мэдэлд хүргэхийн төлөө хөдөлмөрлөж явсандаа харамсаж байна"

2021-5-03
0
ЖИРГЭХ

Ардчилсан намаас Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаанд нэр дэвшиж, ялагдал хүлээсэн УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл мэдэгдэл гаргажээ.

Тэрбээр мэдэгдэлдээ "Миний бие 2020 оны 6 сарын 25-нд АН-ын даргын сунгаанд оролцохоо олон нийтэд зарлаж, 2021 оны 1 дүгээр сарын 2-нд АН-аас Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхийн төлөө өрсөлдөхөө АН-ын гишүүдэд хандан мэдэгдсэнээс хойш тасралтгүй есөн сар хичээж, шударгаар оролцсон улс төрийн үйл хэргээ энэ хүрээд өндөрлөж байна. Энэ хугацаанд Ардчилсан намын доторхи хагарал, эрх мэдлийн төлөөх тэмцэл, хуулийн засаглал ба хувь хүний ноёрхлын халз өрсөлдөөн, мөнгө санхүүгийн дарамт, сонгуулийн процесс дэх шударга ёс алдагдах зэрэг олон зүйлтэй тулгарч нэн ээдрээтэй цаг үеийг тууллаа.

Энэ бол Ардчилсан намын гишүүнээр элссэнээс хойш 29 жилийн хугацаанд тус намын удирдах дээд түвшний албан тушаалд өрсөлдсөн анхны өрсөлдөөн маань байсан. Эмэгтэй хүн нэр дэвшигчээр бүртгүүлсэн өдрөөс эхлэн сунгаа хойшлох, сунгааг дүрмээс авч хаях, дүрмийг дээд шүүхэд бүртгүүлэх гэсэн бүтэлгүй оролдлого болох, цаашид дахин сунгаа зарлах гэх мэтээр тоо томшгүй олон будлиан болсон бөгөөд энэ бүхнийг нэг хуудсанд багтаан буулгах аргагүй юм. Гэтэл өнөө цагийн лидерүүдийг эрх мэдэлд хүргэхийн төлөө хэрхэн олон жил хөдөлмөрлөж явснаа эргэн дурсахад харамсах сэтгэл төрж байна.

Тиймээс, өнөөдрийн төвөгтэй нөхцөл байдлыг бий болгосон АН-ын одоогийн лидерүүд хэмээх байр суурь эзэлсэн хүмүүсийн хэнийг нь ч эрх мэдэлд аваачихын төлөө цаашид нэг ч цаг, нэг ч өдрийнхөө ажил хөдөлмөрийг зориулахгүй гэдгээ үүгээр мэдэгдэж байна.

Цаашдын улс төрийн аливаа үйл ажиллагаагаа цоо шинэ залуу үе улс төрд өндөр ёс зүйтэйгээр түрэн орж ирэх цагийг наашлуулахын төлөө зориулах болно. Учир нь цоо шинэ залуу үе Монгол улсад маань хэрхэн бойжиж, ёс зүйн өндөр хэм хэмжээгээр амьдарч ажиллахыг тэмүүлж байгааг өдрөөс өдөрт харж, тэднээр бахархаж байна.

Монголын маань ирээдүй гэрэл гэгээтэй байх болтугай! Цэдэвдамбын Оюунгэрэл" гэжээ. 

Б.Баатар 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Элчин сайд Д.Булган Бүгд Найрамдах Итали Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ
Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл өргөн мэдүүлэв
Төрийн шагнал хүртсэн ЗУРГААН бүтээл
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (14)

  • Зочин (124.158.85.118)
    Шар сэмжилсэн үг юм уу
    2021 оны 05 сарын 03 | Хариулах
  • saraa (192.82.89.79)
    алтанхуяг, эрдэнэ 2-ын төлөө явахгүй гэдгээ ил тод хэллээ,
    2021 оны 05 сарын 03 | Хариулах
  • зочин (192.82.87.143)
    хэн ч ингэж гомдохоор юм болсон. Одоо Тулгатыг дээд шүүх бүртгээгүй дарга чинь нэр дэвшлээ. Нам эзгүй боллоо. Нэг хүн тооноор ороод ирвэл яах вэ. Үүлтэй Тулгатай Амаржаргалтай нийлээд намаа авраач
    2021 оны 05 сарын 03 | Хариулах
  • Сүхийн ам (64.119.16.54)
    Энэ эмэгтэйн ээж нь Хөвсгөл аймгийн Намын хороонд ажилладаг сайхан эгч байсан Энэ Ц.Оюунгэрэл л хангамжинд ажиллажж байхаасаа л юу нь хатгасан юм "АРДЧИЛАЛ" гэж дэвээд байх болсон юм Нам дагаж навсагнах ийм л болдог юм даа Одоо Өвөгнийхөө кофейг чанасан шиг сууж байх болж дээ
    2021 оны 05 сарын 03 | Хариулах
  • Зочин (66.181.161.117)
    Ардчилал бол гутамшиг түүний төлөө зүтгэсэн хүмүүс гэмт хэрэгтэнтэй дүйн
    2021 оны 05 сарын 03 | Хариулах
  • Эрдэнэбат (66.181.166.134)
    АРДЫИЛЛЫН ТӨЛӨӨ, АРДЧИЛСАН НАМЫН ТӨЛӨӨ 30 ЖИЛ ЗӨВХӨН Ц.ОЮУНГЭРЭЛ ГАНЦААРАА АЖИЛЛАСАН ЮМ БИШ ЭЭ. БҮГД АЖИЛЛАСАН ШҮҮ ДЭЭ. ХАРИН ӨГӨӨЖИЙГ НЬ ЦӨӨХӨН ХҮН ХҮРТЛЭЭ. ГЭХДЭЭ ДАНДАА ЗӨВ ХҮН АРДЧИЛСАН НАМ ТӨРД ТОМЛСОН ГЭВЭЛ БҮҮР ХУДЛАА. ХУЛИХ ГАРУУД АРДЧИЛАЛ, АРДЧИЛСАН НАМЫН НЭРЭЭР ТӨРЖ ОЧИЖ НЭР ХҮНДИЙГ НЬ ГУТААСАН НЬ ҮНЭН. ЖУРМЫН НӨХӨР ОЮУНГЭРЛИЙГ ЦААШИД НАМЫН ЭГНЭЭНЭЭС ЯВНАХ БОЛСОНД ХАРАМСАЖ БАЙНА. ЖААХАН ТЭСЭХ ХЭРГТЭЙ БАЙСАН ЮМ. ЧИ УХААНТАЙДАА ЖУРМЫН НӨХӨД ЧИНЬ ЧАМАЙГ ГОМДООГООГҮЙ ШҮҮ ДЭЭ
    2021 оны 05 сарын 03 | Хариулах
  • Unen Ug sons chi (66.181.179.158)
    Chinii hudalchiig bugd meddeg Masknii chini zaana shaal oor hun baigaa erh bish bugd medne l dee
    2021 оны 05 сарын 03 | Хариулах
  • Цогоо (103.57.95.81)
    Үнэхээр харамсаж байна өө. хайран 30 жил. МАН-д зүтгэсэн бол өнгөрсөн үе өөрөөр дүрсдэгдэх байлаа.
    2021 оны 05 сарын 03 | Хариулах
  • Иргэн (64.119.20.120)
    Ер нь АН д одоо шинэ хүн зул болж хуучин энэ намыг үндэслэгчид ул болж байх шив дээ . Оюунгэрэл дайчин эмэгтэй энэ намын төлөө маш их зүтгэсэн . Одоо Цогтгэрэл гэдэг нөхөр , эзний утсан хүүхэлдэй болж намаа халаасных болгох гээд зүтгэж явна .
    2021 оны 05 сарын 03 | Хариулах
  • Зочин (150.129.140.251)
    1 рт чи намаа буруу сонгосы чинь гай удирдагчийг бэлтгэдгүй удирдагч хүн төрдөг гэж үг байдаг 2 рт хойшид энэ намын явуургүй улс төр албан тушаалыг зоосны нүхээр хардаг болсон цагт манай нам цэвэршихгүйээ
    2021 оны 05 сарын 03 | Хариулах
  • зочин (192.82.87.143)
    намын чинь дарга нэр дэвшээд явчихлаа. Тулгат даргыг шүүх бүртгээгүй хуучнаараа байгаа. Намын дарга болох гэж оролдвол яах бол.
    2021 оны 05 сарын 03 | Хариулах
  • Зочин (83.20.240.102)
    Mongol nohortei bsan bol bugd demzih bsan daan ch ene alban tushaald boldoggui gedgiig hulgaich jonhuu batlav sorry
    2021 оны 05 сарын 03 | Хариулах
  • Зочин (192.82.90.79)
    Би ч гэсэндээ чамайг сайд болгох гэж ажилласандаа гомдож байна
    2021 оны 05 сарын 03 | Хариулах
  • ug (202.126.88.143)
    hudulmurlusun bol udirdlaguud chn oilgoj demjih bsan baihaa chi uuruu l namiin tuluu zutgej bna gej bodood bsan bhgui yu
    2021 оны 05 сарын 03 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Наадмаар иргэдэд үнэгүй үйлчлэх нийтийн тээврийн чиглэлүүд
    10 мин
  • Үндэсний их баяр наадамд барилдах бөхийн бүртгэл үргэлжилж байна
    34 мин
  • No Brand Монголд — анхны салбар Шинэ хотын захиргааны дэргэд
    1 цаг 39 мин
  • “Үдийн хоол” хөтөлбөрт 22 төрлийн мах, махан бүтээгдэхүүн нийлүүлэх талаар санал солилцлоо
    1 цаг 51 мин
  • FIFA WORLD CUP: Швейцар Колумбын шигшээ багууд учраа таарлаа
    3 цаг 6 мин
  • Баярын өдрүүдэд 139 чиглэлд нийтийн тээврийн 959 автобус иргэдэд үйлчилнэ
    3 цаг 16 мин
  • FIFA WORLD CUP: Лионел Месси, Мохамед Салах нарын тулаан болно
    3 цаг 27 мин
  • Танилц: Хилийн боомтуудын ажиллах цагийн хуваарь
    3 цаг 29 мин
  • БНСУ-ын 21 дэх Ерөнхийлөгч “И Жэ Мёны дуртгал” ном долоодугаар сарын 4-нөөс худалдаанд гарна
    3 цаг 47 мин
  • Үндэсний их баяр наадмын Урианхай сурын харваа өнөөдөр эхэллээ
    4 цаг 14 мин
  • Яармагийн гүүрнээс Ажилчны гудамж хүртэлх авто замын өргөтгөл, шинэчлэлийн ажил үргэлжилж байна
    5 цаг 0 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нэр бүхий эрхмүүдэд төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ
    5 цаг 16 мин
  • Б.Батмэнд: Энэхүү гавьяа шагналыг өвөг дээдсийн минь үлдээсэн их генийн үргэлжлэл гэж бодож байна
    6 цаг 10 мин
  • Кристиано Роналду: Маргааш би сэтгэл амар сэрнэ
    6 цаг 16 мин
  • Д.Болд: Ээждээ барих хамгийн том бэлэг маань байлаа
    6 цаг 26 мин
  • МУГЖ цолоор шагнуулсан дуучин Д.Болдын шилдэг 10 дуу
    6 цаг 28 мин
  • Бага насны хүүхдийг гол, усны ослоос урьдчилан сэргийлж, аюулгүй байдлыг хангахыг анхаарууллаа
    7 цаг 10 мин
  • АНУ-ын дарамт Куб даяар 10 сая орчим хүнийг цахилгаангүй болгов
    7 цаг 24 мин
  • Испани Португалыг нутаг буцааж, Бельги АНУ-ыг талбайд нь бут ниргэв
    7 цаг 30 мин
  • Орхон аймаг ЭЕШ-д 800 оноо авсан сурагч, бэлтгэсэн багш нарыг 100 сая төгрөгөөр урамшууллаа
    7 цаг 39 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
  • Төрийн шагнал хүртэх гэж буй "Болор цом"-ын эзэн, УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатын 11 шүлэг
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
  • 1960 оны долоодугаар сарын 6-нд Үндсэн хуулийг шинэчлэн баталж байжээ
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан П.Хүрэлбаатар
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
  • Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж эх орондоо ирлээ
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: Иргэн нотариатын үйлчилгээг заавал биечлэн очихгүйгээр зайнаас авах боломжтой болно
  • Хэний ч тааварлаагүй учраа: Аргентин vs Кабо Верде
  • Бразил vs Норвеги: Таван удаагийн аваргууд Европын хүчирхэг багтай тулна
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
  • Н.Учралын Засгийн газарт улсаараа алга таших учиртай юм
  • Б.Баттүшиг ICAPP-ийн залуучуудын жигүүрийг тэргүүлнэ
  • Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ
  • С.Бямбацогтын даргалсан анхны чуулган ба хариуцлага нэхсэн 90 хоног
  • Холимог тулааны хаан хочит Конор Макгрегортой эргэн ирлээ
  • ХӨГЖЛИЙГ ДАН ГАНЦ ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТӨӨР БУС, ХҮНИЙ ХӨГЖИЛ, ДИЖИТАЛ ШИЛЖИЛТ, НОГООН ХӨГЖИЛ, САЙН ЗАСАГЛАЛААР ХЭМЖИХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
  • Жүжгийн зохиолч Б.Цогнэмэхийн туурвил зүйн онцлог
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Төрийн шагнал хүртэх гэж буй "Болор цом"-ын эзэн, УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатын 11 шүлэг
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
  • Бразил vs Норвеги: Таван удаагийн аваргууд Европын хүчирхэг багтай тулна
  • FIFA WORLD CUP: Франц, Мароккогийн шигшээ багууд учраагаа ялж, шөвгийн наймд учраа таарлаа
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
  • Б.Баттүшиг ICAPP-ийн залуучуудын жигүүрийг тэргүүлнэ
  • Н.Учралын Засгийн газарт улсаараа алга таших учиртай юм
  • Холимог тулааны хаан хочит Конор Макгрегортой эргэн ирлээ
  • С.Бямбацогтын даргалсан анхны чуулган ба хариуцлага нэхсэн 90 хоног
  • Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж эх орондоо ирлээ
  • Цаг агаарын эрс тэс үзэгдэл дэлхийн олон улс, бүс нутгийг хамарч байна
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
  • Хэний ч тааварлаагүй учраа: Аргентин vs Кабо Верде
  • ХӨГЖЛИЙГ ДАН ГАНЦ ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТӨӨР БУС, ХҮНИЙ ХӨГЖИЛ, ДИЖИТАЛ ШИЛЖИЛТ, НОГООН ХӨГЖИЛ, САЙН ЗАСАГЛАЛААР ХЭМЖИХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан П.Хүрэлбаатар
  • Жүжгийн зохиолч Б.Цогнэмэхийн туурвил зүйн онцлог
  • Хотоо цэвэр, цэмцгэр байлгах нь төрийн гэхээс илүү та бидний үүрэг шүү Нийслэлчүүдээ!
  • Эрүүл мэндийн ажилтны тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
24 баримт
  • БАРИМТ: Адуу тодорхой хүмүүс, газар орон, туршлагыг олон жилийн турш санаж чаддаг
  • 1960 оны долоодугаар сарын 6-нд Үндсэн хуулийг шинэчлэн баталж байжээ
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК