Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.07
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийг хэлэлцэв

2021-5-05
0
ЖИРГЭХ

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2021.05.05) хуралдаан 10 цаг 04 минутад 16 гишүүний ирцтэйгээр эхэлж, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх ажлын хэсгийн танилцуулгыг хийсэн.

Монгол Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, Г.Амартүвшин, Э.Бат-Амгалан, Х.Булгантуяа, Б.Жавхлан, Л.Мөнхбаатар, Ч.Ундрам нараас 2020 оны наймдугаар сарын 20-ны өдөр өргөн мэдүүлсэн дээрх төслийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2020 оны аравдугаар сарын 22-ны өдөр хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэн анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн. Байнгын хороо 2020 оны арван нэгдүгээр сарын 4-ний өдрийн 4 тоот тогтоолоор уг хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг, гишүүдэд Э.Бат-Амгалан, Х.Булгантуяа, О.Цогтгэрэл, Б.Энхбаяр нар орж ажиллажээ.

Ажлын хэсэг нийт гурван удаа, дэд ажлын хэсэг нийт долоон удаа хуралдаж, санхүүгийн зах зээлийн зохистой хөгжлийг дэмжих, банк, санхүүгийн салбарын найдвартай байдлыг бэхжүүлэхдээ харилцагч, хадгаламж эзэмшигчийн хууль ёсны эрхийг хамгаалах зорилгоор уг хуулийн төсөлтэй холбогдуулан 34, дагаж өргөн мэдүүлсэн хуулийн төсөлтэй холбогдуулан 17, нийт 51 зарчмын зөрүүтэй саналын томьёолол бэлтгэсэн байна. Тухайлбал, банк, эрх бүхий хуулийн этгээд харилцагчаас зөвхөн гэрээнд тусгасан шимтгэл, хураамжийг төлүүлэх, үзүүлсэн нэг төрлийн үйлчилгээнд үйлчилгээний шимтгэл, хураамжийг давхардуулан авахгүй байх, мөн өөрийн бүтээгдэхүүн, үйлчилгээний шимтгэл, хураамжийн хувь, хэмжээг үндэслэлтэйгээр тогтоодог байх, хэрэв шимтгэл хураамжийн хувь, хэмжээг үндэслэлгүй тогтоосон бол харилцагчийн хууль ёсны эрхийг хамгаалах зорилгоор Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо үндэслэлгүй тогтоосон шимтгэл, хураамжийн хувь хэмжээг бууруулахыг санал болгох, саналыг хүлээж аваагүй тохиолдолд тухайн шимтгэл, хураамжийн хувь хэмжээ тогтоосон шийдвэрийг хүчингүй болгох зэрэг зохих арга хэмээх авах талаар зохицуулалтыг нэмж тусгажээ.

Хадгаламжийн гэрээ, зээлийн гэрээтэй холбоотой зохицуулалтуудыг Иргэний хуульд нийцтэй байдлаар тус гэрээнд санхүүгийн хэрэглэгчийн хууль ёсны эрхийг хамгаалах зорилгоор зайлшгүй тусгах шаардлагатай нөхцөлийг тодорхой болгон тусгалаа. Тодруулбал, банк, эрх бүхий хуулийн этгээд энэ хуульд заасан үйлчилгээний гэрээ байгуулах бүх үе шатанд харилцагчийн нууц гэж үзсэн мэдээллийг хадгалах, аливаа хэлбэрээр ашиглахгүй байх үүрэгтэй. Мөн гадаад валютын орлогын эх үүсвэртэй эсхүл ханшийн эрсдэлээс хамгаалагдсан этгээдэд гадаад валютын зээл олгож болохоор өөрчлөн найруулжээ.

Банк, санхүүгийн тогтолцооны найдвартай байдлыг бэхжүүлэх, зохистой хөгжлийг дэмжих, харилцагч, хадгаламж эзэмшигчийн хууль ёсны эрхийг хамгаалах зорилгоор банк, эрх бүхий хуулийн этгээд хуульд заасны дагуу хадгаламжийн хүү болон бусад нөхцөлийг нийтэд ил тод зарлах бөгөөд ийнхүү зарласан хүүгээс аливаа хэлбэрээр өөрөөр тогтоон хадгалуулагчтай гэрээ байгуулахыг хориглох, мөн банк, эрх бүхий хуулийн этгээд өөрийн алдаатай хийсэн аливаа шилжүүлгийг залруулж, харилцагчийг хохиролгүй болгох зохицуулалтыг хуулийн төсөлд тусгасан байна.

Мөн өргөн мэдүүлсэн төсөлд хадгаламж болон зээлийн хүүгийн хэмжээг бодох аргачлалыг Монголбанк тогтоохоор тусгасныг хадгаламж болон зээлийн хүүгийн хэмжээг бодох, тооцох аргачлалыг Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо хамтран баталж, хэрэгжилтэд хяналт тавихаар зохицуулалтыг өөрчлөн найруулжээ.

Төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Батлут, Х.Ганхуяг, Ж.Ганбаатар нар асуулт асууж, ажлын хэсгийн ахлагч болон ажлын хэсгийн гишүүдээс хариулт, тайлбар авсан.

Төсөл дэх “Банкны зээл хүүтэй, хүүгүй байж болно” гэсэн зохицуулалтын талаар ажлын хэсгээс тайлбарлахдаа, банкууд Төв банкны мөнгөний бодлогын хүүтэй уялдуулан хадгаламжийн хүүгээ өөрсдөө зарлаж, үйлчилгээ үзүүлдэг шиг банк бүр дотоод мөнгөн урсгал, тооцоон дээр үндэслэх нь зохистой, хэлэлцүүлгийн явцад зохицуулалтыг илүү нарийвчлах, тодорхой болгох шаардлага бий гэдэг хариултыг өгч байсан юм. Аливаа дансан дахь мөнгөн хөрөнгийн мэдээллийг зөвхөн эзэмшигчийн зөвшөөрлөөр бусдад мэдээлэх, зөвшөөрөлгүй тохиолдолд хориглох зохицуулалт тусгах саналыг Х.Ганхуяг гишүүн гаргав. Мөн төслийн 21.12 дахь гадаад валютын эх үүсвэртэй тохиолдолд валютын зээл олгохоор тусгасан зохицуулалтыг “болно” буюу сонголттой хувилбараар томьёолох санал хэлсэн.

Банкны тухай хуульд банк, түүний харилцагч болон гуравдагч этгээд нууц гэж үзсэн аливаа мэдээллийг тухайн этгээд өөрийн нууцыг задруулахыг бичгээр зөвшөөрсөн; Монголбанк, түүний хянан шалгагч, Монголбанкны улсын байцаагчийн эрх бүхий албан тушаалтан хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхтэй холбогдуулан шаардсан; шүүх, прокурорын байгууллагын удирдлага хүсэлт гаргасан, эсхүл авлигатай тэмцэх байгууллага, цагдаагийн байгууллагын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагааны шаардлагаар, түүнчлэн тагнуулын байгууллага мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй холбогдсон мэдээллийг шалгах шаардлагаар мөрдөгчийн саналыг прокурор зөвшөөрснөөс бусад тохиолдолд бусдад гаргаж өгөх, задруулах, ашиглахыг банкны хувьцаа эзэмшигч, төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүн, гүйцэтгэх удирдлага, хянан шалгах зөвлөл, ажилтанд хориглох зохицуулалттай байдгийг ажлын хэсэг тодруулж тайлбарлалаа.

Ийнхүү гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулав. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10-т заасны дагуу Эдийн засгийн байнгын хороо өнөөдрийн хуралдаанаар төслийг зүйл бүрээр хэлэлцсэн юм. Төсөл дэх “Хуулийн үйлчлэх хүрээ” буюу 3 дугаар зүйлийг “3.1.Энэ хуулиар банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг болон зээлийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг зохицуулна; 3.2.Хуульд заасны дагуу хязгаарлагдмал хүрээнд үйлчилгээ үзүүлж байгаа этгээдийн мөнгөн хөрөнгийн шилжүүлгийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг энэ хуулиар зохицуулна” гэж өөрчлөн найруулахаар боллоо. Мөн “Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагаанд баримтлах зарчим” гэсэн 4 дүгээр зүйл, “Хуулийн нэр томъёоны тодорхойлолт” гэсэн 5 дугаар зүйлийг тус тус өөрчлөн найруулж, төслийн 6 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 6.5, 6.6, 6.7, 6.8 дахь хэсэг нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн юм. Тодруулбал, “6.5.Банк, эрх бүхий хуулийн этгээд харилцагчаас зөвхөн гэрээнд тусгасан шимтгэл, хураамжийг төлүүлэх бөгөөд өөрийн үзүүлсэн нэг төрлийн үйлчилгээнд үйлчилгээний шимтгэл, хураамжийг давхардуулан авахгүй; 6.6.Банк, эрх бүхий хуулийн этгээд нь өөрийн бүтээгдэхүүн, үйлчилгээний шимтгэл, хураамжийн хувь, хэмжээг үндэслэлтэй тогтоох ба үүнд Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо хяналт тавина; 6.7. Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо өөрийн хянан зохицуулах чиг үүргийн хүрээнд банк, эрх бүхий хуүлийн этгээдээс тогтоосон бүтээгдэхүүн, үйлчилгээний шимтгэл, хүраамжийн хувь, хэмжээг бүүрүүлахыг санал болгох, энэ саналыг хүлээж аваагүй тохиолдолд тухайн шимтгэл, хураамжийн хувь, хэмжээ тогтоосон шийдвэрийг хүчингүй болгох, энэ тухайгаа нийтэд мэдээлэх эрхтэй байна; 6.8.Банк, эрх бүхий хуулийн этгээд энэ хуульд заасан үйлчилгээний гэрээ байгуулах бүх үе шатанд харилцагчийн нууц гэж үзсэн мэдээллийг хадгалах, аливаа хэлбэрээр ашиглахгүй байх үүрэгтэй.” гэсэн зохицуулалтуудыг нэмж тусгахаар боллоо.

Төслийн 8 дугаар зүйлийг, 9.1 дэх хэсгийг өөрчлөн найруулж, 9.2.4, 9.3.6 гэсэн заалтуудыг нэмэхээр шийдвэрлэсэн. Мөн төслийн 11 дүгээр зүйлийн 11.3 буюу хадгаламжийн гэрээг цахимаар байгуулахтай холбоотой заалтыг өөрчлөн найруулах, “Хадгаламжийн гэрээний хугацаа”-ны талаарх зохицуулалт бүхий 12 дугаар зүйлийг өөрчлөн найруулахыг дэмжив. Тодруулбал, хадгаламжийн гэрээг тодорхой буюу тодорхой бус хугацаагаар байгуулна гэжээ. Мөн төслийн 12.2-т “Тодорхой хугацаа зааж хадгалуулсан хадгаламжийг хугацаатай, тодорхой бус хугацаагаар хадгалуулсан хадгаламжийг хугацаагүй хадгаламж гэж тооцно; 12.3.Хадгаламжийн гэрээг тодорхой хугацаагаар байгуулсан бол уг хугацаа дууссаны дараа хадгалагч нь хадгалуулагчийн мөнгийг буцаан өгч, гэрээнд заасны дагуу хүү төлөх үүрэгтэй; 12.4.Хугацаатай хадгаламжийн гэрээг тохиролцсон хугацаанаас өмнө хадгалуулагчийн хүсэлтээр цуцлах, эсхүл зарлагын гүйлгээ хийх тохиолдолд хадгалуулсан хугацаанаас нь хамааруулан хадгаламжийн хүүг гэрээнд заасан хэмжээгээр бууруулна; 12.5.Хадгалагч хугацаагүй хадгаламжийн гэрээг зөвхөн иргэнтэй байгуулна; 12.6.Гэрээнд өөрөөр заагаагүй бол хугацаатай хадгаламжийн гэрээний хугацаа дууссан боловч хадгалуулагч хадгалуулсан мөнгөө буцаан авах тухай, эсхүл гэрээг дахин сунгуулах шаардлага тавиагүй бол хадгалагч дараах арга хэмжээг авна; 12.6.1.иргэний хадгаламжийг хугацаагүй хадгаламжид тооцож, мөн хугацаанаас хүүг хугацаагүй хадгаламжийн хүүгийн адил хэмжээгээр бодно; 12.6.2.хуулийн этгээд болон Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу эрх зүйн байдал нь тодорхойлогдсон этгээдийн хадгаламжийн дансыг гэрээнд заасан харилцах дансанд шилжүүлнэ; 12.7.Хугацаатай хадгаламжийн гэрээг хадгалагч нэг талын санаачилгаар өөрчлөх, хугацаанаас өмнө цуцлах эрхгүй; 12.8.Хадгалуулагч нь хадгалагчаас энэ зүйлийн 12.3, 12.7-д заасан үүргээ гүйцэтгээгүйгээс учирсан хохирлыг төлүүлэхээр шаардах эрхтэй; 12.9.Хадгаламжийн дансыг харилцах дансны зориулалтаар ашиглахгүй бөгөөд аливаа төлбөрийн хэрэгсэлтэй холбож үйлчилгээ үзүүлэхийг хориглоно; 12.10.Хадгаламж зээлийн хоршооноос энэ хуулийн 12.6-д заасныг хэрэгжүүлэхтэй холбоотой журмыг Санхүүгийн зохицуулах хороо баталж, хэрэгжилтэд хяналт тавина.” хэмээн өөрчлөн найруулахаар гишүүд дэмжсэн. “Мөнгөн хадгаламжийн хүү”-гийн талаарх төслийн 13 дугаар зүйлийг, “Шилжүүлэг гүйцэтгэх”-тэй холбоотой төслийн 17 дугаар зүйлийг тус тус өөрчлөн найруулах ажлын хэсгийн саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.

Төслийн 21 дүгээр зүйлийн “21.10.Банкнаас олгох зээлийн үйл ажиллагаатай холбоотой журмыг Монголбанк, эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн үйл ажиллагаатай холбоотой журмыг Санхүүгийн зохицуулах хороо баталж, хэрэгжилтэд хяналт тавина; 21.11.Банкнаас олгох зээлийн барьцаа хөрөнгийн үнэлгээтэй холбоотой журмыг Монголбанк, санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн барьцаа хөрөнгийн үнэлгээтэй холбоотой журмыг Санхүүгийн зохицуулах хороо, санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллга хамтран баталж, хэрэгжилтэд хяналт тавина; 21.12.Гадаад валютын орлогын эх үүсвэртэй эсхүл ханшийн эрсдэлээс хамгаалагдсан этгээдэд гадаад валютын зээл олгож болно;” гэж өөрчлөн найруулахыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон 18 гишүүний 77.8 хувь нь дэмжив. Төсөлд “21.13.Зээлдэгчийн эд хөрөнгийн байдал доройтож зээлийг буцаан төлөх чадваргүй болох нөхцөл байдал бий болохоор эсхүл болсон бол зээлдүүлэгч зээл олгохоос татгалзах эсхүл олгосон зээлийг буцаан шаардах эрхтэй; 21.14.Зээлдэгч хуулийн этгээд нь олгосон зээлийг өөрийн санхүүгийн тайланд тусгаж энэ талаар мэдээллийг зээлдүүлэгчид өгөх үүрэгтэй. Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу эрх зүйн байдал нь тодорхойлогдсон этгээд хуулиар санхүүгийн тайлан гаргах үүрэг хүлээсэн бол энэ хэсэг нэгэн адил хамаарна; 21.15.Зээлдүүлэгч анх зээл олгохдоо зээлдэгчээр зээлийн хүүг урьдчилан төлүүлэхийг хориглоно; 21.16.Зээлдүүлэгч нь баталгаа гаргагчтай Иргэний хуулийн 234 дүгээр зүйлд заасан шаардлагын дагуу гэрээ байгуулна.” гэсэн агуулгатай 21.13, 21.14, 21.15, 21.16 дахь хэсэг нэмэхийг гишүүдийн 72.2 хувь нь дэмжлээ. Мөн төслийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсгийг “Энэ хуулийг 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.” гэж өөрчлөн найруулахаар болсон юм.

Хэлэлцүүлгийн явцад Ж.Ганбаатар гишүүн “Хадгаламжийн гэрээний хугацаа”-ны талаарх зохицуулалт бүхий 12 дугаар зүйлийн 12.4 дэх хугацаатай хадгаламжийн гэрээг тохиролцсон хугацаанаас өмнө хадгалуулагчийн хүсэлтээр цуцлах, эсхүл зарлагын гүйлгээ хийх тохиолдолд хадгалуулсан хугацаанаас нь хамааруулан хадгаламжийн хүүг гэрээнд заасан хэмжээгээр бууруулах нь оновчтой эсэхийг нягталж, зохицуулалтыг уян хатан болгох саналыг ажлын хэсэгт хэлж байв. Мөн тэрбээр “Зээлдэгчийнхээ санхүүгийн байдлыг дээшлүүлэх зорилгоор зээл олгож байгаа гэдгийг ажлын хэсэг анхаараарай. Тэгэхгүй, зээлээ яаж буцааж авах вэ гэдгээ анхаараад байна. Олгосон зээлийн үр ашгаар зээлдэгч олон ажлын байр бий болгох, улсад татвараа төлөх нөхцөл боломжоо дээшлүүлэх ёстой. Монголбанк, арилжааны банкууд энэ талаас нь зээлийн үйл ажиллагааг харах ёстой. Зээлдэгчээ хардсан, болгоомжилсон талаас нь биш харин олгосон зээл бүрээ үр ашигтай байгаа эсэхийг харж байх ёстой. Төсөлд энэ төрлийн зохицуулалтууд дутуу байна шүү” хэмээн сануулж байв. Үргэлжлүүлэн төсөлтэй холбогдуулан хуралдаанд оролцсон гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар нэгбүрчлэн санал хураалт явуулан шийдвэрлээд, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Элчин сайд Д.Булган Бүгд Найрамдах Итали Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ
Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл өргөн мэдүүлэв
Төрийн шагнал хүртсэн ЗУРГААН бүтээл
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • ойлгогч (103.57.95.194)
    Нөгөө ард түмэнд олгосон 3%-тай зээлээ УИХ-ын гишүүд мэдээлэлд ойр байснаа ашиглан өөрсдөө 950 сая₮-өө банкинд хийгээд хүүгээр нь банк болон барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа явуулаад бсан нь юу болсон бэ? Энэ хэрэг Батзориг гэдэг хүнээр халхлагдаад л өнгөрсөн үү???
    2021 оны 05 сарын 05 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • FIFA WORLD CUP: Швейцар Колумбын шигшээ багууд учраа таарлаа
    25 мин
  • Баярын өдрүүдэд 139 чиглэлд нийтийн тээврийн 959 автобус иргэдэд үйлчилнэ
    35 мин
  • FIFA WORLD CUP: Лионел Месси, Мохамед Салах нарын тулаан болно
    45 мин
  • Танилц: Хилийн боомтуудын ажиллах цагийн хуваарь
    47 мин
  • БНСУ-ын 21 дэх Ерөнхийлөгч “И Жэ Мёны дуртгал” ном долоодугаар сарын 4-нөөс худалдаанд гарна
    1 цаг 5 мин
  • Үндэсний их баяр наадмын Урианхай сурын харваа өнөөдөр эхэллээ
    1 цаг 33 мин
  • Яармагийн гүүрнээс Ажилчны гудамж хүртэлх авто замын өргөтгөл, шинэчлэлийн ажил үргэлжилж байна
    2 цаг 18 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нэр бүхий эрхмүүдэд төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ
    2 цаг 35 мин
  • Б.Батмэнд: Энэхүү гавьяа шагналыг өвөг дээдсийн минь үлдээсэн их генийн үргэлжлэл гэж бодож байна
    3 цаг 29 мин
  • Кристиано Роналду: Маргааш би сэтгэл амар сэрнэ
    3 цаг 34 мин
  • Д.Болд: Ээждээ барих хамгийн том бэлэг маань байлаа
    3 цаг 44 мин
  • МУГЖ цолоор шагнуулсан дуучин Д.Болдын шилдэг 10 дуу
    3 цаг 46 мин
  • Бага насны хүүхдийг гол, усны ослоос урьдчилан сэргийлж, аюулгүй байдлыг хангахыг анхаарууллаа
    4 цаг 28 мин
  • АНУ-ын дарамт Куб даяар 10 сая орчим хүнийг цахилгаангүй болгов
    4 цаг 42 мин
  • Испани Португалыг нутаг буцааж, Бельги АНУ-ыг талбайд нь бут ниргэв
    4 цаг 49 мин
  • Орхон аймаг ЭЕШ-д 800 оноо авсан сурагч, бэлтгэсэн багш нарыг 100 сая төгрөгөөр урамшууллаа
    4 цаг 57 мин
  • Нэгдүгээр хорооллын арын авто замыг энэ сарын 12-ныг хүртэл хаалаа
    4 цаг 58 мин
  • БАРИМТ: Адуу тодорхой хүмүүс, газар орон, туршлагыг олон жилийн турш санаж чаддаг
    5 цаг 29 мин
  • Л.Одсайхан: Эмэгтэй хүн ээж болохдоо баярладаг шиг, наадамд түрүүлсэн мөч хамгийн сайхан байсан
    5 цаг 30 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 8 нэмэгджээ
    5 цаг 52 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Төрийн шагнал хүртэх гэж буй "Болор цом"-ын эзэн, УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатын 11 шүлэг
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
  • 1960 оны долоодугаар сарын 6-нд Үндсэн хуулийг шинэчлэн баталж байжээ
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан П.Хүрэлбаатар
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
  • Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж эх орондоо ирлээ
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: Иргэн нотариатын үйлчилгээг заавал биечлэн очихгүйгээр зайнаас авах боломжтой болно
  • Хэний ч тааварлаагүй учраа: Аргентин vs Кабо Верде
  • Бразил vs Норвеги: Таван удаагийн аваргууд Европын хүчирхэг багтай тулна
  • УСУГ: 2026 хагас жилийн "Онцлох үйл явдлуудаас"
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
  • Moody’s агентлагаас ХХБ-ны зээлжих зэрэглэлийг B1 болгож нэмэгдүүллээ
  • Н.Учралын Засгийн газарт улсаараа алга таших учиртай юм
  • Б.Баттүшиг ICAPP-ийн залуучуудын жигүүрийг тэргүүлнэ
  • Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ
  • С.Бямбацогтын даргалсан анхны чуулган ба хариуцлага нэхсэн 90 хоног
  • Холимог тулааны хаан хочит Конор Макгрегортой эргэн ирлээ
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Төрийн шагнал хүртэх гэж буй "Болор цом"-ын эзэн, УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатын 11 шүлэг
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
  • Бразил vs Норвеги: Таван удаагийн аваргууд Европын хүчирхэг багтай тулна
  • FIFA WORLD CUP: Франц, Мароккогийн шигшээ багууд учраагаа ялж, шөвгийн наймд учраа таарлаа
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
  • Б.Баттүшиг ICAPP-ийн залуучуудын жигүүрийг тэргүүлнэ
  • Н.Учралын Засгийн газарт улсаараа алга таших учиртай юм
  • Холимог тулааны хаан хочит Конор Макгрегортой эргэн ирлээ
  • С.Бямбацогтын даргалсан анхны чуулган ба хариуцлага нэхсэн 90 хоног
  • Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж эх орондоо ирлээ
  • Цаг агаарын эрс тэс үзэгдэл дэлхийн олон улс, бүс нутгийг хамарч байна
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
  • Хэний ч тааварлаагүй учраа: Аргентин vs Кабо Верде
  • ХӨГЖЛИЙГ ДАН ГАНЦ ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТӨӨР БУС, ХҮНИЙ ХӨГЖИЛ, ДИЖИТАЛ ШИЛЖИЛТ, НОГООН ХӨГЖИЛ, САЙН ЗАСАГЛАЛААР ХЭМЖИХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан П.Хүрэлбаатар
  • УСУГ: 2026 хагас жилийн "Онцлох үйл явдлуудаас"
  • Жүжгийн зохиолч Б.Цогнэмэхийн туурвил зүйн онцлог
  • Хотоо цэвэр, цэмцгэр байлгах нь төрийн гэхээс илүү та бидний үүрэг шүү Нийслэлчүүдээ!
24 баримт
  • БАРИМТ: Адуу тодорхой хүмүүс, газар орон, туршлагыг олон жилийн турш санаж чаддаг
  • 1960 оны долоодугаар сарын 6-нд Үндсэн хуулийг шинэчлэн баталж байжээ
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК