Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.07
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Д.Сумъяабазар: Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдын тоог хоёр дахин бууруулахаар ажиллаж байна

2021-5-03
0
ЖИРГЭХ

Нийслэлийн Хүүхдийн төлөө зөвлөл, Нийслэлийн Залуучуудын хөгжлийн салбар зөвлөлийн хурал өнөөдөр /2021.05.03/ цахимаар боллоо. Хурлыг нээж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Улаанбаатар бол хүүхэд, залуусын хот. Энэ утгаараа өнөөдрийн хүүхэд, залуусыг хамгаална гэдэг бол  ирээдүйн Монгол Улсыг хамгаалж буй үйл хэрэг. Нийслэлийн хэмжээнд 0-18 насны 526.2 мянган хүүхэд, 443.6 мянган залуучууд, 4.3 мянган хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, 16.8 мянган өрх толгойлсон эмэгтэй амьдарч байна. Мөн судалгаанаас харахад нийслэлийн хэмжээнд 25.5 мянган иргэн гэмт хэрэгт өртөж хохирсны 729 иргэн нь гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн байна. Үүний 90.7 хувь нь эмэгтэйчүүд, 7.1 хувь нь хүүхдүүд байгаа нь та биднийг илүү анхаарал болгоомжтой, илүү хянамгай ажиллахыг шаардаж байна” хэмээн ярилаа.

Мөн 2021-2025 онд гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдод үйлчилгээ үзүүлэх Нэг цэгийн үйлчилгээний төв, Гэр бүлийн боловсролын онол арга зүйн төв, Залуучуудын хөгжлийн жишиг төвийн үйлчилгээг иргэдэд ойртуулах, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдын тоог хоёр дахин бууруулахаар ажиллаж байгааг онцолсон. Түүнчлэн хүүхдийн эрхийг хамгаалж ажиллах нь харьяа байгууллагын  үүрэг мөн боловч хүн бүрийг хүүхэд хамгааллын үйл хэрэгт анхаарал хандуулах, төрийн байгууллагуудын уялдаа холбоо, оролцоог нэмэгдүүлэх нь чухал гэдгийг хэлж байлаа.

Цаг үеийн нөхцөл байдал, хүүхэд хамгаалах явцад тохиолдож буй бэрхшээлүүд нь хүүхдэд илүү их анхаарал, халамж шаардлагатай болохыг сануулсаар байна. Иймд хүүхэд хамгааллын үйл хэрэгт хүүхдийн өмнө үүрэг хүлээгчид болон иргэн бүрийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор дараах уриалгыг гаргалаа.

 ЭЦЭГ, ЭХЧҮҮД, ОЛОН НИЙТ ИРГЭДЭД:

 Амьдарч буй орчиндоо хүүхдэд аюул учруулж болохуйц эрсдэлт хүчин зүйл байгаа эсэхэд хяналт тавих, холбогдох байгууллагуудад нь мэдээлэх, шаардлага тавихыг;

Бага насны хүүхдийг хараа хяналтгүй үлдээхгүй байх, ахуйн осол гэмтэлд өртөх, амь нас нь эрсдэхээс урьдчилан сэргийлэхийг;

Хүүхэд хүчирхийлэлд өртсөн, өртсөн байж болзошгүй тохиолдолд зохих хууль, дүрмийн дагуу мэдээлэх үүргээ биелүүлж байхыг;

АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГА, ХУДАЛДАА, ҮЙЛДВЭРЛЭЛ ЭРХЛЭГЧДЭД:

 Нийгмийн өмнө хүлээсэн хариуцлагаа биелүүлж, хүүхдийн эрхэд хүндэтгэлтэй хандаж, тэдэнд ээлтэй, аюулгүй орчин бүтээн байгуулахад анхааран ажиллахыг;

Бага насны хүүхэдтэй ажиллагсдын ажлын цагт уян хатан зохицуулалт хийж ажиллахыг;

Хүүхдийн нас, сэтгэхүйн онцлогт тохирсон бараа бүтээгдэхүүн, үйлчилгээгээр хангаж, насанд хүрээгүй иргэдэд хуулиар хориотой бараа бүтээгдэхүүн худалдахгүй байхыг;

 ОЛОН НИЙТИЙН МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЛҮҮДЭД:

Хүүхдэд ээлтэй цахим орчин бий болгохын төлөө онцгойлон анхаарч, хүүхдийн нас, сэтгэхүйн хөгжлийг дэмжсэн агуулга бүхий контент, нэвтрүүлэг бэлтгэн түгээхийг;

Хүүхдийн хувийн нууц, аюулгүй байдалтай холбоотой мэдээ, мэдээлэл бэлтгэн түгээхдээ тэдний хувийн эрх, эрх чөлөө, орон зайд хүндэтгэлтэй хандаж, худал ташаа, хүүхдийн эрх зөрчсөн мэдээлэл гаргахгүй байхыг тус тус УРИАЛЖ байна гэж НЗДТГ-ын хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Элчин сайд Д.Булган Бүгд Найрамдах Итали Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ
Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл өргөн мэдүүлэв
Төрийн шагнал хүртсэн ЗУРГААН бүтээл
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • sos (66.181.188.221)
    ЦААНА НЬ ҮЛДЭЭГЭЭД ХЭРЭГГҮЙ БАЙХАА БҮРЭНМӨСӨН УСТГАХ НЬ ЗҮЙТЭЙ
    2021 оны 05 сарын 03 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • No Brand Монголд — анхны салбар Шинэ хотын захиргааны дэргэд
    17 мин
  • “Үдийн хоол” хөтөлбөрт 22 төрлийн мах, махан бүтээгдэхүүн нийлүүлэх талаар санал солилцлоо
    29 мин
  • FIFA WORLD CUP: Швейцар Колумбын шигшээ багууд учраа таарлаа
    1 цаг 44 мин
  • Баярын өдрүүдэд 139 чиглэлд нийтийн тээврийн 959 автобус иргэдэд үйлчилнэ
    1 цаг 54 мин
  • FIFA WORLD CUP: Лионел Месси, Мохамед Салах нарын тулаан болно
    2 цаг 5 мин
  • Танилц: Хилийн боомтуудын ажиллах цагийн хуваарь
    2 цаг 7 мин
  • БНСУ-ын 21 дэх Ерөнхийлөгч “И Жэ Мёны дуртгал” ном долоодугаар сарын 4-нөөс худалдаанд гарна
    2 цаг 25 мин
  • Үндэсний их баяр наадмын Урианхай сурын харваа өнөөдөр эхэллээ
    2 цаг 52 мин
  • Яармагийн гүүрнээс Ажилчны гудамж хүртэлх авто замын өргөтгөл, шинэчлэлийн ажил үргэлжилж байна
    3 цаг 38 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нэр бүхий эрхмүүдэд төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ
    3 цаг 54 мин
  • Б.Батмэнд: Энэхүү гавьяа шагналыг өвөг дээдсийн минь үлдээсэн их генийн үргэлжлэл гэж бодож байна
    4 цаг 48 мин
  • Кристиано Роналду: Маргааш би сэтгэл амар сэрнэ
    4 цаг 54 мин
  • Д.Болд: Ээждээ барих хамгийн том бэлэг маань байлаа
    5 цаг 4 мин
  • МУГЖ цолоор шагнуулсан дуучин Д.Болдын шилдэг 10 дуу
    5 цаг 6 мин
  • Бага насны хүүхдийг гол, усны ослоос урьдчилан сэргийлж, аюулгүй байдлыг хангахыг анхаарууллаа
    5 цаг 48 мин
  • АНУ-ын дарамт Куб даяар 10 сая орчим хүнийг цахилгаангүй болгов
    6 цаг 2 мин
  • Испани Португалыг нутаг буцааж, Бельги АНУ-ыг талбайд нь бут ниргэв
    6 цаг 8 мин
  • Орхон аймаг ЭЕШ-д 800 оноо авсан сурагч, бэлтгэсэн багш нарыг 100 сая төгрөгөөр урамшууллаа
    6 цаг 17 мин
  • Нэгдүгээр хорооллын арын авто замыг энэ сарын 12-ныг хүртэл хаалаа
    6 цаг 17 мин
  • БАРИМТ: Адуу тодорхой хүмүүс, газар орон, туршлагыг олон жилийн турш санаж чаддаг
    6 цаг 49 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
  • Төрийн шагнал хүртэх гэж буй "Болор цом"-ын эзэн, УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатын 11 шүлэг
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
  • 1960 оны долоодугаар сарын 6-нд Үндсэн хуулийг шинэчлэн баталж байжээ
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан П.Хүрэлбаатар
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
  • Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж эх орондоо ирлээ
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: Иргэн нотариатын үйлчилгээг заавал биечлэн очихгүйгээр зайнаас авах боломжтой болно
  • Хэний ч тааварлаагүй учраа: Аргентин vs Кабо Верде
  • Бразил vs Норвеги: Таван удаагийн аваргууд Европын хүчирхэг багтай тулна
  • УСУГ: 2026 хагас жилийн "Онцлох үйл явдлуудаас"
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
  • Н.Учралын Засгийн газарт улсаараа алга таших учиртай юм
  • Б.Баттүшиг ICAPP-ийн залуучуудын жигүүрийг тэргүүлнэ
  • Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ
  • С.Бямбацогтын даргалсан анхны чуулган ба хариуцлага нэхсэн 90 хоног
  • Холимог тулааны хаан хочит Конор Макгрегортой эргэн ирлээ
  • ХӨГЖЛИЙГ ДАН ГАНЦ ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТӨӨР БУС, ХҮНИЙ ХӨГЖИЛ, ДИЖИТАЛ ШИЛЖИЛТ, НОГООН ХӨГЖИЛ, САЙН ЗАСАГЛАЛААР ХЭМЖИХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Төрийн шагнал хүртэх гэж буй "Болор цом"-ын эзэн, УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатын 11 шүлэг
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
  • Бразил vs Норвеги: Таван удаагийн аваргууд Европын хүчирхэг багтай тулна
  • FIFA WORLD CUP: Франц, Мароккогийн шигшээ багууд учраагаа ялж, шөвгийн наймд учраа таарлаа
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
  • Б.Баттүшиг ICAPP-ийн залуучуудын жигүүрийг тэргүүлнэ
  • Н.Учралын Засгийн газарт улсаараа алга таших учиртай юм
  • Холимог тулааны хаан хочит Конор Макгрегортой эргэн ирлээ
  • С.Бямбацогтын даргалсан анхны чуулган ба хариуцлага нэхсэн 90 хоног
  • Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж эх орондоо ирлээ
  • Цаг агаарын эрс тэс үзэгдэл дэлхийн олон улс, бүс нутгийг хамарч байна
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
  • Хэний ч тааварлаагүй учраа: Аргентин vs Кабо Верде
  • ХӨГЖЛИЙГ ДАН ГАНЦ ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТӨӨР БУС, ХҮНИЙ ХӨГЖИЛ, ДИЖИТАЛ ШИЛЖИЛТ, НОГООН ХӨГЖИЛ, САЙН ЗАСАГЛАЛААР ХЭМЖИХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан П.Хүрэлбаатар
  • УСУГ: 2026 хагас жилийн "Онцлох үйл явдлуудаас"
  • Жүжгийн зохиолч Б.Цогнэмэхийн туурвил зүйн онцлог
  • Хотоо цэвэр, цэмцгэр байлгах нь төрийн гэхээс илүү та бидний үүрэг шүү Нийслэлчүүдээ!
24 баримт
  • БАРИМТ: Адуу тодорхой хүмүүс, газар орон, туршлагыг олон жилийн турш санаж чаддаг
  • 1960 оны долоодугаар сарын 6-нд Үндсэн хуулийг шинэчлэн баталж байжээ
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК